| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2020/0086/Э |
| Дугаар | 90 |
| Огноо | 2020-06-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 90
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч, хохирогч Г.Н,
Шүүгдэгч, хохирогч Д.Ц,
Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц, Г.Н нарт холбогдох 2028001230102 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хилийн цэргийн 0166 дугаар цэргийн ангид нягтлан бодогч ажилтай,
Монгол Улсын иргэн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Хилийн цэргийн 0166 дугаар цэргийн ангид тогооч ажилтай,
Шүүгдэгч Д.Ц нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээрт багт байрлах Хилийн цэргийн 0166 дугаар ангийн оршин суугчдын хотхонд Г.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Г.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээрт багт байрлах Хилийн цэргийн 0166 дугаар ангийн оршин суугчдын хотхонд Д.Ц-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Ц, Г.Н нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг өгсөн учраас нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Гэм буруугаа ойлгож байна гэв.
Шүүгдэгч Г.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэх зүйл байхгүй. Тухайн үед буруу зүйл хийснээ сайн ойлгосон гэв.
Хохирогч Д.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өмнө хохирогчоор мэдүүлэг өгсөн учраас нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч Г.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэг өгөхдөө тодорхой мэдүүлсэн учир нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 02 дугаар сарын сүүлээр Манжуур руу бараанд явах гэж байхад эгч Ц 1,500,000 төгрөг өгөхөөр нь намайг сайн яваарай гээд өгсөн гэж бодоод эргүүлж өгөхгүй юм байна бодоод авсан. 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр надаас мөнгөө нэхэмжлэхээр нь хэд гэхэд 1,500,000 төгрөг 10 хувийн хүүтэй хүнээс зээлж өгсөн. Одоо мөнгөө нэхээд байна гэхээр та надаа хүүтэй мөнгө гэж хэлээгүй, тухайн үед би таныг 2 дүүдээ тусалж байна гэж бодоод авсан, би 1,500,000 төгрөг төлье ажлын өдрөөс өгье гэхэд юу яриад байгаа юм бэ гээд уурласан. Мөнгөний асуудлаас болж бага зэрэг маргалдсан. Тухайн үед манай ажлынхан бүх нийтээрээ хог цэвэрлэх гээд байцгаасан. Би хувин, савар авах гээд гэр рүүгээ алхаж байхад араас Ц ирээд барьж явсан хувингаараа нуруу хэсэгт цохиод, хоёр хацар руу 2-3 удаа алгадсан, хэл амаар доромжилсон. Би яваад гэрийнхээ хаалгыг нээгээд том өрөө рүү ороход тухайн үед намайг гараа атгаж байгаад цохисон юм билээ. Толгой эргээд доошоо суухад миний дээр суугаад үснээс татахаар нь би зөрүүлээд үснээс татсан. Би үсийг нь тавихад намайг түлхээд холдуулсан. ...Миний хүзүү хэсэгт бага зэрэг хавдаж, булчирхай нь цочсон. Миний бие эрүүл саруул байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 23-24 дүгээр хуудас/
Хохирогч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Бэр дүү Нармандахад 2019 оны 02 дугаар сард Манжуур руу бараанд явах үед танил Цогцолмаагаас 1,500,000 төгрөг зээлж аваад өгсөн. Тэр мөнгийг Н сайн яваарай гээд өгсөн гэж бодоод өгөлгүй жил гаран болсон. Цогцолмаа надаас мөнгөө нэхдэг байсан. ...Утсаар ярьж дуусчихаад яваад өгсөн. Би араас нь очоод мөнгийг нь өгчих гэхэд би хүүтэй мөнгө өгч чадахгүй. Зээлсэн 1,500,000 төгрөгөө нэгдэх, хоёрдохоос банк ирэхээр өгнө гэж хариулсан. Би хүн мөнгөө нэхээд байна. Өнөөдөр өгчихөөч гэхэд дуугүй гэр рүүгээ яваад өгөхөөр нь би араас нь очоод барьж явсан хувингаараа нуруу хэсэг рүү нь зөөлөн түлхсэн, 2-3 удаа мангасдаж түлхсэн. Хоорондоо хэрэлдээд Н-ын гэрт очоод том өрөөний үүдэнд би Н-ын шилэн хүзүү рүү гараараа атгаж байгаад цохисон. Н эргэж хараад бид хоёр үсдэлцээд баахан ноцолдож байгаад больсон. Надад гомдол санал байхгүй. /хх-ийн 27 дугаар хуудас/
Гэрч Г.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... Манай бэр Саранжаргал над дээр ирээд Нараа эгч зодуулчихсан гэртээ уйлаад сууж байна гэж хэлсэн. Хэн зодсон юм гэхэд Цэрэннадмид зодсон гэнэ. Нараа эгч босож чадахгүй, хөдөлж чадахгүй уйлаад сууж байна гэсэн. ...Би босоод Н-ын гэрт нь орсон чинь үүдний өрөөний сандал дээр Нараа уйлаад сууж байсан. Гэр орон нь ус цацаад хаячихсан, хоолны цэнхэр түмпэн хойд өрөөнд хэвтэж байсан, гэр орон нь сандаачихсан байсан. Би түүнээс яасан юм гэж асуухад Ц орж ирээд зодчихлоо, гадаа эхлээд хэрүүл хийсэн. Би Сээгийтэй ярих гээд хойд өрөө рүүгээ орсон чинь араас тас гээд явчихсан, миний араас сандлаар цохисон, манараад доошоо тонгойгоод суутал намайг үстээд нүдчихсэн гэж хэлсэн. Н-ын баруун хацрын хамрын угалзтай залгаа хэсэгт маажуулчихсан, 2 нүдний гол хамарны хонхорхой дээрээ хөндлөн самардуулсан, зүүн гарны тохой хэсэгт хөхөрсөн байсан. Өөр ил шарх харагдаагүй. /хх-ийн 32-33 дугаар хуудас/
Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... Н эгч утсаар дуудаад гэртээ хүрээд ир гэж хэлсэн. Би Н-ын эгчийн гэрт очиход галынхаа өрөөнд зодуулчихлаа гээд уйлаад сууж байсан. Ц орж ирээд зодчихлоо, мөнгө төгрөгийн асуудлаас болсон гэж хэлсэн. Мөн хэл амаар доромжилчихоод явлаа. Би түүнээс хаана зодсон юм гэж асуухад Ц барьж явсан хувингаараа цохиод эхэлсэн ба араас гэр рүү орж ирээд сандлаар толгой руу цохиод, доромжилж байгаад явсан. /хх-ийн 34 дүгээр хуудас/
Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “....Н-ын биед нь үзлэг хийхэд нүүрний баруун талын хацар орчимд хумсны шинэ сорив, тархины ар талын дагз хэсгээр хатгуулж, толгой дүүрч өвдөнө гэсэн зовуурьтай байсан. Үзлэгээр биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, асуусан асуултанд хариулж байсан. Манарлын байдал байгаагүй, зүрхний авиа тод хэм жигд, даралт 140, 90-тэй байсан. Үе мөчний хөдөлгөөн бол толгойны гэдийх хөдөлгөөн байхгүй, босох үед толгойны ар дагзаар өвдөж, босож чадахгүй байна. Хэвлий орчимд ямар нэгэн гэмтэлгүй. Мөчдөд гадны ямар нэгэн нөлөөгүй, гэмтэлгүй байсан. Толгойны 2 тийшээ хөдлөх хөдөлгөөн хэвийн байсан. ...Би хүзүүний булчингийн чангарал тархины битүү гэмтэл гэсэн онош тавьсан. Би Н-тай зодолдсон гэх Ц-ыг 16 цагийн үед очиж уулзан биед нь үзлэг шинжилгээ хийсэн. Ц-ын нүдний зүүн талын эвэрлэг бага зэрэг улайлттай, баруун шанаа орчимд хавантай, толгой өвдөнө, дотор муухайрна гэсэн зовуурьтай байсан. Даралтыг нь үзээд картан дээр нь бичиж өгсөн. Биеийн бусад хэсэг хэвийн. Даралт бууруулах, тархины цусан хангамж сайжруулах эм өгсөн. Түүнд тархины битүү гэмтэл, артерын даралт ихдэх өвчний 2 дугаар зэрэг гэсэн онош тавьсан. /хх-ийн 35-36 дугаар хуудас/
Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Н, Ц нар мөнгөний асуудлаас болоод хэрүүл маргаан хийсэн. Ц эгч Н-ыг эрээн гарч бараанд явах үед нь найзаасаа мөнгө зээлж өгсөн. Тэр мөнгийг нь өгөөгүйн улмаас Н, Ц нар маргалдаж хэрүүл зодоонд хүрсэн билээ. Тухайн үед 1,500,000 төгрөг өгсөн гэж ярьж байсан. /хх-ийн 37 дугаар хуудас/
Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Ц над руу залгаад Н намайг зодчихлоо гэхээр нь би яваад очиход Ц Н-ын гэрийн гадаа зогсож байсан. Би Ц-ыг дагуулаад Н-ын гэрт ороод тэр хоёрыг ичиж зовохгүй, хэрүүл маргаан хийгээд байхын гээд загнасан. Намайг байх хугацаанд тэр хоёр хоорондоо зодоон хийсэн асуудал байхгүй. /хх-ийн 38 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 285 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Ц-ын биед тархины доргилт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, дээд уруулын салстын язрал, 2 шүдний доргилт, зүүн шанаа, зүүн шуу, гуя, баруун бугалга, гуяны цус хуралт, зүүн шуу, баруун сарвууны жижиг зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 42 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 286 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Н-ын биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун хацрын жижиг зулгаралт, зүүн гарын цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 45 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би Н-ыг сандлаар цохиж зодсон асуудал байхгүй. Н-ыг дагаад том өрөөний хаалгаар ороход урд сандал байсан. Уур хүрээд сандлаар цохиод алчихна шүү гэж урд байсан сандлаа аваад цохих гэснээ болоод сандлаа газар шидчихээд гараа атгаж байгаад нэг удаа шилэн хүзүү хэсэгт цохисон, доошоо суухаар нь үснээс татахад Н зөрүүлээд үсдсэн. /хх-ийн 53-54 дугаар хуудас/
Шүүгдэгч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:Намайг Ц сандлаар зодож цохисон асуудал байхгүй. Ц гэрийн том өрөөний үүдэнд байсан сандлыг бариад ална шүү чамайг гээд нэг юмаар цохичихсон. Тухайн үед намайг сандлаар цохисон гэж бодож байсан. Намайг цохисон зүйл зөөлөн мохоо ирмэггүй зүйл байсан. Тухайн зөөлөн зүйлээр миний хүзүү рүү нэг удаа хүчтэй цохисон, доошоо тонгойход Ц үсдээд татсан би дээшээ болоод зөрүүлээд үсдээд татсан. Бид хоёр үсдэлцээд босоод ирэхэд сандал бид хоёроос хол зайд байсан. Би анх мэдүүлэхдээ сандлаар л цохисон гэж бодож байсан. Дараа нь намайг сандлаар биш гараараа цохисон болохыг мэдсэн. Манай сандлын 4 тал ирмэгтэй учир хүн цохивол язрах ул мөр үлдэх ёстой. /хх-ийн 57-58-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81-82 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага-Овоо багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 05/46 дугаартай тодорхойлолт /хх-ийн 60 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага-Овоо багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 86 дугаартай тодорхойлолт /хх-ийн 67 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Г.Н, Д.Ц нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Ц нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээрт багт байрлах Хилийн цэргийн 0166 дугаар ангийн оршин суугчдын хотхонд Г.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Г.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээрт багт байрлах Хилийн цэргийн 0166 дугаар ангийн оршин суугчдын хотхонд Д.Ц-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Ц-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Н-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэрч Г.Золзаяагийн “...Ц орж ирээд зодчихлоо, миний араас сандлаар цохисон, манараад доошоо тонгойгоод суутал намайг үсдээд нүдчихсэн гэж хэлсэн...”, гэрч Б.Саранжаргалын “...Ц орж ирээд зодчихлоо, мөнгө төгрөгийн асуудлаас болсон. Ц барьж явсан хувингаараа цохиод эхэлсэн ба араас гэр рүү орж ирээд сандлаар толгой руу цохиод, доромжилж байгаад явсан...”, гэрч Б.Сэргэлэнбаатарын “...Н, Ц нар маргалдаж хэрүүл зодоонд хүрсэн...” гэсэн мэдүүлгүүд, Д.Ц-ын хэргээ хүлээсэн мэдүүлэг болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 286 дугаартай шинжээчийн Г.Н-ын биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун хацрын жижиг зулгаралт, зүүн гарын цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,
шүүгдэгч Г.Н-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Ц-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэрч Б.Сэргэлэнбаатарын “...Н, Ц нар маргалдаж хэрүүл зодоонд хүрсэн...”, гэрч Ц.Алтанцогийн “...Н намайг зодчихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгүүд, Г.Н-ын хэргээ хүлээсэн мэдүүлэг болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 285 дугаартай шинжээчийн Д.Ц-ын биед тархины доргилт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, дээд уруулын салстын язрал, 2 шүдний доргилт, зүүн шанаа, зүүн шуу, гуя, баруун бугалга, гуяны цус хуралт, зүүн шуу, баруун сарвууны жижиг зулгаралт бүхийн хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Н, Д.Ц нар хоорондоо харилцан зодолдох явцад бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон байх тул шүүгдэгч Д.Ц, Г.Н нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Г.Н, Д.Ц нарын хувийн байдлын хувьд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд “Бүртгэгдээгүй” /хх-ийн 81-82 дугаар хуудас/ гэснээр нотлогджээ.
Шүүгдэгч Г.Н, Д.Ц нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Н, Д.Ц нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчоор тогтоогдсоны дараа мэдүүлэг өгөхдөө гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны үед илэрхийлсэн бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н, Д.Ц нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс шүүгдэгч тус бүрт оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н, Д.Ц нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Н, Д.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н, Д.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-ыг 500 /таван зуу/ нэгжтэй
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугайтэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Н-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч Д.Ц, Г.Н нарт тус бүр шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц, Г.Н нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц, Г.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ