Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 435

 

 

                                                           

           

 

 

 

2020       06          04                                  2020/ШЦТ/435

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,

Улсын яллагч Г.Анармөнх,

Шүүгдэгч У.С, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт УСд холбогдох эрүүгийн 2011006750259 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Боржигон овогт УС, Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Центро караокед бармен ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын б-10 дугаар гудамжны 299б тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ................................................

 /яллах дүгнэлтэнд дурдснаар/

Шүүгдэгч У.С нь 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 71 дүгээр байрны ойролцоо иргэн Н.Төгсөөгийн Самсунг Нөт-2 загварын загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 72.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч У.Сгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…би тамхиа татаж дуусчихаад түрүүлээд Мягмардалайг тамхи татаж байсан газраа үлдээгээд нөгөө согтуу эгчийн хажуугаар зөрөхдөө согтуу эгч өөрийнхөө гарнаасаа газарт уначихсан байсан гар утсыг тэр эгч яг өөрөө буцаагаад газраас авах гэж байхад нь би түрүүлээд газраас нь аваад гүйсэн. Намайг гүйх үед О.Мягмардалай юу ч мэдэлгүй миний араас гүйсэн ... ” гэх мэдүүлэг /хх-50-51х/,

Шүүгдэгч У.Сгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тэр өдөр яг юу болсоныг мэдэхгүй. Өөртөө ч итгэхгүй байгаа. Зорилго байхгүйгээр авчихсан юм. Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна” гэв.

Хохирогч Н.Төгсөөгөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...таксинаас буугаад гэртээ орох замдаа өөрийн төрсөн эгч Надмидын Баттогтох руу залгаад гар утсаа чихэндээ бариад явж байтал миний гар утсыг шүүрээд аваад явсан. Би тэр гар утас авсан хүнийг хаанаас гарч ирснийг мэдэхгүй байна. Миний гар утсыг аваад хойд зүгт гүйсэн ...” гэх мэдүүлэг /хх-16х/,

О.Мягмардалайгаас мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мэдүүлсэн: “...Сандагсүрэн бид хоёр тамхи авах гэж буусан чинь Сандагсүрэнд тамхи байсан. Тэгээд дэлгүүрийн үүдэнд зогсож байсан эрэгтэй хүнээс гал авч тамхиа асаагаад татсан. Тэгсэн тэр гудамжаар нэг эмэгтэй хүн явж байгаад гар утсаа газар унагаачихаад аваад явсан. Тэр эмэгтэй бид хоёрын урд талд явж байсан ...Сандагсүрэн гудамжаар дээшээ өгсөөд тэнд явж байсан эмэгтэйн хажуугаар гүйсэн ...би араас нь гүйгээд машинд суух үед Сандагсүрэн Самсунг Нөт-2 байна гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй. Тухайн үед машин барьж явсан Батзориг, Хулан нар энэ талаар мэдээгүй...“ гэх мэдүүлэг /хх-43-44х/,

 Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-101х/,

 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-78х/,

 Дамно ХХК-ний үнэлгээ /хх-23-24х/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-11-12х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, сэжигтэн О.Мягмардалай нарын мэдүүлгээр шүүгдэгч У.С нь 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 71 дүгээр байрны ойролцоо иргэн Н.Төгсөөгийн Самсунг Нөт-2 загварын загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 72.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч У.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 72.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч У.С нь мөрдөн шалгах ажиллагааны үед Дамно  ХХК-ний  үнэлгээгээр тогтоогдсон 72.000 төгрөгийн 358781212176781/08 гэсэн имай кодтой Samsung Note-2 загварын гар утсыг хохирогч Н.Төгсөөд хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч У.Сд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5 дахь заалтад тус тус зааснаар тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг тус тус үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 2 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурьдав.