| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2020/00028/Э |
| Дугаар | 28 |
| Огноо | 2020-06-08 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | ** |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч *** даргалж, Нарийн бичгийн дарга **, Улсын яллагч **, Шүүгдэгчийн өмгөөлөгч **, Шүүгдэгч ** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ** аймгийн ** сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ** тоот хэргийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 0000 оны 06 дугаар сарын 20-ний өдөр **аймгийн **суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, боловсролгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 4 хүүхдийн хамт, **аймгийн **сумын ** тоотод оршин суух, 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр **аймаг дахь Сум дундын ** дугаар шүүхийн **дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан **овогт ****/РД:АП-/. Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Б.**нь 2019 оны 11 дүгээр сард **аймгийн **сумын нутагт иргэн Ц.**“өвлийн идэш өгнө” гэж хуурч мэхлэх аргаар 700.000 төгрөг, мөн иргэн А.**өвлийн идэш өгнө” гэж хуурч мэхлэх аргаар 180.000 төгрөгийн үнэлгээ бүхий Айфоне-5 эс маркийн гар утас, бэлнээр 50.000 төгрөг, дансаар 150.000 төгрөг шилжүүлэн авч түүнд 380.000 төгрөгийн, бусдад нийт 1.080.000 /нэг сая наян мянга/ төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан мэдүүлэг, дүгнэлт, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Ц.**мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 10 дугаар сард надтай хамт ажилдаг Б.**гэх залуу **аймаг руу чөлөө аваад идшээ бэлдэхээр явж байна захих хүн байвал захиарай хямдхан авчирна гэж хэлэхээр нь би 700.000 төгрөгт багтаагаад идэш авахаар тохирсон тэгтэл Б.**над руу залгаад **аймаг явах зардалгүй болчихлоо идэш авах мөнгөнөөс 500.000 төгрөг урьдчилгаа болгоод өгчих гэхээр нь би төрийн банкаар дамжуулаад Б.**дансанд 500.000 төгрөг шилжүүлсэн ямар дансны дугаар байсныг нь сайн санахгүй байна. Тэгээд нэлээд хэд хоногийн дараа Б.**над руу залгаад би идэшээ бэлдчихлээ одоо буцах зардал хэрэгтэй байна. Надад 200.000 төгрөгөө өгчих гэхээр нь би Б.**төрийн банкны дансанд банкаар дамжуулаад шилжүүлсэн тэрнээс хойш Б.**нь холбоо барилгүй алга болсон. Би **хамт ажилдаг байсан. **сайн танихгүй. Энд ажиллаж байх хугацаанд **хороололд эхнэртэйгээ амьдардаг байсан. **эхнэр одоо ч жимстэй хороололд гэртэй амьдарч байна. Би **700.000 төгрөг өгөхдөө **төрийн банкны дансанд 500.000 төгрөг, 200.000 төгрөгөөр нь 2 хувааж хийсэн....Намайг **идэш авах гэж байсныг манай ажлын хүмүүс бараг бүгд мэднэ. **өөрөө идэш авчраад зарна гээд захиалга маягийн юм аваад байсан. Намайг мөнгө шилжүүлсэн гэдгийг **/**/, Байгалмаа /**/, **болон бусад ажилчид мэдэж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/ 2. Хохирогч А.**мөрдөн байцаалтад өгсөн: “...Би **бэлэн мөнгө 50.000 төгрөг өгсөн дараа нь над руу хотод ирчихсэн байна, цаашаа **аймаг явах гэсэн юм аа гээд 150.000 төгрөг **гэх дансаар авсан. Мөн миний зарах гэж байсан айфоне 5 эс маркийн гар утсыг 140.000 төгрөгөөр худалдан аваад мөнгөө өгөөгүй байсан. Би **нийт 400.000 төгрөгөөр идэш худалдан авахаар тохирчихсон байсан юм. **нийт өгсөн мөнгө болон гар утасаа оруулаад 360.000 төгрөг болсон. Тэгээд **идэшээ аваад ирэхээр нь үлдэгдэл 60.000 төгрөгийг нь өгөх байсан юм. Намайг **мөнгө өгөх үед харсан хүн бол байхгүй. гэхдээ манай ажлын **/**/, **/*/ нар мэдэж багаа би эдгээр хүмүүст *мөнгө өгчихсөн гэдгээ ярьсан. Сүүлд манайд ажилдаг байсан **гэх залуу надад ярихдаа **хотод таниас 150.000 төгрөг авч байхад нь би хажууд нь цуг байсан гэж ярьсан. Тухайн үед **ямар ажлаар **хамт явсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/, 3.Гэрч С.**мөрдөн байцаалтад өгсөн: “...Би **2018 оны 12 дугаар сард **хотод байхдаа танилцаж байсан. Тухайн үед **чулуугаар юм хийдэг газар ажилдаг байсан. Бид хоёр 2019 оны 01 дүгээр сараас эхлэн хамтран амьдраад **аймгийн *суманд ирж амьдарсан. **суманд ирээд ****гэх хүний бригад дээр машин барьж цахилгааны ажил хийж байгаад 2019 оны 07 дугаар сард бид хоёр том охиноо, дунд хүүтэйгээ хамт **аймаг дээр очоод **аав ээжтэй танилцсан. Тэгээд тэндээ сургууль орох дөхөөд 2019 оны 08 дугаар сард би 2 хүүхдээ дагуулаад түрүүлээд ирсэн. Тэгээд **миний араас 2019 оны 09 дүгээр сард ирээд хот тохижилтын газар ажилд ороод ажиллаж байгаад 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр **аймаг орж идэшээ хийнэ гээд явсан тэрнээс хойш одоог хүртэл ирээгүй байгаа хааяа нэг **дугаарын утсаар надтай ярьдаг өөрөөс нь асуухаар хүргэнийх нь дугаар гэж хэлдэг. Б.**бид хоёр албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй. Насанбат бид хоёрын дундаас нэг охин төрүүлсэн одоо 3 сартай. Би яг **нэр дээр байдаг малыг мэдэхгүй байна. Гэхдээ **төв дээр аав ээж дээр нь очиход таван хошуу малтай л айл харагдаж байсан би яг хэний мал байсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/, 4. Гэрч Д.**мөрдөн байцаалтад өгсөн: “... Ц.**, А.**нар Б.**идэш авахаар мөнгө шилжүүлчихсэн одоо мөнгөө яаж авна огт холбоо барихгүй утас нь холбогдохгүй байна гэж ярьж байсан. Ц.**ах ярихдаа Б.**холбогдсон идэшээ аваад ирэх гэсэн зардлын мөнгөгүй болчихлоо мөнгөө урьдчилаад шилжүүлчих гэж хэлээд Ц.**ахаас мөнгө авсан гэж ярьж байсан. Б.**нь ажилаа таслаад 10 гаран хоноод огт холбоо барихгүй байсан болохоор манай байгууллага Б.**халагдах тушаалыг гаргаж ажлаас нь халсан. Яг хэзээ тушаал нь гарсныг сайн санахгүй байна. ******* ажил дээр бол Ц.**, А.**нартай л хамт ажилдаг байсан нээх хүнтэй ажиллаад байдаггүй байсан. Би **хаашаа явсныг мэдэхгүй байна нутаг руугаа явж идэш бэлдэнэ гэж хэлээд ажлаас чөлөө аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/, 5.Гэрч Б.**мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Ц.**, А.**нар нь Б.**мөнгө өгч байхыг хараагүй харин өөрсдөө ярихдаа Б.**идэш авахаар мөнгө өгсөн чинь мөнгө аваад алга болчихлоо гэж хэлж байсан. Би яг хэдэн төгрөг өгсөн талаар бол мэдэхгүй. Б.**хамт ажиллаж байхдаа хүмүүст **аймаг явнаа 10 адуу, 10 үхэр авчирч зарна гэж ярьж байсан. Би **нэр дээр мал бүртгэлтэй байдаг эсэхийг мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/, 6. Гэрч Г.**мөрдөн байцаалтад өгсөн: “...Ц.**ах надад 500.000 төгрөг өгөөд Б.**дансанд хийгээд өгчих би идэш худалдан авч байгаа юм аа. Би өөрөө завгүй болчихлоо гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Ц.**ахаас 500.000 төгрөгийг нь аваад *******ын төрийн банкны дансанд **аймгийн **суманд байрлах Төрийн банкаар дамжуулан шилжүүлсэн. Ц.**ах хэдэн төгрөгт идэш худалдан авч байгааг мэдэхгүй байна. Ямар ч байсан надаар 500.000 төгрөг Б.**дансанд шилжүүлүүлсэн. А.**эгчийг хэдэн төгрөг *******ад өгсөн талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан Б.****эгч рүү залгаад мөнгө асуугаад байсан. Миний ойлгосноор бол зардал байхгүй болчихлоо гэсэн юм яриад байх шиг байсан. Ямар ч байсан Б.**А.**эгчээс мөнгө авсан, авсан мөнгөнөөсөө 50.000 төгрөгийг нь эхнэртэй өгчихсөн гэж байсан. Б.**ажиллаж байхдаа бол өөрийгөө малтай гэж ярьдаг байсан. Сүүлд хүмүүст идэш зарна гэж юм яриад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/, 7.Гэрч А.**мөрдөн байцаалтад өгсөн: “...Ц.**, А.**нарын яриагаар бол Ц.**700 гаруй мянган төгрөг, А.**болохоор нэг гар утас, 400.000 төгрөг өгсөн гэж ярьцгааж байсан. Тэгээд одоо хүртэл идэшээ аваагүй байгаа юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39- 40-р хуудас/, 8.Гэрч Б.**мөрдөн байцаалтад өгсөн: “...Он гараад 01 сарын 20-ын үеэр манайд ирсэн. Ийш тийшээ яваагүй. Эхнэр хүүхэд нь араас нь ирээд 3 хонож байна. Удахгүй **аймаг руу буцна гэсэн. Өөрийн гэсэн мал, хөрөнгө янз бүрийн юм байхгүй. Манайд л лав мал нь гэх юм байдаггүй. Аймагт хүргэн ахынд байдаг үгүйг нь мэдэхгүй байна. Би нөхөртэйгээ хамт хот явах гээд утсаар ярьсан чинь тэгвэл ах нь танайд малыг чинь хараад байж байя та 2 хот явчихаад ир гээд тэрнээс хойш манайд ирсэн. Яг ямар ажлаар ирснийг нь мэдэхгүй. Манайд айлын мал хараад, төллүүлж байгаа. Одоо 2 хоногоос **рүү эхнэр хүүхдээ аваад явна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51-р хуудас/, 9. Гэрч Б.**мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайд буюу **аймгийн **сум 5 дугаар баг Урт булаг гэх газар байхад 2019 оны 07, 08 сард ирсэн санагдаж байна. Тэгэхэд л уулзсан. Түүнээс хойш одоо хүртэл уулзаагүй. Манайд Б.**эзэмшлийн мал байхгүй. Миний дүү Б.**маань өөрийн гэсэн өмчийн ямар ч мал байгүй. Манайхаас Б.**ирж идэшний мал аваагүй. Өөрийн өмчийн мал гэж байхгүй. Манайд хамгийн сүүлд 2019 оны 07, 08 сард ирсэн санагдаж байна. Тэрнээс хойш одоог хүртэл манайд ирээгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/, 10. Гэрч А.**мөрдөн байцаалтад өгсөн: ...Б.**өөрийн гэсэн мал идээ байдаггүй байх. Манай дээр л лав юм байдаггүй. Өөр хөрөнгө хогшил байдаг үгүйг нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 хуудас/ 11. Яллагдагч Б.**мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би **аймгийн Хот тохижилтын газарт хамт ажиллаж байсан **эгчээс **аймаг явахаасаа өмнө 50.000 төгрөг, айфон 5эс маркийн ашиглаж байсан гар утас авсан байсан юм. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын эхээр Архангай аймаг руу өөрийнхөө идэш хоолоо авчирхаар явахдаа танд **хямдхан идэш олж ирье гэж хэлээд **хот явсан юм. Явахаасаа өмнө Ц.**ахад 700000 төгрөгөөр идэшний үхэр авчирч өгнө гэж ярьсан байсан. Тэгээд **хотод байж байгаад **явах зардал мөнгөгүй болчхоод **эгч рүү утсаар ярьж 150.000 төгрөгийг авахаар болсон **эгч Төрийн банк руу шилжүүлээгүй гэхээр нь хүнээс гуйж байгаад данс руу нь шилжүүлж авсан юм. Тэгээд мөнгө шилжүүлж авсан өдрөө **хотоос **аймгийн чиглэлд явдаг Даргон дээрээс автобусанд 14 цагаас суугаад явсан юм. Тэгээд маргааш нь **ах руу утсаар яриад 500.000 төгрөгөө хийчих гэж хэлчхээд хөдөө явж ирээд дансаа шалгасан чинь мөнгө хийчихсэн байсан юм. Тэгээд 2-3 хоногийн дараа би үхрээ янзалчихлаа **явах гээд зардалгүй болчихлоо үлдэгдэл 200,000 төгрөгийн нь шилжүүлчих гэж хэлчхээд **аймгийн төв рүү 4 үхрийн махаа хүргэн ах **ачиж ирээд нөгөө шилжүүлсэн 200000 төгрөгөө данснаас авах гэж явж байгаад олон жил уулзалдаагүй найзуудтайгаа тааралдсан. Тэгээд найзууд ганц нэг хоноод яв гэхээр хүргэн ахыгаа гэр рүү нь буцаагаад махаа буулгаж аваад хадгалах газар байхгүй, бас туранхайдуу болохоор нь хүнд өгөхөд арай муухай юм гэж бодоод танихгүй ченжид бөөндөөд 1.500.000 төгрөгөөр зарсан юм. Уг нь тэндээсээ гайгүй мах олдвол авчих нь эсхүл мах зарсан мөнгөө хүмүүст нь буцаагаад өгье гэж бодож байсан юм. Би Архангай аймагт сүүлийн 4,5 жил очоогүй, найзуудтайгаа уулзаагүй удсан байсан болохоороо нөгөө мөнгөө найзуудтайгаа нийлээд 3 хоног архи уугаад найзуудаа дайлаад дуусгасан юм. Манай найзууд ямар учиртай мөнгө гэдгийг мэдээгүй. Тэгээд надад мөнгө төгрөг олдохгүй байсан болохоор ирж чадаагүй. Хүмүүсийн мөнгийг өгч чадаагүй юм. Ноолуур гарахаар манай эгч, дүү нар надад ноолуураа зараад мөнгө өгнө гэсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 хуудас/ 12. Шүүгдэгч Б.**шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 11 дүгээр сарын 03-ний хавьцаа би А.**эгчээс мөнгө авсан. Ц.**ахаас өөрийнхөө идэшиндээ явах далимаараа идэш авчирч өгнө гэж хэлээд мөнгө авсан. Тэр үед хямдхан болохоор нь олдоно гэж бодоод явсан. Тэгээд **очоод наашаа авч ирсэн. Энд авчраад жоохон туранхай болохоор нь нөгөө махаа зарчихаад өөр тарган мах авчихъя. Болохгүй бол эндээс зардлаа хийгээд явчихъя. Ялгаагүй хот ороод тарган мах авчихъя гэж бодсон. Гэтэл найз нөхөдтэйгөө нийлээд мөнгөө үрээд дуусчихсан. Тэгээд өгч чадаагүй дууссан”... би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв. 13. Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний ** ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “IPhone 5S маркийн гар утас (хэрэглэж байсан) зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны байдлаар 180000=00(нэг зуун наян мянган) төгрөг… гэх дүгнэлт /хх-ийн 08-10 хуудас/, 14. Төрийн банкны 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б.*****тоот дансанд 500.000 төгрөг шилжүүлсэн орлогын мэдүүлэг) /хх-ийн 17 дугаар хуудас/, 15. А.**Хаан банкны **дугаартай данснаас 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр **дугаарын дансанд 150.000 төгрөг шилжүүлсэн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 24 дүгээр хуудас/, 16. **аймгийн **сумын **гол багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 114 тоот “**овогтой ****нь **гол багт оршин суудаггүй болон мал тоолуулаагүй нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 66 дугаар хуудас/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.**нь 2019 оны 11 дүгээр сард **аймгийн **сумын нутагт иргэн Ц.**“өвлийн идэш **аймгаас авчирч өгнө” гэж 700.000 төгрөг, мөн иргэн А.**“өвлийн идэш **аймгаас авчирч өгнө” гэж 180.000 төгрөгийн үнэлгээ бүхий IPHONE-5S маркийн гар утас, бэлнээр 50.000 төгрөг, дансаар 150.000 төгрөг шилжүүлэн авч түүнд 380.000 төгрөгийн, бусдад нийт 1.080.000 /нэг сая наян мянга/ төгрөгийн хохирол учруулан, хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна. **аймгийн **сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.**Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий бөгөөд хуулийн зүйл, хэсэг тохирсон, мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд оролцогчдын эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон тул шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. Шүүгдэгч Б.**үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон тул шүүгдэгч Б.**бусдыг хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг нь залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Хохирогч Ц.**нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие **овогтой **нь иргэн Б.**700.000 төгрөг өгөөд хохирсон. **ажил хийж өдрийн 30.000 төгрөгөөр төлбөрөө барагдуулаад 300.000 төгрөг төлөөд байгаа тул надад гомдол санал байхгүй. Цаашид төлбөрөө бүрэн барагдуулж өгөхийг шүүхээс хүсэж байна... гэх хүсэлтийг, Хохирогч А.**шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Би **380.000 төгрөг нэхэмжилж байна. **380.000 төгрөг гаргуулж, намайг байлцуулалгүй шүүх хуралдааныг хийж өгнө үү... гэх хүсэлтийг тус тус гаргасан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролоо бүрэн барагдуулаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохиролоо төлөхөө илэрхийлсэн. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.**400.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.**, 380.000 төгрөг гаргуулж хохирогч *******д тус тус олгож шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүхээс шүүгдэгч Б.**гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.**хувийн байдал, хохирол төлбөрийн зарим хэсгийг хохирогчид төлсөн, хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.**мэдэгдэх нь зүйтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **овогт ****бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.**Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүг ээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.**мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.**гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрт 400.000 төгрөг гаргуулж хохирогч *******т, 380.000 төгрөг гаргуулж хохирогч А.**тус тус олгосугай.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН