Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 418

 

 

 

 

 

 

 

2020         06         02                                    2020/ШЦТ/418

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,

Улсын яллагч Ц.Хулан,

Шүүгдэгч Ж.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Панноёхон овогт Ж.Бд холбогдох эрүүгийн 1911024510396 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Панноёхон овогт Ж.Б, 1990 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 23б-49 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .................................................................................

/Холбогдсон хэргийн талаар/                  

Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 05 дугаар сарын хооронд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өрнөн дэвжих кредит” ХХК-ийн “Сайн уу” нэртэй ломбарданд ажиллаж байх хугацаандаа зээлийн барьцаанд хураагдсан 1 ширхэг бугуйн цаг, 25 ширхэг гар утас зэрэг нийт 2.925.000 /хоёр сая есөн зуун хорин таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий бусдын эд хөрөнгийг “зарж борлуулаад өгье” гэж хэлэн хуурч, шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан  дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Прокурорын нэмэлт, өөрчлөлт оруулсан тогтоолд тусгасан 2.925.000 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн хохирлыг өгч барагдуулах болно ...” /хх-149-151х/,

Шүүгдэгч Ж.Бээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Зээлийн барьцаанд хураагдсан байсан 1 ширхэг бугуйн цаг, 25 ширхэг гар утас зэргийг авсан нь үнэн” гэв.

Хохирогч О.Жамъяндоржоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Манай ломбард голцуу нөүтбүүк, гар утас, зурагт гэх мэт зүйлс барьцаанд авдаг юм ...Тэгээд 2018 оны 10 дугаар сараас эхлэн “ломбарданд суух хүн ажилд авна” гэсэн зар тавьж байгаад Жаргалсайханы Билгүүн гэх залууг ажилд авсан юм. Тэр залуу манай ломбарданд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын дунд үе хүртэл сарын 600.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан юм. Ж.Б яагаад ажлаас гарах болсон гэхээр манай ломбарданд сууж байх хугацаандаа иргэдийн барьцаанд тавиад зээлээ төлж чадахгүй хураагдсан эд зүйлсийг өөрөө хувиараа зарж үрэгдүүлчихээд мөнгийг нь асуухаар “таньдаг хүндээ өгчихсөн байгаа, мөнгийг нь хувааж өгнө” гэсэн гэж хэлчихээд огт өгөхгүй их удсан. Гэхдээ дээрх хураагдсан эд зүйлсийг бүгдийг нь нэг дор авч өөр хүнд өгөөгүй хугацаа хэтэрсэн тухай бүрт нь нэг бол засуулаад ирье, эсвэл ченжид өгөөд зараад ирье гэж цувуулж авч явсаар ...2018.09.13-нд 250.000 төгрөгөөр тавьсан Галакси Эс-7 Жи Шок маркийн бугуйн цаг, 2018.09.14-нд 40.000 төгрөгөөр тавьсан Элжи Жи 3 гар утас, 2018.09.24-нд 200.000 төгрөгөөр тавьсан Самсунг-Эс 7 гар утас, 2018.11.10-нд 200.000 төгрөгөөр тавьсан Айфоне 6 эс гар утас, 2018.11.21-нд 100.000 төгрөгөөр тавьсан Айфоне 6 гар утас ...2018.12.06-нд 400.000 төгрөгөөр тавьсан Айфоне-7 гар утас, 2018.12.11-нд 70.000 төгрөгөөр тавьсан Самсунг Эс 5 гар утас, 2018.12.15-нд 200.000 төгрөгөөр тавьсан Айфоне-6, Айфоне-5 эс гар утас, 2019.01.02-нд 150.000 төгрөгөөр тавьсан Самсунг-Нөүт 5 гар утас, 2019.01.04-нд 100.000 төгрөгөөр тавьсан Самсунг Галакси Фолдер 2 гар утас, 2019.01.12-нд 130.000 төгрөгөөр тавьсан Айфоне-5 эс Спайсе-Грей гар утас, 2019.01.16-нд 30.000 төгрөгөөр тавьсан Самсунг-Эс 5 гар утас, 2019.01.23-нд 180.000 төгрөгөөр тавьсан Айфоне-5эс Спайсе грей гар утас, 2019.02.01-нд 70.000 төгрөгөөр тавьсан Хуавей Вай-5 гар утас, 2019.02.12-нд 35.000 төгрөгөөр тавьсан Элжи К-4 гар утас, 2019.03.05-нд 50.000 төгрөгөөр тавьсан Скай А-900 гар утас, 2019.03.17-нд 200.000 төгрөгөөр тавьсан Айфоне-6 гар утас, 2019.04.16-нд 100.000 төгрөгөөр тавьсан Айфоне 6 гар утас, 2019.05.13-нд 350.000 төгрөгөөр тавьсан Айфоне-7 гар утас, 2018.11.20-нд 200.000 төгрөгөөр тавьсан Айфоне-6 гар утас, 2018.11.27-нд 90.000 төгрөгөөр тавьсан Самсунг Галакси Жи-2 гар утас, 2018.12.19-нд 100.000 төгрөгөөр тавьсан Эл жи Икс Кам гар утас, 2018.12.20-нд 80.000 төгрөгөөр тавьсан Самсунг-Эс 6 гар утас, 2018.12.21-нд 150.000 төгрөгөөр тавьсан Самсунг- Эс7 гар утас, 2018.12.30-д 30.000 төгрөгөөр тавьсан Самсунг Гранд Макс гар утас, 2019.01.02-д 230.000 төгрөгөөр тавьсан Айфоне-бэс гар утас...зэрэг ...манай барьцаанд тавигдсан байсан эд зүйлсийг “зараад ирье", “хүнд заруулах гээд өгчихсөн" гэх мэтээр авч яваад мөнгийг нь өгөөгүй...”, “...манай компани 2018 оноос барьцаалан зээлдүүлэх чиглэлтэй 2 салбартай ажиллуулж эхэлсэн... Билгүүн нь 2018 оны 09 дүгээр сараас Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны салбарт ажиллаж эхлээд дундуур нь нөгөө салбар буюу Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн салбарт ажилладаг байсан. Уг хүн нь манай байгууллагаас 2019 оны 05 дугаар сарын сүүлээр ажпаас гарсан Ажпаас гарахаас өмнө буюу 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 05 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаад ажлаасаа гарсан... манай аль ч салбар хугацаа дууссанаас хойш 7 хоногийн хүлээлгийн хугацаа байдаг уг хугацаанд үйлчлүүлэгчдээ бид нар утсаар мэдэгддэг байсан. Тэгээд хүлээлгийн 7 хоногийн хугацаанд аваагүй тохиолдолд Билгүүн бид хоёрын аль аль нь эзэмшигчид мэдэгдэж эд зүйлсийг Билгүүн зарж борлуулж илүү мөнгө гарсан тохиолдолд Билгүүн нь өөрөө авдаг байсан. Уг эд зүйлсийг барьцаалан аесан үнээр нь ихэвчлэн зарж борлуулдаг байсан...”, “...би Билгүүнд холбож өгсөн хүн байхгүй. Зөвхөн Билгүүнтэй ярилцаж тохиролцохдоо аль болох хурдан зарж борлуулж буцааж мөнгө нь орж ирэх талаар ярилцаж тохиролцсон тэрнээс би нэр ус, хаяг байршил тулгаж зааж өгөөгүй... манай байгууллагын зээлийн гэрээ дууссан гар утсыг Билгүүн сайн зардаг байсан. Тиймээс уг зарсан гар утаснаас зөвхөн барьцаанд тавьсан мөнгөө суутгаж авдаг байсан харин илүү гарсан зардлыг Билгүүн өөрөө авдаг байсан тэрийг бол бид нарын зүгээс хүлээн зөвшөөрдөг байсан... хавтаст хэрэгт байгаа эд зүйлийн үнэлгээг би хүлээн зөвшөөрч байгаа ...Харин Билгүүн нь надаас ажиллаж байх хугацаандаа өөрөө хэрэглэх гэсэн юмаа гэж мөнгө зээлж байсан тэр мөнгө гэж надад 1.600.000 төгрөгийг өгсөн...”, “...зурагтыг гэртээ өөрөө авч хэрэглэнэ гэж хэлж авсан Мөнгийг цалин дээрээс суутгуулна гэж хэлж авсан. 17 дугаартай эд зүйлсийг мөн Билгүүн өөрөө авсан. Харин эд зүйлийн үнэлгээн дээр байгаа 3.465.000 төгрөгнөөс 7, 9, 17 гэх эд зүйлсийн 80.000, 300.000, 160.000 төгрөгийг хасаад 2.925.000 хохирлыг би Билгүүн гэгчээс гаргуулан авмаар байна ...”/хх-23-27, 53, 95-96, 107-108х/,

Гэрч Г.Батбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би өөрийн үеэл дүү болох Жамъяндоржийн хамт Баянгол дүүрэг, Төмөр замд “Сайн уу” ломбард ажиллуулдаг байсан юм. Тэгээд тэр ломбардандаа ажилтан авч суулгахаар зар тавьж зарын дагуу Ж.Б гэж залуу ирж манайд 2018 оны 10 дугаар сарын сүүлээс эхлэн ажилтнаар орсон юм. Удалгүй манайх Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн автобусны буудал дээр салбар нээсэн юм. Ж.Б манай Төмөр замд байдаг салбар болон Хүнсний 1 дүгээр дэлгүүрт байдаг салбар хоёрт ээлжлэн суудаг байсан юм. Тэгээд манайд ажилладаг байхдаа орой тооцоо нийлэхэд кассын бэлэн мөнгөнөөс өөрөө дур мэдэж авсан, дутаасан байдлууд удаа дараа гарч эхэлсэн мөн барьцаанд тавиад гэрээний хугацаа дууссан хураагдсан утас, зурагт гэх мэт эд зүйлсийг өөрөө зарж борлуулна гэж авч яваад мөнгийг нь авч ирэхгүй, асуухаар “...найздаа өгчихсөн, хамаатны ах, дүү нартаа өгчихсөн эхнэрийн ажлын хүн авсан, би өөрөө төлчихье” гэх мэт янз бүрийн шалтаг хэлсэн байсан...” /хх-30х/,

Гэрч Б.Ганхуягаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би гар утсаа хүнд захиад Хятад улсаас оруулж ирж авдаг юмаа. Харин Билгүүн гэх залуугаас нэг ч удаа гар утас авч байгаагүй. Надтай Билгүүн нь тааралдаж байсан болохоос нэг ч удаа ирж байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх-102-103х/,

Гэрч И.Мягмарсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 04-06 дугаар сард Хуягаа гэж дууддаг хочтой Ганхуяг гэх түрээслэгч миний заалны баруун хойд буланд буюу сумогийн улаан өнгийн сандал тавьсан хэсэгт 33, 34 дүгээр лангууг түрээслэн суудаг байж байгаад 2 сар түрээслээд гарсан ...” гэх мэдүүлэг /хх-137х/,

Эд зүйлийн үнэлгээ хийсэн дүгнэлт /хх-33-36х/,

“Сайн уу” барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-59-66х/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-67-70х/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-135-136х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-73х/,           Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-119х/ зэрэг болно.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 05 дугаар сарын хооронд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өрнөн дэвжих кредит” ХХК-ийн “Сайн уу” нэртэй ломбарданд ажиллаж байх хугацаандаа зээлийн барьцаанд хураагдсан 1 ширхэг бугуйн цаг, 25 ширхэг гар утас зэрэг нийт 2.925.000 /хоёр сая есөн зуун хорин таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий бусдын эд хөрөнгийг “зарж борлуулаад өгье” гэж хэлэн хуурч, шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Ж.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Прокурорын нэмэлт, өөрчлөлт оруулсан тогтоолд тусгасан 2.925.000 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн хохирлыг өгч барагдуулах болно ...” /хх-149-151х/,

шүүгдэгч Ж.Бээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Зээлийн барьцаанд хураагдсан байсан 1 ширхэг бугуйн цаг, 25 ширхэг гар утас зэргийг авсан нь үнэн” гэв.

хохирогч О.Жамъяндоржоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Манай ломбард голцуу нөүтбүүк, гар утас, зурагт гэх мэт зүйлс барьцаанд авдаг юм ...Тэгээд 2018 оны 10 дугаар сараас эхлэн “ломбарданд суух хүн ажилд авна” гэсэн зар тавьж байгаад Жаргалсайханы Билгүүн гэх залууг ажилд авсан юм. Тэр залуу манай ломбарданд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын дунд үе хүртэл сарын 600.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан юм. Ж.Б яагаад ажлаас гарах болсон гэхээр манай ломбарданд сууж байх хугацаандаа иргэдийн барьцаанд тавиад зээлээ төлж чадахгүй хураагдсан эд зүйлсийг өөрөө хувиараа зарж үрэгдүүлчихээд мөнгийг нь асуухаар “таньдаг хүндээ өгчихсөн байгаа, мөнгийг нь хувааж өгнө” гэсэн гэж хэлчихээд огт өгөхгүй их удсан. Гэхдээ дээрх хураагдсан эд зүйлсийг бүгдийг нь нэг дор авч өөр хүнд өгөөгүй хугацаа хэтэрсэн тухай бүрт нь нэг бол засуулаад ирье, эсвэл ченжид өгөөд зараад ирье гэж цувуулж авч явсаар ...2018.09.13-нд 250.000 төгрөгөөр тавьсан Галакси Эс-7 Жи Шок маркийн бугуйн цаг, 2018.09.14-нд 40.000 төгрөгөөр тавьсан Элжи Жи 3 гар утас, 2018.09.24-нд 200.000 төгрөгөөр тавьсан Самсунг-Эс 7 гар утас, 2018.11.10-нд 200.000 төгрөгөөр тавьсан Айфоне 6 эс гар утас, 2018.11.21-нд 100.000 төгрөгөөр тавьсан Айфоне 6 гар утас ...2018.12.06-нд 400.000 төгрөгөөр тавьсан Айфоне-7 гар утас, 2018.12.11-нд 70.000 төгрөгөөр тавьсан Самсунг Эс 5 гар утас, 2018.12.15-нд 200.000 төгрөгөөр тавьсан Айфоне-6, Айфоне-5 эс гар утас, 2019.01.02-нд 150.000 төгрөгөөр тавьсан Самсунг-Нөүт 5 гар утас, 2019.01.04-нд 100.000 төгрөгөөр тавьсан Самсунг Галакси Фолдер 2 гар утас, 2019.01.12-нд 130.000 төгрөгөөр тавьсан Айфоне-5 эс Спайсе-Грей гар утас, 2019.01.16-нд 30.000 төгрөгөөр тавьсан Самсунг-Эс 5 гар утас, 2019.01.23-нд 180.000 төгрөгөөр тавьсан Айфоне-5эс Спайсе грей гар утас, 2019.02.01-нд 70.000 төгрөгөөр тавьсан Хуавей Вай-5 гар утас, 2019.02.12-нд 35.000 төгрөгөөр тавьсан Элжи К-4 гар утас, 2019.03.05-нд 50.000 төгрөгөөр тавьсан Скай А-900 гар утас, 2019.03.17-нд 200.000 төгрөгөөр тавьсан Айфоне-6 гар утас, 2019.04.16-нд 100.000 төгрөгөөр тавьсан Айфоне 6 гар утас, 2019.05.13-нд 350.000 төгрөгөөр тавьсан Айфоне-7 гар утас, 2018.11.20-нд 200.000 төгрөгөөр тавьсан Айфоне-6 гар утас, 2018.11.27-нд 90.000 төгрөгөөр тавьсан Самсунг Галакси Жи-2 гар утас, 2018.12.19-нд 100.000 төгрөгөөр тавьсан Эл жи Икс Кам гар утас, 2018.12.20-нд 80.000 төгрөгөөр тавьсан Самсунг-Эс 6 гар утас, 2018.12.21-нд 150.000 төгрөгөөр тавьсан Самсунг- Эс7 гар утас, 2018.12.30-д 30.000 төгрөгөөр тавьсан Самсунг Гранд Макс гар утас, 2019.01.02-д 230.000 төгрөгөөр тавьсан Айфоне-бэс гар утас...зэрэг ...манай барьцаанд тавигдсан байсан эд зүйлсийг “зараад ирье", “хүнд заруулах гээд өгчихсөн" гэх мэтээр авч яваад мөнгийг нь өгөөгүй...”, “...манай компани 2018 оноос барьцаалан зээлдүүлэх чиглэлтэй 2 салбартай ажиллуулж эхэлсэн... Билгүүн нь 2018 оны 09 дүгээр сараас Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны салбарт ажиллаж эхлээд дундуур нь нөгөө салбар буюу Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн салбарт ажилладаг байсан. Уг хүн нь манай байгууллагаас 2019 оны 05 дугаар сарын сүүлээр ажпаас гарсан Ажпаас гарахаас өмнө буюу 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 05 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаад ажлаасаа гарсан... манай аль ч салбар хугацаа дууссанаас хойш 7 хоногийн хүлээлгийн хугацаа байдаг уг хугацаанд үйлчлүүлэгчдээ бид нар утсаар мэдэгддэг байсан. Тэгээд хүлээлгийн 7 хоногийн хугацаанд аваагүй тохиолдолд Билгүүн бид хоёрын аль аль нь эзэмшигчид мэдэгдэж эд зүйлсийг Билгүүн зарж борлуулж илүү мөнгө гарсан тохиолдолд Билгүүн нь өөрөө авдаг байсан. Уг эд зүйлсийг барьцаалан аесан үнээр нь ихэвчлэн зарж борлуулдаг байсан...”, “...би Билгүүнд холбож өгсөн хүн байхгүй. Зөвхөн Билгүүнтэй ярилцаж тохиролцохдоо аль болох хурдан зарж борлуулж буцааж мөнгө нь орж ирэх талаар ярилцаж тохиролцсон тэрнээс би нэр ус, хаяг байршил тулгаж зааж өгөөгүй... манай байгууллагын зээлийн гэрээ дууссан гар утсыг Билгүүн сайн зардаг байсан. Тиймээс уг зарсан гар утаснаас зөвхөн барьцаанд тавьсан мөнгөө суутгаж авдаг байсан харин илүү гарсан зардлыг Билгүүн өөрөө авдаг байсан тэрийг бол бид нарын зүгээс хүлээн зөвшөөрдөг байсан... хавтаст хэрэгт байгаа эд зүйлийн үнэлгээг би хүлээн зөвшөөрч байгаа ...Харин Билгүүн нь надаас ажиллаж байх хугацаандаа өөрөө хэрэглэх гэсэн юмаа гэж мөнгө зээлж байсан тэр мөнгө гэж надад 1.600.000 төгрөгийг өгсөн...”, “...зурагтыг гэртээ өөрөө авч хэрэглэнэ гэж хэлж авсан Мөнгийг цалин дээрээс суутгуулна гэж хэлж авсан. 17 дугаартай эд зүйлсийг мөн Билгүүн өөрөө авсан. Харин эд зүйлийн үнэлгээн дээр байгаа 3.465.000 төгрөгнөөс 7, 9, 17 гэх эд зүйлсийн 80.000, 300.000, 160.000 төгрөгийг хасаад 2.925.000 хохирлыг би Билгүүн гэгчээс гаргуулан авмаар байна ...”/хх-23-27, 53, 95-96, 107-108х/,

гэрч Г.Батбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би өөрийн үеэл дүү болох Жамъяндоржийн хамт Баянгол дүүрэг, Төмөр замд “Сайн уу” ломбард ажиллуулдаг байсан юм. Тэгээд тэр ломбардандаа ажилтан авч суулгахаар зар тавьж зарын дагуу Ж.Б гэж залуу ирж манайд 2018 оны 10 дугаар сарын сүүлээс эхлэн ажилтнаар орсон юм. Удалгүй манайх Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн автобусны буудал дээр салбар нээсэн юм. Ж.Б манай Төмөр замд байдаг салбар болон Хүнсний 1 дүгээр дэлгүүрт байдаг салбар хоёрт ээлжлэн суудаг байсан юм. Тэгээд манайд ажилладаг байхдаа орой тооцоо нийлэхэд кассын бэлэн мөнгөнөөс өөрөө дур мэдэж авсан, дутаасан байдлууд удаа дараа гарч эхэлсэн мөн барьцаанд тавиад гэрээний хугацаа дууссан хураагдсан утас, зурагт гэх мэт эд зүйлсийг өөрөө зарж борлуулна гэж авч яваад мөнгийг нь авч ирэхгүй, асуухаар “...найздаа өгчихсөн, хамаатны ах, дүү нартаа өгчихсөн эхнэрийн ажлын хүн авсан, би өөрөө төлчихье” гэх мэт янз бүрийн шалтаг хэлсэн байсан...” /хх-30х/,

гэрч Б.Ганхуягаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би гар утсаа хүнд захиад Хятад улсаас оруулж ирж авдаг юмаа. Харин Билгүүн гэх залуугаас нэг ч удаа гар утас авч байгаагүй. Надтай Билгүүн нь тааралдаж байсан болохоос нэг ч удаа ирж байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх-102-103х/,

гэрч И.Мягмарсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 04-06 дугаар сард Хуягаа гэж дууддаг хочтой Ганхуяг гэх түрээслэгч миний заалны баруун хойд буланд буюу сумогийн улаан өнгийн сандал тавьсан хэсэгт 33, 34 дүгээр лангууг түрээслэн суудаг байж байгаад 2 сар түрээслээд гарсан ...” /хх-137х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Эд зүйлийн үнэлгээ хийсэн дүгнэлт /хх-33-36х/,“Сайн уу” барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-59-66х/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-67-70х/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-135-136х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-73х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-119х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг “зарж борлуулаад өгье” гэж хуурч, шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүхийн шатанд шүүгдэгч Ж.Б нь энэ гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол болох 2.925.000 төгрөгийг хохирогч О.Жамъяндоржид төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Ж.Бийг эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсан болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.