Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 134

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Хохирогч С.Э , Б.Т , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн,

Шүүгдэгч Д.С , түүний өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч Д.Ж , Д.Д , Ц.Б , тэдний өмгөөлөгч А.Содхүү,

Шүүгдэгч Д.А , түүний өмгөөлөгч П.Ган-Очир,

Шинжээч Д.Отгонцагаан, Д.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А , Д.Ж , Д.Д , Д.С , Ц.Б  нарт холбогдох эрүүгийн 1915004480217 дугаартай, 163/2020/0084/Э индекстэй хэргийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ... оршин суух хаягтай, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 243 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2-т зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар ял хойшлуулсан, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 01 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Б  овогт Д.А,
  2. Монгол улсын иргэн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Өгийнуур сумын оршин суух, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй: Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг сэргээж, уг ялаас 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн,  Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялын заримыг буюу 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Б  овогт Д.Ж,
  3. Монгол улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сан техникч мэргэжилтэй, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо “Ц” ХХК-д ариутгагч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б  овогт Д.Д,
  4. Монгол улсын иргэн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух хаягтай, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/721 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Б  овогт Д.С,
  5. Монгол улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур  суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто баазын засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, дүүгийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б  овогт Ц.Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.А , Д.Ж , Д.Д , Д.С , Ц.Б  нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-ний өдөрт шилжих шөнө Булган аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Н” гэх газраас иргэн Б.Т ийн 9 тооны адуу хулгайлж 34000000  төгрөгийн, С.Э ы 3 тооны адууг хулгайлж 17000000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Д.А  нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл, 5 дугаар багийн нутаг “Хараа” голын эрэг дээр иргэн Ч.К ы 2 тооны үхрийг хулгайлж, 4800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С гийн өгсөн: 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дүү Д ийн машиныг унаж А ийн байшингийн гадна пасадыг хийдэг байсан. А г “Архангай явъя” гэсэн. Д  хамт явахаар болсон. Замд машины дамар гацсан. “Хараат” гэдэг газар явж байгаад машин болохгүй болохоор нь Ж ийг дуудсан, “танайх руу явж байсан машин болохгүй байна, хүрээд ир” гэсэн. Ж , Б  хоёр орой 1819 цагийн алдад цэнхэр өнгийн “Портер” загварын тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Ж ийн тээврийн хэрэгсэл дээр улаан өнгийн мотоцикль байсан ба тэр мотоциклийг А  бид хоёр унаад мал хулгайлахаар Гурванбулаг сумын нутаг руу явсан. Урдаас 12 тооны адуу гараад ирэхээр нь дээш нь өгсүүлж туугаад эзэнгүй өвөлжөөнд аваачиж нядалсан. Шөнө 3-4 цагийн алдад “хүрээд ир” гэсэн. 2 машины гэрэл гараад явж байснаа зогссон. Хайрганд нэг машинаа суулгачихсан чирэх үү яах уу гэсэн. Мах ачаадхая гээд машиныг нь авах гэсэн “юун мах юм” гэхээр нь “А гийнх” гэсэн. Би машиныг бариад Төв аймгийн Лүн сум руу явсан. Тэгээд араас цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А гийн өгсөн: 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр С  ах “Архангай аймаг явах уу” гэхээр нь “би тэгье” гээд хамт явахаар болсон. Өмнөх мөнгөнөөсөө бензин хийгээд мах авах гэж явсан. Замд явж байхад машин нь сонин болоод байсан. Масстай байна “буцая” гэж хэлсэн. Дашинчилэн сумын цайны газар өнгөрөөд хиншүү ханхалаад явж чадахгүй болсон. Тэгээд “ахыг дуудна” гээд дуудсан. Ж , Б  нар ирсэн. Юу нь болохгүй байгаа юм гэхэд үзээдхээч гэсэн. Тэгээд ганц нэг адуу хийе гээд С  бид хоёр 12 тооны адууг алсан. Та хоёр “яачив” гэж залгахад нь сэлбэг олсонгүй гэж хэлсэн. С  хурдан янзалчихъя гэсэн. Машиныг авч ирээд бид хоёр ачаад явсан. Хоёр үхэр өгөхдөө бичиг баримтгүй өгч байсан. Тэгээд асуудалгүй биз дээ гэхээр нь асуудалгүй гээд бичиг авч ирсэн. Бид гурав махаа өгч эхлээд байж байтал энэ 3 араас ирээд 2-3 миниут болж байхад араас цагдаа нар ирсэн. Ах дүү нар нь цагдаад барьж өглөө гэж би ойлгосон. Би энэ гурвыг танихгүй. Орой болтол би зодуулсан. Бусдын малыг авч буруу зүйлд зарцуулсандаа харамсаж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. К ы үхрийг адуу алахаас 2 хоногийн өмнө хийсэн. Б  гэх залуугаас машинаа өгөөч гэж гуйгаад Түнхэлд очиж банз ачилгүй 2 үхэр алаад ченж гэх эгчид гарал үүслийн гэрчилгээгүй өгч зарж борлуулсан. Тэрнээс үүдэж С тай ийм хэрэг хийсэн гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д ийн өгсөн: 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай, Өвөрхангай аймаг руу С, А  нартай явсан. С  ах “шөлний юманд явна” гэхээр нь хамт явсан.

Эхнэр нялх биетэй байсан болохоор хамт явсан. Хараат гэх газар машин эвдрээд С  Ж ийг дуудсан. Бид гурав миний машиныг засаад С  А  нар сэлбэг олж ирнэ гээд явсан. Шөнө Ж  руу С  ах ярьсан гэсэн. Бид хэд явж байсан. Миний машин шороонд суусан. С  ирээд Ж ийн машиныг аваад явсан. Н дээр махыг өгч байхад цагдаа нарт баригдсан гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ж ийн өгсөн: 2019 оны 9 сарын 10-ны өдөр гэрт байж байхад дүү С  утсаар залгасан. “Яасан бэ?” гэхэд машин эвдэрчихлээ гэсэн. Хаана байгаа юм гэхэд “Хараат” гэх газар байна гэсэн. “Яах уу” гэж асуухад “чирэх хэрэгтэй байна” гэсэн. Замд явж байсан Б аар машинаа бариулаад очсон. Тухайн үед Б  манай үхэрт явж байсан. Б  машиныг үзээд дамрандаа байна гээд А , С  нар мотоцикль унаад сэлбэгэнд “Номын булаг” гэх цайны газар луу яваад ирэхгүй байсан. Машиныг нь янзлаад байсан ирэхгүй байсан. Өдрийн 16-17 цагийн алдад бид нар очсон. Шөнө 1-2 цагийн алдад ярьсан. Хараатын ард хүрээд ир гэсэн. Яаж очих юм гэсэн гэрэл тусгая гэсэн. Очих гээд явж байсан жижиг тэрэг хайрганд суусан. “Яасан гэсэн С  “А гийн хэдэн адууг янзалчихлаа, ачих гэсэн юм” гээд машиныг аваад явсан. Араас нь очих гээд явж байхад адууны мах ачаад урдаас гараад ирсэн. Танайх хаана байдаг юм гэж А гаас асуухад энүүхэн урд байдаг гэсэн. Тэгээд миний машин дээр мотоцикль болон адууны мах ачаад явсан. Д , Б  бид гурвыг араас ирээд машинаа ав гэсэн. Тэгээд машинаа авах гэж араас нь очоод мал авдаг хүний гадаа зогсож байхад баахан цагдаа нар ирсэн. Төв аймгийн мөрдөнд хоригдож байхдаа хулгайн адуу гэдгийг мэдсэн гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б ын өгсөн: 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр малд явж байхад Ж  машинтайгаа ирсэн. Тэгээд “машин чирээд ирье” гээд “Хараат” гэх газар руу явсан. Доржсүрэнгийн диск машины дамар гацсан байсан. Ж  хүнтэй утсаар яриад хойшоо явна гээд замдаа машинаа суулгасан. Питийг гаргах гээд ноцолдож байхад С  ирээд портер машиныг аваад явсан. Нан дээр байхад цагдаа ирээд хулгайн мах болсон гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Т ийн өгсөн: 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр адуугаа усалчихаад харьсан. Маргааш нь буюу 11-ний өдөр Төв аймгийн Цагдаагийн газраас “таны адуу бүрэн үү” гэж утсаар асуусан. Тэгээд би өдөр адуугаа хайгаад олоогүй. Би өвөлжөө болгоноор ороод явсан. Саравчин дотор хийсэн байсан. Тэгсэн төлөөлөгч Б  утастаж асуухаар нь мөн гэж хэлсэн. Би Ж , Д  нараас 5000000 төгрөг авсан. Нийт 34000000 төгрөгийн хохирлоос 5000000 төгрөг авсан. Үлдэгдэл хохирлоо нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Э ы өгсөн: Манай адуу Б.Т ийнд байдаг, 9 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд явж байхад “адуугаа хулгайд алдчихлаа” гэсэн. Би морь уяж байгаагүй. Хонгор морь 6 удаа айрагдаж түрүүлсэн, 4 жил дараалж айрагдсан. Нэг морь даагандаа их хурдад 4 удаа уралдаж шагнал авсан. Нөгөөх нь нэг түрүүлж, нэг аман хүзүүдсэн. Надад нийт 17000000 төгрөгийн хохирол учирсанаас 2500000 төгрөгийг авсан. Үлдсэн мөнгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Д.Отгонцагааны өгсөн: Мөрдөгч Б.Цогтбаярын тогтоолоор малын хулгайн хэрэг дээр ашиглагдсан 3 тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийсэн. Портер нь 2002 онд үйлдвэрлэж 2019 онд орж ирсэн. Орж ирсэн он нь залуу боловч үйлдвэрлэсэн оноороо хуучин байсан. Зах зээлийн судалгааг хийсэн. Хөрөнгийн эзнээс асуухад 5500000 төгрөгөөр авсан гэсэн. Худалдах, худалдан авах гэрээ байгаа мөрдөгчид өгсөн гэж хэлсэн. Тээврийн хэрэгслийг үйлдвэрээс гарсан хугацаагаар нь 4 ангилна. Үүнд: үйлдвэрлэснээс хойш 3 жил болсон бол 1 дүгээр, 4-5 жил болсон бол 2 дугаар, 6-9 жил болсон бол 3 дугаар, 10-аас дээш бол 4 дүгээр зэрэглэлд ангилдаг. Зах зээл дээр 2002 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл нь 5500000 төгрөгийн үнэтэй байгаа, монголд хэзээ орж ирсэн нь хамааралгүй“тээврийн хэрэгслийг үйлдвэрээс гарсан хугацаагаар нь 4 ангилна. Үүнд: үйлдвэрлэснээс хойш 3 жил болсон бол 1 дүгээр, 4-5 жил болсон бол 2 дугаар, 6-9 жил болсон бол 3 дугаар, 10-аас дээш бол 4 дүгээр зэрэглэлд ангилдаг. Зах зээл дээр 2002 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл нь 5500000 төгрөгийн үнэтэй байгаа, монголд хэзээ орж ирсэн нь хамааралгүй гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Д.Мягмарсүрэнгийн өгсөн: Прокурорын тогтоолыг үндэслэн шинжилгээ хийсэн бөгөөд шинжилгээтэй холбоотой бүх мэдээлэл, материалууд мөрдөн байцаагчаас ирсэн. Бид үнэлгээний тайландаа тодорхой бичсэн байгаа. Бид дүгнэлтээ гаргахын тулд судалгаагаа эхлээд хийдэг. Малчид болон хот, хөдөөд ямар үнэлгээтэй байгаа гэдгийг судалсан. Эрдэнэт хотын уяачдын холбооны хүнийг гуйж байж саналыг оруулсан. Шинжээч үнэлгээ хийхдээ хоёр талыг байлцуулах боломжтой. Тухайн морины гаргасан амжилт, авсан шагнал, урамшуулал, малын эзний өгсөн мэдүүлэг зэргийг харгалзаж үзэн морьны үнэлгээг өөр өөр гаргасан байгаа юм. Морины үнэлгээ гаргахад нас нь хамааралгүй, шагнал болон удамшил нь өөр байгаа тул ингэж үнэлсэн. Угшлын хувьд гадаад цустай буюу томсог морьд илүү өндөр үнэлгээтэй байдаг. Надад ирсэн морьдын мэдээлэл бүгд хурдан угшлын гэж байсан гэх мэдүүлэгболон эрүүгийн 1915004480217 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч Д.А , Д.Ж , Д.Д , Д.С , Ц.Б  нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-ний өдөрт шилжих шөнө Булган аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Н” гэх газраас иргэн Б.Т ийн 9 тооны адуу хулгайлж 34000000 төгрөгийн хохирол учруулсан, С.Э ы 3 тооны адууг хулгайлж 17000000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Д.А  нь дангаараа 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл, 5 дугаар багийн нутаг “Хараа гол”-ын эрэгээс иргэн Ч.К ы 2 тооны үхрийг хулгайлж, 4800000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримт нь: 1. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Т ийн өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр багцаагаар 1500 цагийн үед намайг гэртээ байж байтал Төв аймгийн Цагдаагийн газрын малын ахлах Б  гэдэг хүн над руу утсаар яриад “танай адуу одоо бүрэн байна уу, та адуугаа шалгаж үзээд надад хэлээд өгөөч” гэхээр нь би гэрээсээ гараад адуугаа хайгаад шалгаад үзтэл манай адуунаас нийт 12 тооны адуу дутсан байсан. Тэгээд тэр дутуу байсан 12 тооны адуугаа ойр хавиар хайгаад үзтэл манай гэрийн хойд талд байдаг айлын малын саравчны урд махлаад толгой, шийрийг нь үлдээгээд аваад явчихсан байсан юм. Тухайн хулгайд алдагдсан 12 тооны адуунаас 9 тооны адуу нь миний өөрийн эзэмшлийн адуу байсан. Харин 3 тооны адуу нь манай Гурванбулаг сумын иргэн С.Э  гэдэг хүний адуунууд байсан. С.Э  ахын 3 тооны адууг өөрийнхөө адуунуудтай хамт уяж уралдуулдаг байсан юм. Миний хулгайд алдагдсан өөрийн 9 тооны адуу бүгд хурдан удамтай адуунууд байсан бөгөөд 5 тооны адуу нь сумын наадамд айрагдаж, түрүүлж байсан. ...Би гомдолтой байна. Хулгайд алдагдсан адууныхаа хохирлыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх1-84-89 тал/,

2. Хохирогч С.Э ы өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр багцаагаар 17 цагийн үед намайг гэртээ байж байтал манай сумын малчин Б.Т  над руу утсаар яриад “манай 9 тооны адуу, таны 3 тооны адууг манай гэрийн хойд талд байдаг айлын малын саравчны урд махлаад толгой, ширийг нь үлдээгээд аваад явчихсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь Б.Т ийн адуу махалсан байсан гэсэн газарт очоод үзтэл миний 3 тооны адууг махлаад аваад явчихсан байсан. Миний хулгайд алдагдсан гэх 3 тооны адуу Б.Т ийн адуунд байдаг ба би Б.Т өөр 3 тооны адуугаа уяулж уралдуулдаг байсан юм. Хулгайд алдагдсан 3 тооны адуу маань олон удаа айраг, түрүү авч байсан морьд юм. ...Би гомдолтой байна. Хулгайд алдагдсан адууныхаа хохирлыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх1-93-97 тал/,

Гэрч Б.С гийн өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө үүрээр 05 цагийн үед нэг дугаараас “адууны мах авах уу” гэж хэлсэн. Намайг очиход 1 портер машинтай 3 залуу байсан. Тэгээд малын махыг нь үзээд байж байхад дахиад нэг жижиг машин ирсэн. Ингээд нийтдээ 5 залуу 12 тооны адууны мах үзүүлээд байж байтал цагдаа нар ирээд Төв аймаг руу аваад явсан” гэх мэдүүлэг /хх1-100 тал/, “Далай ван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 02/02-147 дугаартай: “хонгор зүсмийн их насны морь 10 сая төгрөг, зээрд зүсмийн шүдлэн үрээ 4 сая төгрөг, хар зүсмийн шүдлэн үрээ 3 сая төгрөг, нийт үнэлгээ 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 17 сая төгрөг” гэх дүгнэлт /хх1-152-161 тал/,

“Далай ван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 02/02-142 дугаартай: “хохирогч Б.Т ийн 9 тооны адууны зах зээлийн үнэлгээг буурал зүсмийн соёолон үрээ 5 сая төгрөг, буурал зүсмийн шүдлэн үрээ 2 сая төгрөг, хонгор зүсмийн даага 2 сая төгрөг, хүрэн зүсмийн даага 1.5 сая төгрөг, зээрд халзан шүдлэн үрээ 1.5 сая төгрөг, хонгор зүсмийн соёолон үрээ 3 сая төгрөг, бор зүсмийн соёолон үрээ 6 сая төгрөг, хул зүсмийн хязаалан үрээ 4 сая төгрөг, хээр зүсмийн шүдлэн үрээ 9 сая төгрөг, нийт 34 сая төгрөг” гэх дүгнэлт /хх1-165-175 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “**-** АРА улсын дугаартай цэнхэр өнгийн “Портер” загварын тээврийн хэрэгслийн ачааны хэсэгт үзлэг хийхэд цагаан өнгийн даавуун дээр малын мах тавьж ачсан байдалтай, цагаан өнгийн бүхээгтэй **-** УБМ улсын дугаартай “Бонго” загварын тээврийн хэрэгсэл хоёрын дунд жин тавьж тухайн жин дээр бод малын хаа тавьж орхисон байдалтай, “Бонго” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд бүхээгний арын хоёр хаалгыг дэлгэсэн байдалтай, бүхээгэн дотор коридонон цаас дэвсэж дээр нь малын мах тавьсан байдалтай” /хх1-7-8 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн: “уг хэрэг болсон гэх Булган аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Ловон” гэх газарт буюу уулын аманд 15х11м хэмжээтэй модон малын саравч байх ба уг малын саравчны ертөнцийн зүгээр урд талд малын толгой, шир, шийр байлаа. Эргэн тойронд буюу 9 хэсэг газар малын сэвс, мөн 6 хэсэг газрын гадаргуу улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байсныг фото зургийн аппаратаар бэхжүүлэн авсан. Хэргийн газар байх малын толгой, шийрнүүдийг тоолж үзэхэд нийт 12 ширхэг малын толгой, 48 ширхэг малын шийр байсныг фото зургийн аргаар бэхжүүлэн авч хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-9-17 тал/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “**-** АРА улсын дугаартай цэнхэр, хөх өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд тэвшин дээр 3 ширхэг дугуй, “Даюун” загварын улаан өнгийн мотоцикль, 2 хаалгыг онгойлгож жолоочийн арын суудлыг урагшлуулж үзэхэд олс 1 ширхэг, лантуу 1 ширхэг, хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон сүх 1 ширхэг, улаан хүрэн иштэй хутга 1 ширхэг, тунгалаг өнгийн гялгар ууттай хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгож суудлыг урагшлуулж үзэхэд тунгалаг цагаан өнгийн гялгар уут 2 ширхэг, 00015986 улсын дугаартай мал эмнэлгийн гарал үүслийн бичиг 1 ширхэг байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-18-22 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “**-** УНН улсын дугаартай “Хонда пит” загварын саарал өнгийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын хаалгыг онгойлгож үзэхэд цагаан өнгийн гялгар уутанд бор өнгийн гутал байсныг, арын суудалд хар хөх өнгийн хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон комбинзон байсныг, тээврийн хэрэгслийн багааж хэсгээс хар хөх өнгийн хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон комбинзон байхыг эд мөрийн баримтаар хураан авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-23-27 тал/,

Мах ченжид хүлээлгэн өгсөн: “Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Н” гэх газарт Д.Ж , Д.Д  нар гарал үүслийн бичиггүй адууны махыг **-** АРА улсын дугаартай өндөрлөгөөтэй цэнхэр өнгийн “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан үйлдлийг шалгах явцад уг мах нь түргэн муудаж, шинж чанараа алдах нөхцөл байдалтай байх тул уг махыг борлуулах зорилгоор мал мах худалдан авдаг ченж Б.С д хүлээлгэн өгөв. Нийт 1338 кг мах болж 5 352 000 төгрөгөөр борлуулав. Махыг жинлэж үзэх явцад хэдэн тооны адуу болохыг тоолох зорилгоор өвчүүг тоолж үзэхэд 12 ширхэг өвчүү байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-30-32 тал/,

3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.К ы өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн өглөө суудлын галт тэргээр Улаанбаатар хот руу яваад тэр оройны суудлаар Улаанбаатар хотоос 23 цагт ирсэн. Тэгээд 09 дүгээр сарын 08-ны өдрийн өглөө 07 цагт босоод үнээгээ саах гэсэн чинь манай үхэр дотор байсан дөнгөж тугалаад 1 сар болж байсан бор эрээн халзан гунжин үнээ болон сувай байсан хар халзан үнээ хоёр байхгүй байсан. Тэгээд бэлчээрт явсан юм болов уу гээд гадуур хайгаад олоогүй. Тэр цагаас хойш хайгаад байсан чинь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хараа голын эрэг дээр шувуу эргээд байхаар нь очсон. Жалган дотор үхрийн гэдэс гаргаж хаясан, гол руу толгой, шир, шийрийг нь хийчихсэн байдалтай байхаар нь очоод харсан чинь манай алдсан үхрийн 2 толгой, бор эрээн үнээний шир, 8 ширхэг шийр байхаар нь цагдаад хандсан” гэх мэдүүлэг /2хх-148-149 тал/, Гэрч Б.С гийн өгсөн: “Би одоо он сарыг нь сайн санахгүй байна. Өөрийгөө надад Даваа гэж танилцуулж байсан, нэг өндөр туранхай урд дээд талын 1 шүд нь унасан залуу нэг танихгүй залуутай ирээд 2 тооны үхрийн мах 1 сая орчим төгрөгөөр зараад мөнгийг нь аваад явсан. Надад мах ирж зарсан эрэгтэй Портер загварын машинтай байсан. Даваа гэх залуу ганцаараа машинаасаа бууж ирээд махаа зарчихаад мөнгөө аваад явсан” гэх мэдүүлэг /2хх-151-152 тал/,

Гэрч Л.В гийн өгсөн: “Намайг гэр бүлийн найз нөхөд маань Б  гэж дууддаг. Миний эзэмшилд **-** АРХ улсын дугаартай цэнхэр өнгийн Портер загварын тээврийн хэрэгсэл байж байгаад 2019 оны 10 дугаар сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна үл таних хүнд зарсан. …Д.А  2019 оны 09 дүгээр сард надаас Сэлэнгэ аймгийн Түнхэл сумаас банз ачна гэж хэлээд авч явсан. Өөр дахиж аваагүй. Сүүлд мэдэхэд миний машиныг авч явах үедээ малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь мэдсэн” гэх мэдүүлэг /2хх-153-154 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн: “...Хараа голын усан дотор бор эрээн үхрийн нэг ширхэг шир, үхрийн шийрнүүд байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Уг үхрийн гэдэс болон толгой шийрнээс доош гол дотор 10 метр орчим зайд хар халзан үхрийн толгой гол дотор байсныг гэрэл зургаар бэхжүүлэв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-141-143 тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан: "...бэлчиж явсан үхрээс барьж авсан үхрээ уяагаар хөтөлж яваад Гомбо хайрханы урд Хараа голын эрэг орчим хэсэг модон дунд оруулж янзалсан. Гэдэс дотрыг нь хаясан гэх хонхор газрыг заасныг гэрэл зургаар бэхжүүлэв. Хараа голын ус руу нядалсан үхрийн толгой шир, шийрийг хаясан” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-144-145/,

Мандал сумын үнэлгээний комиссоос алдагдсан эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн: “7 настай үнээ 2500000 төгрөг, 4 настай үнээ 2300000 төгрөг, нийт 4 800000 төгрөг” гэх дүгнэлт /2хх-158 тал/,

Шүүгдэгч Д.А гийн яллагдагчаар өгсөн: “Би 2019 оны 09 дүгээр сарын 09ны өдөр С  ах, Д  бид хэд Улаанбаатар хотоос Д ийн “Хонда Пит” загварын саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй 15 цагийн үед гарсан.

С  ах өөрийн төрсөн ах болох Ж  гэх ахыгаа утсаар дуудсан ба Ж  гэх ах Архангай аймгийн Өгийнуур сумаас Б  гэх залуугийн хамтаар хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Ж  ахын Портер маркийн тээврийн хэрэгслийн ачаан дээр улаан өнгийн мотоцикль байсан ба тэр мотоциклийг С  бид хоёр унаад мал хулгай хийхээр Гурванбулаг сумын нутаг руу явсан. ...12 тооны адуу байсан ба бид 2 тэр адуунуудыг дээш нь өгсүүлж туугаад хоосон өвөлжөө байхаар нь хашаад бүгдийг нь С  бид хоёр оройн 19 цаг өнгөрөөгөөд нядалж эхэлсэн. ...12 тооны адууг “Портер” загварын тээврийн хэрэгсэл дээр С  ах, Ж  ах, Д , Б  бид тав хамт ачаад С  ах бид хоёр “Портер” загварын тээврийн хэрэгслийг унаад, Ж  ах, Б , Д  нар “Хонда Пит” загварын тээврийн хэрэгсэлтэй явсан. Мотоциклийг “Портер” загварын тээврийн хэрэгсэл дээр ачсан байсан. Тэгээд явсаар байгаад Атар өнгөрөөд “Атарын Н” гэх газарт махаа өгч байгаад Төв аймгийн цагдаа нарт баригдаж саатуулагдсан” гэх мэдүүлэг /2хх-3-6 тал/,

“...2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн орой 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар багийн Түнхэл тосгоны баруун хойд талд гарсан чинь Хараа голын эрэг дээр хэсэг үхэр бэлчээд явж байхаар нь машинаа Гомбо хайрханы өвөрт хэсэг модны хажууд тавиад машин дотор байсан мяндсан уяаг аваад нөгөө бэлчээрт явж байсан хэсэг үхэр дээр очоод хар халзан үхэр тушиж орхиод, бор эрээн халзан үнээ барьж аваад уяагаар хөтлөөд машин тавьсан хэсэг мод руу алхаж очоод машины хажуухан талд байсан модон дунд оруулаад хөтөлж явсан үхрийг нугаслаж унагаад янзлаад махыг нь машин дээр ачсан. Тэгээд гэдэс дотрыг нь хонхор газар хийж, толгой, шир, шийрийг нь голын ус руу шидсэн. Ингээд эхний үхрээ янзалж дуусаад тушиж орхисон хар халзан үхэр дээр очоод тушааг нь тайлаад уяагаар хөтлөөд машин тавьсан хэсэг мод руу хөтлөж очоод нугаслаж унагаад янзлаад махыг нь машин дээр ачиж, толгой, шир, шийрийг нь мөн л голын ус руу шидчихээд машинаа асаагаад шууд Улаанбаатар чиглээд Түнхэл тосгоноос урагшаа гараад явсан. ...Улаанбаатар хот руу чиглээд явж байх замдаа эмээлт зах дээр махны ченж хийдэг гэх ******** гэсэн дугаар луу залгаад мах авах уу? гэсэн чинь эмээлтийн зам дээр мах авч байна, замыг чинь тосоод очоод авъя гэхээр нь төмөр замын 61 дүгээр гарамны ойролцоо очоод утсаар залгахад Хүй долоо худаг өнгөрөөд замын хажууд цагаан өнгийн амбаартай Портертой зогсож байна гэхээр нь машинтай очоод ...1 кг махыг 5000 төгрөгөөр авна гээд миний ачиж явсан махыг хиллээд нийт 360 кг боллоо гээд надад 1800000 төгрөг тоолж өгөөд явсан...” гэх мэдүүлэг /2хх-172-173 тал/, шүүгдэгч Ц.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Ж  ахын мотоцикльтой малд явж байхад манай аавын хөрш айлын Ж  ах машинтай ирээд “хоёулаа хамт яваад машин чирээд ирье, чи ахынхаа машиныг бариад яваад өгөөч” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд хамт явсан. Явсаар байгаад 18 цагийн үед Ж  ахын төрсөн дүү нар болон нэг танихгүй залуу дээр ирсэн. Очоод би Ж  ахын төрсөн дүүгийн машиныг янзлахаар болоод янзалж эхэлсэн. Энэ үед миний мотоциклийг С , А  нар унаад явсан. Би машиныг нь янзалсаар байгаад шөнийн 01 цагийн үед дууссан. Тэгээд байж байтал С  ах өөрийн төрсөн ах Ж  руу утсаар залгаад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Ж  ах машинаа унаад би араас нь Д тэй хамт машинтай нь явсан. Шаварт суусан машинаа гаргаад цаашаа яваад очиход А , С  нар нь 10 гаран тооны адуу нядалсан байсан. Тэгээд бид тавуулаа “Портер” загварын машин дээр нөгөө адууны махнуудыг ачсан. Мах ачиж дуусаад С , А  нар загварын машинтай, Ж  ах, Д  бид гурав жижиг тэрэгтэй явцгаасан. Тухайн үед Д ийн машиныг би жолоодож явсан. Тэгээд С , А  нарын араас явж байхад С , Ж  ах руу утсаар залгаад машинаа ирж ав гэж хэлсэн. Тэгээд байгаа газарт очоод байж байхад Төв аймгийн цагдаа нар ирээд бид нарыг саатуулсан. Би С , А  нарын нядалсан адуунуудыг хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Би урьд өмнө нь хулгай хийж байгаа хүн харж байгаагүй. Өөрөө ч хулгай хийж үзээгүй, хөрш айлын ахдаа туслах гэж байгаад ийм асуудалд орчихлоо. Ер нь бол малчин айл шөнө мал гаргадаггүй байх” гэх мэдүүлэг /2хх-11-14 тал/,

шүүгдэгч Д.Д ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Тэгээд байж байтал С  ах Ж  ахыг утсаар дуусан. Тэгсэн Ж  ах хөх өнгийн “Портер” загварын тээврийн хэрэгсэлтэй Б ын хамтаар орой 18 цагийн үед ирсэн. Б  машинаасаа бууж ирээд миний машиныг янзлахаар болоод машин янзалж эхэлсэн. Тэгсэн С , А  хоёр Ж  ахын мотоциклийг Портерийн ачаан дээрээс буулгаад ийшээ явчихаад ирье гэж хэлээд явсан. Ж  ах, Б  бид машинаа янзлаад үлдсэн. Машинаа янзалсаар байгаад шөнийн 01 цаг болсон байх. Тэр үед манай төрсөн ах Ж , манай төрсөн ах С  руу утсаар залгаад хаана байгаа талаар нь асуугаад Ж  ах “Портер” загварын машинаа унаад би өөрийнхөө машиныг унаад Б ын хамтаар явсан. Ж  ахыг дагасаар яваад уулын аманд очсон. Тэр үед би Ж  ахыг хаашаа яваад байгаа юм бэ? гэж асуухад ингээд өгсөөд яваад бай гэж хэлсэн талаар надад хэлсэн. Тэгсэн Ж  ахын “Портер” сул шороонд суусан. Ж  ах машинаасаа буугаад С  ах, А  хоёр дээр очсон. Тэгээд удалгүй Ж  ах банз авч ирээд машинаа сул шорооноос гаргаад Б , Ж  ах бид гурав “Портер” загварын тээврийн хэрэгсэлтэй С  ах, А  нарын байгаа газар очиход С  ах, А  нар нь нэг өвөлжөөний гадаа 8-9 тооны адуу янзалсан, янзлаагүй унагаасан 3 адуу байсан. Тэгсэн Ж  ах тухайн үед С  ах, А  нарт хандаж “юу хийгээд байгаа пиздаа нар вэ” гэж хэлээд С  ахыг нэг цохиод, нэг өшиглөсөн. Тэгсэн С  ах над дээр ирээд нэгэнт ийм юм болсон юм чинь мах ачаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд Б , Ж  ах, А , С  бид тав нийлээд 12 тооны адууг хөх өнгийн Ж  ахын “Портер” загварын тээврийн хэрэгсэл дээр ачаад явсан. Мах ачсан машиныг С  ах бариад А гийн хамтаар, Б , Ж  ах, бид гурав миний машинтай араас нь дагаад явсан. Араас дагаад явсан учир нь миний машин эвдэрсэн байсан болохоор суурин газар луу дөхөж явсан. Тэгсэн Төв аймгийн Лүн сум өнгөрөөд явж байхад нэг ногоон байшин харагдсан ба тэнд С  ах, А  хоёр махаа өгч байсан. Тэр үед цагдаа нар ирээд бид тавыг барьж саатуулсан” гэх мэдүүлэг /2хх-19-23 тал/,

Шүүгдэгч Д.С гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...А  бид хоёр Ж  ахын мотоцикльтой мал хулгай хийхээр явсан. Булган аймгийн Гурванбулаг сумын нутгаас 12 тооны адуу олж өвөлжөөнд хашаад А  бид хоёр нядалсан. Ж , Д , Б  нарыг дуудсан. Бид хоёр мал хулгай хийчихлээ хамт ачаад өг гэж хэлээд бид 5 малын махнуудыг Ж  ахын Портер маркийн машин дээр ачсан. ...Явж байгаад замдаа Н гэх нэртэй газарт махаа зарж байгаад бүгдээрээ цагдаад баригдаж саатуулагдсан. ...Ж , Д , Б  нар нь А  бид хоёрын нядалсан малнуудыг ачихдаа хулгайн мал гэдгийг мэдсэн.

...Төмөр лантуу, сүх болон хутга ашигласан” гэх мэдүүлэг /2хх-32-35 тал/,

Шүүгдэгч Д.Ж ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Б , Д  нарын хамтаар очсон. С , А  нарын нядалсан 12 тооны адууны махыг өөрийнхөө машинд хамт ачсан” гэх мэдүүлэг /2хх-40-43 тал/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд ангилагддаг бөгөөд “мал хулгайлах” гэмт хэрэгт бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.

Шүүгдэгч нарын бусдын малыг бэлчээрээс, шөнийн цагаар хөөж, эзэнгүй өвөлжөөн дээр авчирч өөрийн үзэмжээр захиран зарцуулж буй үйлдэл идэвхтэй, өөрсдийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Монгол улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд гэм буруугийн санаатай, өмчлөх эрхийн эсрэг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Ж , Д.Д , Ц.Б  нар нь гэм буруугийн талаар маргаж байгаа боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд тэдний сэжигтнээр өгсөн мэдүүлгийн эх сурвалж,  энэ хэрэгт хамтран оролцсон оролцоо нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.Т , С.Э , гэрч Б.С  нарын мэдүүлэг зэрэг шууд нотлох баримтаар болон хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, үйлдсэн арга, хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл зэрэг хэргийн нөхцөл байдлаар хангалттай нотлогджээ.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас Булган аймгийн Гурванбулаг сумын иргэн Б.Т т 9 адуу буюу 34000000 төгрөгийн, Булган аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн иргэн С.Э д 3 адуу буюу 17000000 төгрөгийн, хохирогч Ч.К д 2 үхэр буюу 4800000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар малын үнэлгээг хэт өндөр гарсан, харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai Porter 0” загварын **-** АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг өөрийн хүсэлтээр зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлүүлсэн гэж мэтгэлцэж үнэлгээг дахин гаргуулах хүсэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Гурванбулаг сумын үнэлгээний комиссоор 12 тооны адууны үнэлгээг /хх1-106-107 тал/ гаргуулсан, энэ үнэлгээг шүүгдэгч нар эс зөвшөөрч тэдний хүсэлтээр “Далайван аудит” ХХК-ний шинжээч үнэлгээг /хх1-165 тал/ дахин гаргасан байх ба үнэлгээний арга аргачлал, зах зээлийн судалгааг хэрхэн гаргасан талаарх шинжээчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар уг адууны үнэлгээ бодитой гарсан байна.

Мөн түүнчлэн “Hyundai Porter 0” загварын **-** АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээний хувьд ч шинжээчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “тээврийн хэрэгслийг үйлдвэрээс гарсан хугацаагаар нь 4 ангилна. Үүнд: үйлдвэрлэснээс хойш 3 жил болсон бол 1 дүгээр, 4-5 жил болсон бол 2 дугаар, 6-9 жил болсон бол 3 дугаар, 10-аас дээш бол 4 дүгээр зэрэглэлд ангилдаг. Зах зээл дээр 2002 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл нь 5500000 төгрөгийн үнэтэй байгаа, монголд хэзээ орж ирсэн нь хамааралгүй, элэгдэл тооцсон” гэх мэдүүлгээр мөн зах зээлээс хэт доогуур үнэлэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хулгайлагдан нядлагдсан адууны махыг борлуулсанаар хохирогч Б.Т т 4015000 төгрөгийн, хохирогч

С.Э д 1335000 төгрөгийн хохирол тус тус төлөгдсөн байна. Иймд хохирогч Ч.К ы 4800000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч  Д.А гаас гаргуулж, хохирогч Б.Т , С.Э  нарын хохирлыг шүүгдэгч Д.С , Д.Ж , Д.А , Д.Д , Ц.Б  нараас хувь тэнцүүлж, шүүгдэгч тус бүрээс 9130000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Т т 3133000 төгрөгийг, С.Э д 5997000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв. Гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авснаар шүүгдэгч  Д.А  нь хохирогч Ч.К д 4800000 төгрөгийг төлж, хохирогч Б.Т , С.Э  нарын хохирлыг төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч Д.Ж  хохирогч Б.Т т 1000000 төгрөгийг, С.Э д 2500000 төгрөгийг, шүүгдэгч Д.Д  хохирогч Б.Т т 2500000 төгрөгийг, С.Э д 3133000 төгрөгийг, шүүгдэгч Ц.Б  хохирогч Б.Т т 1000000 төгрөгийг, С.Э д 3133000 төгрөгийг тус тус төлсөн байх тул шүүгдэгч Д.А гаас нийт 9130000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Э д 3133000 төгрөгийг, хохирогч Б.Т т 5997000 төгрөгийг, шүүгдэгч Д.Д ээс 3497000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Т т, шүүгдэгч Д.Ж аас 4453000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Т т 3497000 төгрөгийг, хохирогч С.Э д 956000 төгрөгийг, шүүгдэгч Ц.Б аас 4997000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Т т тус тус олгох зүйтэй байна. Шүүгдэгч Ц.Б  нь хохирогч Б.Т ийн хохирлыг хэсэгчлэн төлөх замаар 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 835000 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 835000 төгрөгийг, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 835000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 835000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 835000 төгрөгийг, 2020 оны 12 дугаар сарын 03ны өдөр 822000 төгрөгийг тус тус Б.Т ийн эзэмшлийн дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 Шүүгдэгч Д.А гийн дангаар бусдын хоёр тооны үхэр, шүүгдэгч Д.А , Д.Ж , Д.Д , Ц.Б  нарын бүлэглэж бусдын  12 тооны адуу хулгайлсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.А , Д.Ж , Д.Д , Ц.Б  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Ж , Д.А , Д.Д , Ц.Б  нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг төлж, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлсэн байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн 2 дугаар хавтасны 44-51, 54-55, 73-96 дугаар талуудад авагдсан шүүгдэгч нарын өмнө ял шийтгүүлж байсан талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа зэрэг баримтуудыг шинжлэн судлаж үзэхэд шүүгдэгч Ц.Б , Д.Д  нар нь энэ төрлийн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, шүүгдэгч Д.Ж , Д.А  нар өмнө нь хэд хэдэн удаа гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч нарын бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал,  нийгмийн хор аюул, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хувийн байдлыг нь харгалзан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын олон тооны мал хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл ..., эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасны дагуу хорих ялыг сонгож, шүүгдэгч Д.Ж , Д.Д , Ц.Б  нарт хоёр жилийн хугацаагаар,  шүүгдэгч Д.А д гурван жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Ж , Д.А , Д.Д , Ц.Б  нар нь  2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2340 цагаас 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1730 цаг хүртэл сэжигтнээр /хх1-194-224 тал/ тус тус баривчлагдсан, шүүгдэгч нарт 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх тул энэ хугацааг  эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Ж , Д.Д  нарын сэжигтнээр /хх1-197,221 тал/, шүүгдэгч нарын яллагдагчаар татагдаж өгсөн мэдүүлэг /хх2-3-43 тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх1-19, 24 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.С , Д.Ж , Д.А , Д.Д , Ц.Б  нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Даюун” загварын улсын дугааргүй улаан өнгийн /мотоцикль/ тээврийн хэрэгсэл, “Fit” загварын **-** УНН улсын дугаартай, мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэл, “Hyundai Porter 0” загварын **-** АРА улсын дугаартай, цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилж, уг тээврийн хэрэгслүүдийн өмчлөгч, эзэмшигчийг шалгаж тогтоосон байх тул мөрдөгчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Ж ийн эзэмшлийн 4500000 төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai Porter 0” загварын **-** АРА улсын дугаартай, цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл, 1200000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн “Даюун” загварын улсын дугааргүй, улаан өнгийн /мотоцикль/ тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Д.Д ийн эзэмшлийн 2250000 төгрөгийн үнэлгээ бүхий “Fit” загварын **-** УНН улсын дугаартай, мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэл зэргийг тус тус хурааж, үнийг Улсын төсөвт шилжүүлэхээр, түүнчлэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор прокурорын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5/14 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Ж ийн өмчлөлийн 9550000 төгрөгийн үнэлгээ бүхий 10 тооны үхрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр тус тус шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Д.А гийн хохирогч Ч.К ы 2 үхрийг хулгайлахад ашигласан “Hyundai Porter 0” загварын **-** АРХ улсын дугаартай, хөх саарал өнгийн тээврийн хэрэгсэл нь иргэн Л.В гийн эзэмшилд байсан болох нь тогтоогдсон байх тул “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний үнэлгээний дагуу 4500000 төгрөгийг шүүгдэгч Д.А гаас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн модон иштэй хутга, хар өнгийн иштэй хутга, 10.70 м урттай цагаан алаг өнгийн уяа, хар алаг төмөр иштэй сүх, саарал өнгийн иштэй төмөр алх тус бүр нэг ширхэг,  бор өнгийн гутал  нэг хос, хар хөх өнгийн ажлын хувцас хоёр ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Nokia загварын улаан болон хөх өнгийн хоёр ширхэг утсыг шүүгдэгч Д.А д, Samsung S6 загварын хар өнгийн гар утас нэг ширхэгийг Д.Д д, LG загварын гадуураа хар өнгийн гэртэй гар утас нэг ширхэгийг шүүгдэгч Ц.Б т тус тус буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.С  нь гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирол төлөхөөр завсарлага авсан боловч 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хуралдаанд түүнийг албадан ирүүлэх тухай захирамж гаргажээ.

Шүүгчийн захирамжийн дагуу Булган аймаг дахь Цагдаагийн газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах хэсгээс ажиллагаа хийсэн боловч шүүгдэгч Д.С  нь оршин суух хаягтаа байхгүй, шүүн таслах ажиллагаанаас оргон зайлсан гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн 1915004480217 дугаартай хэргээс шүүгдэгч Д.С д холбогдох хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.А , Д.Ж , Д.Д , Ц.Б  нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б  овогт Д.А , Б  овогт Д.Ж , Б  овогт Д.Д , Б  овогт Ц.Б  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныгжурамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ж , Д.Д , Ц.Б  нарыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.А г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус ус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Д.Ж , Д.Д , Ц.Б  нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.А д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Д.Ж , Д.А , Д.Д , Ц.Б  нарын тус тус баривчлагдсан болон цагдан хоригдсон нийт 26 /хорин зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныгбаримтлан шүүгдэгч Д.А гаас нийт 9130000 /есөн сая нэг зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Э д 3133000 төгрөгийг, хохирогч Б.Т т 5997000 төгрөгийг, шүүгдэгч Д.Д ээс 3497000 /гурван сая дөрвөн зуун ерэн долоон мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Т т, шүүгдэгч Д.Ж аас 4453000 /дөрвөн сая дөрвөн зуун тавин гурван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Т т 3497000 төгрөгийг, хохирогч С.Э д 956000 төгрөгийг, шүүгдэгч Ц.Б аас 4997000 /дөрвөн сая есөн зуун ерэн долоон мянга/  төгрөгийг гаргуулж хохирогч Б.Т т тус тус олгож, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныгжурамлан шүүгдэгч Д.А гаас “Hyundai Porter 0” загварын **-** АРХ улсын дугаартай, хөх саарал өнгийн тээврийн хэрэгслийн үнэ 4500000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг, мөрдөгчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Ж ийн эзэмшлийн 4500000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai Porter 0” загварын **-** АРА улсын дугаартай, цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл, 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн “Даюун” загварын улсын дугааргүй, улаан өнгийн /мотоцикль/ тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Д.Д ийн эзэмшлийн 2250000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий “Fit” загварын **-** УНН улсын дугаартай, мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэл зэргийг тус тус хурааж, үнийг Улсын төсөвт тус тус шилжүүлж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор прокурорын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5/14 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Ж ийн өмчлөлийн 9550000 төгрөгийн үнэлгээ бүхий 10 тооны үхрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн модон иштэй хутга, хар өнгийн иштэй хутга, 10.70 м урттай цагаан алаг өнгийн уяа, хар алаг төмөр иштэй сүх, саарал өнгийн иштэй төмөр алх тус бүр нэг ширхэг,  бор өнгийн гутал  нэг хос,  хар хөх өнгийн ажлын хувцас хоёр ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Nokia загварын улаан болон хөх өнгийн хоёр ширхэг утсыг шүүгдэгч Д.А д, Samsung S6 загварын хар өнгийн гар утас нэг ширхэгийг  Д.Д д, LG загварын гадуураа хар өнгийн гэртэй гар утас нэг ширхэгийг шүүгдэгч Ц.Б т тус тус буцаан олгож баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.
  1. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчинтөгөлдөр болтол шүүгдэгч Д.Ж , Д.А , Д.Д , Ц.Б  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд хорьсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-тзааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ж , Д.А , Д.Д , Ц.Б  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ЦЭРЭНХАНД