Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 101

 

 

 

 

 

 

 

  2020         04          03                                                  2020/ШЦТ/101

                                               

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Хохирогчийн өмгөөлөгч М.Э

Шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-д холбогдох эрүүгийн 2021001300120 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Дорнод аймгийн .....................гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Г /РД:...................../

Шүүгдэгч Г нь согтуурсан үедээ Дорнод аймаг дахь ................... дугаар багийн нутаг “У” гэх газарт байх гэртээ 2020 оны 02 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө А-г  зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...  Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

Хохирогч А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дорнод аймгийн ....................сумын 4 дүгээр багт оршин суудаг бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өөрийн найз Э хамтаар түүний машинтай найз Г-н гэр болох Баяндун сумын 2 дугаар баг сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн урагш .... км зайд “............” гэх газарт очсон юм. Учир нь надтай хамт очсон найз Э нь мал, мах авах гэж манай суманд ирсэн байсан бөгөөд тэр үед мөн Г үхэр зарвал авах гэж намайг дагуулан зам заалгаж хамт явсан юм. ...найз Г, Э бид гурвын хувьд залуу байхдаа ОХУ-д хамт сурч байсан учраас сургуулийн 30 жилийн ойн талаар ярилцаж байхад гэрийн эзэн Г  “Хараа” гэх шошготой 0.33 литрийн архинаас 2 шилийг гаргаж задлаад юм ярьж сууцгаасан бөгөөд уг хоёр шил архи дууссаны дараа мөн найз Э найздаа гээд нэг шил виски машинаасаа авчираад задлаж ууцгаасан юм. Бид нарын ууж байсан архинаас тэдний малчин Б мөн хамт уусан ерөнхийдөө бид дөрөв хувааж уусан гэж хэлэхэд болно. Тухайн үед Э архи ууж байхдаа Г-д  хандан “би аймгийн төвд хувиараа Паб ажиллуулж байгаа, чи надад үхэр зарахгүй биздээ, үнээр нь авна” гэж хэлэхэд Г-д уурлаад “үгүй” гэж хэлсэн бөгөөд тэрнээс болж ер нь хэрүүл маргаан үүссэн юм. Ингээд Г-д надад хандан “чи шургуу хийлээ, хүн дагуулж манай гэрт ирлээ” гээд надад уурлаад надтай маргаан үүсгээд байсан юм. Энэ үед хамт архи ууж байсан найз Э бид хоёрын хэрүүл маргаанаас болж гэрээс гараад явчихсан юм. ...Э гэрээс гарч би найз Г болон түүний малчин Б хоёртой гэрт үлдсэн юм. Энэ үед Г надад уурлан намайг доромжилж байгаад шууд миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиход нь би мөн өөдөөс нь цохисон байх ингээд найз Г намайг газарт унагааж зодож байхад хажууд байсан туслах малчин Б мөн хажуунаас Г-г өмөөрч намайг мөн зодсон юм. ...тэгээд өглөөний 05 цагийн орчимд найз Э сумын төвөөс миний эхнэр Ж  болон хүүхдийг маань дагуулж ирээд намайг авч буцаад явсан. ... миний хувьд Г нь намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжилсон бөгөөд намайг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд ямар нэгэн байдлаар надтай холбогдож уучлалт гуйгаагүйд гомдолтой байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар хуудас/

Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ... 2020 оны 02 дугаар сарын 21-ний орой 20 цагийн орчимд малаа хашаандаа хашгичаад гэртээ байж байгаад эхнэр Д хамт хажуу хөрш Г ахын гэр рүү очсон чинь Г ах үхрийнхээ хивэгийг бөөрөнхийлөөд гэртээ сууж байсан. Тэгээд эхнэр бид хоёр Г ахын гэрт зурагт үзээд байж байхад Г ахын гэрийн гадаа машин ирээд зогсох чимээ гараад удалгүй гэрлүү Э, А ах нар архи үнэртүүлсэн орж ирсэн. Г ах тэр хоёрт цай аягалж өгөөд юм яриад сууж байхад манай эхнэр Д гэрлүүгээ харилаа гээд яваад өгсөн. Тэгсэн чинь Г ах Э, А ах нар ангийнхнийхаа талаар яриад байж байхад Э ах гэрээс гараад машинаасаа нэг шил /нэрийг нь сайн мэдэхгүй байна/ виски оруулж ирээд надаар аягалуулсан. Би тэр вискинээс нь 4 том хундага уусан. Тэгээд тэр виски нь дууссан чинь Э ах дахиад машинаасаа нэг шил виски аваад ирсэн. Тэгээд тэр вискийг нь задалчихаад нэг тойруулаад байж байхад А ах Г ахыг нэг үхэр өгчих гэж хэлсэн чинь Г ах өгч чадахгүй гэхэд А ах пизда минь гэж хэлээд шүлсээ гарт хаяаад би үхэрийг чинь мөнгөөр нь авна гэж хэлэхэд А ах босож ирээд Г ахыг сууж байхад нүүр лүү нь өшиглөөд авсан. Тэгээд Г ах А ах хоёрыг хоорондоо зодолдоод эхлэхээр нь би дундуур нь ороод салгаж байсан чинь Энхбаяр ах тэр хооронд гэрээс гараад  машинаа асаагаад хөдлөөд яваад өгсөн. Г ах А хоёр хоорондоо зодолдоод надад дийлдэхгүй байсан. Тэгсэн чинь А ах Г ахтай барьцалдаад пишин дээгүүр түлхэлцээд А ах пишинд бүдэрч унахад Г ах А ахын дээрээс нь толгой, нүүр рүү нь өшиглөөд, дэвсээд байхаар нь би Г  ахыг барьж аваад салгасан. Тэгээд тэр хоёр хороондоо зодолдохоо болихоор нь А ахад та хүнээс үхэр гуйж явлаа эрүүл саруул ирээд гуйхгүй архи дарс уучихаад хүн дээрэлхэх гэж ирсэн юм уу? гэхэд А  ах одоо болисон болисон дахиж зодолдохгүй гэж хэлсэн. Тэгээд би зурагт үзэж байгаад орой 22 цагийн орчимд гэрлүүгээ харьсан. Би гэртээ ирээд очоод зурагт үзэж байгаад эхнэр хүүхдүүдийнхээ хамт унтах гэж байхад машин дугарахаар нь би гараад харсан чинь Г ахын гэрийн гадаа машин зогсохоор нь би эхнэр Д-н хамт Г  ахын гэрлүү очсон чинь Э ах, А ахын эхнэр, А ахын хүү, Б гээд залуугийн хамт ирсэн байсан. Тэгээд тэд нар А ахыг аваад яваад өгсөн. Эхнэр бид хоёр тэд нарыг явуулчихаад гэрлүүгээ хариад амарсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 дугаар хуудас/

 

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн ....... тоот дүгнэлтэд:

 

1.А-н биед хамрын ясны цөмөрсөн хугарал, таславч мөгөөрсний гэмтэл, баруун нүдний дээд зовхины цус хуралт, 2 нүдний салстын цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүүний зүүн булан орчмын цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язрал,  ууц цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрхи гэмтлийн хамрын ясны цөмөрсөн хугарал, таславч мөгөөрсний гэмтэл нь дангаараа, баруун нүдний дээд зовхины цус хуралт, 2 нүдний салстын цус хуралт нь дангаараа, бусад гэмтэл нь бүрдэл байдлаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 60-61 дүгээр хуудас/

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ..... тоот дүгнэлт

 

-Г-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 67-69 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Г нь согтуурсан үедээ Дорнод аймгийн Баяндун сум..... дугаар багийн нутаг “..................” гэх газарт байх гэртээ 2020 оны 02 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө хохирогч А-г  зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн .... тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

  

Шүүгдэгчид  холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Г-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.    

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч А-нь Дорнод аймгийн Прокурорын газарт гаргаж өгсөн хүсэлтэндээ: ... надад одоогоор учирсан хохирол тооцоогоо гаргаж өгсөн байгаа түүний дагуу Г надад 1080000 төгрөг төлж хохирлоо барагдуулсан. ... надад одоогийн байдлаар нэхэх зүйлгүй. ...” гэсэн тул шүүгдэгч Г-н бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г-н ................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-г  600  /зургаан зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г-н ...................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ