Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 84

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

    Ерөнхий шүүгч             Б.Батзориг

    Шүүгчид                       Я.Туул                                       

                                                                     Д.Буянжаргал

                       Оролцогчид:

                                                  Прокурор                    А.Золзаяа

    Хохирогч                      Б.Даваасүрэн     

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцож, Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 09 дүгээр сарын      13-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Сартуул овогт Ганбаатарын Очирбатад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201718020072 дугаартай, 149/2017/00068/Э индэкстэй, 2 хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр  Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “ОАКС экспресс Монголиа” ХХК-нд хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 28-5-39 тоотод оршин  суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө нь ял шийтгэлгүй Сартуул овогт Ганбаатарын Очирбат / Регистрийн дугаар:ТИ 92042911/

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Г.Очирбат нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг “Баян-Уул” гэх газарт 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн асфальтан хучилттай замд 15-13 УБЦ улсын дугаартай “Тоёота маркийн Приус-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс тээврийн хэрэгсэлд зорчин явсан Б.Даваасүрэн, Н.Ууганцэцэг нарын эрүүл мэндэд  хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Г.Очирбатад холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 107 дугаартай шийтгэх тогтоолоор:

- Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Сартуул овогт Ганбаатарын Очирбатыг /2002 оны/ Эрүүгийн хуулийн тугай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг шилжүүлж,

-Шүүгдэгч Сартуул овогт Ганбаатарын Очирбатыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Сартуул овогт Ганбаатарын Очирбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 8500000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийг төлж барагдуулахыг үүрэг болгож,

-Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, жолооны эрхийн үнэмлэх шүүхэд ирээгүйг, шүүгдэгч Г.Очирбат нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдан,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хохирол төлөх үүргийг биелүүлээгүй бол шүүх Г.Очирбатыг ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол эмчилгээий төлбөрт 8500000 төгрөгийг Г.Очирбатаас гаргуулж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл тосгон 2 дугаар баг 19-16 тоотод оршин суух Б.Даваасүрэн, Н.Ууганцэцэг нарт олгож,

-Хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдан,

-Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурьдан,

-Шүүгдэгч Г.Очирбатад өмнө авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017-09-13-ны өдрийн №107 тоот шийтгэх тогтоолыг шүүгдэгч Г.Очирбатын өмгөөлөгч миний бие дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолд хавтас хэрэгт авагдсан бүрэлдэхүүнтэй шинжээчийн №34 тоот дүгнэлтийн хурдыг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлтэд анхан шатны шүүх бодитой дүгнэлтийг хийгээгүй бөгөөд зөвхөн яллах байр сууринаас шинжээчийн дүгнэлтэд дүгнэлт өгсөн байна. Шинжээч нарын дүгнэлтүүдэд бүгдэд нь хурдыг хэтрүүлсэн талаар ямар нэгэн дүгнэлтийг гаргаагүй, хавтас хэрэгт хурд хэтэрсэн болохыг нотолсон нотлох баримт огт байхгүй байхад шийтгэх тогтоолд” тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүй хурдтай явж” гэж тодорхойлж ял халдаасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Мөн хавтас хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг илт зөрүүтэй байдаг бөгөөд осолд өртсөн машины урд талын зорчигчийн суудалд сууж явсан гэрч их хурдтай яваагүй, урдаас машин гарч ирээгүй гэсэн болон хохирогч нар машины хурдыг илт зөрүүтэй мэдүүлдэг зэрэгт шүүх ямар нэгэн дүгнэлт өгөөгүй байна. Шүүгдэгч Г.Очирбатын хувьд зам тээврийн осолд өртсөн нь үнэн бөгөөд буруутгаж байгаачлан хурд хэтрүүлсэн гэдэг нь нотлогдоогүй болохыг анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгч шийтгэх тогтоолыг тайлбарлахдаа тухайлан тайлбарласан атлаа зөвлөлдөх тасалгаанд гаргаж шүүх хуралдаанд оролцогчдод тайлбарласан тайлбараасаа огт өөр дүгнэлт гаргасан нь шүүхийн шийдвэр анхнаы шийдлээсээ өөрчлөгдсөнд шийдвэрт эргэлзэхэд хүргэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Г.Очирбатыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан гэсэн тайлбарыг тухайн үед шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд ч “хурд хэтрүүлээгүй” гэсэн үндэслэлийг өмгөөллийн үгэндээ ч хэлж мэтгэлцсэн болно. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогч нар 50.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтыг шүүхээс шинжлэн судлаад гэм хорын хохирлыг 8.500.000 төгрөгөөр тогтоосон. Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нарт 9.000.000 төгрөг эмчилгээний зардалд төлсөн болохыг мөн заасан. Шүүгдэгчийн дээрх төлбөр нь хохирогч нарт учирсан гэм хорыг арилгахад чиглэсэн төлбөр гэж үзэж байна. Хохирогч нарын гаргасан санхүүгийн баримтыг анхан шатны шүүх мөн л хангалттай шинжлэн судлаж бодит дүгнэлтийг өгч чадаагүй ба шүүгдэгчид нэг шүүхийн шийтгэх тогтоолоор хоёр дахин төлбөр ногдуулах байдлыг үүсгэсэн нь шийтгэх тогтоол хоёрдмол агуулгатай болсон байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч миний бие санхүүгийн баримтыг шүүж үзэхэд нийт гарсан эмчилгээний болон бусад зардал нь 12.000.000 төгрөг гарч байсан боловч анхан шатны шүүх бодит дүгнэлтийг гаргасангүй. Шийтгэх тогтоолд шүүгдэгч нь нэг бол 8.500.000 төлөх юм шиг, эсхүл хохирлын төлбөрийг 9.000.000 төгрөгөөр төлчихсөн мэт ойлгогдохоор бичиглэсэн байна. Иймд шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.Очирбат нь “хурд хэтрүүлээгүй ба зөвхөн жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан буюу ЗХД-ийн 2-р зүйлийг зөрчсөн болохыг заах, шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан 8.500.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг шийтгэх тогтоолд тусгайлан зааж тогтоолд еөрчлөлт оруулж өгнө үү. Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн 4 дүгээр зүйл. Гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчим мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4-р зүйлийн 1,25. “хангалттай үндэслэл” гэж шүүх, прокурор, мөрдөгч энэ хуульд заасан шийдвэр гаргахад нөлөөлж байгаа бодит баримтад тулгуурласан нөхцөл үүссэнийг, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1.7.1. Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. 1.7.2. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйл. Прокурорын хянан шалгах ажиллагааг ч мөн адил улсын яллагч бодитой явуулаагүй нөхцөл байдлыг шүүх хуралдааны шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүх бүрэлдэхүүнд хандаж хэлж байсан болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7.15. Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ зэрэг хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэж хэргийг шийдвэрлээгүйгээс миний үйлчлүүлэгчийн эрх зүйн бамдап илт дордоод байна.” гэжээ.

Прокурор Д.Уранчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:  

“...шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 107 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Г.Очирбатын өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын гаргасан гомдлыг хүлээн авч танилцлаа.   

 1.Хавтаст хэрэгт авагдсан ...Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар хийсэн бүдүүвч, шүүхийн зургийн үзүүлэлт, /хх-ийн 6-7, 8-9-р хуудас/ зэрэг нотлох баримтаар төв замаас 9.7 м газар шидэгдсэн нь хэргийн газрын үзлэгээр тогтоогддог.

 2.Мөн Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Даваасүрэнгийн “...Би 2017 оны 03 дугаар сарын эхээр өөрийн нөхөр Нямжав, охин Ууганцэцэг нарын хамт Улаанбаатар хотод ирж 7 хоног болсон юм. Очирбат гэдэг залуу хотоос гараад хурдтай давхиад байхад нь манай нөхөр Нямжав “чи зөөлөн яваарай” гэж хэлсэн чинь Очирбат “Би угаасаа хурдтай явдаг хүн, харин өнөөдөр эмээтэй явж байгаа учраас зөөлөн явж байна” гэж хэлээд явж байсан. Ингээд 14 цагаас 15 цагийн хооронд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт орж ирсэн. Баянгол сум орж ирэхэд цасаар шуурч зам хөлдөж мөстсөн байсан. Цасаар шуураад зам мөстсөн байхыг Нямжав хараад “зөөлөн яваарай, чи орой буцахдаа зөөлөн яваарай” гэж хэлсэн. Тэгтэл манай машины урд талд цагаан цайвар өнгөтэй жижиг машин явж байтал гүйцэж турүүлэх гээд эсрэг урсгал руу орсон.Тэгээд замын зүүн тал руу онхолдоод хэд эргэлдсэн нь мэдэхгүй зүүн талаараа хажуулаад зогссон. Би ухаан алдаад сэрэхэд машины кабин дотор сэрсэн, Нямжав гарчихсан “охин маань яачихваа” гэж орилоод гарсан. Машины кабинаас Ууганцэцэг ганцаараа гадагш шидэгдсэн байсан /хх-ийн 8-9-р хуудас/

...Миний зүүн хөл шагай орчимдоо 3 хугарсан, булчин тасарсан. Толгой хавагнасан. Осол хэрэг болсон 2017.03.10-ны өдөр жолооч Г.Очирбат зам мөстсөн халтиргаатай, шуургатай байхад маш хурдтай явж байсан. Тэгээд урд явж байсан цагаан өнгөтэй машиныг гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгалд орж яг зэрэгцэж ирээд л замын зүүн тал руу онхолдсон юм. Бид нар бүгдээрээ орилоод байсан. /хх-ийн 21-р хуудас/

3.Хохирогч,       иргэний нэхэмжлэгч Н.Ууганцэцэгийн....Тэгээд хотоос гарч Сэлэнгэ аймгийн Сайхан сум руу явсан. Замд цасан шуурга болж байсан. Тэр жолооч галзуу юм шиг давхиад байсан. Хажууд нь сууж байсан эмээ “чи зөөлөн явж бай” гэж хэлээд байсан. Тэр эмээ зөөлөн яв гэж хэлээд байхаар нь би хурдыг нь харсан чинь 120-140 километр цагийн хурдтай явж байсан.  ...Яг осол болсон үөийг бол санахгүй байна. Миний толгой өвдөж, хөл гуяны мах тасарсан, элэг хавиргануудыг бас яагаад ч хаячихсан юм бэ. ...Би одоо босч явж, өндий ч чадахгүй, толгойгоо ч хөдөлгөж чадахгүй байна. Би насан туршдаа гомдолтой. /хх-ийн 25-26-р хуудас/

4.Иргэний          нэхэмжлэгч О.Мөнхжолоогийн ...Г.Очирбат нь 2017.02.23-ны өдөр манай байгууллагаас 6.300.000 төгрөгийн зээл авч өөрөө 5.200.000 төгрөг гаргаж нийт 11.500.000 энэ 15-13 УБЦ приус автомашиныг худалдаж аваад манай байгууллагын гэрээгээр 6.500.000 төгрөгийн барьцаанд 15-13 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээ манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн юм. ...Тэгэхлээр бид Г.Очирбатаас 5.982.756 төгрөг нэхэмжилж байна /хх-ийн 29- 30-р хуудас/ гэх,

5.Гэрч     Ц.Нямжавын “...өдөр 12 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос Хөтөл тосгон руу явсан....би километрийн заалт руу арын суудлаас өнгийн харахад 100 гаран километр цагийн хурдтай яваад байхаар нь би “Миний дүү зөөлөн яваарай” гэж хэлсэн чинь Очирбат “Би хурдтай давхидаг юм өнөөдөр эмээтэйгээ явж байгаа учраас зөөлөн л явж байна шүү дээ” гэж хэлсэн. Ингээд 14 цагаас 15 цагийн хооронд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт орж ирсэн. Баянгол суманд орж ирэхэд зам дээр цасаар шуурч зам мөстсөн байсан. Би жолооч Очирбатад “Миний дүү чи зөөлөн яв. Шөнө буцахдаа маш болгоомжтой яваарай гэж хэлж дуусаагүй байтал машин замын зүүн гар тал руугаа онхолдож нэлээд хэд эргэлдээд хажуу талаараа тогтсон юм. Машины кабинаас миний охин Ууганцэцэг ганцаараа шидэгдээд хол ухаангүй хэвтэж байсан...осол болох үед маш хурдтай явж байсан, хурдтай явсан болоод л тэгж олон эргэлдэж замаас хол шидэгдэж онхолдсон юм /хх-ийн 39-40-р хуудас/          

6.Гэрч     Ж.Сандагдоржийн “...Би 2017.03.10-ны өдрийн Г.Очирбатын тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдсон замын зургийг харж үзлээ. Энэ зам нь Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг “Баян-Уулын өвөр гэх бидний хариуцан ажилладаг шулуун замд осол хэрэг үйлдэгдсэн байна....Хэрэв жолооч Г.Очирбат хурдаа зөв тохируулж явсан бол осол хэрэг үйлдэгдэхгүй байсан байна тэр замаар маш олон жолооч явж байгаа шүү дээ бүгд л хурдаа зөв тохируулж осол аваар гаргахгүй зорчиж байгаа шүү дээ /хх-ийн 47-р хуудас/

7.Бүрэлдэхүүнтэй шинжээчийн №34 дугаартай “..Жолооч Г.Очирбат нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн. 9.1. Жолооч тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна...гэсэн заалт зөрчсөн гэх дүгнэлт /хх-ийн 113-р хуудас/

8.Яллагдагч       Г.Очирбатын”....Тэр урдаас ирж явсан автомашин хол байсан учраас би гэрлээ анивчуулаад хурдаа багасгах үүднээс тоормос гишгэсэн чинь шарваад онхолдсон юм. /хх-ийн 126-р хуудас зэрэг нотлох баримтуудаар Г.Очирбат нь хурдтай явсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар давхар нотлогдож байгаа тул нотлох баримт болох юм. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нь дээр дурьдсан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэлгүйгээр, шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж  байна. Иймд өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 107 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

                  Хохирогч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Давж заалдаж байгаа гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Мэдүүлгээс зөрсөн зүйл ярьдаг. Машин хурдтай явж байсан. Бидний биеийн байдлаас харагдана. Би нэг сар эмнэлэгт хэвтсэн. Миний охины биеийн байдал маш муу байгаа. Хотод бид түр хугацаанд амьдарч байсан. Энэ хугацаанд маш их зардал гарсан. Үүнийгээ баримтжуулж өгсөн. Нийт 23.000.000 төгрөгийн баримт өгсөн. Үүнээс татаад 8.000.000 төгрөгөөр тохирсон байгаа. Тухайн үед цасан шуурга дөнгөж эхэлж байсан. Бид удаа дараа хэлж сануулсан. Хурдаа хасаж яваарай гэж хэлж байсан. 9.000.000 төгрөгийг төлсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрч байгаа гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүх эмчилгээний зардалд 9.000.000 төгрөг төлсөн. 8.500.000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр, цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй нэхэмжлэхээр заасан байна. Г.Очирбатын машин нь 6.300.000 төгрөгийн барьцаанд байдаг. Үлдэгдэл 5.945.104 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн иргэний нэхэмжлэгчийн хүсэлт хэрэгт байдаг. Энэ талаар шийтгэх тогтоолд дурдаж өгөөгүй байсан гэв.

 

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Г.Очирбат нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг “Баян-Уул” гэх газарт 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн асфальтан хучилттай замд 15-13 УБЦ улсын дугаартай Тоёота маркийн Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “…Жолооч тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна…” гэсэн заалтыг зөрчсөнөөс  тээврийн хэрэгсэлд зорчин явсан Б.Даваасүрэн, Н.Ууганцэцэг нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Г.Очирбатад холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 107 дугаартай шийтгэх тогтоолоор:

- Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Сартуул овогт Ганбаатарын Очирбатыг /2002 оны/ Эрүүгийн хуулийн тугай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг шилжүүлж,

-Шүүгдэгч Сартуул овогт Ганбаатарын Очирбатыг авто тээврийн хэрэгспийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Сартуул овогт Ганбаатарын Очирбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 8500000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийг төлж барагдуулахыг үүрэг болгож,

-Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, жолоонын эрхийн үнэмлэх шүүхэд ирээгүйг, шүүгдэгч Г.Очирбат нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдан,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хохирол төлөх үүргийг биелүүлээгүй бол шүүх Г.Очирбатыг ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол эмчилгээий төлбөрт 8500000 төгрөгийг Г.Очирбатаас гаргуулж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл тосгон 2 дугаар баг 19-16 тоотод оршин суух Б.Даваасүрэн, Н.Ууганцэцэг нарт олгож,

-Хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдан,

-Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурьдан,

-Шүүгдэгч Г.Очирбатад өмнө авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Очирбатын өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлын дагуу Г.Очирбатад холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

 Г.Очирбат нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг “Баян-Уул” гэх газарт 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн асфальтан хучилттай замд 15-13 УБЦ улсын дугаартай Тоёота маркын Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан.”…Жолооч тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна…”, 2. Жолоочийн үүрэг 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна…” гэсэн заалтыг зөрчсөнөөс тээврийн хэрэгсэлд зорчин явсан Б.Даваасүрэн, Н.Ууганцэцэг нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Даваасүрэн, Н.Ууганцэцэг нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /1-р хх-ийн 17-25, 238-246-р ху/, гэрч Ц.Нямжав /1-р хх-ийн 39-40-р ху/, Ж.Сандагдорж /1-р хх-ийн 47-р ху/ нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын       17-ны өдрийн ¹3754 тоот дүгнэлт /1-р хх-ийн 51-р ху/, хохирогч Г.Даваасүрэнгийн өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 53-61-р ху,  Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ¹3755 тоот дүгнэлт /1-р хх-ийн 56-р ху/, хохирогч Н.Ууганцэцэгийн өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 68-80-р ху/, Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн албаны байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ¹21 тоот дүгнэлт /1-р хх-ийн 101-р ху/, Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээч нарын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 34 тоот дүгнэлт /1-р хх-ийн 112-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх түүний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан хариуцлага оногдуулжээ.

 

Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ “…Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 дэх заалтыг зөрчсөн гэдгийг хүлээн авсан. 9.1, 9.2 дахь заалтуудыг тооцсонгүй…” гэж шүүх хуралдааны тэмдэглэлд /1-р хх-ийн 245-р ху/ тусгасан боловч шүүхийн шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт “… Г.Очирбат нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг “Баян-Уул” гэх газарт 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн асфальтан хучилттай замд 15-13 УБЦ улсын дугаартай Тоёота маркийн Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчин үзэгдэх очин хязгаарлагдмал, цасаар шуурч зам мөстөж халтиргаа гулгаа үүссэн нөхцөлд…тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүй хурдтай явж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийж, эсрэг урсгалд орж замын хажуу руу машин онхолдож унаснаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 51 настай эмэгтэй Б.Даваасүрэн, түүний охин 26 настай Н.Ууганцэцэг нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан…” гэсэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй байна.

 

Учир нь Г.Очирбат Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг “Баян-Уул” гэх газарт 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн асфальтан хучилттай замд 15-13 УБЦ улсын дугаартай Тоёота маркийн Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан.”…Жолооч тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна…” гэсэн заалтыг зөрчсөн болох нь дээр дурьдагдаж, хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Даваасүрэнгийн “…Тухайн үед Г.Очирбат нь нилээн хурдтай явсан. Тэгээд манай нөхөр “ аажуухан яваарай миний дүү” гэж хэлж байсан.Тэр үед бол  зам их цасан шуургатай, гөлөөнтэй байсан.Тэгээд хөдлөөд явж байхад урд цагаан өнгийн жижиг тэрэг их хурдтай явж байсан.Тэр машиныг гүйцэж түрүүлээд, яг зэрэгцэж ирээд машин гар тийшээгээ өнхөрч онхолдсон…” гэсэн мэдүүлэг, хохирогч Н.Ууганцэцэгийн “…Тэр үед нь би арын эгнээний голд нь сууж явсан болохоор айсандаа хурдыг нь харахад 130 км/цагийн хурдтай явж байсан…” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Нямжавын “…би километрийн заалт руу арын суудлаас өнгийж харахад 100 гаран километр цагийн хурдтай яваад байхаар нь “миний дүү зөөлөн яваарай” гэж хэлсэн чинь Г.Очирбат “Би хурдтай давхидаг юм, өнөөдөр эмээтэйгээ явж байгаа учраас зөөлөн л явж байна шүү дээ” гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээч нарын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн  34 тоот дүгнэлт  зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон,  дээрх нотлох баримтуудыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн гэх байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн Г.Очирбат болон түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын прокурорын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 05 дугаартай “Байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан хүсэлтийг хангахаас татгалзах тухай” тогтоолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу дээд шатны прокурорт албан ёсоор гомдол гаргаагүй байна.

 

 Тиймээс анхан шатны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр Г.Очирбатыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

   Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн    1 дэх хэсэгт “…Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцааж хэрэглэнэ…” гэж заасны дагуу прокуророос Г.Очирбатад холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт болгон өөрчилж шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй боловч мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг давхар баримталсан бол илүү оновчтой байжээ.

 

Г.Очирбат нь тухайн гэмт хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан болох нь тогтоогдсон байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудад зааснаар хариуцлага хүлээлгэх нь түүнд оногдуулах ялыг хүндрүүлэхгүй, эрх зүйн байдлыг нь дордуулахгүй байна.

 

 Хохирогч Б.Даваасүрэн, Н.Ууганцэцэг нар нь Г.Очирбатаас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 50.000.000 төгрөг нэхэмжилснээс хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан, үнэлэх боломжтой 21.598.200 төгрөгийн  баримт авагджээ.

 

Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Г.Очирбат хохирогч нарт 9.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ талаар оролцогчид ямар нэгэн маргаангүй байх тул анхан шатны шүүх 9.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөгдсөнд тооцож, шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 6 дугаар заалтаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,   дэх хэсэгт зааснаар 8.500.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Даваасүрэн, Н.Ууганцэцэг нарт олгохоор зааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч давхар Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бус 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй байжээ.

 

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3 дугаар заалтаар

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Сартуул овогт Ганбаатарын Очирбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 8500000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийг төлж барагдуулахыг үүрэг болгосугай гэж заасан нь хууль зүйн үндэслэлтэй боловч иргэний нэхэмжлэлийг 2 дахин төлүүлэхээр шийдвэрлэсэн мэт ойлголтыг хэргийн оролцогч нарт төрүүлж байх тул уг заалтыг “…гэм хорын хохирол 8.500.000 төгрөгийг…” гэснийг …шийтгэх тогтоолын 6 дугаар заалтаар гаргасан гэм хорын хохирол 8.500.000 төгрөгийг 06 сарын хугацаанд төлж барагдуулахыг үүрэг болгосугай… гэж өөрчлөн найруулах шаардлагатай байна.

 

 Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 5 дугаар заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг …Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна…гэсэн заалтыг баримтлан

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хохирол төлөх үүргийг биелүүлээгүй бол шүүх Г.Очирбатыг ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж гэж шийдвэрлэсэн нь  хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул уг заалтыг

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдсугай гэж  өөрчлах нь зүйтэй гэж үзлээ.

 

   Харин энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон О.Мөнхтогоо нь “… Бид Г.Очирбатаас 5.982.756 төгрөг нэхэмжилж байна…, Г.Очирбат нь гэрээний дагуу эргэн төлөлтөө төлөөд явбал мөнгө нэхэмжлэхгүй…” гэсэн мэдүүлгийг мөрдөн байцааалтын шатанд өгсөн бөгөөд шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэн боловч анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй, энэ талаар албан ёсоор нэхэмжлэл гаргаагүй байх тул анхан шатны шүүх хэлэлцэлгүй орхисон нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

 Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоолын “Тогтоох” хэсгийн 1,3,5 дугаар заалтуудад өөрчөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Түүнчлэн анхан шатны шүүх Г.Очирбатад холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн боловч шийигэх тогтоолыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буюу 47 хоногийн дараа ёсчлон, хэргийн оролцогчдод 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гардуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө...” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байх тул цаашид энэ төрлийн алдаа гаргахгүй байхыг анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.5, 2 дахь хэсгүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн  107 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дүгээр заалтыг:

         “1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Сартуул овогт Ганбаатарын Очирбатыг /2002 оны/ Эрүүгийн хуулийн тугай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3  болгон өөрчилсүгэй” гэж,

 

         3 дугаар заалтыг:

          “3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Сартуул овогт Ганбаатарын Очирбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолын 6 дугаар заалтаар гаргасан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 8500000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийг 06 сарын хугацаанд төлж барагдуулахыг үүрэг болгосугай” гэж,

          5 дугаар заалтыг:

           “5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдсугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                        ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                             Я.ТУУЛ

                                                                                    Д.БУЯНЖАРГАЛ