Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 162

 

 

 

 

 

 

 

 

 

   2020       06         03                                             2020/ШЦТ/162          

           

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Д.Ганчимэг

Хохирогч Г.Г

Шүүгдэгч Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:   

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э холбогдох эрүүгийн 2021000000172 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний  өдөр хүлээн хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны .... дугаар сарын ....-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг ...... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Э /РД: ЖЮ ........../.  

Шүүгдэгч Э.Э  нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг .......дүгээр байрны урд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цагийн орчимд иргэн Г.Г маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Г.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Э утсаар ярьсан гэсэн. Юу болсныг санахгүй байна” гэв.

Хохирогч Г.Г  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 11 цагийн үед Хэрлэн сумын 7 дугаар баг ......дүгээр байрны...... тоотод байх хамт ажил хийдэг М  ахынд очсон юм. Удалгүй араас С, Б, М гэх хүмүүс орж ирээд бид нар 3 шил Хараа архи, 3 ширхэг 2.5 литрийн Нийслэл пиво ууцгаасан. Тэгээд би нилээн согтсон. Нэг мэдэхэд .....дүгээр байрны гадна Э гэх залуутай маргалдаж байсан. Тэгсэн чинь миний нүүр рүү 2 удаа цохисон. С бид нарыг салгасан. ...Би эрүүл мэнддээ нийт 675.000 төгрөгийн эмчилгээ хийлгэхээр болоод байна. “Манал Оточ” эмнэлэгт 10 хоног эмчлүүлэхээр болсон. Цаашид баримтаа гаргаж өгнө” гэжээ. /хх-ийн 7-8/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны .....дугаар сарын .....-ний өдрийн ..... тоот дүгнэлтэд:                                                            

1. Г.Г биед зүүн нүдний ухархайн гадна хажуу хананы хугарал, дух, зүүн нүдний дээд зовхины зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэжээ. /хх-ийн 14-15/

Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагийн орчимд Хэрлэн сумын 7 дугаар баг ......дүгээр байрны гадна С, Г нартай таарсан. С манай найз болохоор нь би түүнд хандаж “Архиа одоо болио, гэртээ харь” гэтэл урдаас ямар хамаатай юм бэ гээд байсан. Ингээд би гэрлүүгээ орсон. Гэртээ орчихоод фэйсбүүк чатаар С рүү залгатал С  утсаа авахаар нь түүнтэй ярьж байхад Г утсыг нь булааж аваад “чи яах гээд байгаа пизда вэ? .....-ийн гадаа хүрээд ир” гэхээр нь би С уулзах гээд ...... дүгээр байрны гадна танил дүү С хамт очсон. Тэгэхэд Г, С хоёр хамт ...... дүгээр байрнаас гарч ирэхээр нь С юм яриад зогсож байхад цаанаас Г хүрч ирээд “Чи түрүүнд юу гээд байсан бэ? Утасны цаанаас юу хуцаад байгаа юм бэ? гэж хэлэхээр нь миний уур хүрээд Г нүүр рүү нь нэг удаа цохитол Г газар унасан. Босч ирээд хэрэлдэж маргалдаад байхаар нь дахин нүүр рүү нь цохиж унагаачихаад яваад өгсөн...” гэжээ. /хх-ийн 20-22/

Г.Г гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10/

Э гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 23/

Э иргэний үнэмлэхийн лавлагаа  /хх-ийн 24/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Э холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэм аюултай үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд уг үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг ..... дүгээр байрны урд талд хохирогч Г.Г маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж, түүний биед зүүн нүдний ухархайн гадна хажуу хананы хугарал, дух, зүүн нүдний дээд зовхины зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...миний уур хүрээд Г нүүр рүү нь нэг удаа цохитол Г газар унасан. Босч ирээд хэрэлдэж маргалдаад байхаар нь дахин нүүр рүү нь цохиж унагаачихаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Г.Г “........ дүгээр байрны гадна Э гэх залуутай маргалдаж байсан. Тэгсэн чинь миний нүүр рүү 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны ....дугаар сарын ….-ний өдрийн ….. тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Э.Э нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалж үзвэл шүүгдэгч Э нь хохирогч Г.Г  нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохисны улмаас Г.Г биед зүүн нүдний ухархайн гадна хажуу хананы хугарал, дух, зүүн нүдний дээд зовхины зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны ..... дугаар сарын ....-ний өдрийн ..... тоот “...Г.Г биед зүүн нүдний ухархайн гадна хажуу хананы хугарал, дух, зүүн нүдний дээд зовхины зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв. 

Шүүгдэгч Э холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүхээс шүүгдэгч Э анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх эрүүгийн хариуцлагын зорилго зорилтод нийцнэ гэж үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд шүүгдэгч Э-н эмчилгээний төлбөрт 675.000 төгрөгийг нэхэмжилжээ. Хохирогч Г.Г нь эмчилгээний төлбөрт 675.000 төгрөгийг зарцуулсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ЖЮ........... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч Г.Г нь хэлэлцэхгүй орхисон эмчилгээний төлбөр 675.000 /зургаан зуун далан таван мянга/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Э нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ЖЮ................регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Энхбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.                                   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА