Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 5720

 

Нэхэмжлэгч З шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би анх Г  8.000.000 төгрөгийг 2015 онд бэлнээр зээлсэн. Гэхдээ бөөнд нь биш цувуулж, 500.000 төгрөг, 1.000.000 төгрөг гэх мэтээр зээлсэн. Тэгээд 2015 оны 04 сарын 13-ны өдөр тооцоо нийлж, үндсэн зээл 8.000.000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэй төлнө гэж харилцан тохиролцож зээлийн гэрээ хийсэн. Уг зээлийн гэрээгээр үндсэн зээл 8.000.000 төгрөг, хүү 4.800.000 төгрөг, барааны мөнгө 700.000 төгрөгийн хамтаар нийт 13.500.000 төгрөгийг 2017 оны 04 сар хүртэл хувааж төлнө гэж тохирсон байсан. Гэтэл Г хүүний мөнгө төлөөгүй ба үндсэн зээлээ ч төлөөгүй. Иймд Г үндсэн зээл 8.000.000 төгрөг, хүү 4.800.000 төгрөг, барааны мөнгө 700.000 төгрөгийн хамтаар нийт 13.500.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.