Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/191

 

 

 

 

 

 

 

 

2020       06          22                                2020/ШЦТ/191

                                               

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Б.Төрболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Т, С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......... овогт Т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............... овогт С нарт холбогдох 2021002020199 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ...........................гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ............. овогт Т /РД: .................../.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, .......................газар оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  ...............овогт С /РД: ................/.

Шүүгдэгч Т нь шүүгдэгч Стой хамтран 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан дэрс” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Н.Б-ийн өмчлөлийн үхрээс 5 настай хөх зүсмийн үнээ, улаан сарман гунж, цагаан алаг зүсмийн эр шүдлэн үхэр, 3 настай шар эрээн халзан гунж буюу нийт 4 тооны үхэр хулгайлж 5900.000 төгрөгийн хохирол учруулсан,

 мөн ганцаараа 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан дэрс” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Н.Б-ийн өмчлөлийн үхрээс хар халзан зүсмийн гунжин үнээ буюу 1 тооны үхэр хулгайлж 1500.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч С нь шүүгдэгч Ттай хамтран 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан дэрс” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Н.Б-ийн өмчлөлийн үхрээс 5 настай хөх зүсмийн үнээ, улаан сарман гунж, цагаан алаг зүсмийн эр шүдлэн үхэр, 3 настай шар эрээн халзан гунж буюу нийт 4 тооны үхэр хулгайлж, 5900.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Шүүгдэгч С шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 4 тооны үхрээ алдсан юм. Уг үхэрнүүд нь хөх зүсмийн 5 настай үнээ, улаан сарман гунж, цагаан алаг эр шүдлэн, шар эрээн халзан 3 настай гунж алдагдсан. ...Харин энэ оны 02 сарын эхээр үхэр хулгайлсан хүнийг тогтоосон байсан. 4 тооны үхэрний хохирлыг бүрэн барагдуулж авсан. ...мөн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 1 тооны үхэр алдсан. Уг үхэр нь хар халзан зүстэй, баруун чих цуулбар имтэй гунж байсан. ...Гомдол  саналгүй...” гэжээ. /хх-ийн 25, 88/

Гэрч С.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Аймгийн төвд байж байгаад 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэртээ ирсэн. Намайг аймагт байх хугацаанд том хүү С гэртээ ганцаараа үлдсэн юм. Аймгаас ирэхэд манай хүү С айлын 4 үхэр хулгайлж авчраад нядалчихсан. Махыг нь зарах арга, чарга байна уу? гэж хэлсэн. Намайг арьсыг нь яасан талаар асуухад хаячихсан гэж хэлсэн тул арьс толгойгүй мах зарж болохгүй гэж хэлсэн. Ингээд 4 үхрийн махыг идэхээр хоорондоо ярилцсан юм. Тухайн 4 үхрийн махыг бүр жижиглээд өөрийн хүргэн Б, ээж Ц нарт шуудайлаад явуулсан, үлдсэн махыг нь хөдөө гэртээ идээд дуусгасан юм...” гэжээ. /хх-ийн 48-49/

Гэрч Т.Т  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн өглөө 08 цагийн орчимд Т над руу 98183141 гэсэн дугаараас залгаад найз нь нөгөө бярууг чинь авчирсан, манайд ирээд аваарай гэхээр нь би гэрт нь 08 цаг 30 минутын үед очсон чинь Т манай үхэр дотор хар халзан зүсмийн охин гунж байгаа гэхээр нь би Тын гэрээс ганцаараа гарсан чинь үхэр нь гэрийнхээ урд байхаар нь очиход Тын үхэр дотор хар халзан зүсмийн охин гунж байхаар нь туугаад гэр рүүгээ аваад явсан. Тэгээд 13 цагийн орчимд уг хар халзан зүсмийн охин гунжийг нядлаад өвлийн идшиндээ хэрэглэсэн. Тын өгсөн хар халзан зүсмийн охин гунжны баруун чих нь цуулбар имтэй байсан. Уг хар халзан зүсмийн охин гунжийг тухайн үед хулгайн үхэр байсныг мэдээгүй 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Тын гэрт очиход надад хар халзан зүсмийн охин гунжийг айлын үхэрнээс хулгай хийгээд чамд өгчихсөн шүү гэж хэлэхээр нь би хулгайн үхэр байсныг мэдсэн...” гэжээ. /хх-ийн 101-102/

Хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 8/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 11-12, 19-20/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16, 21-22/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 17, 23, 26, 89/

Гэрч М.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 38/

Гэрч Н.Б-ын мэдүүлэг /хх-ийн 39-40/

Гэрч Д.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 45-46/

Дорнод аймгийн Чойбалсан сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 66, 73/

Сийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67/

Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68, 75/

Хохирогч Н.Б-ийн бичгээр гаргасан тайлбар /хх-ийн 81/

Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого /хх-ийн 71-72, 92-93/

Тын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 65, 111/

Сийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-61/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Эд мөрийн баримтаар хураагдсан модон материал бүхий 50 см урт иштэй төмөр сүх 1 ширхэг, тус бүр нь 27.5 см бүхий “Stainless steel” гэх бичиглэлтэй хар бариултай хутга 2  ширхгийг шүүх хуралдаанд шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч С, Т нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ............ овогт Т, ...............овогт С нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан дэрс” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Н.Б-ийн өмчлөлийн үхрээс 5 настай хөх зүсмийн үнээ, улаан сарман гунж, цагаан алаг зүсмийн эр шүдлэн үхэр, 3 настай шар эрээн халзан гунж буюу нийт 4 тооны үхрийг хулгайлж, 5900.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч Т нь ганцаараа 2019 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан дэрс” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Н.Б-ийн өмчлөлийн үхрээс хар халзан зүсмийн гунжин үнээ буюу 1 тооны үхрийг хулгайлж 1500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Тын “...Би хүрэн зүсмийн цавьдар морио унаад харин С хүрэн азаргаа унаад манай гэрээс урагшаа голын урд 7-8 км явж байхад Цагаан дэрс гэх нэртэй газарт байсан 40 гаран тооны үхрээс шар эрээн гунж, улаан сарман гунж, цагаан алаг эр шүдлэн, хөх үнээг мориороо захаас нь тасдаж хөөгөөд голын хойно гаргаад Сийн гэр рүү нь хөөсөн. ...Н.Б гэх хүний үхэр дундаас хар халзан зүсмийн баруун чих цуулбар имтэй 1 тооны гунжийг саарал зүсмийн мориороо тууж тасалж авчраад өөрийнхөө үхэртэй нийлүүлээд гэр рүүгээ тууж авчирсан...” гэх, шүүгдэгч Сийн “...40 гаран тооны үхрээс шар эрээн гунж, улаан сарман гунж, цагаан алаг эр шүдлэн, хөх үнээг мориороо захаас нь тасдаж хөөгөөд голын хойно гаргаад манай гэр рүү хөөсөн...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Н.Б-ийн “...Харин энэ оны 02 сарын эхээр үхэр хулгайлсан хүнийг тогтоосон байсан. 4 тооны үхрийн хохирлыг бүрэн барагдуулж авсан. ...мөн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 1 тооны үхэр алдсан. Уг үхэр нь хар халзан зүстэй, баруун чих цуулбар имтэй гунж байсан” гэх, гэрч С.С-ы “...Аймгаас ирэхэд манай хүү С айлын 4 үхэр хулгайлж авчраад нядалчихсан. Махыг нь зарах арга, чарга байна уу? гэж хэлсэн. Намайг арьсыг нь яасан талаар асуухад хаячихсан гэж хэлсэн тул арьс толгойгүй мах зарж болохгүй гэж хэлээд 4 үхрийн махыг идэхээр хоорондоо ярилцсан юм...” гэх, гэрч М.Ц-ийн “2019 оны 12 сард Сонинсайхан, С нар нь 25-ын шуудайгаар жижиглэсэн мах авчирч өгсөн. Түүний дараа 2020 оны 02 дугаар сард С шуудайны талаар жижиглэсэн мах авчирч өгсөн. Махыг хүнсэндээ хэрэглэсэн” гэх, гэрч Н.Б-ын “...02 сард цагаан сарын өмнө хадам дүү С надад цагаан сарынхаа хоол унданд хэрэглээрэй гээд шуудайтай мах өгсөн...” гэх, гэрч Т.Т-ын “...уг хар халзан зүсмийн охин гунжийг нядлаад өвлийн идшиндээ хэрэглэсэн. Тын өгсөн хар халзан зүсмийн охин гунжны баруун чих нь цуулбар имтэй байсан. Уг хар халзан зүсмийн охин гунжийг тухайн үед хулгайн үхэр байсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг, хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх тул Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг өөрчилж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т, С нар нь бусдын өмчлөлд байгаа малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг би болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч Т, С нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т, С нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч Т, С нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т, С нар нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийг 2020 оны 01 дүгээр сард үйлдсэн байх бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар шүүгдэгч Т, С нарын үйлдэлд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөлт ороогүй буюу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Т, С нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тад 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Сид 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т, С нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга болох тус бүр 1000.000 төгрөгөөр үнэлэгдсэн Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн иргэн Д.С-д хадгалагдаж буй “Т” үсгэн тамгатай хүрэн зүсмийн  1  тооны адуу, Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн иргэн М.Б-ид хадгалагдаж буй “Ширээтэй сэрээ” тамгатай цагаан саарал болон цавьдар зүсмийн  2 тооны адуу буюу нийт 3 тооны адууг тус тус хураан авч, худалдан борлуулж үнийг улсын орлого болгох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн тул “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 4/44, 4/45 дугаартай тогтоолуудыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б-т 7.400.000 төгрөгийн хохирол учирсан байх боловч хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирлоо бүрэн барагдуулж авсан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон материал бүхий 50 см урт иштэй төмөр сүх 1 ширхэг, тус бүр нь 27.5 см бүхий “Stainless steel” гэх бичиглэлтэй хар бариултай хутга 2 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэлээ. 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ............ овогт Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг өөрчлөн түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч .......... овогт Т, ..... овогт С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тад 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч  Сид 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тад оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Сид  оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т, С нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга болох тус бүр 1000.000 /нэг сая/ төгрөгөөр үнэлэгдсэн ................. багийн иргэн Д.С-д хадгалагдаж буй “Т” үсгэн тамгатай хүрэн зүсмийн  1 тооны адуу, ................. дугаар багийн иргэн М.Б-д хадгалагдаж буй “Ширээтэй сэрээ” тамгатай цагаан саарал болон цавьдар зүсмийн 2 тооны адуу буюу нийт 3 тооны адууг тус тус хураан авч, худалдан борлуулж үнийг улсын орлого болгох албадлагын арга хэмжээ авсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон материал бүхий 50 см урт иштэй төмөр сүх 1 /нэг/ ширхэг, тус бүр нь 27.5 см бүхий “Stainless steel” гэх бичиглэлтэй хар бариултай хутга 2 /хоёр/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга “Т” үсгэн тамгатай хүрэн зүсмийн адуу, “Ширээтэй сэрээ” тамгатай цагаан саарал болон цавьдар зүсмийн адууг тус тус битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Тын ............  регистрийн дугаартай, шүүгдэгч Сийн ............... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тус тус Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.  

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т, С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.          

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П.ПАГМА