Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 104

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч А, Б, Б, Э, .Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б, Б, Э,Ж

нарт холбогдох 1921005550366 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, эмэгтэй, 38 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ...........................тоотод оршин суух, ял шийтгэл, гавъяа шагналгүй, А /РД: ЖГ....................../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 30 настай бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, аав, эгчийн хамт ............................ байрны 0 тоотод оршин суух, ял шийтгэл, гавъяа шагналгүй, Б /РД: ......................../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, .... настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Дорнод аймгийн.......................” гэх газарт түр оршин суух, гавъяа шагналгүй, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн .......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Б /РД: ........................../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.... оны .... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, Дорнод аймгийн Хэрлэн сумын .........................тоотод оршин суух, гавъяа шагналгүй, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн......................дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор 05 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Э /ЖА................./

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......... оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн ................ ................ тоотод оршин суух, ял шийтгэл, гавъяа шагналгүй, Ж. /РД: ЖЭ................./

 

Шүүгдэгч  А.Б, Б, Э,Ж нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймаг ................дүгээр багийн нутаг “................гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтанд орсон ургамал болох “Дэрэвгэр, жиргэррүү” ургамлыг 16.3 кг хэмжээгээр зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн, шүүгдэгч Б нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймаг.................................... гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамалын жагсаалтанд орсон ургамлын жагсаалтанд орсон ургамал болох “Дэрэвгэр жиргэррүү” ургамлыг 16.3 кг хэмжээтэйгээр............................... улсын дугаартай “Тоёота прусс 20” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүгдэгч А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Б.шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Ийм хэрэг хийсэн нь миний буруу. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

  Шүүгдэгч Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

  Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

  Шүүгдэгч Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

   Гэрч Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын .....................цагдаа зохицуулагч ажилтай юм. 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр /яг цагийг нь сайн санахгүй байна/ ............... сумын төв зам дээр тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж байгаад саарал өнгийн ........улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгалт хийсэн. Тэр үед тээврийн хэрэгслийг Б гэх залуу жолоодон явж байсан бөгөөд жолоочоос гадна 4 хүмүүс явж байсан, нэг эмэгтэй байсан. Тэгээд жолоочийн бичиг баримтыг үзээд тээврийн хэрэгслийн ард талын тээш хэсгийг шалгахад хоёр шуудайтай /яг хэмжээгийн мэдэхгүй/ зүйл байхаар нь нээж үзэхэд Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс юм шиг байхаар нь .................Э мэдэгдэн үзлэг шалгалт хийлгүүлсэн. ... Надад хэлэхдээ ...................сумын ....................гэх газраас түүгээд тэндээсээ тээвэрлэсэн гэсэн. ...” гэжээ. /хх-ийн 58 дугаар тал/

 

Гэрч Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... приус-20 маркийн ..............улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 05 сард .........................аас урьдчилгаа 20 хувь буюу 2.700.000 төгрөг төлж 3 жилийн хугацаатай 10.800.000 төгрөгөөр сар бүр графикийн дагуу 485.000 төгрөг төлөх нөхцөлтэй гэрээ байгуулж /зээлийн гэрээг өөрийн нэр дээр хийсэн гэх/ авсан юм. Одоо уг машин нь миний өлчлөлд бүрэн шилжиж ирээгүй .........................-ийн нэр дээр байгаа юм. ....”гэжээ. /хх-ийн 59-60 дугаар тал/

 

Иргэний нэхэмжлэгч М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... тус сумын ................Х, хэсгийн төлөөлөгч Э нар нь надтай уулзаад “өчигдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр эргүүл шалгалт хийж байгаад ..................улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд дэрэвгэр жиргэррүү ургалмын үндэсийг тээвэрлэж явсан зөрчил илрүүлсэн. Уг дэрэвгэр, жиргэрүү ургамлын үндэсийг хэмжиж, акт тогтооно уу” гэхэд нь би холбогдох хууль тогтоомжийн дагуу хэмжилт хийж акт тогтоосон бөгөөд тухайн үед нийт 16.3 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс байсан. Уг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс дээр холбогдох хууль тогтоомжийн дагуу экологи эдийн засгийн хохирлыг тооцож гаргасан. ...экологи, эдийн засгийн үнэлгээнд заагдсан  мөнгөн дүнг төлүүлэх хүсэлтэй байна. ...гэжээ. /хх-ийн 45-46 дугаар тал/

 

Иргэний нэхэмжлэгч Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би ....................ХХК-нд зээлийн ажилтнаар ажилладаг юм. ... Тоёота приус-20 маркийн ...................улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай байгууллагийн эзэмшилд бүртгэлтэй байдаг. Тус тээврийн хэрэгслийг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Д гэх хүн 10.800.000 төгрөгийн барьцаанд тавьж манай байгууллагаас зээл авсан тул тус тээврийн хэрэгсэл манай байгууллагийн нэр дээр шилжсэн. 1 сард 484.874 төгрөгийг төлдөг. Одоогоор зээлийн төлөлт хэвийн явагдаж байгаа. Зээл 5.814.710 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. ...цаашид тус  тээврийн хэрэгслийн зээлийн төлөлт хэвийн хийгдэж, хугацаандаа төлөгдөж дуусгасан тохиолдолд манай байгууллагын зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэжээ. /хх-ийн 48-49 дүгээр хуудас/

 

Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Хэрлэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч .................2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №.......................тоот дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хэрэг бүртгэлийн 192100555 дугаартай хэрэгт холбогдох ургамал нь бүтэц шинжийн байдлаар манай оронд тархсан Майлцтан овгийн “Дэрэвгэр жиргэрүү” /*Saposhikovia divaricate /Turz./ Schischk/ ургамал байна.

2. Уг ургамал нь Монгол Улсын Засгийн газрын “Тогтоолд нэмэлт оруулах тухай” ЗГ-ын 1995 оны 153-р тогтоолд 2004 оны 165 дугаар тогтоолын нэмэлт жагсаалтаар батлагдсан Монгол орны ховор ургамлын жагсаалтад “Дэрэвгэр жиргэрүү” ургамал нь орсон болно.

3.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-282 дугаар тушаалаар “Экологи-эдийн засгийн үнэлгээ”-г баталсан бөгөөд 1 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэсний үнэлгээг 50000 төгрөгөөр тогтоосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлд “иргэн, аж ахуй нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүнийн баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй”, 49 дүгээр зүйлийн 49.4.3-д “ ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох” гэж тус тус заасан. Иймд ургамлын аймагт учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-д заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны А-282 дугаар тушаалаар батлагдсан экологи-эдийн засгийн үнэлгээний дагуу “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын 1 кг тутамд 50000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр шууд хохирлыг тооцно. ...” гэжээ. /хх-ийн 68 дугаар тал /,

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл,  тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  /хх-ийн 31-34 дүгээр тал/

-Дорнод аймгийн Прокурорын газрын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол” /хх-ийн 40 дүгээр тал/

-Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх Фидукцийн гэрээ  /хх-ийн 156-162/

- .........................лсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 164 дүгээр тал/

-Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралт “Ховор ургамлын жагсаалт хх-ийн 169-170 дугаар тал/

-Хэрлэн сумын Үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 39 дүгээр тал/

-Шүүгдэгч  А яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 88 дугаар тал/

-Шүүгдэгч  Б  яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 93-94 дүгээр тал/

- Шүүгдэгч  Э яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 96-97 дугаар тал/

- Шүүгдэгч   Ж яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 99-100 дугаар тал/

- Шүүгдэгч  Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 90-91 дүгээр тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч А.Б, Б, Э,Ж нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорнод :::::::::::::::багийн нутаг “..............”” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтанд орсон ургамал болох “Дэрэвгэр, жиргэрүү” ургамлыг 16.3 кг хэмжээгээр зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн, шүүгдэгч  Б нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймаг Булган сумын 1 дүгээр багийн нутаг “Өндөр хошуу” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамалын жагсаалтанд орсон ургамлын жагсаалтанд орсон ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг 16.3 кг хэмжээтэйгээр “Toyota prius-20” маркийн ...................улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, гэрч Х, Д, иргэний нэхэмжлэгч М, Ц нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Хэрлэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ..............2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн..................тоот дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл,  тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх Фидукцийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зэрэг  хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.      

 

Шүүгдэгч нарт  холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Б, Э,Ж  нарыг байгалийн ховор ургамал болох “Дэрэвгэр Жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн, шүүгдэгч Б “Дэрэвгэр Жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч А.Б, Б, Э,Ж нарыг байгалийн ховор ургамал болох “Дэрэвгэр Жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Б, Б, Э,Ж  нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн нарын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.  

 

Шүүгдэгч А, Б, Э, Ж нар нь байгалын ховор ургамал болох “Дэрэвгэр, жиргэрүү” түүж байгаль экологид хохирол учруулсан тул Хэрлэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ............. дугаартай “...Дэрэвгэр, жиргэрүү ургамлын үндсийг  ...ургамлын 1кг тутамд 50000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тооцно...” гэх дүгнэлтийг үндэслэн 4075.000 төгрөг гаргуулж, шүүгдэгч тус бүрт тэнцүү хэмжээгээр хувааж, шүүгдэгч тус бүрээс 1018.750 төгрөг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Харин Байгалын ховор ургамал болох “Дэрэвгэр, жиргэрүү” ургамлын үндсийг  тээвэрлэсэн шүүгдэгч Б нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ...............улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “........................” ХХК-ийн эзэмшлийнх болох нь иргэний нэхэмжлэгч Ц, гэрч Д нарыг мэдүүлэг, Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 хэсэгт зааснаар Toyota pruis-20 маркийн ..................улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 4/08 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож эзэмшигч “...................” ХХК-д буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 4500.000 төгрөгийг шүүгдэгч  Б гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 кг  “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг устгахыг Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч А.Б, Б, Э,Ж ................тоот дугаартай иргэний цахим үнэмлэхийн лавлагааг Нийслэлийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар, Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч  Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч  А.Б, Э,Ж нарыг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар байгалын ховор ургамал болох “Дэрэвгэр Жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн,

Шүүгдэгч Б-г “Дэрэвгэр Жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б, Б, Э,Ж нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.Б, Б, Э,Ж нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа, өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч А.Б, Б, Э,Ж нарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар, Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус  тус даалгасугай.

 

 5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3, мөн хуулийн 57 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А, Б,Э,Ж нарын гэмт хэргийн улмаас байгаль экологид нийт 4075.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч тус бүрээс 1018.750 төгрөг гаргуулж,  “Байгаль орчин уур амьсгалын сангийн орлого” болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Toyota Prius-20 маркийн .................улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч ...................ХХК-д буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 4500.000  төгрөгийг шүүгдэгч  Б гаргуулж, улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч  А.Б, Б, Э,Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, баримт бичгээр ирсэн шүүгдэгч  А.Б, Б, Э,Ж  тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар, Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлсүгэй.   

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 кг Дэрэвгэр, жиргэрүү ургамлын үндсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Б, Б, Э,Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ