Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2017/00065

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 1******* өдөр

Дугаар 103/ШШ2017/0006*******

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* ******* холбогдох саатуулах байрны төлбөр 41*******0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.******* нь архидан согтуурч, 2017 оны 2 дугаар сарын 0*******-ны өдөр 233 картанд бүртгэгдэн саатуулагдаж, тодорхой бус шалтгааны улмаас саатуулах байрны төлбөр 41*******0 төгрөгийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байгаа тул төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс нь хариуцагч М.******* холбогдуулан саатуулах байрны төлбөр 41*******0 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч М.******* нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж 41*******0 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 1*******-ны өдөр Хаан банкны 200212******* тоот дансанд тушаасан баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар хариуцагчаар 41*******0 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4**************0 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 227******* төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. ******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, ******* ******* холбогдох саатуулах байрны төлбөр 41*******0 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 4**************0 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар хариуцагч М.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 227******* төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА