Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 382

 

 

 

 

 

 

 

 

 2020       05         22                                   2020/ШЦТ/391

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр, 

            улсын яллагч Г.Ууганбаатар /томилолтоор/,

шүүгдэгч О.Г /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан О.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000000464 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржигон овогт ОГ, 1981 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 28 дугаар гудамж 577 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх уулын 4-621а тоотод оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ..............................

Шүүгдэгч Боржигон овгийн ОГ /РД:ХЗ81050431/ нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ю.Отгонбаатартай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд тархины доргилт, баруун нүд, чамархай болон хацар, орчмын зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, ухархайн дотор ба доод хананы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

         Шүүгдэгч О.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Ю.Отгонбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн үед Үүрээ, Өлзий, Тулгаа, Ганбаа гэх зүс мэдэх залуучуудтай долоон буудал дээр тааралдаад бид 5 нийлээд хамтдаа 2 шил 0.75 граммын архийг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины гүүрний орчимд суугаад хувааж уугаад Өлзий, Үүрээ, Тулгаа 3-т би одоо ингээд явлаа гэж хэлээд явтал Ганбаа ах намайг хаачих гэж байгаа юм гэж хэлээд миний мөрнөөс татаад эргээд харахад миний баруун нүд рүү бөгжтэй гараараа цохиод авсан. Энэ үед болсон асуудлыг Үүрээ, Өлзий, Тулгаа нар харсан юм. Ингээд би утсаа гаргаж ирээд цагдаа дуудаад залгахад миний утсаар ярьж байсан гарын мөрнөөс татсан бөгөөд би гараа булаагаад авахад миний утас доошоо газар унаад эвдэрсэн юм. Ингээд цагдаа ирээд Ганбаа ах бид хоёрыг аваад явсан юм ...” гэх мэдүүлэг /хх-5-7х/,

Гэрч Д.Үүрийнцолмонгоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тэгсэн Отгонбаатар Ганбаатар ахыг янз бүрээр хэлээд байсан чинь Ганбаатар ах уурлаад байсан. Тэгээд би гудамжинд буруу хараад бие засаад эргээд хартал Ганбаатар ах Отгонбаатарын нүд рүү нь 1 удаа гараараа цохичихсон ...” гэх мэдүүлэг /хх-10-11х/,

Гэрч Э.Баттулгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тэгсэн Отгонбаатар Ганбаатар ахыг янз бүрээр хэлээд өдөөд байсан чинь Ганбаатар ах уурлаад Отгонбаатарын нүүр рүү нь нэг удаа гараараа цохичихсон ...” гэх мэдүүлэг /хх-12-13х/,

Яллагдагч О.Г мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр архи ууж байхад Отгонбаатар хажуунаас миний цамцны захаас татаад байхаар нь би зүүн талын бөгжтэй гараараа нүд рүү нь 1 удаа цохичихсон ...” гэх мэдүүлэг /хх-33-34х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №5298 тоот дүгнэлтэнд:

         “1.2. Ю.Отгонбаатарын биед тархины доргилт, баруун нүд, чамархай болон хацар орчмын зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, ухархайн дотор ба доод ханын хугарал гэмтэл тогтоогдлоо.

            3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

            4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

            5. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-24-25х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Боржигон овгийн Отгончимэгийн Ганбаатар /РД:ХЗ81050431/ нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ю.Отгонбаатартай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд тархины доргилт, баруун нүд, чамархай болон хацар, орчмын зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, ухархайн дотор ба доод хананы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.