Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
Хэргийн индекс | 103/2017/00041/И |
Дугаар | 103/ШШ2017/00052 |
Огноо | 2017-02-13 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2017/00052
0*******7 оны 0 сарын ************** өдөр | Дугаар *******0*******/ШШ0*******7/0005 | Улаанбаатар хот |
******* Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******-******* ХК-ийн байранд байрлах, ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* хороолол ******* дүгээр байрны тоотод оршин суух, овогт , Урайнхад овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 896.904.************** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 0*******7 оны 0******* дүгээр сарын *******9-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* банкны ******* салбараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Тус банкнаас , хамтран зээлдэгч нар нь 0************** оны 08 сарын 6-ны өдрийн ************** тоот зээлийн гэрээгээр **************.6*******0.000 төгрөгийн цалингийн зээл авч *******6 сарын хугацаатай сарын *******.4 хувь, жилийн *******6.8 хувийн хүүтэй зээл авсан. Зээлдэгч нийт *******4.045.88.4******* төгрөг төлснөөс үндсэн зээлд *******0.80.076.*******8 төгрөг, зээлийн хүүд *******.*******8.0*******.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5.550.46 төгрөг тус тус төлсөн. Н. нь Хилийн цэргийн 05 дугаар ангид Соёлын төвийн даргаар ажиллаж байгаад 0*******4 оны 04 сард ажлаасаа гарсан. Зээлийн гэрээний хуваарийн дагуу сар бүрийн 5-нд төлөх ёстой зээлийн төлбөрийг 0*******6 оны 07 сарын 5-ны өдрөөс хугацаа хэтэрч хуваарьт төлбөрөө төлөгдөөгүй, цаашид хэзээ төлөх нь тодорхойгүй байна. Иймд Н. болон түүний хамтран зээлдэгч Г. нарын цалин болон түүнтэй адилтгах орлого, бусад хөрөнгөөс 896.904.************** төгрөг, үүнээс 807.9*******.6 төгрөгийн үндсэн зээл, 77.097.*******9 төгрөгийн хуримтлагдсан хүү, **************.88*******.******* төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, 6.076 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н., Г. нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Бид ******* банкны ******* салбараас 0************** оны 08 сарын 6-ны өдөр **************.6*******0.000 төгрөгийн цалингийн зээл авсан. Энэ хугацаанд үндсэн зээл *******0.80.076.*******8 төгрөг төлж, зээлийн хүүд *******.*******8.0*******.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5.550.46 төгрөг төлсөн байна. Одоо цалингийн зээлийн үлдэгдэл 896.904.************** төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийг төлөхдөө ******* сарын *******0-*******5-ны хооронд 448.45.6 төгрөг, 4 сарын *******0-*******5-ны хооронд 448.45.6 төгрөгийг тус тус төлөх боломжтой байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч нарын гаргасан тайлбартай танилцлаа. 896.904.************** төгрөгийг графикийн дагуу төлөхөд татгалзах зүйлгүй байна гэжээ.
Шүүх зохигчдоос бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээг уншиж судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь хариуцагч Н., Г. нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 896.904.************** төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.*******, 74 дүгээр зүйлийн 74.*******, 74. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч овогт , Урайнхад овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 896.904.************** төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нар нь ******* сарын *******0-*******5-ны хооронд 448.45.6 төгрөг , 4 сарын *******0-*******5-ны хооронд 448.45.6 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.076 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож **************.0*******8 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Н., Г. нараас **************.0*******8 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банкын ******* салбарт олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ