Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 125

 

 

 

 

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.М

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч М

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.М Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- холбогдох 1921000020053 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны .... дүгээр сарын ....-ний өдөр Дорнод аймгийн .................суманд төрсөн,....... настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, .............................ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын .... дүгээр баг ......тоотод оршин суух,  гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Б

Шүүгдэгч Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, мөн ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн 2 дугаар үндсэн чиг үүргийн 2.5-д заасан “Үйлдвэрлэл, үйлчилгээний бүх нэгж, хэсэг, салбарын ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, заавар, журмын биелэлтэнд шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулах” гэж заасныг тус тус хангалтгүй биелүүлсний улмаас ажилтан Б нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын ............................нүхэнд унаж гавал тархины гэмтлийн улмаас амь нас нь хохирсон гэх гэмт хэрэгт  холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... Манай байгууллага дээр хүний амь нас эрсэдсэнд маш их харамсаж байгаагаа хэлмээр байна. Би энэ хэргийг хэзээ гарсан он, сар, өдрийг сайн санахгүй байна. Хэрэг гарсны дараа ээлжийн инженер залгаад ажлын байранд ирэхийг мэдэгдсэн. Намайг ажлын байранд ирэхэд цагдаагийн байгууллага хэрэг гарсан газрыг хамгаалтанд аваад нэвтрүүлээгүй. Би сүүлд хэргийн материалтай танилцаад болсон зүйлийн талаар мэдсэн. ...” гэв.

 

            Хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч О  шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:  “...2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн орчимд манай нөхөр намайг 2 жижиг сок аваад ирээч гэсэн. Тэгээд би 20 орчим минутын дараа ажил дээр нь очоод утсаар нь дуудахад авахгүй байсан. Би тэр хавийн өрөө тасалгаагаар 40 орчим минут хайсан. Тэгээд ээлжийн ахлагч М гэдэг залуу “та тайван байгаарай Т ах, .....нүхэнд унасан байна” гэж хэлсэн ... би өөрөө нүдээрээ талийгаачийг унаад байхыг нь харсан. Талийгаач 2010 онд тархины хавдар гэсэн оноштой хагалгаанд орж байсан. Архаг ямар нэгэн хууч өвчин байхгүй байсан. Баруун хөлөө 2018 оны 04 сард гэмтээж байсан. Бага зэрэг доголж, хөлөө бага зэрэг чирж явдаг байсан. ... санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэв.

 

            Гэрч М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2018 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 08 цаг 30 минутын орчимд ......нь дээр ирж ажлаа хүлээж авсан. Талийгаач Б 2018 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 05 дугаар постонд үүрэг гүйцэтгэхээр явж дотор холбоогоор 08 цаг 40 минутын орчимд холбогдож ажил үүргээ бүрэн хүлээж авлаа гэж надад мэдэгдсэн мөн 11 цагийн орчимд дахин дотуур холбоогоор холбогдож үүрэг гүйцэтгэл хэвийн гарсан зөрчилгүй тайван байна гэж хэлсэн. Талийгаач түүнээс хойш холбоо барихгүй байхаар нь би 12 цаг 54 минутын орчимд дотуур холбоо болон гар станцаар дуудахад хариу өгөхгүй байхаар нь би хяналтын камераар тойруулж ойр орчимыг нь харсан боловч талийгаач харагдахгүй байсан удалгүй талийгаачийн эхнэр /нэрийг нь мэдэхгүй/ нь 5 дугаар поструу ороод сууж байгаа нь хяналтын камерт харагдсан харин талийгаач харагдахгүй байсан учир өөрийнхөө гар утсаар талийгаачийн ................... дугаарын утасруу удаа дараа залгахад авахгүй байсан учир би өөрөө 5 дугаар поструу алхаж ирээд гражийн даамингаар ороод автомашин зогсоож засварладаг яам руу харахад хүний хөл харагдсан тэгэхээр нь гүйгээд очиход талийгаач яамны шатруу унаж дээш харсан хэвтсэн хамарнаас нь цус гарсан амнаас нь хөөс гарсан байдалтай байсан. Би талийгаачийн хувцаснаас татаад дуудахад сэргэхгүй байсан учир би утсаараа цагдаагийн байгууллага болон холбогдох хүмүүст мэдэгдсэн. Тэгэхэд Бямбадорж, талийгаачийн эхнэртэй хамт гражийн зүүн талаас талийгаачийг хайгаад ирсэн. ... талийгаач архи уугаагүй. Биеийн байдал хэвийн байсан. 2018 оны 12 дугаар сарын 23-ны өглөө талийгаачийг ажилд гарахад нь үүргээ хэвийн гүйцэтгэж постоо бүрэн хүлээж аваарай гэж би амаар зааварчилгаа өгсөн. Бичгээр өгөөгүй. Манайх бичгээр зааварчилгаа өгдөггүй. 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би харуулын ээлжийн ахлагчаар буюу ахлаж ажилласан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар тал/

 

            Гэрч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018.12.23-ны өдөр амралтын өдөр байсан юм. Гэртээ байхад 12 цаг 55 минутанд ээлжийн инженер утсаар ярьж “..............................................унасан юм шиг байна. Яаралтай ир гэж хэлсэн. Би 14 цаг 00 минутад очсон. Намайг орох гэтэл цагдаа ирсэн дотогш оруулаагүй. Ээлжийн ахлагч М  асуухад “ Б................... унасан байдалтай байна. Эмнэлэг ирээд явсан. Цагдаа шалгалт хийж байна гэж хэлсэн. К бичлэгээ шалгаж үзсэн. Тэгээд холбогдох дарга нартаа мэдэгдсэн. К өөр чигт харсан байсан учраас талийгаач унаж байгаа нь бичигдээгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/

           

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ..........2019 оны ....  дүгээр сарын .....-ны өдрийн ...... дугаартай дүгнэлтийн дүгнэлтэнд:

            1.  Б цогцогст гавал тархины битүү гэмтэл: дагз, суурь ясны цөмөрсөн хугарал, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн орой болон суурь хэсгийн аалзан хальсан доорхи харвалт, улаан хоолойн салстын цус хуралт, хуйхны дотор гадаргын цус хуралт, дух, уруулын няцарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо.

            2.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хуагцаанд үүссэн байх боломжтой.

            3. Дээрхи гэмтлүүдийн дагз, суурь ясны цөмөрсөн хугарал, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн орой болон суурь хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Б цогцост биеэ хамгаалж тэмцэлдсэн гэх ул мөр тогтоох боломжгүй.

            5. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдоогүй болно.

            6. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.

            7. Талийгаачийн цусанд спиртийн алкоголь илэрсэнгүй. ...” гэжээ. /хх-ийн 54 дүгээр хуудас/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч эмч .....................2018 оны ..... дугаар сарын ......-ний өдрийн ...... дугаартай дүгнэлтийн дүгнэлтэнд:

            1. Б цогцосноос бэхжүүлж авсан гарын дардас нь шинжилгээнд тэнцэнэ.

            2. Шинжилгээнд тэнцэх Б гэгчийн цогцосноос авсан гарын дардас нь Папилон системийн нэгдсэн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын дардас болон эзэнгүй хэргийн газраас илрүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. ...” гэжээ. /хх-ийн 62 дугаар тал/

 

            Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2019 оны .... дугаар сарын ....-ны өдрийн №........................

            Хариулт:

            1.Монгол улсад авто машины нүхэн зогсоол, түүн дээр ажиллах аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм журам батлагдаагүй байна.

            2. “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх” гэсэн заалтыг зөрчсөн байна.

            3. Тус байгууллагын цахилгаан, дулааны шугам сүлжээний Хөдөлмөр хамгаалал, ашиглалт, аюулгүй ажиллагааны байцаагч инженерийн ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар үндсэн чиг үүргийн 2.5-д /Үйлдвэрлэл үйлчилгээний бүх нэгж, хэсэг, салбарын ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, заавар, журмын биелэлтэнд шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах/ гэсэн байна. Иймд дээрх албан тушаалтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, холбогдох дүрэм, журмыг сахин хангуулах үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байна.

            Хариулт:

            1.Осолдогч Б нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн 18.2.7-д /өөрийгөө болон бусдын аюул, эрсдэлд учруулахгүй байх/ гэснийг зөрчсөн байна.

            Хариулт: Асуултанд дурдагдаагүй нөхцөл байдал илрээгүй болно. ...” гэжээ. /хх-ийн 69-70 дугаар тал/

            -Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр тал/

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 20-23 дугаар тал/

            -Ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 121-126 дугаар хуудас/

-Шүүгдэгч Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 дугаар тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.М шүүгдэгч Б ... “ Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, мөн ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн 2 дугаар үндсэн чиг үүргийн 2.5-д заасан “Үйлдвэрлэл, үйлчилгээний бүх нэгж, хэсэг, салбарын ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, заавар, журмын биелэлтэнд шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулах” гэж заасныг тус тус хангалтгүй биелүүлсний улмаас ажилтан Б  нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын ............................................нүхэнд унаж гавал тархины гэмтлийн улмаас амь нас нь хохирсон гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

             Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2019 оны ... дугаар сарын ...-ны өдрийн №............тоот дүгнэлтэнд: ... Монгол Улсад авто машины нүхэн зогсоол, түүн дээр ажиллах аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм журам батлагдаагүй байна.  ... Осолдогч Б нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн 18.2.7-д /өөрийгөө болон бусдын аюул, эрсдэлд учруулахгүй байх/ гэснийг зөрчсөн ...” гэсэн дүгнэлт гарсан ба дээрх нөхцөл байдлуудыг мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлахад шүүгдэгч Б ... хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “...эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Б Дорнод аймгийн Прокурорын  газрын хяналтын прокурор Ч.М-с  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон Б холбогдох хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.

            Хэрэг болсон цаг хугацаа буюу 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нь цаг тооны хуанлигаар амралтын өдөр байсан ба шүүгдэгч нь тухайн үед хөдөлмөрийн хуулийн дагуу амралтаа эдэлж байсныг  мөн дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О-д 3.500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б..................гийн  тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6, 36.6, 36.9, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас шүүгдэгч Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д холбогдох 1921000020053 дугаартай хэргийг прокурорт буцаасугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Шүүгдэгч Б нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О-д 3.500.000 төгрөгийг хохирол төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б-н ......................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг хэрэгт хавсаргасугай.

6. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.БАТЖАРГАЛ