| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0119/Э |
| Дугаар | 126 |
| Огноо | 2020-06-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 126
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхзул, улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч А.Ё , Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.Б , Б овогт А.Ё нарт холбогдох 163/2020/0119/Э индекстэй, эрүүгийн 1915004690110 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гаалийн мэргэжилтэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамтаар оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б.Б.
Монгол Улсын иргэн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, машиннист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт А.Ё.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х овгийн Б.Б , Б овгийн А.Ё нар нь бүлэглэж 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ... гэх газарт мал мах худалдан авч явах үедээ иргэн А.З ын 43 тооны хонийг махалж мөнгийг нь араас нь шилжүүлнэ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 1.720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ё ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
1915004690110 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч А.З ын өгсөн: “... 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ХишигӨндөр сумын 1-р багт байрлах Б ын гэрт хотоос ирсэн ченж болох Ё , Б нар нь мал авч байна гэхээр би яваад очтол бэлэн мөнгөөр мал авна гэхээр нь би 73 хонийг 40-50 мянган төгрөгөөр өгсөн тухайн хониноос 44 хонийг алаад явсан ба надаас хонь авахдаа 1 дэх өдөр мөнгийг нь шилжүүлчье өнөөдөр бэлэн мөнгөгүй болчихсон байна гэхээр нь итгээд явуулсан. Тэгээд 1 дэх өдөр болоод мөнгөө хийхгүй байхаар нь утас руу нь залгатал өгнө гэж хэлсэн ба өгөхгүй байхаар нь мөн 10 дугаар сард сумын цагдаадаа хэлээд Ё ыг олж уулзсан чинь би заавал төлнө гэж хэлээд цагдаа дээрээс явсан байсан. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа учраас уг хүнийг олж өгч хохирлыг минь барагдуулж өгнө үү....” гэх мэдүүлэг /хх-ийн 3334 дүгээр хуудас/,
“... 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эзэмшилийн ******** дугаарын утаснаас Б ийн утас руу 3 удаа залгаж ярихад Б нь манай эмээ нас барчихсан байна. Би таны мөнгийг ажил явдлын дараа өгье гэж хэлээд тасалсан. Тэрнээс хойш утас нь холбогдоогүй мөнгийг хийгээгүй. Би 2018 онд уг хүмүүсийг мөнгөө өгчих байх гэж харсан өгөөгүй. Тэгээд 2019 оны 09 сарын 10-ны өдөр Б.Б ийн УБ хот руу Сонгино Хайрхан дүүрэг 32-р хороо ... байрлах гэрийг нь хайгаад олоод хашаанд нь очтол адууг нь хараад байж байна гээд үл таних 3 залуу байхаар нь мал мах өгөх гэсэн юм Б ийн гар утсыг өгөөч гэсэн чинь нэг залуу нь ******** дугаарын утсыг өгсөн. Тэгээд би уг утас руу залгахад миний гар утсыг аваагүй. Би хохирлын мөнгө 1.855.000 төгрөг авсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-38 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Галбадрахын өгсөн: “... Манай УБ хотын БГД-ийн 01 Сиарм ХХК-ны байр Хас банкны 150-р салбараас 2013 оны 06 сард Х.Б , Б нар нь уг машиныг зээлээр авсан юм. Одоо болтол уг түрээсийн мөнгөө барагдуулаагүй. Өрхийн хэрэглээндээ зориулан уг тээврийн хэрэгсэлийг манай байгууллагаас түрээсийн гэрээ байгуулан авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дугаар хуудас/,
Гэрч Ч.Б ийн өгсөн: “... 2017 оны 07 дугаар сард манайх Хишиг-Өндөр сумын 1-р багт байрлах ногооны хашаа гэх газар зусаж байтал Улаанбаатар хотоос ирсэн хүмүүс мал авч явна гэхээр нь нөхөр болох Г бид 2 өөрийн эзэмшлийн 6 ямаа, 4 хонь зарсан. Тухайн мал авч байсан хүмүүс нэг гэр бүлийн хүмүүс байсан ба бага насны 2 хүүхэдтэй байсан. Уг хүмүүс ногоон өнгийн микро маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан ба мал авна гэж манайхаас гараад манай гэрийн ойролцоо байсан нутгийн айл болох З эгчээс хонь авлаа гээд 100 гарна хонь байсан ба уг хонинуудыг манай гэрийн урд талын жалганд нядалсан ба уг хониноос 40 гарна байхаа хонийг багтахгүй байна гээд манайд үлдээгээд явсан ба уг хонийг ирж авахгүй 2 хоног өнгөрсөн ба 2 хоногийн дараа З эгч ирээд манай хониноос үлдсэн хонио авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-51 дүгээр хуудас/,
Яллагдагчаар А.Ё ын өгсөн: “... цагаан өнгийн машинтай нэг эмэгтэй хүн ирээд та нар юун хүмүүс вэ? Гэхээр нь бид нар УБ хотоос мал худалдан авч байгаа хүмүүс байна гэсэн чинь та нар манай гэрт яваад оч би мал өгье манай малыг хараад өгөөч гэсэн тэгээд адуу гаргаад байж байтал тэр эгч дахин бид нар дээр ирж эгч нь малаа хашчихлаа гялс хүрч ирээд үзээд өгөөч гэхээр нь явж очсон тэр эгчийг З гэдэг юм байна лээ. Тэгээд тэр айлд очоод малыг нь үзээд байж байтал тэр З гэх эгч төлөгийг хэдээр авах юм бэ? гэхээр нь бид 2, 40 мянган төгрөгөөр авна гэсэн. Тэгээд З гэх эгч 77 төлөгийг ялгасан, тэр 77 төлөгийг эхнэр бид 2 хашаанд үлдээгээд бид 2 эргэж буцаад адуугаа гаргаад байж байтал орой З гэх эгч тэр 77 төлөгийг тууж ирээд манай мал ирэх гээд байна тусгаарлах хашаа байхгүй байна та 2 өөрсдөө учрыг нь олж нэг хашаанд хаш гэсэн тэгээд эхнэр бид 2 тэр төлөгнүүдийг хажуу талдаа бэлчээж байгаад адуугаа гаргаж дуусахаар нь тэр төлөгнөөс 43 төлөгийг гаргуулаад махыг машиндаа ачсан. З УБ орсоны дараахан утсаар ярьж төлөгнийхөө мөнгийг нэхэж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 84 дүгээр хуудас/,
Яллагдагчаар Б.Б ийн өгсөн: “... бид 2 гэрт нь очоод хонийг үзээд 77 төлөг авахаар тохиролцоод тэгэхдээ одоо бол авч явж чадахгүй, дандаа адуу аччихсан байгаа эргэж ирээд авна гэж хэлсэн чинь З эгч гуйгаад байсан. Тэгээд нөхөр бид 2 З гэх хүний доохон талаас нэг айлаас нэрийг нь санахгүй байна урьд өмнө хонь, ямаа нийлсэн 10 бог авах ёстой байсан тэгээд тэр айлд очоод байж байтал З гэх эгч тэр ялгасан 77 төлөгийг туугаад аваад ирэхээр нь нөхөр бид 2, З эгчийн хониноос нь машиндаа багтах хэмжээгээр нь 43 төлөгийг нядалж гаргаж авсан.Тухайн үед бид 2-т мал авчихсан байсан учир бэлэн мөнгө байхгүй байсан. Тэгээд тэр эгчид борлуулж дуусчихаад мөнгийг дансаар өгий гэж хэлээд УБ хот руу эмээлт зах руу махаа зарахаар явсан. Тухайн үед мал гаргаж байх үедээ малаа бороонд норгочихсон малаа нядалсаар байгаад өглөө 07 цагийн үед явсан. Тэгээд замдаа махаа муутгачихаад З эгчийн мөнгийг өгч чадаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 85 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 1-2, 4-5 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар / хх-ийн 86, 88 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 117, 118 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Шүүгдэгчдийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Ё , Б.Б нар нь бүлэглэж 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ... гэх газарт мал мах худалдан авч явах үедээ иргэн А.З ын 43 тооны хонийг махалж мөнгийг нь араас нь шилжүүлнэ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 1.720.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож, тогтоогдсон байна.
Уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.
Иймд шүүгдэгч А.Ё , Б.Б нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Ё , Б.Б нар нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.
Шүүгдэгч А.Ё , Б.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирол төлбөрийг барагдуулсан ба хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүгдэгч А.Ё , Б.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч А.Ё , Б.Б нар нь хохирогч этгээдтэй сайн дураараа эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 4/55 дугаартай саналд шүүгдэгч А.Ё , Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.5 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгож, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ болох 1500000 төгрөгийг яллагдагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах албадлагын арга хэмжээ санал гаргасныг яллагдагч А.Ё, Б.Б нар хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 170 дугаар хуудас/. Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч А.Ё, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Ё , Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн болон амьдрал ахуйн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Ё, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон биүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь шийтгэх тогтоол гардуулах зэргээр дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгч А.Ё, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН