| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2020/00026/Э |
| Дугаар | 26 |
| Огноо | 2020-05-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Хохирогч *******, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2033000340021 тоот хэргийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар баг, 12 гудамж 14 тоотод оршин суух хаягтай, Дуутан овогт ******* РД/МЛ00000000дэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багийн нутаг дэвсгэр 12-04 тоотод байрлах *******ын гэрт *******ыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чамархай, дух, зүүн хөмсөг, хамар, баруун, зүүн хацар, зүүн чих, баруун чамархай, дух, зүүн хөмсөг, хамар баруун, зүүн хацар, зүүн чих, баруун бугалга, зүүн дал, бүсэлхий нуруунд зулгаралт, цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан мэдүүлэг, дүгнэлт, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: ...2020 оны 04 дүгээр сарын 05-ны орой би гэртээ унтах гээд байж байсан. Гэтэл ******* манайд орж ирсэн. Урьд нь ******* манайд ордог. Бид хоёр хамтраад айлын байшингийн шавар хийгээд хуурай ах дүү шиг явдаг байсан. Манай антены дуран алга болчихсон. ******* манайд хэдэн өдөр ирэхээ больчихсон. Тэгэхээр нь би Мэндээ маань аваад явчихсан юм болов уу? гээд хүнд хэлчихсэн. Гэтэл нөгөө хүн *******т хэлсэн юм уу, яасан юм. Энэ талаар бодож яваад архи уусныхаа халуунд ирээд ийм явдал болсон. Өөр бид хоёрын хооронд өш хонзон, ийм тийм зүйл байхгүй. ... Би Саран эмнэлэг, нэгдсэн эмнэлгээр явж үзүүлсэн. Тархи, толгойны зураг авахуулсан. Намайг хохиролгүй болгож өгсөн. Хуурай дүүг минь хөнгөн талаар нь шийдэж өгөөрэй гэж хүсэх байна... гэв. 2. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: ...2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр би *******ын гэрт согтуу орсон. Бид хоёр юм ярьж сууж байгаад нэг нэгнийхээ үгийг даахгүй маргалдсан. Тэгээд зодолдсон... гэв. 3. Хохирогч ******* мөрдөн байцаалтад: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 05-ны орой 08 цагийн үед өөрийн гэртээ орон дээр хэвтэж байтал, гаднаас П.Мэндээ орж ирээд үгийн зөрөө байхгүй нүүр нүдгүй цохиж зодсон толгой хэсэгт 2 удаа гараар, орноос татаж унгаагаад цээжний хэсэгт 3 удаа дэвсэн би хөлийн тавиад дүүш харж хэвтсэн надын нуруу руу 2 удаа өшиглөчхөөд гараад явсан, би газар жаал хэвтэж байгаад хаалгаа түгжээд хэвтээд унтсан. Маргааш өглөө 08 цагийн алдад хаалга нүдсэн хэн бэ гэхэд Мэндээ би байна гэж хэлсэн, би босоод хаалга онгойлгож өгсөн, Мэндээ наад нүүрний цусаа арч гэж хэлээд Мэндээ ус авчирч өгөх гээд гараад явсан. Удалгүй 20 литрийн шар савтай ус авчирч өгөөд гараад гараад явсан. Би Маргааш өглөө 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө 11 цагийн үед Чимэгээ, Учирал хоёр та нэг хонь гаргаад төхөөрөөд өгөөч гэж орж ирсэн тэгээд л цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/, 4. Гэрч Н.Учралын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би найз Эрдэнэбилэгтэй хамт Бямбацогт гуайд мал алж өгөөч гэж гуйх гээд ороход өөдөөс ах нь хүнд зодуулаад 2 хоног хэвтэж байна. Та хоёр эмнэлэгт дуудлага өгч туслаач гэж хэлэхэд бид 2 эмнэлэгт дуудлага өгөхөд сувилагч Амаржаргал байсан. Бид 2 дуудлага өгчөөд явсан. Тухайн үед хэнд зодуулсан талаар асуугаагүй. ...Тухайн үед явж чадахгүй, нүүрэн хэсэг бүр аймар хөхөрч няцарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дугаар хуудас/, 5. Гэрч Б.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 04-р сарын 05-ны орой болсон явдлын талаар мэдэхгүй байна. Харин 04-р сарын 07-ны өглөө цагийн үед манай найз мал гаргуулах гэсэн юм хүн олоод өгөөч гэхээр нь хажуу айл болох ******* гэх хүнийг гуйх гээд хашаанд нь ортол Баямбацогт хашаандаа зогсож байсан гэтэл Бямбацогтын нүүр нь хөхөрчихсөн шарх сорив болчихсон байсан. Таны нүүр чинь яасан юм гэхэд би хүнд зодуулчихлаа эмнэлэг дуудаад өгөөч гэсэн тэгээд би эмнэлэг ороод дуудлага өгсөн. ...Тухайн үед ******* гэх хүн Мэндээ гэх хүнд зодуулсан гэж ярьж байсан. ...Ямар ч байсан Мэндээ гэх хүн дуудлага өгдөг өдрөөс өмнө *******ын гэрээс архины шил гарган жорлонгийн ар талруун хаяж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, 6. Гэрч Б.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тус өдөр иргэн ******* нь хүнд зодуулсан гэж эрүүл мэндийн төвд ирсэн. Тухайн үед биеийн байдал нь нэлээн тааруу байдалтай толгой хэсэг нь 2 нүд хөхөрч улайчихсан цус хурсан баруун нүд юм харахгүй байна гэж ярьсан, толгой хэсэг болох газар шарах болон хөхөрсөн хөмсөг язарсан, толгой хуйх нь хавдартай 2 гар хөхөрсөн, хэвлийн хэсэг зулгарсан шархтай, ар нурууны дал хэсэг мөн зулгарсан байсан. ...Тухайн үед хэнд зодуулсан талаар асуухад Мэндээ гэх хүн шөнө орж ирж зодсон гэж ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/, 7. Гэрч Б.Буянтүшигийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн өдөр 12 цагийн орчим Сант сумын “Өглөг-Баян-2” хүнсний дэлгүүрийн гадаа ******* гэх хүнтэй Хуягаа бид хоёртой тааралдсан. Тухайн үед ******* архи согтууруулах ундаа хэрэглэсэн нэлээн согтуу явахад нь Хуягаа бид хоёр гэр нь хүргэж өгөөд гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, 8. Гэрч Б.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хөрш Баямбацогт нь архи уудаг, архи уусан үедээ ааш зан эвдэрч янз бүрийн үг хэлээр хэлж хэрүүл гуйсан хүн байдаг. Харин архи уугаагүй эрүүл үедээ ааш зан сайтай хүн байдаг. Би *******, ******* гэх хүний хоорондын харилцааны талаар сайн мэдэхгүй ямар ч байсан ******* зодуулчихсан байхад нь асуусан чинь би Мэндээг телевизорын антен авсан гэж хэлэхэд би хулгайч биш гэж Мэндээ зодсон гэж ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, 9. Гэрч Х.Уянгын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Мэндбаяр гэдэг хүний зан аашийн талаар сайн мэдэхгүй ямар ч байсан харахад их даруухан байрын хүн харагддаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхыг нь харж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, 10. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №347 дугаартай шинжээчийн 1.*******ын биед тархи доргилт, баруун чамархай, дух, зүүн хөмсөг, хамар, баруун, зүүн хацар, зүүн чих, баруун бугалга, зүүн дал, бүсэлхий нуруунд зулгаралт, цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл, хамрын таславчийн хуучин мурийлт гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 4.Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багийн нутаг дэвсгэр 12-04 тоотод байрлах *******ын гэрт *******ыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чамархай, дух, зүүн хөмсөг, хамар, баруун, зүүн хацар, зүүн чих, баруун чамархай, дух, зүүн хөмсөг, хамар баруун, зүүн хацар, зүүн чих, баруун бугалга, зүүн дал, бүсэлхий нуруунд зулгаралт, цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий бөгөөд хуулийн зүйл, хэсэг тохирсон, мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд оролцогчдын эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон тул шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлдэг, үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “*******аас нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг өгсөн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр үгүй гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүхээс шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч *******ын хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх шийтгэл оногдуулж шийдвэрлэв. Уг ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэх нь зүйтэй. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугааар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дуутан овогт ******* РД/МЛ00000000/-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.
4. Энэ хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх эд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН