| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
| Хэргийн индекс | 128/2021/0456/З |
| Дугаар | 221/МА2021/0634 |
| Огноо | 2021-11-25 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2021/0634
Ц.Б*******гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, гомдол гаргагч Ц.Б, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, өмгөөлөгч Ц.М, хариуцагч А.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18*******ны өдрийн 669 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Б*******гийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18*******ны өдрийн 669 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 21*******ний өдрийн 0177305 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах*******ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргагч Ц.Б*******гийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гомдол гаргагч Ц.Б давж заалдах гомдолдоо: Маргаан бүхий актаар Сонгуулийн зардлын данс, банкны нэрийг Үндэсний Аудитын газарт бүртгүүлээгүй гэсэн үндэслэлээр 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн.
Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 17.1.21*******д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна. Гэтэл би хуучин нээсэн байсан дансаа ашиглаж хууль журмын дагуу сонгуулийн хандиваа тухайн дансандаа төвлөрүүлэн зарцуулж, санхүүгийн тайлангаа тайлагнасан.
Үндэсний аудитын газарт нэр дэвшигчийн зардлын тайлангийн хураангуй, мөнгөн хандивын тайлан, мөнгөн бус хандивын тайлан, сонгуулийн зардлын дансны гүйлгээ тус бүрээр хийсэн орлогын дэлгэрэнгүй тайланг гаргаж өгснийг хүлээн авч хуулийн шаардлага хангасан байна гэж үзсэн. Энэ бол намайг хууль зөрчөөгүй гэдгийг нотолж байна.
Данс бүртгүүлээгүй гэдэг үндэслэлээр торгууль тавьсныг хууль зүйн үндэслэлгүй хэтэрхий өндөр торгууль тавьсан гэж үзэж гомдол гаргаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Гомдол гаргагч Ц.Б Сүхбаатар дүүргийн Татварын улсын байцаагчид холбогдуулан “...2020 оны 12 дугаар сарын 21*******ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0177305 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Маргаан бүхий “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0177305 дугаар шийдвэрээр гомдол гаргагч Ц.Б*******г Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4*******т зааснаар нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансыг хуульд заасан хугацаанд мэдэгдэж бүртгүүлээгүй зөрчлийг гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай 51 дүгээр зүйлийн 51.4*******д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20*******оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд гомдол гаргагчийн “...данс бүртгүүлээгүй гэдэг үндэслэлээр торгууль тавьсан байгааг хууль зүйн үндэслэлгүй хэтэрхий өндөр торгууль тавьсан...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1*******д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж зааснаар гомдол гаргагч Ц.Б нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20*******оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ биелүүлээгүйг шүүхээс нэхэмжлэгчийн “...зөрчлийн шинж байдалд тохироогүй, хүндэдсэн, хуулийн үзэл санаанд зөрчилтэй, миний зүгээс Зөрчлийн тухай хуулийг санаатайгаар зөрчсөн зүйлгүй...” гэсэн агуулгаар зөвтгөж, хариуцагчийн оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгуулийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол ....хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааж, торгох шийтгэлийн хэмжээг /их, дунд, бага/ сонгох боломжгүйгээр зохицуулсан тул нэхэмжлэгчийн “...зөрчлийн шинж байдалд тохироогүй торгууль оногдуулсан...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Нэгэнт хууль тогтоогчоос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20*******оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэг болгосон хуулийг баталж, зохицуулалт хийсэн тул гомдол гаргагчийн “...хуучин нээсэн байсан дансаа ашиглаж хууль журмын дагуу сонгуулийн хандиваа тухайн дансандаа төвлөрүүлэн зарцуулж, санхүүгийн тайлангаа тайлагнасан...” гэх гомдлыг хүлээн авч, түүнийг зөрчил гаргаагүйд тооцож, маргаан бүхий 2020 оны 12 дугаар сарын 21*******ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0177305 дугаар шийдвэрийг хүчингүй болгох болон өөрчлөх боломжгүй юм.
Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18*******ны өдрийн 669 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3*******д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2*******т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН