| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/0841/И |
| Дугаар | 1287 |
| Огноо | 2016-12-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 1287
| 2016 оны 12 сарын 13 өдөр | Дугаар 151/ШШ2016/01287 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Хонгор сум задгайн 4-4 тоотод оршин суух, 34 настай, эмэгтэй, Боржигон овогт Лханаагийн Отгонтуяа /РД:ТК82111003/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Жаргалант сум, 3 дугаар баг, Ганга 4 дүгээр гудамж, 4 тоотод оршин суух, эрэгтэй, Боржигон овогт Түмэннастын Долгорсүрэн /РД:НМ84092116/-нд холбогдох,
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Отгонтуяа, хариуцагч Т.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Отгонтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2004 онд Т.Долгорсүрэнтэй гэр бүл болж гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн юм. Энэ хугацаанд 2005 онд хүү Д.Ууганбаяр, 2008 онд бага хүү Д.Ууганбат нар төрсөн. Гэр бүл болсноос хойш 11 жил элэг бүтэн амьдарсан. Энэ нэг жилийн хугацаанд нөхөр Т.Долгорсүрэнг өөрийн алдаа дутагдлаа ухамсарлан гэр бүлийн элэг бүтэн байдлаа авч үлдэн, 2 хүүхдээ өнчрүүлэхгүй эргэн нийлэх болов уу гэж бодон хүүхдүүдээ ойр ойрхон уулзуулдаг байсан. Энэ 1 жилийн хугацаанд ганц ч болов эргээд нийлье гэж бодохгүй очих бүрд элдвээр доромжилдог байснаа одоо бүр гар хүрдэг болсон. Бага хүү Д.Ууганбат олдмол өвчин /ДИБ/ харвалт суумгай өвчтэй, явж чаддаггүй, жил бүр эмчилгээ сувилалд явах шаардлагатай байдаг. Иймд гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдэд тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдээ өгнө гэвэл авна. Зан харьцаа таардаггүй. Уулзахлаар хэрүүл хийгээд үг яриа нийлдэггүй. Утсаар ярихлаар хэл үгээр доромжлоод байдаг. Авах зүйл байвал бүгдийг өгнө. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Том хүүтэйгээ Жаргалант суманд амьдардаг. Хүү ээжтэйгээ байна гэвэл татгалзах зүйл байхгүй. Улирлын чанартай ажил хийдэг гэжээ.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Отгонтуяа нь Т.Долгорсүрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх, гэрлэгчидыг эвлэрүүлэх 3 сарын хугацаа өгсөн боловч дээрх хугацаанд хэн аль нь эвлэрэх талаар идэвх санаачлага гаргаагүй гэрлэлт цуцлуулахыг хүсэж байх тул гэрлэлтийг цуцлав.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид 2004 онд гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр бүртгүүлэн хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2005 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүү Д.Ууганбаяр, 2008 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүү Д.Ууганбат нарыг төрүүлж өсгөсөн болох нь гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдон тогтоогдож байна. /хх-10/
Хүү Д.Ууганбат 8 настай, хүү Д.Ууганбаяр 11 настай зохигч асрамжийн талаар тохиролцоогүй байх бөгөөд насанд хүрээгүй хүүхдээс асууж авсан тэмдэглэл, мөн бага насны асаргаа, сувилгаа шаардлагатай байдал зэргийг харгалзан үзэж хүү Д.Ууганбат, Д.Ууганбаяр нарыг эх Л.Отгонтуяагийн асрамжинд үлдээж, эцэг Т.Долгорсүрэнгээр хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй, нэг /1/ эр үхэр, төмс ухдаг капатал зэргийг Л.Отгонтуяа, хүү Д.Ууганбат, Д.Ууганбаяр нарт өгч, мөн түүнчлэн Төв аймаг Жаргалант сумын 3-р баг, Ганга 4-4 тоотод байрлах хашааг зарж, 4 хуваасныг 3-ыг Л.Отгонтуяа, хүү Д.Ууганбат, Д.Ууганбаяр нарт өгөхөөр харилцан тохиролцсоныг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 56.418 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч цаашид хамтран амьдрахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Боржигон овогт Лханаагийн Отгонтуяа, Боржигон овогт Түмэннастын Долгорсүрэн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2005 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүү Д.Ууганбаяр, 2008 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүү Д.Ууганбат нарыг эх Л.Отгонтуяагийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Д.Ууганбаяр, Д.Ууганбат нарыг 11 хүртлэх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Т.Долгорсүрэнгээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, эрхийг нь хамгаалах үүрэг хэвээр үргэлжлэхийг эцэг Т.Долгорсүрэн, эх Л.Отгонтуяа нарт үүрэг болгосугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Долгорсүрэнгээс 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Отгонтуяад олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Т.Долгорсүрэн 56.418 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд тушааж, улсын орлогод оруулсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар шүүхийн энэ шийдвэрийг хариуцагч Т.Долгорсүрэн сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Эрдэнэцэцэгт даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ