Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 5951

 

       1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Т.Баярманаас орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал төлбөрт 368100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Замчдын Өргөө” СӨХ-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Баярманаас улсын тэмдэгтийн хураамжид 11150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Замчдын Өргөө” СӨХ-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ОЮУНТУУЛ