Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 1219

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 151/ШШ2016/01219

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Мон лаа 2 гудамж, 43 тоотод оршин суух, 53 настай, эмэгтэй, Боржигин овогт Хандсүрэнгийн Оюунцэцэг /РД:МТ63042109/-ийн,

 

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1963 онд төрсөн. 1981 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймгийн Чүдэнзний дотуур хайрцаг наагчаар ажилд ороод 1981 он хүртэл ажиллаж, Сэлэнгэ аймгийн Бугант сумын Толгойтын алтны уурхайд ангилан ашиглалтын хэсэгт промбриборын хэсэгт машинчаар 1983 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 5 өдөр хүртэл ажиллаад, Төв аймгийн Заамар сумын Хайлаастын алтны уурхайн Заамарын ангид 4 дүгээр зэргийн цахилгаанчнаар 1987 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажиллаад, тус сумынхаа Монголросцветмет нэгдлийн харъяа Хайгуул ашиглалтын үйлдвэрт дээж авагчаар 1988 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажиллаж байгаад тус газартаа 1989 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүртэл дизельчин, 1990 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл угаагчаар, тус газар Хайлааст алтны үйлдвэр болж өөрчлөгдөж 1990 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл алт угаагчаар ажиллаж байсан. Нийгмийн даатгалын газар хандахад тухайн хугацааны ажилд томилсон, чөлөөлсөн тушаалууд олдохгүй байгаа учир шүүхэд хандсан. Иймд дээрх жилүүдэд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.Оюунцэцэгийн ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбарууд олдохгүй байгаагаас тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй байх тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Х.Оюунцэцэг нь Сэлэнгэ аймгийн Шүдэнзний үйлдвэрт 1981 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл шүдэнзний дотуур хайрцаг наагчаар,

Сэлэнгэ аймгийн Бугант сумын Толгойтын алтны уурхайд ангилан ашиглалтын хэсэгт 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл промбриборын хэсэгт машинчаар,

Төв аймгийн Заамар сумын Хайлаастын алтны уурхайн Заамарын ангид 1985 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл цахилгаанчнаар,

Төв аймгийн Заамар сумын Зөвлөлтийн геологийн экспедицийн 4 дүгээр хэсэгт 1987 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 4 дүгээр зэргийн цахилгаанчнаар,

Монголросцветмет нэгдлийн харъяа Хайгуул ашиглалтын үйлдвэрт 1988 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл дээж авагчаар,

1989 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүртэл дизельчнээр, 1990 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл угаагчаар,

Хайлааст алтны үйлдвэрт 1990 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл алт угаагчаар тус тус ажиллаж байсан гэх бөгөөд хэрэгт 1981 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нээсэн Х.Оюунцэцэгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1983 оны 8 сарын 01-ний өдөр нээлгэсэн Х.Оюунцэцэгийн 218500 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Хайлааст хувьцаат компаний боловсон хүчин Х.Цэвэлмаагийн “Х.Оюунцэцэгийн ажлын нөхцөл байдлын тодорхойлолт”, Б.Н.М.А.У Сайд нарын зөвлөлийн Улсын дээд тусгай дунд, техник мэргэжлийн  боловсролын хорооны 1981 оны 6 сарын 26-ны өдөр Х.Оюунцэцэгт олгосон 804846 дугаартай үнэмлэх, Заамарын ХАҮйлдвэр 1989 оны 8 сарын 9-ний өдөр Х.Оюунцэцэгт олгосон үнэмлэх, Хайлааст ХК 202 дугаар үнэмлэх Монголросцветмет алтны үйлдвэрийн 1986 оны 10 сарын 20-ны өдрийн 044 дүгээр үнэмлэх, Монголсовцветмет нэгдлийн толгойтын алтны үйлдвэрийн даргын 1983 оны 8 сарын 11-ний өдрийн 297 дугаар тушаал, 1985 оны 01 сарын 28-ны өдрийн 34 дүгээр тушаал, 1986 оны 12 сарын 24-ний өдрийн 417 дугаар тушаал, Гэрч А.Энхбаатар, Т.Зоригт нарын “Төв аймгийн Заамар сум Хайлааст ХК-нд 1985 оноос эхлэн 2001 оныг хүртэл ажиллаж байсан нь үнэн болно” гэх тодорхойлолт, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарууд зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.

 

Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтуудыг үндэслэн Х.Оюунцэцэг нь Сэлэнгэ аймгийн Шүдэнзний үйлдвэрт 1981 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл шүдэнзний дотуур хайрцаг наагчаар,

Сэлэнгэ аймгийн Бугант сумын Толгойтын алтны уурхайд ангилан ашиглалтын хэсэгт 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл промбриборын хэсэгт машинчаар,

Төв аймгийн Заамар сумын Хайлаастын алтны уурхайн Заамарын ангид 1985 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл цахилгаанчнаар,

Төв аймгийн Заамар сумын Зөвлөлтийн геологийн экспедицийн 4 дүгээр хэсэгт 1987 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 4 дүгээр зэргийн цахилгаанчнаар,

Монголросцветмет нэгдлийн харъяа Хайгуул ашиглалтын үйлдвэрт 1988 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл дээж авагчаар,

1989 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүртэл дизельчнээр, 1990 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл угаагчаар,

Хайлааст алтны үйлдвэрт 1990 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл алт угаагчаар тус тус ажиллаж байсан нь нотлогдон тогтоогдож байх тул түүний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Шүүх, түүний хөдөлмөрийн дэвтэрүүдийг ач холбогдолтой нотлох баримт гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогт Хандсүрэнгийн Оюунцэцэгийг Сэлэнгэ аймгийн Шүдэнзний үйлдвэрт 1981 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл шүдэнзний дотуур хайрцаг наагчаар,

Сэлэнгэ аймгийн Бугант сумын Толгойтын алтны уурхайд ангилан ашиглалтын хэсэгт 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл промбриборын хэсэгт машинчаар,

Төв аймгийн Заамар сумын Хайлаастын алтны уурхайн Заамарын ангид 1985 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл цахилгаанчнаар,

Төв аймгийн Заамар сумын Зөвлөлтийн геологийн экспедицийн 4 дүгээр хэсэгт 1987 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 4 дүгээр зэргийн цахилгаанчнаар,

Монголросцветмет нэгдлийн харъяа Хайгуул ашиглалтын үйлдвэрт 1988 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл дээж авагчаар,

1989 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүртэл дизельчнээр, 1990 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл угаагчаар,

Хайлааст алтны үйлдвэрт 1990 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл алт угаагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНТУУЛ