Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1217

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 5 өдөр

Дугаар 151/ШШ2016/01217

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар,

Эмчлүүлэгч этгээд: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, зүүн баян уул 12 дугаар гудамж, 23 тоотод оршин суух, 34 настай, эрэгтэй, Жаргаланталтай овогт Баасандоржийн Батбаяр /РД:ЧА82110273/-ыг 

Эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчлэх хугацааг дуусгавар болгуулах хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэцэгмаа, эмчлүүлэгч Б.Батбаяр, нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэцэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эмчлүүлэгч Б.Батбаяр нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 00839 дугаартай шийдвэрээр тус газарт 2016 оны 9 дүгээр сарын 8-нд /анх удаа/ ирсэн.

Б.Батбаяр нь тус газарт ирж зохих эмчилгээ хийлгэж эмчилгээний үр дүнд зовиур шаналгаа арилж, биеийн байдал сайжирсан тул албадан эмчилгээний газраас чөлөөлөх саналыг гаргаж байна гэжээ.

Эмчлүүлэгч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус байгууллагад 2016 оны  9 дүгээр сарын 8-ны     өдөр ирж эмчлүүлээд бие болон сэтгэл санааны хувьд эрүүл болсон. 2 дахь удаагаа эмчилгээ хийлгэж байна. Архины хордлого тайлах, дур дарах, архи зохихгүй болгох эмийн эмчилгээ болон сэтгэл заслын эмчилгээнд хамрагдсан. Эмчилгээ хийлгэх явцдаа их зүйлийг ухаарлаа, цаашид архи уухгүй гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хүсэлт гаргагч, эмчлүүлэгч этгээдийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Эмчлүүлэгч Б.Батбаяр нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хүсэлт, Архины шалтгаант сэтгэц зан үйлийн эмгэг оноштойгоор тус газарт албадан эмчлүүлэхээр иржээ.

 

Б.Батбаяр нь тус газарт 88 хоног хэвтэж, 31.261 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн байна.

Тус газрын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Эмчилгээний үр дүнд биеийн ерөнхий байдал сайжирч, зовиур шаналгаа арилан архидан согтуурах эмгэг дуршил буурсан. Өвчтөн архинд донтох өвчний талаар зохих мэдлэгтэй болж цаашид харьяа сум, дүүргийн донтолтын эмчийн хяналтанд батжуулах, дахилтаас сэргийлэх эмчилгээг үргэлжлүүлэн хийж байх талаар мэдээлэл авсан” эмч нарын зөвлөлгөөний дүгнэлт, хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ахуй үйлчилгээний ажилтан Н.Цэцэгмаагийн тайлбар, эмчлүүлэгч Б.Батбаярын тайлбар зэргийг үндэслэн албадан эмчлэх хугацааг 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн дуусгавар болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар Жаргаланталтай овогт Баасандоржийн Батбаярын албадан эмчлэх хугацааг 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөр дуусгавар болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар эмчлүүлэгч этгээд нар тус шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУУЛ