Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 126

 

 

 

 

 

 

2020          04           27                                                2020/ШЦТ/126

                                     

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Насанд хүрээгүй хохирогч Ш

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С

Насанд хүрээгүй хохирогч Ш, иргэний нэхэмжлэгч Х, Г нарын өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-д холбогдох эрүүгийн 1921008720052 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19......оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, эрэгтэй, .... настай, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6 ээж, аав, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг .........тоотод оршин суух, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, овогт Б /РД:........................../

 

 

Шүүгдэгч Б  нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн орчим “Тоёота Ланд Круйзер” маркийн ..................улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 15.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас жолооч Б.*******ын жолоодож явсан “Алпарт” маркийн .....................УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй Ш-н биед нь хүнд хохирол, Х-н биед хөнгөн хохирол, А-н эзэмшлийн “Тоёота Ланд Круйзер” маркийн ........УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн шууд зардалд 13.115.000 төгрөг шууд бус зардалд 925.000 төгрөг нийт 14.040.300 төгрөгийн хохирол, Г-н эзэмшлийн “Алпарт” маркийн ....... УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн шууд зардалд 5.255.000 төгрөг шууд бус зардалд 923600 төгрөг нийт 6.178.600 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Надад нэмж хэлэх зүйл байхгүй....” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Ш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ... Би тухайн өдөр яг юу болсон талаар сайн санахгүй байна. 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хичээл тараад, эгчийнхээ машинд суугаад харихаар явж байсан. Нэг мэдэхэд осол болчихсон, манай ах намайг зүгээр үү гээд тэвэрч байсан гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...  2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүү хичээлээ тараад дүүгийн машинтай гэр рүүгээ ирж явсан. Хүүгээ ирэхийг хүлээж байтал нэг хүн залгаад “таны хүүгийн сууж явсан машин осолд орсон байна, түргэн ирнэ үү” гэсэн. Бид хэд шууд яваад очиход осол гарсан газарт цагдаа ирчихсэн, хүмүүс нь эмнэлэгт хүргэгдсэн, яаралтай араас нь оч гэсэн. Осол гарснаас хойш миний хүү, миний дүүгийн гэр бүл бүхэл бүтэн 5 сарын хугацаанд сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирогч байна. Б осол гарснаас хойш миний хүүхдээс нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Эмчилгээний зардал болон бусад холбогдох зардлын нотлох баримтыг цуглуулах ёстой байдгийг сүүлд мэдсэн. Нөхөр маань хүртэл ажлаасаа чөлөө авч, хүүгээ асарч байсан. Б уучлалт гуйхгүй юм аа гэхэд бие нь яаж байна гэж нэг ч удаа асуугаагүй. Одоо болтол бидэнд учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Миний дүү 6 хүүхэдтэй, хавдрын улмаас одоо болтол хөл дээрээ босож чадахгүй байгаа. Миний хүү харахад зүгээр харагдаж байгаа ч тархин дахь цус харвалт одоо болтол арилаагүй байгаа. Өнөөдрийн байдлаар Б-н эмчилгээний зардалд 500.000 төгрөг л өгсөн. Би маш их гомдолтой байна. ...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ... 2019 оны 08 дугаар сарын 28-ний өдөр Б гэх залууд хариуцуулан тээврийн хэрэгслээ өгөөд Дорнод аймгийн газрын тосонд үйлчилгээнд явдаг ажил хийлгэхээр болсон юм. Б  нь өдөр болгон надтай ярьж ажил төрлөө танилцуулдаг байсан. 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр уг тээврийн хэрэгслийн техникийн үзлэг оношлогоонд оруулсан. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр надтай утсаар ярихад ажил дууссан Дорнод аймаг орлоо гэж хэлж байсан. Харин 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр надад осолд орсон талаар хэлсэн.Би тэр үед Улаанбаатар хотод байсан. ... надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй. ... гэх  мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ... 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар дэлгэрэнгүй ярьж өгсөн байгаа. Осол болсноос хойш баруун талын чих юм сонсохгүй байгаа. Улаанбаатар хотод очиж мэдрэлийн талын эмчилгээ хийлгэж байгаад ирсэн. Миний нуруу орчимоор өвддөг болсон. Надад гэмтлийн зэргийн шинжээчийн дүгнэлтийг танилцуулж өгсөн. ...эмчилгээний  мөнгө одоогоор 5.000.000 төгрөг гараад байна. ... эмчилгээний зардал болон тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн мөнгийг гаргуулж авмаар байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/

 

Иргэний нэхэмжлэгч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ... уг Alphard маркийн ...........УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. .............................авто ХХК-наас уг тээврийн хэрэгслийг эзэмшдэг талаар тодорхойлолт байгаа. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтлийн нийт 6.178.000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Уг эвдрэл гэмтлийн 6.178.000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байгаа. Уг тээврийн хэрэгслийн ББСБ-аас байгууллагаас 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 12.500.000 төгрөгөнд худалдан авч байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн ..... тоот дүгнэлтэд:

1.2 Ш-н биед баруун талын суурь ясны их далавч дайрсан зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ... гэжээ. /хх-ийн 31 дүгээр хуудас/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн....... тоот дүгнэлтэд:

1.Х биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи болон зүүн гуяны цус хуралт, цээж, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл

3.Дээрхи гэмтлийн тархи доргилт нь дангаараа, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ... гэжээ. /хх-ийн 35 дугаар тал/

 

Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч О-н 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн...... тоот техникийн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Хариулт:-1 Жолооч Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 15.9 Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Хариулт-2: “Тоёота Ланд Круйзер-200” маркийн ..................УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн автомашин тооромсны мөр хэрэг, ослын газарт байхгүй тул хурдыг тогтоох боломжгүй.

Хариулт-3: ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн цахим сангаас лавлагаа авахад...... регистрийн дугаартай Б нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангилалын 1061193 дугаартай хүчинтэй үнэмлэхтэй байна.

Хариулт-4: “Тоёота Ланд Круйзер-200” маркийн .................УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б-н хийсэн үзлэгээр тухайн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд, уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн учир осол гарахад нөлөөлөөгүй гэж үзэж байна.

Хариулт-5: “Тоёота Ланд Круйзер-200” маркийн ......УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зам тээврийн осол гарахад эвдрэл гэмтэл нь нөлөөлөхгүй.

Хариулт-6,7: Ослын шалтгаан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн тул гол ослын шалтгаан гэж үзэж байна. ...” гэжээ. /хх-ийн 42-43 дугаар тал/

 

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, Хэрлэн сумын 1-р багт гарсан Зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх-ийн 04-12 дугаар тал/

-Вендо хөрөнгийн үнэлгээний компаний 2019.12.17 №.............. дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургын үзүүлэлт  /хх-ийн 50-51 дүгээр тал/

- Вендо хөрөнгийн үнэлгээний компаний 2019.12.18 №................ дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургын үзүүлэлт   /хх-ийн 56-59 дүгээр тал/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн115 дугаар тал/

-Шүүгдэгч Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар тал/

-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-74 дүгээр тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Б нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн орчим “Тоёота Ланд Круйзер” маркийн ................УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 15.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас жолооч Х-н жолоодож явсан “Алпарт” маркийн ................УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч Ш биед нь хүнд хохирол, хохирогч Х-н биед хөнгөн хохирол, А эзэмшлийн “Тоёота Ланд Круйзер” маркийн ................УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн шууд зардалд 13.115.000 төгрөг шууд бус зардалд 925.000 төгрөг нийт 14.040.300 төгрөгийн хохирол, Г-н эзэмшлийн “Алпарт” маркийн .............УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн шууд зардалд 5.255.000 төгрөг шууд бус зардалд 923600 төгрөг нийт 6.178.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагаан болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч А, Х, Г  нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн .... тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн .... тоот дүгнэлт, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч О-н 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн...... тоот техникийн шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, Хэрлэн сумын 1-р багт гарсан Зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Вендо хөрөнгийн үнэлгээний компаний 2019.12.17 №..............мөн 2019.12.18 №.................. дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургын үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Шүүгдэгч Б-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөны улмаас насанд хүрээгүй хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б-г гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

 

 

Шүүгдэгч Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

 

Шүүгдэгч Б нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Ш-н  эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар эмчилгээний зардалд 2.500.000 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс шүүгдэгч Б нь 500.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Харин хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний зардалд нотлох баримтын шаадлага хангасан 1291.422 төгрөгийг баримт ирүүлсэн тул шүүгдэгч Б-нь насанд хүрээгүй хохирогч Ш-д  791.422 төгрөгийг хохирол гаргуулах,

Мөн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ..... тоот дүгнэлтээр иргэний нэхэмжлэгч Х-н биед хөнгөн гэмтэл тогтоогдсон. Иргэний нэхэмжлэгч Х-нь 5.000.000 сая төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Б нь эмчилгээний зардалд 800.000 төгрөг төлж барагдуулсан. Иргэний нэхэмжлэгч Х-н зүгээс 1424.800 төгрөгийн нотлох баримтын шаардлага хангасан баримт ирүүлсэн тул шүүгдэгч Б-н 624.800 төгрөгийн хохирол гаргуулах,

 

Иргэний нэхэмжлэгч Г- нь Вендо хөрөнгийн үнэлгээний компаний 2019.12.18 №..............дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлангийн үнэлгээгээр 6.178.600 төгрөгийн хохирол учирсан бөгөөд “................” даатгал компианаас 4.500.000 төгрөг авсан ба 1678600 төгрөгийн хохирол нэхэмжилсэн талаар шүүхэд ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч Б иргэний нэхэмжлэгч Г гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1678.600 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт тус тус олгуулахаар шийдвэрлэв.

 

          Харин насанд хүрээгүй хохирогч Ш, түүний хууль ёсны төлөөлөгч С иргэний нэхэмжлэгч Х нар нь цаашид гарах гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгч А, Ц нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн шүүгдэгч Б-н эзэмшлийн Г-00020.......бүртгэлийн дугаартай 700м2 гэр бүлийн хэрэгцээний /4.480.000 төгрөгийн үнэлгээтэй/ Дорнод аймгийн Хэрлэн сумын ...... баг ............дугаар гудам...... тоот газрыг битүүмжилсэн Дорнод аймгийн Прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ...... дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хохирол нөхөн төлөхөд зарцуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Б-н ...............тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3. 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Шүүгдэгч Б-г Монгол Улсын Эрүүгийн тусгай ангийн 27. 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

2. Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 1 /нэг / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

          4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүдэгч Б-гээс  гэмт хэргийн улмаас учирсан хохиролд насанд хүрээгүй хохирогч Ш 791.422 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х 624.800 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г-нь 1675.600 төгрөгийг тус тус гаргуулж олгох,  хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн шүүгдэгч Б –н эзэмшлийн Г-000............бүртгэлийн дугаартай 700м2 гэр бүлийн хэрэгцээний /4.480.000 төгрөгийн үнэлгээтэй/ Дорнод аймгийн Хэрлэн сумын .........-р баг.........................газрыг битүүмжилсэн Дорнод аймгийн Прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн .......дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хохирол нөхөн төлөхөд зарцуулсугай.

 

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Б-н .................тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд байранд хүргүүлсүгэй. 

 

          7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

             

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ