| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0154/э |
| Дугаар | 0218 |
| Огноо | 2020-06-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 0218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж,
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т
Шүүгдэгч А.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, А.А
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч А.А нь 2019 оны 01 сарын 25-ны өдөр А.Т-ийн хүн байнга амьдрах зориулалтай орон байр, агуулахад нэвтэрч Динех загварын 32 инчийн ЛСД зурагт 1 ширхэг, 59 килограмм үхрийн мах, хонины цувдай 2 ширхэг, хөлдөөсөн бууз 35.8 килограмм, 2 ширхэг хонины эвдсэн мах 37.2 килограмм, өрөм 5 килограмм, 1 ширхэг орны хуучин бүтээлэг, электрон даралтны аппарат 1 ширхэг, хагас түрийтэй гутал 1 хос, хорхой заруул 50 килограмм, хурууд ааруул 60 килограмм, хөлдөөсөн сүү 300 килограмм зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч 2.791.026 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би орон байранд нэвтэрч хулгай хийснээ хүлээн зөвшөөрнө. Яллах дүгнэлтэд бичигдсэн 300 килограмм сүүг аваагүй. 30 килограмм сүү л авсан. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Би нэг гуя, нэг хаа л авсан. Харин 2 гуя, 2 хаа аваагүй юм. Би хулгайлсан зүйлээсээ нэг хонины хүзүү чанаж идсэн, нэг панда гээд савтай сүүг хэрэглэсэн. Хулгайлсан зүйлээ 6 шуудайнд хийж хоёр, хоёроор нь 3 удаа зөөсөн. Би авсан зүйлээ тэр хэвээр нь буцаан өгсөн гэв.
-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 04-11, 75-76 хуудас /
-Хохирогч А.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би гэр бүлийн хамтаар оршин суудаг юм. 2019 оны 01 сарын 25-ны өдрийн 10-11 цагийн хооронд эхнэр, ач хүүгийн хамт гэрээсээ гарч яваад орой 19 цаг өнгөрч байхад гэртээ эргээд ирсэн чинь манай гэрт хулгай орж 32 инчийн ЛСД зурагт, эрэгтэй хүний мөнгөн тоногтой суран бүс нэг ширхэг, бор шаргал өнгийн хөвөнтэй эрэгтэй хүний дээл нэг ширхэг, 5 килограмм орчим шинэ өрөм, байшингаас үхрийн 2 ширхэг гуя, нэг хаа, хормойтой нэг өвчүү, 2 ширхэг үхрийн хавирга, 2 шаант чөмөг, 2 бүтэн хонины мах, 110 орчим килограмм ааруул, 300 орчим килограмм хөлдүү сүү, 2 шуудай хөлдүү бууз, хонины цувдай 2 ширхэг, эрэгтэй хүний 41 размерын Орос хоромон гутал зэрэг эд зүйл алга болсон...Манайхаас эд зүйл хулгай хийж авсан хулгайч нь манай гэрийн цоожийг онгойлгож орсон юм шиг байна. Цоож нь байхгүй байсан. Харин байшингийн цонхыг хагалж орсон байна лээ. Би А-аас 32 инчийн зурагт, хөлдөөсөн сүү 27.4 килограмм, ааруул 43 килограмм, үхрийн өвчүү, үхрийн гуя, хааны мах нийлээд 35 килограмм, хөлдөөсөн бууз 35.8 килограмм, өрөм 5 килограмм, хонины эвдсэн мах 18.6 килограмм зэрэг эд зүйлсийг авсан. Одоо хоромон гутал, мөнгөн тоногтой бүс, дээл, үхрийн гуяны мах 16 килограмм, хонины мах 25.4 килограмм, үхрийн ааруул 67 килограмм, 272.6 килограмм хөлдөөсөн сүү, хөлдөөсөн бууз 24.8 килограмм, 2 ширхэг хонины цувдай, 2 килограмм үхрийн хавирга, 4 килограмм үхрийн шаант чөмөг зэрэг эд зүйлийг гаргуулан авах хүсэлтэй байна. Энэ хүн манай гэрээс эд зүйл авсан нь үнэн. Гэхдээ надад хүлээлгэн өгсөн эд зүйлээс илүү эд зүйл аваагүй гээд байгаа бол энэ хүний хэлж байгаагаар нь хэргээ шийдэхгүй юу даа. Хохирол төлбөрөө бүрэн эргүүлж авч чадаагүй байж, нааш цаашаа маш олон удаа явж ажлаа алдаж байна. Цагаан идээгээ цуглуулаад бараагаа зараад хөдөө явж байхад дуудаад хамаг ажлаа хаяад ирж байна. Үнэхээр залхаж байна, хэргийг хурдан шийдэж өгөөч, энэ хүнээс нэг ч төгрөг, ямар ч эд зүйл авахгүй. Манай гэрээс эд зүйл хулгай хийсэнд нь гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх 13-15, 208-209, 2 хх 28 хуудас/
- Гэрч Л.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...би нөхөр болон ач хүүгийн хамтаар оршин суудаг юм. 2019 оны 01 сарын 25-ны өдрийн 10-11 цагийн хооронд нөхөр болон ач хүүгийн хамт гэрээсээ гарч яваад орой 19 цаг өнгөрч байхад гэртээ эргээд ирсэн чинь манай гэрт болон байшинд хулгай орж 32 инчийн ЛСД зурагт, эрэгтэй хүний мөнгөн тоногтой бүс нэг ширхэг, бор шаргал өнгийн эрэгтэй хүний хөвөнтэй дээл нэг ширхэг, 5 килограмм орчим шинэ өрөм, үхрийн гуя 2 ширхэг, үхрийн хаа 1 ширхэг, хоромойтой үхрийн өвчүү нэг ширхэг, 2 ширхэг үхрийн хавирга, 2 шаант чөмөг, жижиглэж бэлдсэн 2 бүтэн хонины мах, 110 орчим килограмм ааруул, 300 орчим килограмм хөлдүү сүү, 2 шуудай хөлдүү бууз, хонины цувдай 2 ширхэг, эрэгтэй хүний 41 размерийн Орос хоромон гутал зэрэг эд зүйл алга болсон...” гэх мэдүүлэг /хх16-18-р хуудас/
- Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2020 оны 04 сарын 17-ны өдрийн 210040 дугаартай “...хохирлын хэмжээг 2.791.026 төгрөг...” гэх дүгнэлт /2 хх-ийн 51-63 хуудас /
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 78-р хуудас/
- Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /хх 212-224 хуудас/
-Шүүгдэгч А.А яллагдагчаар өгсөн: “...бууз, мах, цагаан идээ, зурагт зэргийг авсан. Гэхдээ эргүүлэн төлсөн. Тухайн өдөр би шуудай олж авах гээд айлын ойролцоо байдаг хогийг ухаж байгаад үхрийн зураг бүхий шилтэй архи олоод уусан. Тэгээд согтчихоод энэ айлыг ухсан байна лээ. Шуудайтай зүйлийг хоёр, хоёроор нь холбоод өртөөлөөд гэр лүүгээ зөөгөөд явсан. Тэр зурагтыг шүүгээндээ нуусан байж байгаад бусад эд зүйлтэй нь хамт эргүүлээд хохирогчид өгсөн...Согтсон байсан. Монгол гэрийн гадна байсан түлээний сүхээр гэрийн цоожийг цохиж онгойлгосон. Харин байшингийн цонхыг түлхээд орсон. Цонх нь онгойсон уу, шил нь хагарсан уу гэдгийг мэдэхгүй байгаа юм. Би 6 шуудайд хийгээд хоёр, хоёроор нь холбоод ганцаараа өртөөчилж зөөгөөд гэртээ авч очсон. Би энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн...Энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх 64-65 хуудас/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1 хх 47 хуудас/
-А.А яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 96, 64-65 хуудас/ зэрэг болно.
-Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч А.А нь А.Т-ын орон байранд хууль бусаар орж 18 нэр төрлийн эд зүйл хулгайлсан. 1.255.553 төгрөгийн эд зүйлийг биет байдлаар нь буцаан хохирогчид өгсөн. Одоо 1.535.553 төгрөг гаргуулж А.Т-т олгох нь зүйтэй. Үнэлгээ А-д ашигтайгаар үнэлсэн. Шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 4 жилийн хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 105 хоногийг эдлэх ялд оруулан тооцох саналтай. 2019 оны 01 сард үйл явдал болсон ч өнөөдрийг хүртэл хохирлоо төлөөгүй завсарлага авсаны дараа төлсөн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан санал дүгнэлтэндээ: Хохирлын тухайд маргаантай байдаг. Хохирлын хэмжээ эргэлзээгүй тогтоогдсон байх ёстой. 300 килограмм сүү байсныг хангалттай тогтоогоогүй. Хохирогч эхлээд цагдаагийн газар өргөдөл гаргахдаа 250-300 килограмм гэж хэлдэг. Гэтэл шинжээч 300 килограмм гэж үнэлсэн. Хохирогч хохирол төлбөрөө нэхэмжлэхгүй гэдэг учир улсын яллагч өмнөөс нь гаргуулах санал тавих үндэслэлгүй. Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй. Хаанаас хэнээс хэдэн килограмм сүү авсан тэр гэрчийг олж асуух боломжтой байсан. Хохирлын хэмжээг эргэлзээгүй тогтоосон баримт хэрэгт байхгүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирол төлбөрөө төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт би орон байранд нэвтэрч хулгай хийснээ хүлээн зөвшөөрнө. Яллах дүгнэлтэд бичигдсэн 300 килограмм сүүг аваагүй. 30 килограмм сүү л авсан. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Би нэг гуя, нэг хаа л авсан. Харин 2 гуя, 2 хаа аваагүй юм. Би хулгайлсан зүйлээсээ нэг хонины хүзүү чанаж идсэн, нэг панда гээд савтай сүүг хэрэглэсэн. Би авсан зүйлээ тэр хэвээр нь буцаан өгсөн гэж мэдүүлж байх боловч шүүгдэгч өөрийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.
Шүүгдэгч А.А нь 2019 оны 01 сарын 25-ны өдөр А.Т-ын хүн байнга амьдрах зориулалтай орон байр, агуулахад нэвтэрч Динех загварын 32 инчийн ЛСД зурагт 1 ширхэг, 59 кг үхрийн мах, хонины цувдай 2 ширхэг, хөлдөөсөн бууз 35.8 килограмм, 2 ширхэг хонины эвдсэн мах 37.2 килограмм, өрөм 5 килограмм, 1 ширхэг орны хуучин бүтээлэг, электрон даралтны аппарат 1 ширхэг, хагас түрийтэй гутал 1 хос, хорхой заруул 50 килограмм, хурууд ааруул 60 килограмм, хөлдөөсөн сүү 300 килограмм зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч 2.791.026 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би орон байранд нэвтэрч хулгай хийснээ хүлээн зөвшөөрнө” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч А.Т “Би гэр бүлийн хамтаар оршин суудаг юм. 2019 оны 01 сарын 25-ны өдрийн 10-11 цагийн хооронд эхнэр, ач хүүгийн хамт гэрээсээ гарч яваад орой 19 цаг өнгөрч байхад гэртээ эргээд ирсэн чинь манай гэрт хулгай орж 32 инчийн ЛСД зурагт, эрэгтэй хүний мөнгөн тоногтой суран бүс нэг ширхэг, бор шаргал өнгийн хөвөнтэй эрэгтэй хүний дээл нэг ширхэг, 5 килограмм орчим шинэ өрөм, байшингаас үхрийн 2 ширхэг гуя, нэг хаа, хормойтой нэг өвчүү, 2 ширхэг үхрийн хавирга, 2 шаант чөмөг, 2 бүтэн хонины мах, 110 орчим килограмм ааруул, 300 орчим килограмм хөлдүү сүү, 2 шуудай хөлдүү бууз, хонины цувдай 2 ширхэг, эрэгтэй хүний 41 размерын Орос хоромон гутал зэрэг эд зүйл алга болсон гэх мэдүүлэг /хх 13-15 хуудас/, гэрч Л.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “2019 оны 01 сарын 25-ны өдрийн 10-11 цагийн хооронд нөхөр, ач хүү нарын хамт гэрээсээ гарч яваад орой 19 цаг өнгөрч байхад гэртээ эргээд ирсэн чинь манай гэрт болон байшинд хулгай орж 32 инчийн ЛСД зурагт, эрэгтэй хүний мөнгөн тоногтой бүс нэг ширхэг, бор шаргал өнгийн эрэгтэй хүний хөвөнтэй дээл нэг ширхэг, 5 килограмм орчим шинэ өрөм, үхрийн гуя 2 ширхэг, үхрийн хаа 1 ширхэг, хоромойтой үхрийн өвчүү нэг ширхэг, 2 ширхэг үхрийн хавирга, 2 шаант чөмөг, жижиглэж бэлдсэн 2 бүтэн хонины мах, 110 орчим килограмм ааруул, 300 орчим килограмм хөлдүү сүү, 2 шуудай хөлдүү бууз, хонины цувдай 2 ширхэг, эрэгтэй хүний 41 размерийн Орос хоромон гутал зэрэг эд зүйл алга болсон” гэх мэдүүлэг /хх 16-18 хуудас/, эд зүйлийн үнэлгээ 2.791.026 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /2хх 51-63 хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байр тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд: Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Т-т 2.791.026 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.255.473 төгрөгийн эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгч, 1.535.553 төгрөгийг шүүгдэгч А.А нь шүүхийн шатанд хохирогчид төлсөн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: Хохирогч хохирол төлбөрөө нэхэмжлэхгүй гэдэг гэтэл улсын яллагч өмнөөс нь гаргуулах санал тавих үндэслэлгүй гэж байх боловч шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч хохирлоо төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч А.А-ийн цагдан хоригдсон 105 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгчийн хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг тус тус дурьдлаа.