Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1307

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 151/ШШ2016/01307

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Эрдэнэсант сум, 4 дүгээр баг, Угалзат багт оршин суух, 55 настай, эмэгтэй, Харчин овогт Ухнаагийн Байгалмаа /РД:НФ64121901/-ийн,

 

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.Байгалмаа нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Тэжээлийн аж ахуйд 1979 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тогоочоор ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр үгүй, жил нь хүрэхгүй байгаа ба анх Тэжээлийн аж ахуйд тогоочоор ажилд орсон тушаал, ажлаас гарсан тушаал гарахгүй байгаа тул дээрх хугацааг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч У.Байгалмаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

У.Байгалмаа нь 1979 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн Эрдэнэсант сумын Тэжээлийн аж ахуйд тогоочоор ажиллаж байсан гэх бөгөөд хэрэгт Төв аймгийн Эрдэнэсантын Тэжээлийн аж ахуйн даргын 1979 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 114 дугаар “Зарим ажилчин албан хаагчдыг ажилд томилох ба ажлаас чөлөөлөх” тухай тушаал, 1980 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 215 дугаар “Зарим ажилчин албан хаагчдын ээлжийн амралт олгох тухай” тушаал, гэрч Р.Солонго, П.Даваасүрэн нарын У.Байгалмаатай тогоочоор ажиллаж байсан нь үнэн болно” гэх тодорхойлолт, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарууд зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.

 

Хэрэгт авагдсан Төв аймгийн Эрдэнэсантын Тэжээлийн аж ахуйн даргын 1979 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 114 дугаар “Зарим ажилчин албан хаагчдыг ажилд томилох ба ажлаас чөлөөлөх” тухай тушаалыг ач холбогдолтой нотлох баримт гэж үнэлж, У.Байгалмаа нь Төв аймгийн Эрдэнэсантын Тэжээлийн аж ахуйд 1979 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүх, У.Байгалмааг Төв аймгийн Эрдэнэсантын Тэжээлийн аж ахуйд 1979 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Харчин овогт Ухнаагийн Байгалмааг Төв аймгийн Эрдэнэсантын Тэжээлийн аж ахуйд 1979 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч У.Байгалмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.АЛТАНТУУЛ