Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 88

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: С.Б,

Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овгийн С-ын Бод холбогдох 2028000000084 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ......................................................................................................

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 05 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр баг Хөгшөөгийн 4-7 тоот гэртээ О.Атай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.Б-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 05 сарын 10-ны өдөр би өөрийн хойд аав болох Бтой хамт архи уусан юм. Тэгээд гэртээ унтах гэж байхад манай ээжтэй Б нь муудалцсан. Тэгээд ээжийг пизда минь энэ тэр үгээр хэлээд байхаар нь би уурлаж та яахаараа манай ээжийг пизда гэдэг юм гээд босоод очиход миний хоолойг боосон. Тэгэхэд нь би гарыг нь тавиулахад миний нүүр рүү нэг удаа цохисон. Тэгэхэд нь би арагш унахдаа толгойныхоо ар дагз хэсгээр шкафны ирмэг мөргөж унасан. Тэгээд миний толгойноос цус гараад би эмнэлэгт очиж толгойдоо оёдол тавиулсан... Миний толгойны ар дагз хэсэг хагарч 3 оёдол тавиулсан, дээд уруулны баруун хэсэг хавдсан, хүзүү зулгарсан байгаа, өөр гэмтэл шарх учраагүй... Надад одоо гомдол санал байхгүй. Би эмчилгээний зардал 300.000 төгрөг авч эмчилгээ хийлгэж байгаа болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 06-07-р хуудас/

Гэрч Д.Ор мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 05 сарын 10-ны өдөр манай нөхөр Б нь манай нөхөр Б нь манай хүү Атай хамт 2 шил архи хувааж уусан байсан. Манай хүү А нь 2 хүүхэдтэй ирсэн. Би 2 ачийгаа харж байх хооронд тэр 2 архи уусан байсан. Тэгээд бид нар гэртээ орой унтах гэж байхад гэрийн интернэт болохгүй байна пизда гэхээр нь би чи одоо юундаа пизда гээд байгаа юм гэхэд чамайг хэлээгүй пизда минь гэсэн. Тэгэхэд манай хүү А нь чи яахаараа миний ээжийг пизда гэдийн гээд зогсож байхад нь Б нь хэвтэж байгаад босч очоод Аыг шууд нүүр рүү нь нэг удаа цохиод газар унагаасан А нь унахдаа толгойныхоо араар шкафны өнцөг цохиод толгойгоо хагалчихсан. Тэгээд эмнэлэг рүү авч явсан. /хх-ийн 09-р хуудас/

Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би тэр өдөр ажлаасаа Боотой хамт нэг шил архийг Боогийн гэрт нь уугаад согтоод тэндээ унтчихсан байсан. Өглөө намайг босоход Аын толгой хагарсан гэж байсан. Өөр зүйлийг тодруулж асуугаагүй. А нь толгойгоо боолгочихсон байсан. Орг нь миний төрсөн эгч юм. А нь Ор хүүхэд байгаа юм. Б нь манай эгч Ор хамтран амьдрагч /нөхөр/ нь байгаа юм. /хх-ийн 11-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №307 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: О.Аын биед тархи доргилт, дагз хэсгийн хуйхны язарсан шарх, дээд уруулын салстын доорх цус хуралт, хүзүүний цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 13-р хуудас/

Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 05 сарын 10-11-нд шилжих шөнө гэртээ амарч байгаад эхнэртэйгээ маргалдсан байсан. Тэгэхэд хүү А нь уурлаж босоод ээжийгээ өмөөрсөн. Тэгэхэд нь би Аыг арагш нь нэг удаа түлхсэн. Тэгэхэд А нь унахдаа толгойныхоо ар талаар юм мөргөж унасан. Би Аын эмчилгээний зардал мөнгийг бүгдийг төлж барагдуулсан. Одоо надаас нэхэмжилж байгаа зүйл, гомдол санал байхгүй. Би Аад 300.000 төгрөг бэлнээр өгч хохиролгүй болгосон. Би 2 шил архи хувааж уусан байсан. Тэгээд согтчихсон байсан. А нь надаас эрүүл байсан. Би Атай өмнө нь хэрүүл маргаан хийж байгаагүй. Яагаад гэвэл А нь Хүрмэн суманд амьдардаг. Хааяа ээж дээрээ ирдэг. Өмнө нь хамт амьдардаг байхдаа хэрүүл маргаан хийж байгаагүй. Атай муудаж байсан удаа байхгүй, зүгээр энгийн харилцаатай байдаг. /хх-ийн 19-20-р хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21-р хуудас/

Өмнөговь аймаг Гурвантэс сумын ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 39 дугаартай тодорхойлолт /хх-ийн 24-р хуудас/

Өмнөговь аймаг Гурвантэс сумын ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 86 дугаартай тодорхойлолт /хх-ийн 25-р хуудас/

Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 28-р хуудас/

Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 37-38-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б нь 2020 оны 05 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр баг Хөгшөөгийн 4-7 тоот гэртээ О.Атай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болох нь тогтоогдож байна.   

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №307 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: О.Аын биед тархи доргилт, дагз хэсгийн хуйхны язарсан шарх, дээд уруулын салстын доорх цус хуралт, хүзүүний цус хуралт гэмтэл үүссэн. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 13-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.  

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Аын “...Надад одоо гомдол санал байхгүй. Би эмчилгээний зардал 300.000 төгрөг авч эмчилгээ хийлгэж байгаа болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 06-07-р хуудас/ гэж мэдүүлж байх тул шүүгдэгч С.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.    

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.Б нь хувийн байдлын хувьд ......................................................................... зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тодорхойлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэх үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Аад 300.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв.     

Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бод 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан 550.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.         

Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Аад 300.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Х овгийн С-ын Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан 550.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.         

5. Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Аад 300.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ДЭЛГЭРМАА