| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2020/00020/Э |
| Дугаар | 20 |
| Огноо | 2020-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 12.1.2.4., 12.1.2.10., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 20
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Халх овгийн Х-н Э-р /ЛО00000000/-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг, Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, гэр бүлийн хамаарал бүхий хүний амруу нь шээж, тохуурхан даажигнаж хүчиндэх гэмт хэргийг, Бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж, хүчиндэхийг завдах гэмт хэргийг, Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Х.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 510 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.3, 2.10-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 2 дах хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Х.Э-т Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.3, 2.10-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 510 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял буюу 34 хоногийн хорих ялыг, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 10 жил 01 сар 04 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-т оногдуулсан 10 жил 01 сар 04 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.Э-н энэ хэргийн улмаас урьдчилан цагдан хоригдсон 90 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Энхбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О-г, З.Н-г нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдсугай.
8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
9.Энэ хэрэгт дагалдаж ирсэн 2 ширхэг CD-ийг хэрэгт хавсрагасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4- д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН
ШҮҮГЧИД Г.САРАНТУЯА
А.НАРАНТУЯА