Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 0217

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

Улсын яллагч Б.О

Шүүгдэгч Х.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Э-д холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Х.Э

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Х.Э нь 2019 оны 12 сарын 13-ны “East” ресторанд Ц.Б-ийн гар утас руу “би азтан байна” гээд өөрийн Хаан банкны дансны дугаарыг явуулан төөрөгдүүлж 1.999.999 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Х.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 88 дугаартай азтанг би кофе чанагч л хожсон гэж ойлгосон. Тухайн үед Б дансаа явуулаарай миний дугаар .......... гэж сонсоод дансаа явуулсан. 88 дугаар нь Б гэдэг хүний сугалсан сугалаа мөн. Би андуурагдсан гэдгээ 3 хоногийн дараа буюу 12 сарын 16-нд мэдсэн гэсэн мэдүүлэг,

- Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “East” ресторанд “Бид Эрдэнэтийнхэн” нэртэй шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулагдсан. Энэ арга хэмжээ нь хуучнаар Эрдэнэтийн 10-н жилийн сургуулийн төгсөгчдийн баяр болсон. Энэ арга хэмжээний үеэр азтан шалгаруулахаар болоод цахилгаан бараа болох гитар, кофе чанагч зэргийг бэлэглэсэн. Мөн би хувийн зүгээс 2.000.000 төгрөгний азтан шалгаруулахаар сугалаа сугалахад 88 гэсэн дугаар таарсан. Тэр хүнийг тайзан дээр дуудаж гарган ирүүлж дансны дугаараа миний ............. дугаарын утас руу явуулаарай гэж хэлсэн. Хэсэг  хугацааны дараа “би азтан байна” гээд дансны дугаар бичсэн мессеж ирсэн тул тухайн данс руу нь 1.999.999 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч буруу хүн рүү шилжүүлснээ мэдээд Б-д тэр талаар хэлсэн. Тухайн өдрийн үйл явдлыг харуулсан бичлэг хийсэн байгаа. Бичлэгээр бүх зүйл тодорхой харагдаж байгаа. Би тэнд байсан хүмүүст ойлгомжтойгоор энэ эмэгтэй азтан боллоо, дансны дугаараа миний утас руу явуулаарай гэж хэлсэн. ........... дугаараас өөр ямар нэгэн дугаараас мессеж ирээгүй...” гэх мэдүүлэг /хх 9 хуудас/

-Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн“ ... Э гэж эмэгтэйгээс өөр хүн би азтан байна гэсэн мессеж ирүүлээгүй. Тухайн үед би азтан болсон Б гэж эмэгтэйттэй өөрийн биеэр уулзаж Хаан банкны данс байна уу? гэж асуухад Хаан банкны данс байхгүй, харин Голомт банкны данс байна гэхээр нь Хаан банкны данс олоод мессеж явуулаарай гэж хэлээд явсан. Тэгээд байж байтал удаа ч үгүй би азтан байна гээд дансны дугаар бичсэн мессеж ирэхээр нь нөгөө Б гэдэг эмэгтэйг байна гэж ойлгосон. Ер нь бол Б захирал тайзан дээр бүгдэд ойлгомжтойгоор энэ эмэгтэй азтан боллоо миний ................ дугаарын утас руу дансны дугаараа явуулаарай гэж хэлж байсан. Тэнд телевизийн бичлэг хийгдэж байсан. Бичлэг дээр бүгд тодорхой харагдаж байгаа. Гүйлгээг захирал өөрийнхөө гар утаснаас хийсэн. Шөнө 01 цаг 30 минутын үед буруу хүн рүү мөнгө шилжүүлснээ мэдээд Б-т энэ талаар хэлсэн. Э гэж эмэгтэй рүү шөнө залгахад согтуу байсан. Маргааш нь залгасан боловч утсаа аваагүй.” гэх мэдүүлэг / хх 12 хуудас/

-Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “ ... 2019 оны 12 сарын 13-ны өдөр “Еаst” ресторанд болсон баярын арга хэмжээний үеэр Б захирал тайзан дээр гарч 2 сая төгрөгийн азтан тодруулахаар болсон. Б захирал өөрөө сугалж 88 гэсэн миний дугаарыг сугалсан. Тайзан дээр очтол тэрээр өөрийнхөө ........... дугаарыг хэлж, дансны дугаараа миний утас руу мессежээр явуулаарай гэж хэлсэн. Ширээн дээрээ очоод сууж байтал Б дарга хүрч ирээд Хааны данс байвал явуулаарай гэхэд нь надад Хаан банкны данс байдаггүй учраас найз З дансны дугаарыг бичиж өгтөл удахгүй мөнгө чинь орно гээд явсан. Маргааш, нөгөөдөр нь амралтын өдөр байсан тул 1 дэх өдөр өгөх юм байна гэж бодоод залгаагүй. Тэгээд 1 дэх өдөр Б дарга руу залгаад асуутал бид мөнгийг чинь Х.Э гэж хүн чиний өмнөөс авчихсан шүү дээ гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх 13 хуудас/

-Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... баярын арга хэмжээ дууссаны дараахан бид дэлгүүрээс юм авахаар мөнгө цуглуулж байтал Э гэнэт л би азтан болчихлоо ш дээ гээд хашгираад унасан. Утсыг нь хартал 1.999.999 төгрөг дансанд нь ороод ирчихсэн байсан. Тэгээд мөнгө цуглуулах биш Э азтан болсноо тэмдэглэж өөрөө дэлгүүрээс идэж, уух юм авсан...” гэх мэдүүлэг /хх 17 хуудас/

-Хаан банкны 5094189669 дугаарын Х.Э дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 38  хуудас/

-Гэрч Б.Б хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн дүрс бичлэг, бичлэгт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх 6 хуудас/

-Х.Э яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 49, 50-51 хуудас/

        -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 23 хуудас/

 - Шүүгдэгч Х.Э яллагдагчаар өгсөн:  Тухайн үед Б гэж хүн хэлэхдээ эхэлж дансны дугаараа миний ........... дугаар руу явуулсан хүнийг азтан болгоно гэж ойлгоод түүний утас руу өөрийн Хаан банкны дугаараа явуулсан гэх мэдүүлэг зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

     Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Х.Э нь 2019 оны 12 сарын 13-ны орой “East” ресторанд Ц.Б-ийн ......... дугаарын гар утас руу “би азтан байна” гээд өөрийн Хаан банкны дансны дугаарыг явуулан төөрөгдүүлж 1.999.999 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-1 ширхэг, “Бид эрдэнэтийнхэн” нэртэй урилга зэргийг хэрэг хавсаргах, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй гэжээ.

   Шүүгдэгч  Х.Э нь 2019 оны 12 сарын 13-ны орой “East” ресторанд Ц.Б ............... дугаарын гар утас руу “би азтан байна” гээд өөрийн Хаан банкны дансны дугаарыг явуулан төөрөгдүүлж 1.999.999 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэнТухайн үед Б дансаа явуулаарай миний дугаар ................ гэж сонсоод дансаа явуулсан гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ц.Б. Мөн би хувийн зүгээс 2.000.000 төгрөгний азтан шалгаруулахаар сугалаа сугалахад 88 гэсэн дугаар таарсан. Тэр хүнийг тайзан дээр дуудаж гарган ирүүлж дансны дугаараа миний ................ дугаарын утас руу явуулаарай гэж хэлсэн. Хэсэг  хугацааны дараа “би азтан байна” гээд дансны дугаар бичсэн мессеж ирсэн тул тухайн данс руу нь 1.999.999 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч буруу хүн рүү шилжүүлснээ мэдээд Б-д тэр талаар хэлсэнгэсэн мэдүүлэг,  гэрч С.Б, Ц.Б нарын өгсөн мэдүүлгүүд, Х.Э Хаан банкны 5094189669 дугаарын дансны хуулга, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Х.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Энэ хэргийн улмаас хохирогчид 1.999.999 төгрөгний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг бүрэн төлж барагдуулсан, байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

            Шүүгдэгч Х.Э нь  хохирлоо төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлсөн байх бөгөөд түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан торгох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-1 ширхэг, “Бид эрдэнэтийнхэн” нэртэй урилга зэргийг хэрэг хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.