| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/01213/И |
| Дугаар | 1300 |
| Огноо | 2016-12-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 1300
| 2016 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 151/ШШ2016/01300 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум 6-р баг, Баруун Зуунмод 8-р гудамж 29 тоотод оршин суух, 55 настай, эрэгтэй, Боржигон овогт Будын Гүндорж /РД:НЭ61102573/-ийн,
Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Гүндорж, нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Төв аймаг Зам барилга ашиглалтын конторт 1983 оны 9 дүгээр сарын 01-нээс 1987 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд гагнуурчнаар, мөн Зуунмод сумын Захиргаа, Хот тохижуулах газарт 1987 оны 10 дугаар сарын 24-нээс 1997 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл гагнуурчнаар тус тус ажиллаж байсан юм. Ингээд миний бие хортой нөхцөлд ажиллаж байсан утгаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеүүдийн ажилд орсон гарсан ажлаас өөрчилсөн тушаалуудын хуулбар олдохгүй байгаа учир Төв аймаг Зам барилга ашиглалтын конторт 1983 оны 9 дүгээр сарын 01-нээс 1987 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд гагнуурчнаар, мөн Зуунмод сумын Захиргаа, Хот тохижуулах газарт 1987 оны 10 дугаар сарын 24-нээс 1997 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл гагнуурчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Гүндорж нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Б.Гүндорж нь Төв аймаг Зам барилга ашиглалтын конторт 1983 оны 9 дүгээр сарын 01-нээс 1987 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд гагнуурчнаар, мөн Зуунмод сумын Захиргаа, Хот тохижуулах газарт 1987 оны 10 дугаар сарын 24-нээс 1997 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл гагнуурчнаар тус тус ажиллаж байсан гэх боловч хэрэгт №113753 дугаартай 1985 оны 3 дугаар сарын 5-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, №115040 дугаартай 1995 оны 2 дугаар сарын 8-ны өдөр нээлгэсэн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, мөн түүнчлэн Авто замын ерөнхий газрын харьяа Төв аймаг дахь Зам барилга ашиглалтын конторын даргын 1984 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 7 дугаартай Ажилчин албан хаагчдын 1984 оны Ээлжийн амралт олгох тухай, 1985 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 32 дугаартай Ажилд томилсон тушаал нөхөн гаргах тухай, 1985 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 34 дугаартай 1-11 сарын төлөвлөгөөний биелэлтийн шагнал олгох тухай, 1986 оны 1 дүгээр сарын 24-ны өдрийн 04 тоот Ээлжийн амралтын хуваарь батлах тухай, 1987 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 47 тоот Арга хэмжээ авах тухай, мөн Төв аймаг Зуунмод хотын Ардын дептатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 65 дугаар Ажилд томилох тухай захирамж, 1988 оны 1 дүгээр сарын 9-ны өдрийн 3 дугаартай Комисс томилох тухай захирамж, 1989 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай Тооллогын комисс томилох тухай захирамж, 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 40 дугаартай Ээлжийн амралт олгох тухай захирамж, 1991 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 21 дугаартай Ээлжийн амралт олгох захирамж, Зуунмод хотын АХ-ын гүйцэтгэх захиргааны Хот тохижуулах газрын даргын 1991 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1992 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 58 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1995 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаартай Ажилтнуудад ээлжийн амралт олгох тухай, 1997 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаартай Орон тоо зохион байгуулалтын тухай тушаалууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар
Б.Гүндорж нь Төв аймаг Зам барилга ашиглалтын конторт 1983 оны 9 дүгээр сарын 01-нээс 1987 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд гагнуурчнаар, мөн Зуунмод сумын Захиргаа, Хот тохижуулах газарт 1987 оны 10 дугаар сарын 24-нээс 1997 оны 1 дүгээр сарын сарын 15-ны өдрийг хүртэл гагнуурчнаар тус тус ажиллаж байсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх, хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтэр болон шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 151/ШЗ2016/3893 дугаартай захирамжийн дагуу Төв аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 981 дугаартай албан бичгийн дагуу ирүүлсэн 15 хуудас бичгийн нотлох баримтыг ач холбогдолтой баримт гэж үзэж түүнд бичигдсэн байдлыг үнэлж, нэхэмжлэгч Б.Гүндоржийг Төв аймаг Зам барилга ашиглалтын конторт 1983 оны 9 дүгээр сарын 01-нээс 1987 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд гагнуурчнаар, мөн Зуунмод сумын Захиргаа, Хот тохижуулах газарт 1987 оны 10 дугаар сарын 24-нээс 1997 оны 1 дүгээр сарын сарын 15-ны өдрийг хүртэл гагнуурчнаар тус тус ажиллаж байсныг тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Будын Гүндорж /РД:НЭ61102573/-ийг Төв аймаг Зам барилга ашиглалтын конторт 1983 оны 9 дүгээр сарын 01-нээс 1987 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд гагнуурчнаар, мөн Зуунмод сумын Захиргаа, Хот тохижуулах газарт 1987 оны 10 дугаар сарын 24-нээс 1997 оны 1 дүгээр сарын сарын 15-ны өдрийг хүртэл гагнуурчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож, тогтоогдохгүй байгаа хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Гүндоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ