Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвийн Туяа |
Хэргийн индекс | 103/2017/00079/И |
Дугаар | 103/ШШ2017/00065 |
Огноо | 2017-02-15 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 103/ШШ2017/00065
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 5 дугаар гудамжны 9 тоотод оршин суух, Мангаажавын Отгонсүрэнд холбогдох саатуулах байрны төлбөр 4150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Отгонсүрэн нь архидан согтуурч, 2017 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 233 картанд бүртгэгдэн саатуулагдаж, тодорхой бус шалтгааны улмаас саатуулах байрны төлбөр 4150 төгрөгийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байгаа тул төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс нь хариуцагч М.Отгонсүрэнд холбогдуулан саатуулах байрны төлбөр 4150 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч М.Отгонсүрэн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж 4150 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Хаан” банкны 200212001 тоот дансанд тушаасан баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар 4150 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2275 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ П.ТУЯА