Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/29

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг

Улсын яллагч Л.Энхтайван  

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бид холбогдох эрүүгийн 1925008820009 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн Нийгэмшүүлэх байрны 06 тоотод согтуугаар О.Гийн уруулыг хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч О.Г “Шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зураг. /хх-ийн 3-6-р хуудас/

 

2. Хохирогч О.Гийн “Д.Бтой хамт юм ярьж сууж байгаад маргалдаж Д.Бийг түлхээд унагаасан санагдаад байна. Гэтэл Д.Б халааснаасаа хутга гаргаж ирээд миний уруулыг зүссэн. Нөгөө өрөөнд байсан Л.Энхтөр орж ирээд бид хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-р хуудас/,

 

3. Гэрч Л.Э-ийн ...“Юм түчигнээд байхаар нь Д.Бийн өрөөнд ороод иртэл Д.Б О.Гийн уруулыг хутгаар зүссэн байсан. Би тэр хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-р хуудас/

 

4. Гэрч Д.Б-Э-ий ... “2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Нийгэмшүүлэх байрны доод талын гаражид юм хийж байтал манай байранд байдаг Д.Б архи уучихсан 3-аас 4 хүний хамт өрөөндөө орж байна гэхээр нь би гүйгээд гартал Д.Б хамт орж ирсэн нэг залуугийнхаа уруулыг хутгаар зүссэн байсан....” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-16-р хуудас/

 

4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 801 дугаартай ...“О.Гийн биед дээд уруулын зүүн талд 1 тооны зүсэгдсэн шарх, эрүүний зүүн талд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл  тогтоогдлоо. Зүсэгдсэн шарх нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үүссэн байж болно. Зүсэгдсэн шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт /хх-ийн 19-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Б 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн амьдардаг өрөөндөө иргэн О.Г-тэй маргалдаж урууланд хутгаар зүсэж хөнгөн зэргийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн этмдэглэл зэргээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Бусад төлөх төлбөргүй, Эд мөрийн хураагдсан хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг тус тус гаргаж байна” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч О.Гийн “Д.Б халааснаасаа хутга гаргаж ирээд миний уруулыг зүссэн” мэдүүлэг, гэрч Л.Энхтөрийн “Д.Бийн өрөөнд ороод иртэл Д.Б О.Гийн уруулыг хутгаар зүссэн байсан” гэсэн мэдүүлэг, Д.Б-Э-ний мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, О.Гэд учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тухай Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 801 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Б нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн Нийгэмшүүлэх байрны 06 тоотод согтуугаар О.Гтэй маргалаж хутгаар уруулыг нь зүсэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Д.Б нь санаатай үйлдлээр, хутга мэс хэрэглэн бусдын уруулыг зүсэж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Бийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бодохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Гэм хэргийн улмаас хохирогч О.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бүргэд овогт Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бид оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 1 ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС