Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 130

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч Д.М , түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М ид холбогдох эрүүгийн 2015000230109 дугаартай, 163/2020/0123/Э индекстэй хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж дүүгийн хамт оршин суудаг, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 123 дугаартай Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-тзаасныгжурамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.М ийг нэг жилийн хугацаагаар тэнсэж, тус хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн, Д овгийн Д.М,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М  нь 2020 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Гурилын үйлдвэрийн хашааны гадна хохирогч Д.Г ийн хүсэл зоригын эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон буюу “хүчиндэх” гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М nay өгсөн: Өмнө нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

1915005760037 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Д.Г ий өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 09-нд ажил дээрээ байж байгаад А  бид 2 Анарт орж жаахан сууя гэж ярьсан. Тэгээд бид хоёр 20 цагийн үед ажлаасаа тараад гарахад А гийн нөхөр нь нэг залуутай ирчихсэн байсан. Тэгээд бид дөрөв 21 цагийн үед Анар бааранд орсон, тэнд ороод 0,75 литрын савлагаатай Ерөөл нэртэй архи 1 шилийг захиалаад бид 4 хувааж уучихаад 23 цаг өнгөрч байхад Анар баарнаас гарсан. Тэгээд тэндээс гараад А гийн гэр лүү нь орсон. А  нөхөртэйгээ 1 шил архи авчихсан байсан. Тэгээд бид 4 А гийн гэрт 0,75 литрийн савлагаатай Eden нэртэй архи хувааж ууж дуусчихаад 2020 оны 01 сарын 09-ний 01 цагийн үед харьлаа гээд гараад Гурилын үйлдвэрийн тэнд явж байхад М  гарч ирээд намайг куртикнээс маань зуурчихаад гурилын үйлдвэрийн үүд рүү чирээд байсан. Тэгэхээр нь чи яах гээд байгаан болиоч би явах гээд байна гэхэд зууралдаад явуулахгүй байсан. Тэгээд би чамайг хашиграх юм бол ална шүү гээд айлгаад байсан. Тэгээд би айгаад байсан, айгаад дуугараагүй, тэгсэн намайг арагш харуулж байгаад тонгойлгож нуруун дээр дараад миний өмдийг шувтлаад миний бэлэГрхтэн рүү өөрийнхөө бэлэГрхтнийг хийгээд хүчиндсэн. Тэгээд хүчиндсэнийхээ дараа А гийнх руу яваад орсон. Тэгээд би А гийнх руу орохыг нь харж хэсэг гадаа зогсож байгаад 02 цаг өнгөрч байхад цагдаад дуудлага өгчихөөд цагдааг ирэхээр нь өөрөө араас нь орсон. Тэгээд А гийн гэр лүү ороод цагдаад М ийг зааж өгсөн. Хашгирвал ална шүү гэж дарамталж байсан. Би чамайг хашгирах юм бол ална шүү гээд айлгаад байсан болохоор айгаад дуугараагүй тэгсэн намайг арагш харуулж байгаад тонгойлгож нуруун дээр дараад миний өмдийг шувтлаад миний бэлэГрхтэн рүү өөрийнхөө бэлэГрхтнийг хийгээд хүчиндсэн. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Ямар нэг санал хүсэлт байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 10-15 дугаар хуудас/,

Гэрч Н.А гийн өгсөн:... А ,   М ,   Б   гурав хуваагаад ууж байхад над руу Г эгч 03 цаг 15 минутын үед залгаад эгч нь 1-р сургуулийн хажууд явж байна, хүрч ирээд намайг аваач гэж хэлсэн. Тэгэхээр нь би Г  эгчид  унтаж  байгаа  учир  очиж  чадахгүй гэж хэлээд  утсаа тасалсан. Тэгсэн дахиад удаагүй гар утас дуугарсан. Тэгсэн Ггч танай байрны   гадаа ирчихлээ   гэж  хэлсэн. Тэгээд   би   гарч   Ггчийг   гэрт оруулсан. Г  эгч гэрт орж ирээд М , А  Б гуравтай нөгөө пивоноос хамт сууж уусан. Тэгээд Г эгч пивоноос 2-3 удаа стаканаар уугаад гэртээ харилаа гээд гараад явсан. Гэрээс гарч явахдаа нэлээн согтуу гарсан. Гарахдаа бид нарыг явлаа гөлөгнүүдээ гэж хэлээд гарсан. Г эгчийг гэрээс гарангуут нь хойноос нь М  гадуурх хувцасаа өмсөлгүй цамцтайгаа гараад явсан. Тэгээд буцаад 30 гаран минутын дараа М  манай гэрт орж ирээд удаагүй хойноос нь Г эгч орж ирээд М ийг цагдаад өгнө гэж хэлсэн чинь М  өг өг гэж хэлээд хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд Г эгчийг М  манай гэрээс хөөж гаргасан. Тэгээд цагдаа нар ирээд бид хэдийг аваад явсан....гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/,

Гэрч С.Б ын өгсөн: “...М  хөдөөнөөс манайд ирээд 2-3 хоносон. 2020 оны 01 сарын 09-ны орой 21-22 цагийн үед манай эхнэр А  хамт ажилладаг гэх хүнтэй хамт ирсэн.Тэгээд манай гэрт 0,75 литрийн экс нэртэй архи, 2 литр 50 граммын 2 сав пиво уугаад манай гэрээс 1-2 цагийн дараа Г, М  нар гарсан 5-10 минутын дараа М  буцаад орж ирсэн. Тэгээд удалгүй Г гаднаас орж ирээд намайг танай дүү хүчиндчихлээ гэсэн. Тэгэхээр нь цагдаад мэдэгд гэж хэлсэн тийм л зүйл болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

Гэрч О.Б ий өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5-р багийн нутаг Гурилын үйлдвэрийн хашааны гадаа иргэн Г  бусдад хүчиндүүлсэн гэх дуудлаганд жижүүртэй байсан учир очсон. Гурилын үйлдвэрийн байрны нэг давхарт 203 тоотод Б гэх айлд хохирогч Г  байсан, дуудлагаар гэрт ороход гэрийн эзэн гэх Б , Б ын эхнэр А , М  гэх хүмүүстэй хэрүүл маргаан хийсэн байдалтай байсан. Дуудлага өгсөн хаягаар гэрт ороход иргэн Г, М  гэх залуу намайг хүчиндсэн гэж зааж өгсөн, гэрт байсан хүмүүс архи согтууруулах   ундаа   хэрэглэсэн байдалтай   хоорондоо   хэрүүл   маргаан   хийж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Яллагдагчаар Д.М ийн өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот орох гээд Булган аймгийн Баян-Агт сумаас Булган аймгийн нутгийн ах Б ын гэрт ирсэн. Ирээд 2-3 хоносон, 01 дүгээр сарын 15-ны орой нутгийн ах Б ахын гэрт байж байтал, Б ахын эхнэр А  утсаар Б ах руу залгаад манай ажил дээр хүрээд ир ажил тарах гэж байна манай ажлын эгч хамт гарья гээд байна гэж ярьсан, тэгэхээр нь Б ах бид 2 А  эгчийн ажил гэх цахилгаан холбооны эсрэг талд байрлах цайны газар очсон. А  эгч ажил тараагүй байна жаахан байж байгаарай гэхээр нь ажил дээр нь сууж байгаад 21 цагийн үед ажил нь тарахаар Б ах, А  эгч, Г эгч бид дөрвүүлээ Анар гэх пабд орсон,  тэндээсээ  шууд  Б  ахын  гэрт очсон. Г  нэлээн согтсон байсан болохоор би санаа зовоод араас нь оруулж ирэх санаатай гарсан, та согтсон байна  гэрт орьё гэтэл орохгүй  гээд байхаар  нь хоёулаа бэлгийн харьцаанд орох уу гэтэл юм дуугархгүй байхаар нь би хувцасыг нь тайлаад бэлгийн харьцаанд орсон гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ий дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 55-59 дүгээр хуудас/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

1.         Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

      Дээрхи нотлох баримтуудаар Д.М  нь 2020 оны 01 дүгээр сарын 09нөөс 10-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Гурилын үйлдвэрийн хашааны гадна хохирогч Д.Г ийн хүсэл зоригын эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Д.М ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгч Д.М ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хохирогч Д.Г нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2.         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүгдэгч Д.М ид холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Д.М  нь хохирогч этгээдтэй сайн дураараа эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 4/53 дугаартай саналд шүүгдэгч Д.М ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг 1 жил, 6 сарын хугацагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх эрүүгийн хариуцлага оногдуулах санал гаргасныг яллагдагч Д.М  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 87 дугаар хуудас/. Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч Д.М ид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.М ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн болон амьдрал ахуйн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.М ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д овгийн Д.М ийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэнгэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамланмөн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М ид оногдуулах хорих ялыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.5 даххэсэгт заасан тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх эрх хязгаарлах албадлагын хэмжээ авч түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  4. Шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэнхорих ялаар солихыг сануулсугай.
  5. Шүүгдэгч Д.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөхтөлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-тзааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.М  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэдзааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-тзааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН