Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/140

 

 

 

 

 

 

 

 

 

 2020       05         13                                             2020/ШЦТ/140

                                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З-д холбогдох эрүүгийн 2021000000113 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19,,,, оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн ........суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн......... багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, З /РД: ЖВ................/.

Шүүгдэгч З нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн орчимд Дорнод аймгийн ................. сумын 5 дугаар багийн нутаг .................тоотод байх гэрийнхээ гадаа ..................улсын дугаартай “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, ухрах хөдөлгөөн хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан “...бусдад саад учруулахгүйгээр газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөл ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй...” гэж заасныг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас өөрийн 5 настай хүү М-г дайрч амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 25-ны орой гэртээ ирээд машинаа байрлуулахаар ухарсан. Ухрах үйлдэл хийх үед нэг юм дайрах шиг болсон. Намайг буугаад хартал хүү минь дайрагдсан байсан. Тэгээд би хүүгээ аваад шууд эмнэлэг явсан...” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагийн орчимд хөдөө З-гийн эгч Б эгчийнх рүү гэр бүлээрээ явж цагаалаад 18 цагийн орчимд гэртээ буцаж ирсэн. Хүүхдүүдээ буулгачихаад нөхөр бид хоёр манай хамаатан Г, Н гэх айлуудаар орж цагаалаад 19 цаг өнгөрөөгөөд 20 цагийн орчимд гэртээ ирцгээсэн. Бид тухайн үед.................ДОА улсын дугаартай Пронтер маркийн автомашинтай явсан бөгөөд машин нь манай нөхөр *******гийн машин байгаа юм. Гэрийн гадаа ирээд жорлонгийн зүүн талаар хойгуур нь тойроод баруун тийш гэр рүү тулгаж зогсоод арагш ухарч байрлуулахаар ухрах үйлдэл хийсэн. Ингээд ухраад байж байтал хүүхэд маань машинд дайруулсан байдалтай машины урд хэвтэж байсан. Тэгээд нөхөр бид 2 бууж хүүг аваад эмнэлэг рүү явсан. Тэгээд эмнэлэг дээр ирж үзүүлэхэд нас барсан байна гэж хэлсэн. ...З нь архи дарс уугаад байдаггүй, тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 16-17/

Гэрч У-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...19 цаг 40 минутын орчимд ажлын өрөөндөө байж байтал ..........сумын 1 дүгээр багийн иргэн З хүүхдээ тэврээд би хүүхдээ дайрчихлаа ш дээ гээд орж ирсэн. Тэгэхээр нь би З хандаж орон дээр тавь гэж хэлэхэд З нь  хүүхдээ орон дээр тавихад нь би хүүхдийг үзэхэд царай цонхийсон, нүдний хүүхэн хараа нь өргөссөн, нүүрэн хэсэг нь шалбарсан, хоёр гар нь цусаар бохирлогдсон байсан. ...зүрхэнд нь массаж хийгээд л байж байхад Д орж ирээд дахин массаж хийгээд энэ хүүхэд нас барсан байна гэж эцэг эх хоёрт нь хэлсэн...” гэжээ. /хх-ийн 22-24/

Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бид гэр бүлээрээ 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн орчимд хөдөө явж Б  эмээгийндээ очиж цагаалаад орой 18 цагийн орчимд гэртээ ирсэн. Ингээд би гэртээ дүү нараа хараад үлдсэн. Аав, ээж маань машинтайгаа айл руу цагаалахаар явсан. Аав, ээж явсны дараа би хоол унд бэлдээд байхад машины дуу гараад, машин ирж яваа чимээ гарсан. Энэ үед дүү нар гэрт л байх шиг байсан. Дүү М-г гарсан талаар мэдээгүй байтал утас дуугарч аав залгаад “дүүг чинь дайрчихлаа, эмнэлэг рүү явж байна, дүү нараас чинь хэн нь байхгүй байна, 2 ихрийн нэгийг нь дайрчих чиг боллоо” гэж ярьсан. Тэгээд би дүү нараа харахад гэрт А, О-г 2 байсан. М байхгүй байсан, хэзээ гарсныг мэдээгүй. Тэгээд би аав руу М байхгүй байна гэж хэлсэн. Төд удалгүй аав залгаад дүү нь нас барчихлаа гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 25-26/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн задлан шинжилгээ хийсэн ...... дугаартай дүгнэлтэд:

1. М-н цогцост гавлын суурь ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дагзны орой хэсгийн зөөлөн бүрхүүл, доорхи цус харвалт, баруун, зүүн уушгины гялтан хальсны доорхи цус хуралт, хуйхны дотор гадаргын цус хуралт, хуйханд дух, баруун зулай, зүүн чамархай хэсгийн зулгаралт, дух, хамар, эрүүний зулгаралт, хамар, баруун хацрын цус хуралт, зүүн мөрний зулгаралт, цус хуралт, зүүн тохойн зулгаралт, цус хуралт, зүүн бугуйн цус хуралт, баруун тохойн зулгаралт, цээж, бүсэлхийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрхи гэмтлүүдийн гавлын суурь ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дагзны орой хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болно.

5. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй.

6. Талийгаач О (1)  бүлгийн цустай байна... гэжээ. /хх-ийн 37-38/

 

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ..... дугаартай дүгнэлтэнд:

            Хариулт-1: ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн цахим сангаас лавлагаа авахад /ЖВ............./ регистрийн дугаартай З нь тээврийн хэрэгсэл жолоодох BCD ангиллын 818....... тоот хүчинтэй эрхийн үнэмлэхтэй байна.

            Хариулт-2: Пронтер маркийн ..................улсын дугаартай автомашиныг жолоодож явсан З нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлын хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөн байна.

            Хариулт-3: Энэ зам тээврийн осол нь жолооч нь үзэгдэлт хангалтгүй газарт ухрах үйлдэл хийх үедээ бусдын тусламжийн авч ухрах үйлдэл хийгээгүйгээс осол гарах шалтгаан болсон байна гэж үзлээ.

            Хариулт-4: Хэрэг ослын газарт очсон зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч С-н  үзлэгээс харахад Пронтер маркийн ДОА улсын дугаартай автомашин нь хойд ухрахын гэрэл нь асахгүй байсан байна. Энэ нь МУ-н замын хөдөлгөөний дүрмийн 4-р хавсралтын 5.5 “Гэрэлтүүлэг, дохиоллын системийн ажиллах горим алдагдсан, эвдэрсэн унтраалга, шилжүүлүүр гэмтсэн тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байна.

            Хариулт-5: Уг эвдрэл гэмтэл нь тухайн осол гарахад ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй байна гэж үзлээ...” гэжээ. /хх-ийн 43-44/

З яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...19 цаг өнгөрөөгөөд 20 цагийн орчимд гэр рүү явсан. Ингээд гэрийнхээ баруун урд талаас ирээд гэрийн зүүн урд байх модон жорлонгийн зүүн талаар бүтэн тойрч гэрийн зүүн талд зогсоод зүүн хойш амбаарын тэр рүү машинаа байрлуулахаар ухарсан. Ухрах үйлдэл хийгээд толинд ард талаа харахад ухрахын гэрэл ажиллахгүй байсан тул ард юу байгааг харах боломжгүй байсан, намайг ухрах үйлдэл хийж байхад эхнэр маань хажууд сууж байсан. Ингээд ухарч байгаад нэг зүйл мөргөх шиг л болсон. Тэгээд би “саяхан л ямар нэгэн зүйл байгаагүй, юу байсан юм бол” гэж дотроо бодоод үргэлжлүүлж ухрахад хүү маань машины урд талд газарт хэвтэж байгаа харагдсан. Ингээд би хүүхдээ дайрсан гэж мэдээд машинаас бууж хүүгийн хажууд ирэхэд амьсгалж байхаар нь машиндаа өргөж оруулаад шууд эмнэлэг рүү явсан. Тэгээд эмнэлгийн хойд талд явж байхад талийгаач нь нэг уйлах шиг болоод чимээгүй болсон. Тэгээд хүүгээ машинаас буулгаж тэврээд эмнэлэг рүү ороод эмчид үзүүлэхэд эмч яаралтай арга хэмжээ авч тариа хийсэн боловч нас барсан гэж хэлсэн. ... ДОА улсын дугаартай автомашиныг би 2019 онд Л гэдэг хүнээс худалдаж авч байсан бөгөөд мөнгө төгрөгийг нь бүрэн өгсөн, харин гэрчилгээг нь л солиулж амжаагүй байгаа, уг автомашин нь миний эзэмшлийнх байгаа юм...” гэжээ. /хх-ийн 52-55/

            Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-09/

Зам тээврийн ослын схем зураглал /хх-ийн 10/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-34/

З иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 56/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 57/

Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 58/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 80/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 81/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч З нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын ........ дугаар багийн нутаг ........тоотод байрлах гэрийнхээ гадаа ..........ДОА улсын дугаартай Frontier маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, ухрах хөдөлгөөн хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д “Бусдад саад учруулахгүйгээр газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөл ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заасныг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас өөрийн 5 настай хүү М-г дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц-н “...гэрийн гадаа жорлонгийн зүүн талаар хойгуур нь тойроод баруун тийш гэр рүү тулгаж зогсоод арагш ухарч байрлуулахаар ухрах үйлдэл хийж байтал хүүхэд маань машинд дайруулсан байдалтай машины урд хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б, У нарын мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны .... дугаар сарын ......-ны өдрийн....... дугаартай дүгнэлт, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн.......дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын схем зураглал, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Эрүүгийн 2021000000113 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгч З нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч З  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, М биед гавлын суурь ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дагзны орой хэсгийн зөөлөн бүрхүүл, доорхи цус харвалт, баруун, зүүн уушгины гялтан хальсны доорхи цус хуралт, хуйхны дотор гадаргын цус хуралт, хуйханд дух, баруун зулай, зүүн чамархай хэсгийн зулгаралт, дух, хамар, эрүүний зулгаралт, хамар, баруун хацрын цус хуралт, зүүн мөрний зулгаралт, цус хуралт, зүүн тохойн зулгаралт, цус хуралт, зүүн бугуйн цус хуралт, баруун тохойн зулгаралт, цээж, бүсэлхийн зулгаралт гэмтэл учруулсан байх бөгөөд талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ...... дугаартай дүгнэлт, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн .......дугаартай дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв. 

Шүүгдэгч З-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч З-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч З-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

 

Шүүгдэгч З-нь анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц-нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч З-н хувийн байдлын тухайд тэрээр ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн .....................оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч З-н тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 3  жилийн хугацаагаар тогтоолоо.

Энэ гэмт хэргийн улмаас М –н амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц-н нь мөрдөн шалгах ажиллагаанд “...нөхөр бид 2 бууж хүүг аваад эмнэлэг рүү явсан. Тэгээд эмнэлэгт ирж үзүүлэхэд нас барсан байна гэж хэлсэн. Ю.******* нь архи дарс уугаад байдаггүй, тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч З-нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч З нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З-н Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч З-н тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч З-д оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч З-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч З-н ЖВ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ПАГМА