Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 172

 

 

 

 

 

 

 

 

 

2020        06          08                                             2020/ШЦТ/170

                                               

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Д.Г

Шүүгдэгч Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш холбогдох эрүүгийн 2021000000173 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны  өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр баг ........ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2, 181.2.5, 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэгт холбогдож Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 72 дугаар шүүгчийн захирамжаар 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан, Ш /РД: .................../.

Шүүгдэгч Ш нь 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн ....................................багт согтуугаар иргэн Г үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар баруун өгзгөн тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн үед найз Г тоглоом шоглоомоор маргалдаж муудалцаж байгаад халаасандаа байсан жижиг эвхдэг хутгаар өгзгөнд нь нэг удаа хатгачихсан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэжээ.

Хохирогч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Ш гэрт М, Г, Б бид хэд юм ярьж суунгаа архи ууцгаасан. Архи дуусч байхад Г гэрлүүгээ явлаа гээд гэрээс гарсан юм. Тэгээд бид дөрөв хэсэг юм яриад сууж байхад Б намайг архинд хамт яваад ирье гэхэд нь би зөвшөөрч Б бид хоёр ойролцоох дэлгүүрээс “Ерөөл” гэх шошготой 0.75 литрийн архинаас нэг шилийг авчраад бид дөрөв хувааж уусан бөгөөд архи дууссаны дараа хамт архи уусан найз Б, нутгийн ах М хоёр гэрлүүгээ явлаа гээд Ш гэрээс гарсан. Миний хувьд уусан архиндаа ямар ч байсан их согтсон юм.  Ингээд найз Ш хамтаар дахин архи уух гээд гэрээс нь гараад дэлгүүр явж байхад буюу гэр хорооллын гудамжинд найз Ш  жижиг эвхдэг хутга гаргаж ирсэн. Тухайн үед  Ш бид хоёр юунаас болж маргасныг би санахгүй байна. Нэг мэдэхэд бид хоёр хоорондоо маргалдаж намайг цааш явж байхад найз Ш гартаа барьж байсан эвхдэг жижиг хутгаараа миний баруун өгзөг орчимд нэг удаа хатгасан юм. Тухайн үед миний баруун өгзөгнөөс цус гарч гэртээ очиж өмсөж явсан өмдөө сольсон. Болсон асуудлын талаар өөрийн ээж Д-д хэлэхэд миний өмнөөс цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Би найз Ш нэхэмжлэх ямар нэг зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 18-19/

Гэрч О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Д гэдэг эмэгтэй орж ирээд манай эмээ таныг дуудаад байна гэсэн. Ингээд Д гэдэг хүний гэрийг заалгаад сумын төвийн баруун дэнжид очиход эмэгтэй сандал дээр сууж байсан. ...Г гэдэг залуу байшингийн баруун өрөөнд орон дээр хэвтэж байсан. Д гэдэг хүн “Манай хүү Г хутгалуулсан гээд гэртээ ирсэн. Өмд нь тэр чигээрээ цус болсон байна” гэсэн. Би Г баруун өрөөнд нь орж уулзахад архи үнэртэж байсан. Түүний бэлтгэлийн хар хөх өнгөтэй өмд нь ард, урд хэсгээрээ их цус болсон байсан. Г манай сумын Ш гэдэг залуу миний өгзгөнд хутгалсан гэж ярьсан...” гэжээ. /хх-ийн 25-27/

Гэрч Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай хүү Г биенээс цус гарсан байна гэж сонсоод Цагдаагийн хэсэг рүү дүүгийнхээ хүүхдийг явуулсан юм. Г гэрт орж ирэхэд өмдний арын хэсэг цус болчихсон, Ш уулзана гээд байсан. Г юу болсон талаар намайг асуухад Шинээ хутгалсан гэж байсан. Хэсгийн цагдаа удалгүй ирсэн. Тэгээд утсаар эмнэлэгт мэдэгдсэн. Г “Ш тонгорог гаргаж ирээд бөгс рүү хутгалсан” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 28-29/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны ....дүгээр сарын ....-ний өдрийн ..... тоот дүгнэлтэд:                                                            

1. Г биед баруун өгзөгний хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 36-37/

Ш мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...архи дууссаны дараа Г гэр лүүгээ явж удалгүй араас нь найз Г, Б хоёр гэр лүүгээ явахаар гарч явснаа удалгүй буцаад нэг шил “Ерөөл” гэх шошготой 0.75 литрийн архитай орж ирээд бид дөрөв хувааж уугаад дуусахад М, Б хоёр гэрлүүгээ явсан. Харин би найз Г хамтаар гэрээс гараад салхинд явж байхдаа эхэндээ бие биенээ тоглоом шоглоомоор хэлж байгаад сүүлдээ уурлаад пиздаа наахуу дээрээ тулж бага зэрэг маргалдсан бөгөөд энэ үед би халаасандаа байсан эвхдэг жижиг хутгыг гаргаад баруун гартаа бариад ард нь алхаад явж байсан учраас найз Г айлгах санаатай чичлэхэд найз Г арагш ухрах таарч баруун өгзгөнд нь нэг удаа хатгачихсан...“ гэжээ. /хх-ийн 43-44/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11/

Эд зүйлд үзлэг  хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14/

Гэрч О-н мэдүүлэг /хх-ийн 30-31/

Гэрч А мэдүүлэг /хх-ийн 32/

............сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 34/

Дорнод аймгийн .................багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 46/

Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллого /хх-ийн 48/

Ш-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 47/

Шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 50-52/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Эд мөрийн баримтаар бариул хэсэгт халбага, сэрээ, задлагчтай, хуучирсан эвхдэг төмөр хутга 1 ширхгийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ш нь Дорнод аймгийн ...................багт 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 16 цагийн орчимд хохирогч Г-г согтуугаар үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар баруун өгзгөн тус газарт нь хутгалж, түүний биед хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...тоглоом шоглоомоор маргалдаж муудалцаж байгаад халаасандаа байсан жижиг эвхдэг хутгаар өгзгөнд нь нэг удаа хатгачихсан...“ гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч О “...Г намайг сумын Ш гэдэг залуу миний өгзгөнд хутгалсан гэж ярьсан...” гэх, гэрч Д “...Г юу болсон талаар асуухад Ш тонгорог гаргаж ирээд бөгс рүү хутгалсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ......тоот дүгнэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Булган сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Ш нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Ш үйлдлийн улмаас хохирогч Г эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ........тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв. 

 Шүүгдэгч Т.Ш-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ш-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд  шүүхээс шүүгдэгч Ш гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Ш-н үйлдлийн улмаас хохирогч Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Г нь мөрдөн шалгах ажиллагаанд “...би найз Ш-с нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй, санал хүсэлтгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ш нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 14 см урттай, хутганы ажлын хэсгийн урт 5 см, бариул хэсгийн урт 9 см урттай, ажлын хэсгийн өргөн 1 см, бариул хэсэгт халбага, сэрээ, задлагчтай, хуучирсан эвхдэг төмөр хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖГ.............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариул хэсэгт халбага, сэрээ, задлагчтай, хуучирсан эвхдэг төмөр хутга 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ЖГ......................регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА