Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 163

 

 

 

 

 

 

 

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Д.Ганчимэг  

Шүүгдэгч Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:   

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т-д холбогдох эрүүгийн 2021001310086 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны 08 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Улаанбаатар хот, ....................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т /РД: ЖВ................./

Шүүгдэгч Т нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт насанд хүрээгүй хохирогч Т-с 70.000 төгрөг, Д-с 40.000 төгрөгийг хуурч, мөн өдөр Хэрлэн сумын 6-р багт байрлах “......” буудалд Д-н  Эл Жи К 10 маркийн гар утсыг, 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд Т-н Самсунг Эс 7 Эджи маркийн гар утсыг, 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг ....................тоот хашааны гадна Д-н Самсунг Эс 7 маркийн гар утсыг, 2019 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сум 9-р багт байрлах “............” цахим тоглоомын газарт Б-н Самсунг Эс 8 маркийн гар утсыг, 2019 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын ..........тоотод Э-н  Эл Жи Жи 6 маркийн гар утсыг,  2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Төвийн 3-03 тоотод насанд хүрээгүй хохирогч У-н эзэмшлийн Самсунг Эс-7  маркийн гар утсыг, 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах Үйлчилгээний төвийн хойд талын зогсоол дээр ..........ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Ө эзэмшлийн Самсунг эс-7 маркийн гар утсыг, 2020 оны 03 дугаар сарын 29-ний орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах Цагдаагийн газрын ...... байранд М.н Самсунг Эс-6 маркийн гар утсыг тус тус хуурч эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын сүүлээр манай нөхөр Б дүү болох Т манайд Сүхбаатар аймагт ажил хийж байгаад ирсэн. Манайд ирсэн эхний өдрүүдэд Т гэрээс гараагүй, дараа нь хэд хэдэн удаа гарсан. 2019 оны 11 дүгээр сарын 23-ны орой Хэрлэн сумын 6 дугаар баг ...............тоотод эгчийндээ байж байхад Т өөрийн барьж байсан ................ дугаараас миний ................... дугаар луу 19 цагийн орчимд залгаад намайг “гараад ир” гэсэн. Намайг гараад очтол Т “ах хөдөө явчихсан юм чинь, би найз охинтойгоо хамт танайд хоноё” гэсэн. Би уурлаад “үгүй” гэж хэлээд орсон. Тэгтэл намайг дахин дуудаад байхаар нь гараад очтол “миний утас унтарчихлаа, би найз охиноо гэрийнхэнтэй нь утсаар яриулчихаад аваад ирье, та гар утсаа өгчих” гэж хэлээд миний Самсунг эс 7 маркийн шар өнгийн гар утсыг миний .................... дугаарын хамт авч, надад өөрийн барьж байсан Самсунг Эс 3 маркийн цагаан өнгийн гар утсыг ............. дугаартай үлдээгээд явсан. Түүнээс хойш надтай холбоо барихгүй болохоор нь хүний утсаар хэд хэдэн удаа залгасан боловч тэр утсаа авахгүй байсан. ...Т..............2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр үүрээр буюу 04 цагийн орчимд цэнхэр өнгийн куртик өмсчихсөн орж ирсэн. Надад “эгчээ би ёстой ёндоотой байлаа, удаан уулзаагүй найзтайгаа уулзаад түүний Самсунг Эс 8 маркийн гар утас болон цэнхэр өнгийн куртиктэй нь таны Самсунг Эс 7 маркийн гар утас болон өөрийн куртикээ тулчихлаа” гэсэн. ...Тэгтэл тухайн Самсунг Эс 8 маркийн гар утсанд байсан дугаар болох .................. дугаар луу 11-12 цагийн орчимд нэг дугаар залгасан. Тэгээд би тухайн дуудлагыг автал “Т байна уу” гэхээр нь би ямар нэг хүн дуудаад дагуулаад гарах гэж байгаа юм болов уу гэж бодоод байхгүй гэсэн. Тэгтэл “Т манай найзын Самсунг  Эс 8 маркийн утас, цэнхэр өнгийн куртикийг Хэрлэн сумын 9 дүгээр баг .....дугаар байрны ПС тоглоомын газраас аваад явсан байна” гэсэн. Би “та хоёр утас куртикээ тулсан юм биш үү” гэтэл “тийм юм байхгүй” хэлсэн. ...Т ээж Ч буюу манай хадам ээж надад шинэ гар утас авч өгсөн. Тийм учраас миний зүгээс гаргах ямар нэгэн гомдол байхгүй...” гэжээ. /хх-ийн 13-15/

Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Төгс төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “.............” нэртэй тоглоомын газарт тоглох гээд орсон. Намайг тоглож байтал 2019 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагийн орчимд нэгэн намхан залуу 15-17 насны нэг хүүхдийн хамт тухайн цахим тоглоомын газрын хаалгыг тогшиж орж ирсэн. Тэгээд тэр хоёр тоглоомын газарт тоглохоор болсон. Ингээд 03 цагийн орчимд Т гэх залуу над руу ирээд “ахаа аавтайгаа гар утсаар чинь нэг яриад өгье” гэж хэлээд миний гар утсыг авсан. Тухайн үед би жаахан зүйрмэглээд нойрмог байсан. Түүнд гар утсаа өгчихөөд унтаад өгсөн. Өглөө сэрээд миний гар утсыг авсан Т гэх хүүхдийг цахим тоглоомын газарт байгаа эсэхийг шалгахад тэрээр явчихсан байсан. Мөн миний цэнхэр өнгийн хавар намрын куртик алга болсон. ...Миний зүгээс гомдол санал байхгүй. Утас куртикээ буцаагаад авсан” гэжээ. /хх-ийн 17-19/

            Насанд хүрээгүй хохирогч Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Т “ахдаа мөнгө зээлчих” гээд надаас 40.000 төгрөг, Т-с 70.000 төгрөг авсан. Харин миний Эл Жи К 10 маркийн гар утсыг “фэйсбүүк ороод өгье” гэж хэлээд авсан. Т-н Самсунг Эс 7 Эджи маркийн гар утсыг мөн “фэйсбүүк ороод өгье” гэж хэлээд авсан. Т бид хоёр 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байрандаа ирээд хүний утсаар фэйсбүүк ортол Т-н “утас зарна” гэсэн утгатай пост хэд хэдэн удаа бичсэн байсан. ...миний зүгээс гаргах гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 69-70/

            Насанд хүрээгүй хохирогч Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед Т “ахдаа мөнгө зээлчих” гэж хэлээд надаас 70.000 төгрөг, Д-с  40.000 төгрөг авсан. *******ын Эл Жи К 10 маркийн гар утсыг “фэйсбүүк ороод өгье” гэж хэлээд авсан. Миний Самсунг Эс 7 Эджи маркийн гар утсыг мөн “фэйсбүүк ороод өгье” гэж хэлээд авсан. Д бид хоёр 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байрандаа ирээд хүний утсаар фэйсбүүк ортол Т “утас зарна” гэсэн утгатай пост хэд хэдэн удаа бичсэн байсан. ...миний зүгээс гаргах гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 75-76-р хуудас/     

            Насанд хүрээгүй хохирогч Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хэрлэн сумын 10 дугаар баг ...................тоотод оршин суух О хамаатны эгч Э гэрт очсон ...Т миний Эл Жи Жи 6 маркийн хар өнгийн гар утсыг “фэйсбүүк ороод өгье” гэж хэлээд авсан. Тэгтэл Э эгч Т “хүүхдийн утас өг” гэж хэлээд миний утсыг түүнээс авсан. Т “нойр хүрэхгүй байна, одоо хальт фэйсбүүк орьё” гэж хэлээд эргүүлээд миний утсыг авсан. Тухайн үед шөнийн 23 цаг болж байсан шиг санаж байна ... шөнө 02 цагийн орчимд Э эгч О бид хоёрыг сэрээгээд “хөөе нөгөө Т чинь алга болчихлоо” гэсэн. Тэгээд босоод хартал Т өөрийн өмсөж явсан цэнхэр өнгийн хальсан куртикийг үлдээгээд миний бүдэг ногоон өнгийн куртикийг аваад явсан байсан. Тухайн куртик дотор 20.000 төгрөг, төрийн банкны виза карт, иргэний үнэмлэх, савхин бээлий, ногоон өнгийн малгай байсан. ...Т надад бэлнээр 150.000 төгрөг өгсөн. Мөн миний ногоон өнгийн куртик, ногоон өнгийн малгайг өгсөн. Миний зүгээс гаргах гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 99-100/

            Хохирогч М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн орчимд Цагдаагийн газрын байранд засвар хийх ажлаар ирсэн. Орой 20 цагийн орчимд засварын ажил хийж байхад Т гэх нэртэй хүүхэд ирээд “та гар утсаа өгөөч, найз охинтойгоо ярих гэсэн юмаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь нэг их юм бодолгүй түүнд өөрийн эзэмшлийн Самсунг эс 6 маркийн гар утсаа өгсөн. Улмаар тухайн Т гэх хүүхэд миний гар утсыг аваад гараад явж байгаа харагдсан. Ингээд тэрээр дахин ирээгүй. Сүүлд сонсоход миний гар утсыг таксинд зарсан гэж сонссон ...миний зүгээс гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 119/

            Хохирогч Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хэрлэн сумын 7 дугаар баг Үйлчилгээний төвийн хойд талын таксины зогсоол дээр өөрийн эзэмшлийн ...... ДОР улсын дугаартай Тоёота Витц маркийн тээврийн хэрэгсэлтэй такси үйлчилгээнд явах зорилготой зогсож байтал миний зүс таних дүү Т, өндөр дээлтэй залуугийн хамтаар суусан ...Надаас миний эзэмшлийн Самсунг эс 7 маркийн гар утсыг “ээжтэйгээ яриад өгье” гэж хэлээд авсан ...тэрээр эргэж ирээгүй миний утсыг аваад явсан. ...өөрийн утсыг буцааж авсан. Миний зүгээс гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 142/

            Насанд хүрээгүй хохирогч У хууль ёсны төлөөлөгч Б-нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Т гэх залуу манай охины хар өнгийн Sky  гэх утсаар тоглоод сууж байсан. Самсунг Эс 7 маркийн утсыг манай хүүгээс “ахаа утсаа өгч байгаач, хүнтэй ярьчихаад өгье” гэж авч яваад эргэж ирээгүй ...SKY гэх нэртэй утсыг 2017 онд аймгийн төвөөс авч байсан 150.000 төгрөгөөр авч байсан. Эд зүйлээ хүлээн авсан учраас миний зүгээс болон хохирогч У-н зүгээс гаргах ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 167-168/

Насанд хүрээгүй хохирогч У хууль ёсны төлөөлөгч У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...охин У холбогдоход “миний Скай маркийн гар утсыг болон У эгчийн гар утсыг А ахын найз гэх жижигхэн биетэй ах аваад явчихлаа” гэж хэлсэн ...юу болсон талаар тодруулахад “У Эс 7 маркийн гар утсыг “утсаар яриад өгье” гэж хэлээд аваад явсан. Харин У гар утсыг хэн нэгэнд хэлэлгүй нууцаар авч явсан гэсэн. У тухайн гар утсаа шүүгээний шургуулганд хийсэн байсан гэсэн...” гэжээ. /хх-ийн 174/

            Насанд хүрээгүй гэрч М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би өөрийн найз Д түүний эзэмшлийн Эл Жи К-10 маркийн гар утсыг түр хугацаагаар авсан байсан юмаа. Тэрээр өөрийн гар утсыг надаас авахаар болж бид 2 Хэрлэн сумын 4-р баг Дорнод Политехникийн гадаа уулзахаар болсон. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний орой Э,  Т, Т нартай ирээд надаас өөрийн гар утсыг авсан. Ингээд бид нар хамтдаа гадуур явахаар болсон. Хэрлэн сумын 9-р багт байрлах Найрамдал парк дээр байхад Т-н Д-с “фэйсбүүк ороод өгье” гэж хэлээд түүний эзэмшлийн Эл Жи К-10 маркийн гар утсыг авсан. ...Т намайг буудлаас дагуулж гараад нэг байрны гадаа ирээд буух хүртлээ Д-н утсыг оролдоод хүнтэй чатлаад яваад байсан. Харин буучихаад ирэхдээ Д-н гар утсыг оролдохгүй байсан. Бусад асуудлын талаар сайн мэдэхгүй байна” гэжээ. /хх-ийн 80/  

            Т нь яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Д эгчийн Samsung S7 утсыг “Найз охиноо гэрийнхэнтэй нь яриулаад өгье” гэж хэлж аваад таксины хүнд 80.000 төгрөгөөр зарсан. Ээж утас авч өгч хохирлыг барагдуулсан. ...тэр шөнө 02-03 цагийн орчимд Б Samsung S 8 маркийн утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хэлж авсан. Тоглоомын газраас гарахдаа түүний цэнхэр өнгийн хальсан куртикийг өөрийнхөө куртикны оронд өмсөж гараад түүний утсыг эгчид өгсөн боловч маргааш нь утсаа эгчээ авсан байсан. Куртикийг мөн буцааж өгсөн. ...Би Т-н  данснаас 70.000 төгрөг, Д-с бэлэн 40.000 төгрөгийг “удахгүй өгнө зээлчих” гэж хэлээд авсан нь үнэн. Мөн Д LG гар утсыг Найрамдал парк дээр байхдаа, Т-н Samsung S7 edge утсыг буудалд байхдаа “фэйсбүүк ороод өгье” гэж авсан. Утаснуудыг зарсан. Олсон мөнгөөрөө идэх юм авсан. ...Э-н LG G-6 утсыг мөн “фэйсбүүк ороод өгье” гэж хэлж аваад Н эгчийн гэрээс гарахдаа өөрийн өмсөж явсан куртикээ орхиод Э куртикийг өмсөөд гарсан. Утсыг нь 60.000  төгрөгөөр зарсан. Түүнд 150.000 төгрөг бэлэн өгч, куртик хувцсыг буцааж өгсөн. ...М-н гэх ахын Samsung S6 утсыг “найз охинтойгоо яриад өгье” гэж хэлж аваад таксины ахад 55.000 төгрөгөөр зарсан. ...Ө ахын машинд сууж явахдаа “гар утсаа өгөөч, ээжтэй яриад өгье” гэж хэлж Samsung S 7 утсыг нь аваад машинаас түрүүлээд буугаад явчихсан. Тэгээд таксины ахад хэлж бичиг баримтаар нь барьцаанд тавьсан. Утсыг нь буцааж өгсөн. ... У утсыг хэлэлгүй нууцаар авсан. У Samsung S 7 утсыг яриад өгье гэж хэлж аваад гар утасны засварчинд зарсан...” гэжээ. /хх-ийн 30-31, 32-33, 86-88, 109-110, 127-128, 153-154, 188-189/

           

Хэрлэн сумын Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 16, 20, 71, 77, 101, 120, 143, 175/

Т-н дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 47/

Насанд хүрээгүй гэрч О-н мэдүүлэг /хх-ийн 104/

Гэрч Б-н мэдүүлэг /хх-ийн 144-145/

Гэрч Б-н мэдүүлэг /хх-ийн 146/

Иргэний нэхэмжлэгч О-н мэдүүлэг /хх-ийн 178/

            Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 135, 137, 162-163/

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 138, 164/

“...................” ХХК-ийн №10794 тоот баримт /хх-ийн 136/

            Т-н төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 51/

            Т-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Т-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэм аюултай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т- нь Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр насанд хүрээгүй хохирогч Т-с 70.000 төгрөг, Д-гээс  40.000 төгрөгийг хууран авч, мөн өдөр Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “...........” буудалд Д-н LG K10 маркийн гар утсыг,

2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд Т-н Samsung S7 edge маркийн гар утсыг,

2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг  ......тоот хашааны гадна хохирогч Д-н Samsung S7 маркийн гар утсыг,

2019 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сум 9 дүгээр багт байрлах “…............” цахим тоглоомын газарт хохирогч Б-н Samsung S 8 маркийн гар утсыг,

2019 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын ..........тоотод хохирогч Э-н LG G 6 маркийн гар утсыг, 

2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг .....тоотод насанд хүрээгүй хохирогч У-н эзэмшлийн Samsung S7 маркийн гар утсыг,

2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах Үйлчилгээний төвийн хойд талын зогсоол дээр .......ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирогч Ө-н  эзэмшлийн Samsung S7 маркийн гар утсыг, 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах Цагдаагийн газрын Б байранд хохирогч М-н Samsung S6 маркийн гар утсыг тус тус “утсаар яриад өгье, фэйсбүүк ороод өгье” гэж хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Д, Б, М, Ө, насанд хүрээгүй хохирогч Т-н, Д-н, насанд хүрээгүй хохирогч У-н хууль ёсны төлөөлөгч Б, гэрч Б, Б, А, насанд хүрээгүй гэрч М, О, иргэний нэхэмжлэгч О-, хууль ёсны төлөөлөгч У нарын мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ,  Т-н дансны дэлгэрэнгүй хуулга, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 Шүүгдэгч Т- нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс хуурч мэхлэх аргаар илээр өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг би болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч Т- д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т-г бусдыг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т нь гэмт хэргийн улмаас бусдад нийт 1.693.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т-н бусдыг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн улмаас хохирогч Д-д 150.000 төгрөгийн, Б-д 308.000 төгрөгийн, Э-д 275.000 төгрөгийн, М-д 180.000 төгрөгийн, Ө-д 200.000 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогч Т-д 270.000 төгрөгийн, Д-д 110.000 төгрөгийн, У-д 200.000 төгрөгийн, бусдад нийт 1.693.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Т нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖВ................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-д 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-д оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .....................регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ПАГМА