| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2020/00021/Э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2020-04-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай, Шүүгдэгч Л.Г-р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шавь овогт Лхүмбэгийн Г-т холбогдох эрүүгийн 2033000300017 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1965 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Сайхан сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд жижүүр ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Гавшгай 2 дугаар баг, Овоо хорооллын 3 дугаар гудамж 5А тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ш-ь овогт Лхүмбэгийн Г-р регистрийн дугаар ТГ00000000. Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Л.Г-р нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай 2 дугаар багийн нутаг дэвсгэр Жимстэй хорооллын уулзварт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0000 СБА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно. а.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодох дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Арван тав.Уулзвар нэвтрэх: 15.9.Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Ш.Г-н эрүүл мэндэд баруун дунд чөмөг ясны хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Л.Г-н 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай 2 дугаар багийн нутаг дэвсгэр Жимстэй хорооллын уулзварт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0000 СБА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно. а.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодох дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Арван тав.Уулзвар нэвтрэх: 15.9.Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Ш.Га- эрүүл мэндэд баруун дунд чөмөг ясны хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт үйлдэл нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Л.Г-н өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 23-ний орой 16 цаг 30 минутын алдад би жимстэй хороолол руу хүн хүргэх гэж явж байгаад автын осол гаргасан. 100 хувь миний өөрийн буруу. ...Би буруугаа ойлгож байна. ...Тухайн өдөр архи уусан нь миний том алдаа болсон. ...Хохирогчид хагалгааны мөнгө 650.000 төгрөгийг төлсөн. Ор хоногийн мөнгө 86.000 төгрөг байсан байх. Тэгээд эм тарианых нь мөнгө гээд 150.000 төгрөгөөр нэг явуулсан. Эмнэлэгт хэвтэж байхад нь 50.000 төгрөгийг эм тариа аваарай гээд өгсөн. Тэгээд эмнэлгээс гарахад нь Дарханаас очиж авчирсан. Хөтөлд ирснийх нь дараа ч ууж байгаа эмийг нь авч өгч байгаа. Хохирогчийн ажилгүй байсан үеийн цалинг сар сард нь тооцоог нь хийхээр бид хоёр гарын үсэг зурсан байгаа. Хохирогч ямар ч байсан 04, 05 сарынхаа цалинг нэхэмжилж байгаа. ...Хохирогч одоо ойр зуур явж байгаа. ...Цаашид хохирогч хохирлын мөнгө нэхвэл өгнө. Ямар ч байсан хөл дээрээ босоод ажлаа хийх болтол нь өгнө. ...Хэлэх зүйл байхгүй. 100 хувь миний буруу...гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад: Хохирогч Ш.Гантөмөрийн өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр манай байгууллага ажил дээр хашааны дотор болон гадна орчны цэвэрлэгээ хийхээр өглөөний 10 цагийн орчим цугларсан. Тэгээд 14 цаг хүртэл цэвэрлэгээ хийчхээд гэртээ харих болоод Ганбаатар ахын приус-20 маркийн саарал өнгийн машинд суугаад гэрээс авчирсан савар маажуурыг гэрт хүргэж өгнө гээд байж байтал манай ажлын Цэрэнханд, Нарантуяа нар овоот хороолол руу хүргээд өгөөч гээд тэр хоёрыг хүргэж өгөхөөр Овоот хороолол явсан. Тэгээд тэр хоёрыг гэрт нь буулгачихаад намайг хүргэж өгөхөөр Овоот хорооллоос уруудаж явж байгаад Ганбаатар ах “Олон гол” дэлгүүрийн гадаа зогсоод ах нь 1 шил архи аваадахъя гээд ороод “Хараа” нэртээ 0.5 литрийн архи авчирсан. Тэгээд буцаад овоот хороолол руу яваад Нарантуяагийн гэрийн гадаа нөгөө архиа Ганбаатар ах бид хоёр хувааж уусан. Тэгээд би ингээд алхаад явчихъя гэтэл Ганбаатар ах чамай урьд нь хүргэж өгье гээд хэлчихсэн юм чинь ядаж засмал зам дээр хүргээд өгье гээд Ганбаатар ах машинаа жолоодоод би жолоочийн хажуугийн суудалд суугаад Жимстэй хороолол руу явсан. Тэгээд Овоот хорооллын сайжруулсан замаар яваад хуучин эвдэрхий клонкийн төв замын уулзвар гараад эргэсэн чинь Эрдэнэт талаас улаан өнгийн автобус ирж байсан. Тэгээд автобусныхаа урдуур гараад замын ховил руу ороод үерийн хоолой руу мөргөөд зогссон юм. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн. Тэгээд эмнэлэг ирээд намайг болон Ганбаатар ахыг яваад эмнэлэг дээр ирчихээд дараа нь Дархан-Уул аймаг руу авч явсан. Би Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт 8 хоног хэвтэн эмчлүүлсэн. ...Миний баруун хөлийн дунд чөмөг толгойгоороо 1, дундуураа 1 нийт 2 удаа хугарсан. Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орж хадсан. ...Хагалгааны зардалд 650.000 төгрөг, Дархан-Уул аймгаас унаагаар очиж авчирсан. Ойр зуурдаа хэрэглэж бай гэж 50.000 дансаар өгсөн. Эмийн сангаас алтан гагнуур, калци зэрэг ам авчирч өгсөн. ...Надад гомдол санал гээд байх зүйл алга байна. Намайг эмч хэлэхдээ 2 сар хэвтрийн дэглэмд байна гэсэн өвчтэй хэвтэрт байх хугацаандаа цалин мөнгө байхгүй зээлээ төлөх боломжгүй учраас өвчтэй байх хугацааныхаа цалинг нэхэмжилж байна. Эмчилгээнд гарсан болон гарах бусад зардал гээд нийт одоогийн байдлаар манайхан эмчилгээ эмийн зардалд нийт 600.000 төгрөг зарцуулаад байна. Би сард 500.000 төгрөгийн цалин авдаг юм. Иймд одоогоор 1.600.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /ххийн 40-41/, Гэрч С.Батбаярын өгсөн: 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Эрдэнэтээс хуваарийн дагуу Улаанбаатар хот руу өөрийн 0612 УНМ улсын дугаартай автобусаар 19 хүн тээвэрлээд явж байхад 17 цагийн үед Хөтөл орох гээд явж байхад Хөтөлийн наана байдаг уулзвар ойртож явж байхад замын баруун талын хэсэг буюу доороосоо нэг саарал приус-20 хурдтай ирээд намайг харж зогсоод тэгээд ойртонгуут урдуур давхиад замын нөгөө тал руу гараад би араар нь тойроод гараад явсан. Тэр жолооч согтуу байх хажууд нь бас хүн суусан байсан. ...Чанга юм дугарахаар нь толиндоо харахад жалга руу орчихсон байсан. Тэгээд би Хөтөлийн постонд ирж цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 227 дугаартай дүгнэлтийн “1.Ш.Гантөмөрийн биед баруун дунд чөмөг ясны хоёрлосон хугарал тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. 4.Ш.Г- биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.“ гэх хэсэг /хх-15/, Шинжээч Ч.-н 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтийн “...Хариулт-1.Тоёото приус-20 маркийн 1865 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Лхүмбэ овогтой Ганбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байх үндэслэлтэй байна. Монгол Улсын замын Хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно. А.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодох дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Арван тав. Уулзвар нэвтрэх 15.9 гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байна. 3.4.Жолооч дараах үүргийг хүлээнэ. б.Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх. Хариулт-2.Зам тээврийн ослын хэргийн газраар үзлэгээр ямар нэгэн тээврийн хэрэгслийн тормозны мөр илрээгүй тул 1865 СБА улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. Хариулт-3: Тоёото приус 20 маркийн 1865 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Ганбаатар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно. А.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй / жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. Арван тав. Уулзвар нэвтрэх 15.9.Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь осол гарахад шууд нөлөөлсөн. Харин 3.4.Жолооч дараах үүргийг хүлээнэ. б.Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн боловч осол гарахад нөлөөлөхгүй“ гэх хэсэг /хх-33/, Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “1.Шинжилгээнд авсан “Ганбаатар 55 нас” гэж хаягласан А3427182 дугаартай хуруу шилтэй цусанд 0.5 промилли спирт илэрсэн болно. 2.Л.Ганбаатар нь хөнгөн зэргийн согтолттой байна.” гэх дүгнэлт хэсэг /хх-ийн 28/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-6/,осол, хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8/, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 9-10/, хохирогч Ш.Гантөмөрийн эмчилгээний хийлгэсэн баримтууд/хх-ийн 44-60/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт/хх-ийн 66-69/, эрүүгийн хэрэг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтууд болно. Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх дүгнэж, шүүгдэгч Л.Г-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтууруулах ундаа хэрэглэж зөрчсөний улсаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Иргэний нэхэмжлэлийн талаар: Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Г-н баруун дунд чөмөг ясны хоёрлосон хугарал бүхий гэмтэл учирсан уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болохыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 227 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч Ш.Гантөмөрт хагалгааны зардал 650.000 төгрөг, эм тарианы зардал 213.555 төгрөг бүгд 863.555 төгрөгийн баримт ирүүлсэн. Шүүгдэгч нь хохирогчид хагалгааны зардал 650.000 төгрөг, эм тарианы төлбөр 200.000 төгрөг, ор хоногийн мөнгө 86.000 төгрөг, шүүх эмнэлгийн үйлчилгээний төлбөр 8.000 төгрөг нийт 944.000 төлсөн гэж мэдүүлж байна. Прокурорын шатанд шүүгдэгч хохирогчийн ажилгүй байсан 4, 5 сарын цалинг тухай бүр нь төлж барагдуулахаар тохиролцсон болох нь хавтаст хэргийн 125-126 дугаар хуудаст авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлоос ажилгүй байсан хугацааны цалинг төлж барагдуулах талаар шүүгдэгч, хохирогч нар тохиролцсон гэж дүгнэлээ. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Л.Ганбаатар нь анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 104/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч Л.Ганбаатарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна. Шүүгдэгч Л.Г-р нь улсын яллагчийн санал болгосон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх ялын саналыг хүлээн зөвшөөрч улсын яллагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон байна /хх-ийн 139/. Шүүгдэгч Л.Г-т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн хүсэлтээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа ба мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан байна. Иймд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.Г-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй зэргийг дурдаж, шүүгдэгч Л.Г-н тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн №02314262 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, Л.Г-н №000000 дугаартай жолоочийн үнэмлэхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.10, 37.1, 38.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Шавь овогт Л-н Г-р РД/ТГ00000000/-ыг Автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтууруулах ундаа хэрэглэж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5- д зааснаар шүүгдэгч Л.Г-т оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
4.Шүүгдэгч Л.Г-р нь хохирогчид 944.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, ажилгүй байсан 2020 оны 4, 5 дугаар сарын цалингийн зөрүүг тухай бүр нь төлөхөөр тохиролцож эвлэрснийг дурдсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй зэргийг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн №02314262 дугаартай гэрчилгээг шүүгдэгч Л.Г-н буцаан олгож, Л.Г-н №000000 дугаартай жолоочийн үнэмлэхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА