Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Өлзийгийн Хажидмаа |
Хэргийн индекс | 123/2017/0051/з |
Дугаар | 15 |
Огноо | 2017-05-28 |
Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 15
2018 оны 05 сарын 28 өдөр | Дугаар 123/ШШ2018/0015 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хажидмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Сансари” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох,
“Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 03 сарын 28-ны өдрийн А/66 дугаар захирамжийн Ц.Өнөрцэцэг /РД:чи58020801/, Б.Энхтүвшин /РД:ше63091000/ нарт холбогдох хэсэг, уг захирамжаар газар өмчлөн авсан иргэн Ц.Өнөрцэцэгийн 000492116 тоот гэрчилгээтэй Г-1403002250 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, иргэн Б.Энхтүвшингээс "Газар худалдах, худалдан авах гэрээ"-ээр өмчлөх эрх шилжүүлэн авсан иргэн Р.Энхмандахын 000510319 тоот гэрчилгээтэй Г-1403002249 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл,2014 оны 06 сарын 03-ны өдрийн А/240 дугаар захирамж, уг захирамжаар газар өмчлөн авсан иргэн Ж.Мөнх-Эрдэнийн 000368452 тоот гэрчилгээтэй, Г-1403001853 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, иргэн Р.Нарангэрэлээс "Газар худалдах, худалдан авах гэрээ"-ээр өмчлөх эрх шилжүүлэн авсан иргэн Д.Жаргалсайханы 000422845 тоот гэрчилгээтэй, Г-1403001854 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, 2014 оны 11 сарын 11-ний өдрийн А/404 дугаар захирамжийн иргэн Ж.Мөнхсайхан /РД:фб98111835/, Д.Наранчимэг /РД:вю81010861/ нарт холбогдох хэсэг, Ж.Мөнхсайханы 000309745 тоот гэрчилгээтэй, Г-1403001697 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, 2016 оны 10 сарын 25-ны өдрийн А/847 дугаар захирамж, уг захирамжаар газар өмчлөн авсан иргэн Л.Даваасүрэнгийн 000429433 тоот гэрчилгээтэй, Г-1403002142 дугаартай, иргэн Л.Оюунгэрэлийн 000429435 тоот гэрчилгээтэй, Г-1403002140 дугаартай тус тус газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, 2016 оны 10 сарын 25-ны өдрийн А/848 дугаар захирамж, уг захирамжаар газар өмчлөн авсан иргэн С.Соёмбо-Эрдэнийн 000429438 тоот гэрчилгээтэй, Г-1403002137 дугаартай, иргэн Э.Мөнхгэрэлийн 000429510 тоот гэрчилгээтэй, Г-1403002187 дугаартай тус тус газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, 2016 оны 10 сарын 25-ны өдрийн А/849 дугаар захирамж, уг захирамжаар газар өмчлөн авсан иргэн А.Дуламсүрэнгийн 000429431 тоот гэрчилгээтэй, Г-1403002144 дугаартай, иргэн Н.Чинбаатарын 000429443 тоот гэрчилгээтэй, Г-1403002132 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Сансари” ХХК-ийн захирал А.Цогтмагнай, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр, хариуцагч Батсүмбэр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, хариуцагч Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батсүх, гуравдагч этгээд Ж.Мөнхсайхан, Ж.Мөнх-ирээдүй нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан, гуравдагч этгээд Р.Энхмандахын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болорцэцэг, нарийн бичгийн дарга О.Батномин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Сансари” ХХК-ийн захирал А.Цогтмагнай, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: 1. Батсүмбэр сумын Засаг даргын 2006 оны 138 дугаар захирамжид заасан "Сансари" ХХК-ийн 98.6 га газар эзэмших эрх нь сэргэсэн тухай:
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 08-ны өдрийн 09 дугаар шийдвэр гарч А/167 дугаар захирамжийн давхцал бүхий 6-н айлын 1,4 га газарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, 98,6 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Иймд Батсүмбэр сумын Засаг даргын 2006 оны 138 дугаар захирамжид заасан "Сансари" ХХК-ийн 98.6 га газар эзэмших эрх нь сэргэсэн бөгөөд Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны 11 сарын 01-ний өдрийн А/482 дугаар захирамж, 000320366 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосноор 95,4 га газрын газар эзэмших эрх баталгаажсан.
2. "Сансари" ХХК-ийн эзэмших эрхтэй 98.6 га газартай хил залгуулан орц, гарцгүй газар хууль бус захирамжуудаар 11-н иргэнд газар өмчлүүлсэн тухай:
Монгол Улсын стандарт Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны ерөнхий шаардлагын 10 дугаар зүйлийн 10.1.9-д "Зуслангийн орчин хүүхдэд аюулгүй таатай байна", 10.2.3-д "Зуслангийн ногоон бүс, хүүхдийн амралтын орчинд гаднын хүмүүсийг зөвшөөрөлгүй нэвтрүүлэх, мал, машин, мотоцикл, унадаг, моторт дугуйтай явах"-ыт хориглосон байна. Тус орц, гарцгүй газар өмчлөлөөр авсан 11-н айлын хүмүүс өмчлөлийн газартаа хүрэхийн тулд "Сансари" ХХК-ийн эзэмшил газар дээгүүр заавал дайран өнгөрөх шаардлага үүсэж байдаг. Энэ тухай Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 07/161 дүгээр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Хүүхдийн зуслангийн болон амралтын газар дээгүүр гаднын хүмүүс, мал, машин, мотоцикл, унадаг, моторт дугуйтай явах дайран өнгөрөх тохиолдолд амрагч хүүхдүүдэд аюултай төдийгүй хүүхдийн зуслангийн аюулгүйн стандартыг зөрчих юм. Стандартыг зөрчигдсөнөөр "Сансари" ХХК хүүхдийн зуслан, амралтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болж аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрх болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсэгт заасан "гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмшиж, ашиглах" эрх нь зөрчигдөж байгаа. Мөн газрын үнэ цэнэ унах, зуслан, амралтын газрын залгаа айлууд байгаагаас хүүхдүүд, амрагч, зочид ирэхгүй байх, зуслан, амралтын газрын орчны эрүүл мэнд, тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болж ихээхэн хохирол амсаж, газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болох юм.
3. Ойн сан бүхий газарт 11-н иргэнд газар өмчлуүлэхээр захирамж гаргасан
тухай:
Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т "Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно", Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д "хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэрийн газар /гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг/, бэлчээр, ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад газарт" газар өмчлүүлнэ гэж тус тус заасан байхад түүнийг зөрчин бэлчээр, нийтийн эдэлбэр, ойн сан бүхий газарт маргаан бүхий захирамжуудаар 11-н иргэнд гэр булийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлсэн байна. Ойн сан бүхий газар өмчлүүлсэн тухай Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 07/161 дүгээр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг бөгөөд хариуцагч нар болон гуравдагч этгээдүүд үүнтэй маргадаггүй болно.
4. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газар 11-н иргэнд газар
өмчлүүлсэн тухай:
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1 дэх хэсэгт "Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нъ энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг өмчлүүлэх" гэж заасан байхад 011, 2014, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газарт 11-н иргэнд газар өмчлүүлэх захирамж гаргасан байна. Тодруулбал 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “Түшээгүн”-д газар өмчлүүлэхээр тусгаагүй, мөн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “Түшээгүн”-д газар өмчлүүлэхээр тусгаагүй, 2016 оны зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаан бүхий 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн A/847, А/848, А/849 дугаар захирамжуудад заагдсан газраас өөр газар өмчлүүлэхээр заасан. Мөн энэ тухай Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нь газар дээр нь хяналтын хэмжилт, судалгааг хийж үзээд 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 01/1186 дугаар "Газар эзэмших эрхийг сэргээх тухай" албан бичигт "...2011, 2014, 2016 оны газар зохион байгуулалтын төлөөлөгөөнд тусгалгүйгээр "Сансари" ХХК-ийн эзэмшил газартай хил залгуулан орц, гарцгүйгээр 11 иргэнд газар өмчлүүлсэн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 66, 2014 оны 06 дугаар сарын 03-ны А/240, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний А/404, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн A/847, A/848, А/849 дугаар захирамжуудыг хүчингүй болгон тус захирамжид холбогдох иргэдийн газар өмчлөх эрхийг хэвээр үлдээн, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан байршилд шилжүүлэн газар өмчлүүлэн олгохоор шийдвэрлэх" гэж Батсүмбэр сумын Засаг даргад үүрэг болгосон байдаг. Гэтэл тус үүрэг болгосныг хариуцагч биелүүлээгүй байдаг.
5. Газар өмчлөх талаар өргөдөл гаргаагүй байхад 11-н иргэнд газар өмчлүүлсэн тухай
Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт "Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмнилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана " гэж заасан. Гэтэл 11-н иргэнээс газар өмчлөн авахаар Батсүмбэр сумын Засаг даргад хандан өргөдөл гаргаагүй байдаг. Газар өмчлөн авах тухай өргөдөл байхгүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрдөг. Өргөдөл гаргасан хэмээн гуравдагч этгээд маргадагч энэ тухайгаа нотолж чаддаггүй болно. Иймд Батсүмбэр сумын Засаг дарга газар өмчлөх талаар өргөдөл гаргаагүй байхад 11-н иргэнд газар өмчлүүлсэн тухай захирамж гаргаж Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 -т заасныг зөрчсөн байна.
6. Батсүмбэр сумын Засаг дарга 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/847, А/848, А/849 дугаар захирамжуудыг гаргахдаа мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй тухай
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах", 26.1-т "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хуулъ ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно", 43.1-т "Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ" гэж тус тус заасан байхад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа "Сансари" ХХК-д мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй маргаан бүхий захирамжуудыг гаргаж захиргааны шийдвэр гаргаж ажиллагааны журам зөрчсөн болно. Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 66 дугаар захирамжийн Ц.Өнөрцэцэг /РД:чи58020801/, Б.Энхтүвшин /РД:ше63091000/ нарт холбогдох хэсэг, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/847, А/848, А/849 дугаар захирамжууд, 2014. оны 1 дүгээр 11-ний өдрийн а/404 дугаар захирамжийн Ж.Мөнхсайханд холбогдох хэсэг дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн тул хууль бус болох бөгөөд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу хүчингүй болгох үндэслэл болно. Хууль бус захирамжуудыг үндэслэн олгогдсон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэл нь мөн хууль бус байх юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ганболд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнбаяр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сансари” ХХК-ийн маргаж буй 11 айлын газар, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон байдаг. “Сансари” ХХК-н хашаа хатгасан байдаг үүнийг тойроод орц, гарц гаргах боломжтой байдаг. Өргөдлийг үндэслэж газар өмчлүүлэх процессын ажиллагаа явагдана. Энэ ажиллагаа манайд архивлагдаж үлдээгүй байсан гэжээ.
Хариуцагч Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батсүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сансари” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хууль дүрмийг зөрчиж байна. Батсүмбэр сумын “Түшээ гүн” гэх газар сумын Засаг дарга шийдвэрээр олгосон газрыг иргэдийн гаргасан мэдүүлэг, нотлох баримт, саналыг үндэслэн. Улсын бүртгэлийн гэрчилгээг баталгаажуулан, гэрчилгээ олгосон нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үндэслэж, хууль тогтоомжинд нийцсэн үндэслэл журмын дагуу нийцсэн байх бөгөөд. Мөн хуулийн 11.5 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан заалтыг Улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийг үнэн зөвийг нотлох баримт, тайлбар лавлагааг иргэн хуулийн этгээдээс гаргуулна авах гэсэн заалтыг Улсын бүртгэл, сумын Засаг даргаас газар өмчлүүлсэн захирамж, газрын төлөв байдал чанарыг хянах тухай дүгнэлт, аймгийн газрын нэгдсэн сангын бүртгэлд бүртгэгдсэн кадастрын зураг, иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар, зэргийг үндэслэж шийдвэр гаргасан тул. Улсын бүртгэл бүртгэж гэрчилгээ олгоно гэсэн хүсэлтийг бичсэн байдалтай авсан нь, Улсын бүртгэлийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дах хэсэг, мөн хуулийн 5.3-5.5 хүртэл хууль тогтоомжид заасан зүйл заалтыг зөрчсөн. Мөн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа зориулалтын дагуу ашиглаж болох барилга байгууламж, зэргийг Иргэний хуулийн 181 дүгээр зүйл заалтад зааснаар үндэслэн Улсын бүртгэлийн газарт бүртгэнэ. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хуульд заасны дагуу Улсын бүртгэлийн газар бүртгүүлж, түүний дагуу баталгаажуулна. Өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжсэнээр өмчлөх эрх дуусгавар болно. Эдгээр хуулиудыг зөрчөөгүй байна. Мөн хуулийн 5 дугаар зүйл улсын бүртгэлийн зарчмыг хангаж байдаг. Улсын эрхийн гэрчилгээ давхардуулж, эсвэл хуурамч бичиг баримт бүрдүүлж, түүнчлэн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн бол тухайн бүртгэлийн хүчингүй болгож, холбогдох этгээдэд шилжүүлж өгнө. Эдгээр зүйл заалтад заасан үйлдэл байхгүй учир Улсын бүртгэлийн хэлтэс хууль зөрчиж бүртгээгүй байдаг гэжээ.
Гуравдагч этгээд Д.Наранчимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Наранчимэг миний бие Төв аймгийн Батсүмбэр суманд амьдарч ажиллаж байсан бөгөөд тус сумын 3 дугаар баг, Баянгол, Түшээ гүнд 3500 м2 газрыг сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/404 дугаар захирамжаар өмчлөх эрхээ авсан бөгөөд газрын кадастрын мэдээллийн санд 18641357506399 нэгж талбарын дугаартайгаар бүртгэгдсэн болно. Дээрх газар нь "Сансари" ХХК-ийн эзэмшил газартай ямар нэгэн хэмжээгээр давхардаагүй бөгөөд дээрх нэхэмжлэлд дурдсан 11 иргэний газрын байршилтай хамааралгүй байгаа болно. Тус нэхэмжлэлд Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг Түшээ гүний кино аманд 2011, 2012, 2013, 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр “Сансари” ХХК-ийн эзэмшил газартай хил залгуулан орц гарц гаргалгүй 11 иргэнд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна гэж бичсэн байгаа нь Монгол улсын газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулинд хориглоогүй заалтыг дурдсан байна. Гэтэл Монгол улсын Газрын тухай, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиудад "хил залгуулан газар өмчлүүлж, эзэмшүүлж, ашиглуулж болохгүй" гэж заагаагүй. Мөн нэхэмжлэлд Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/66, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/404, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/847, А/848, А/849 дугаар захирамжууд нь манай газар эзэмших эрхэд нөлөөлж байхад Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй, ойн бүсэд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг" гэж дурдсан байгаа бөгөөд Засаг дарга 2011, 2014 оны захирамжуудыг гарах үед Захиргааны ерөнхий хууль нь батлагдаагүй байсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх /Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/ хэсэгт заасан байдаг. Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэлгүй болно. Д.Наранчимэг би Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” хэсэгт заасан эрхээ эдлэхэд "Сансари" ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд нийцээгүй гэж үзэж байна мөн Монгол Улсны Үндсэн хуулиар олгогдсон газар өмчлөх, хүн оршин суух газраа өөрөө сонгох эрх ашиг хөндөгдөхөөр нэхэмжлэл гаргасан байна гэжээ.
Гуравдагч этгээд Ц.Өнөрцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "Сансари" ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад холбогдох “Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 03-р сарын 28-ны А/66, 2014 оны 06-р сарын 03-ны өдрийн А/240, 2014 оны 11-р сарын 11-ний өдрийн А/404, 2016 оны 10-р сарын 25-ны өдрийн A/847, А/848, А/849 дугаартай захирамжуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох тухай” хэрэгт миний бие Цэдэвийн Өнөрцэцэг нь гуравдагч этгээдээр татагдан оролцож байна. Анх Ц.Өнөрцэцэг би тус сумын Баянгол Түшээ гүн 5 дугаар гудамж, 5 г тоотод 3500 м2 газрыг улсын бүртгэлийн г-1403002250 бүртгүүлж, 000492116 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтэсээс 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр олгосон бөгөөд газрын кадастрын мэдээллийн санд 18640356827336 нэгж талбарын дугаартайгаар бүртгэгдсэн болно. Тус нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт "Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шашны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д Батсүмбэр сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/167 дугаар захирамжийн 1.4 га газарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, "Сансари" ХХК-д 98,6 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлэх, газар эзэмших гэрээг шинэчлэн баталгаажуулж, эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгохыг Батсүмбэр сумын Засаг даргад үүрэг болгосон бөгөөд 2011-2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр "Сансари" ХХК-ийн эзэмшил газартай хил залгуулан орц, гарцгүйгээр 11 иргэнд газар өмчлүүлсэн сумын Засаг даргын 2011 оны 03 дүгээр сарын 28-ны өдрийн А/66, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/404, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/848, А/849, А/849 дугаар захирамжуудыг хүчингүй болгон тус захирамжид холбогдох иргэдийн газар өмчлөх эрхийг хэвээр үлдээн 2017 оны газар зохион байгуулатын төлөвлөгөөнд туссан байршилд шилжүүлэн газар өмчлүүлэн олгохоор шийдвэрлэх хэмээн заасан" гэж дурдсан байгаа нь шүүхийн шийдвэрийг хэт гуйвуулан худал бичсэн байна. Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэрт /Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захираааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-д заасныг тус тус заасныг баримтлан Батсүмбэр сумын Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/167 тоот захирамжаас 1.4 га газарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, 98,6 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, "Сансари" ХХК-ний 100 га газар эзэмших эрхийг Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай зэрэг байгаль орчны тухай хууль тогтоомжид нийцүүлэн тус компаний газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг шинэчлэн баталгаажуулж, газрыг актаар хүлээлгэн егех, олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэхийг сумын Засаг даргад даалгах" нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай./ гэж заасан байхад "2011-2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр "Сансари" ХХК-ийн эзэмшил газартай хил залгуулан орц, гарцгүйгээр 11 иргэнд газар өмчлүүлсэн сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/66, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/404, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/847, А/848, А/849 дугаар захирамжуудыг хүчингүй болгон тус захирамжид холбогдох иргэдийн газар өмчлөх эрхийг хэвээр үлдээн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан байршилд шилжүүлэн газар өмчлүүлэн олгохоор шийдвэрлэх хэмээн заасан" энэ талаар огт дурдаагүй байхад илт худал зүйл бичиж, шүүхийн шийдвэрийг гуйвуулж байна гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэлд Тус сумын 3 дугаар багийн нутаг Түшээ гүний кино аманд 2011, 2012, 2013, 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлегөөнд тусгалгүйгээр Сансари ХХК-ийн эзэмшил газартай хил залгуулан орц гарц гаргалгүй 11 иргэнд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна." гэж хууль зөрчсөн мэт бичсэн байна. Гэтэл Монгол улсын Газрын тухай, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиудад "хил залгуулан газар өмчлүүлж болохгүй" гэж заагаагүй. Мөн нэхэмжлэлд "Батсүмбэр сумын Засаг даргын 201 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/66, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/404, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/847, А/848, А/849 дугаар захирамжууд нь манай газар эзэмших эрхэд нөлөөлж байхад Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй, ойн бүсэд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг" дурдсан байгаа бөгөөд Засаг дарга 2011, 2014 оны захирамжуудыг гарах үед Захиргааны ерөнхий хүуль нь батлагдаагүй байсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх /Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/ хэсэгт заасан байдаг. Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэл байхгүй болно. Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн дагуу Батсүмбэр сумын Засаг дарга 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/482 дугаар захирамжаар "Сансари" ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээхдээ өөрийн хуучин эзэмшиж байсан газрын хойд хэсгийг авалгүйгээр урд талдаа шинэ газрыг авсан боловч өнөөдрийг хүртэл хашаа барьж хамгаалаагүй байгаа. Ц.Өнөрцэцэг би Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь /Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;/ хэсэгт заасан эрхээ эдлэхэд "Сансари" ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд нийцээгүй бөгөөд Үндсэн хуулиар олгогдсон язгуур эрх ашгийг маань хөндөж байна гэжээ.
Гуравдагч этгээд Л.Даваасүрэн, Н.Чинбаатар, Э.Мөнхгэрэл, А.Дуламсүрэн, Л.Оюунгэрэл нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6.1.1-д заасан эрхийн хүрээнд хуульд заасан журмын дагуу маргаан бүхий газрыг өмчилж авсан. Бидний өмчилж авсан уг газар нь нэхэмжлэгч "Сансари" ХХК-ийн өмчлөлийн газартай ямар нэгэн байдлаар буюу 1 см-ийн ч давхцал үүсээгүй байхад нэхэмжлэгч нь бидний хуулиар олгогдсон газар өмчлөх бүрэн эрхийг ямар үндэслэлээр хязгаарлаж, газар өмчлөх эрхийг хүчингүй болгуулах гэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ "...манай эзэмшлийн газартай хил залгаагаас үүдэн орц гарц хаасан" гэжээ. Гэтэл уг маргаан бүхий газрыг Геодези зураг зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийг үндэслэн геодезийн байнгын цэг, тэмдэгтээр баталгаажуулж, Засаг даргаас олгосон. Нэхэмжлэгч нь орц, гарц хаасан гэх нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй байна. Бид нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хөндөөгүй болно. Бид Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа байтал ямар үндэслэлээр өмчлөлийн газар олгосон шийдвэрийг хүчингүй болгох билээ. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаад байгаа үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байна. Мөн нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана.” гэж заасан журмыг зөрчсөн байна. Хэдийгээр маргаан бүхий акт буюу бидэнд газар өмчлөх эрхийг олгосон шийдвэрийг захиргааны байгууллага нэхэмжлэгчид мэдэгдээгүй байх боломжтой ч дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн эзэмшил газрыг гуравдагч этгээд эзэмшиж байсан бодит нөхцөл байдлыг тэрээр байх боломжгүй юм. Тэгээд ч нэхэмжлэлдээ энэ талаар мэдэж байсан болохоо дурьдсан байна. Иймд нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг гаргснаас гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Гуравдагч этгээд С.Соёмбо-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: С.Соёмбо-Эрдэнэ миний би Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад газар хүссэн өргөдлийг хуульд заасан журмын дагуу өгсөн. Харин уг өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар надад мэдэгдээгүй. Газар өмчилсөн шийдвэр гаргасан талаар миний бие мэдэхгүй тул гуравдагч этгээдийн хувьд тайлбар гаргах боломжгүй байна. Иймд маргааныг хуульд заасны дагуу хянан шийдвэрлэхийг хүсье гэжээ.
Гуравдагч этгээд Д.Жаргалсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын иргэд газар өмчлүүлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, мөн хуулийн 27.1 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулахаар заасны дагуу Нарангэрэлээс тус газрыг худалдаж авахад газар өмчлөх эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, бичиг баримт нь бүрэн байсан. Тухайн үед газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх талаар мэдэхгүй байна. Мөн нэхэмжлэлд Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 03 сарын 28-ний өдөр А/66, 2014 оны А/240 дугаар бүхий захирамж, 2014 оны А/404 дүгээр захирамж, 2016 оны 847 дугаар захирамж, 2016 оны 848 дугаар захирамж, 2016 оны 849дугаар захирамжийг захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт зааснаар хөдлөх үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэх заалтад “Сансари” ХХК-ийн нэхэмжлэл шаардлага нийцэхгүй байдаг. Үндсэн хуулиар олгогдсон язгуур эрх ашиг хөндөгдөж байна. Зуслан өөрөө ордог нэг хаалгатай. Бид зуслангийн хашаа руу ордоггүй гадаа нь машинаа тавиад ордог. Зуслангийн үйл ажиллагаа хөндөгдөөд байна гээд байна өөрсдөө үйл ажиллагаагаа хөндөөд байдаг. Яагаад гэхээр зуслан бол хүүхдийн эрх ашиг гээд яригдаад байдаг боловч хажууд нь том амрагч авдаг. Сансари ХХК-д зургаан жил ажилласан. Эхлээд цалинжаад ажиллаж байсан. Сүүлдээ 5-6 сарын цалин өгөлгүй амралт дээр ажиллаад өгөөч гээд амралт дээр нь ажиллаж байсан. Эхнэр бид 2 өөрсдийнхөө хөрөнгөнөөс 20-оод сая төгрөг зарцуулсан байдаг. ойрын үед их дарамттай байдаг болсон. “Сансари ХХК”-ийн манаач ална, хядна гээд хүүхэд орон доогуур орж уйлаад. Шүүх энэ хэргийг үнэнээр шийдвэрлэж өгөх байх гэж итгэж байна гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болорцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энхмандах нь 2014 оны 66 дугаар бүхий захирамжаар өмчлөгдсөн газрыг иргэн Энхтүвшингээс Монгол улсын үндсэн хууль болон, Монгол улсын иргэнд газар өмчлөх тухай хуульд заасны дагуу худалдаж авсан байдаг. Шударгаар өмчлөх эрхээ олж авсан. Монгол улсын хууль тогтоомжийг зөрчилгүйгээр хуулийн дагуу өмчлөх эрхээ олж авсан байгаа. 2011, 2014 оны Батсүмбэр сумын Засаг даргын шийдвэр гарах үед шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байсан. 2016 оны 04 сарын 08-ний өдөр шүүхийн хүчинтөгөлдөр шийдвэр гарсан байдаг. Цаг хугацааны хувьд зөрүүтэй байдаг. “Сансари” ХХК-н хуучин эзэмшиж байсан 148 дугаар бүхий захирамжаар эрх шилжүүлэн авсан 100 га газрыг шүүхийн хүчинтөгөлдөр шийдвэрээр эргүүлж авсан бол энэ асуудал гарахгүй байх байсан. Үүн дээр орц гарцын асуудлыг шийдэж өгсөн байсан. Шүүхийн 2016 оны 04 сарын 08-ний өдрийн шүүхийн хүчинтөгөлдөр шийдвэрийг биелүүлэхдээ алдаатай шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Шүүхийн хүчинтөгөлдөр шийдвэрийг биелүүлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн шүүхэд хандаж албадан гүйцэтгэхээр шүүхэд хүсэлт гаргаад шүүхийн гүйцэтгэх журмаар шийдвэрлүүлэх ёстой байтал Засаг даргын шийдвэрээр явуулсан байдаг нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Хүүхдэд таатай орчин бүрдүүлэх ёстой мал амьтан, машин, мотоцикл, унадаг дугуй явахгүй байх ёстой гэх заалтыг зөрчиж хориглосон тэмдэг тэмдэглэгээ тавиагүй байдаг. 2-рт хүүхдийн зуслан уулын ам буюу өмчилдөг газраас 1 км гарангийн зай байдаг. Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэвтрэн өнгөрч болно гэж заасан байдаг. Маргаан бүхий захиргааны акт гаргахдаа мэдэгдэх сонсгох ажиллагаа хийгээгүй нь захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэж үзэж байна. 2011, 2014 оны эдгээр захирамжууд гарахад захиргааны ерөнхий хууль гэж огт гараагүй батлагдаагүй байдаг. 2016 оны 07 сарын 01-ний өдөр Захиргааны ерөнхий хуулийг дагаж мөрдөж эхэлсэн байгаа. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 08-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг Батсүмбэр сумын Засаг дарга 2017 оны 10 сарын 01-ний өдөр А/482 тоот захирамжаар “Сансари”ХХК-н газар эзэмших эрхийг сэргээхдээ өөрийн хуучин эзэмшүүлж байсан газрыг эзэмшүүлээгүй хойд хэсэг буюу голтой хэсгийн хасаад өөр хүний өмчлөх газар луу шинээр нэмж олгосон байдаг. “Сансари” ХХК-н нэхэмжлээд байгаа нэхэмжлэлийн шаардлага цаг хугацааны хувьд болон хүчинтөгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудыг үндэслэлгүйгээр тайлбарласан нэхэмжлэл гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд хандан гаргасан “Төв айгмийн Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/66, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/404, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/847, А/848, А/849 дугаартай захирамжуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн[1], Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 03 сарын 28-ны өдрийн А/66 дугаар захирамжийн Ц.Өнөрцэцэг /РД:чи58020801/, Б.Энхтүвшин /РД:ше63091000/ нарт холбогдох хэсэг, уг захирамжаар газар өмчлөн авсан иргэн Ц.Өнөрцэцэгийн 000492116 тоот гэрчилгээтэй Г-1403002250 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, иргэн Б.Энхтүвшингээс "Газар худалдах, худалдан авах гэрээ"-ээр өмчлөх эрх шилжүүлэн авсан иргэн Р.Энхмандахын 000510319 тоот гэрчилгээтэй Г-1403002249 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл,2014 оны 06 сарын 03-ны өдрийн А/240 дугаар захирамж, уг захирамжаар газар өмчлөн авсан иргэн Ж.Мөнх-Эрдэнийн 000368452 тоот гэрчилгээтэй, Г-1403001853 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, иргэн Р.Нарангэрэлээс "Газар худалдах, худалдан авах гэрээ"-ээр өмчлөх эрх шилжүүлэн авсан иргэн Д.Жаргалсайханы 000422845 тоот гэрчилгээтэй, Г-1403001854 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, 2014 оны 11 сарын 11-ний өдрийн А/404 дугаар захирамжийн иргэн Ж.Мөнхсайхан /РД:фб98111835/, Д.Наранчимэг /РД:вю81010861/ нарт холбогдох хэсэг, Ж.Мөнхсайханы 000309745 тоот гэрчилгээтэй, Г-1403001697 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, 2016 оны 10 сарын 25-ны өдрийн А/847 дугаар захирамж, уг захирамжаар газар өмчлөн авсан иргэн Л.Даваасүрэнгийн 000429433 тоот гэрчилгээтэй, Г-1403002142 дугаартай, иргэн Л.Оюунгэрэлийн 000429435 тоот гэрчилгээтэй, Г-1403002140 дугаартай тус тус газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, 2016 оны 10 сарын 25-ны өдрийн А/848 дугаар захирамж, уг захирамжаар газар өмчлөн авсан иргэн С.Соёмбо-Эрдэнийн 000429438 тоот гэрчилгээтэй, Г-1403002137 дугаартай, иргэн Э.Мөнхгэрэлийн 000429510 тоот гэрчилгээтэй, Г-1403002187 дугаартай тус тус газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, 2016 оны 10 сарын 25-ны өдрийн А/849 дугаар захирамж, уг захирамжаар газар өмчлөн авсан иргэн А.Дуламсүрэнгийн 000429431 тоот гэрчилгээтэй, Г-1403002144 дугаартай, иргэн Н.Чинбаатарын 000429443 тоот гэрчилгээтэй, Г-1403002132 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”[2] гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж маргаажээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч аж ахун нэгжээс: Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга нь 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдөр А/66 дугаартай захирамжаар иргэн Ц.Өнөрцэцэг /РД:ЧИ58020801/, Д.Энхтүвшин /РД:ШЕ63091000/, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240 дугаартай захирамжаар иргэн Ж.Мөнх-Эрдэнэ /РД:ФА89081885/, Р.Нарангэрэл /РД:ФМ63051563/, 2014 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн А/404 дугаартай захирамжаар иргэн Ж.Мөнхсайхан /РД:ФБ98111835/, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/847 дугаартай захирамжаар иргэн Л.Даваасүрэн /РД:ХВ57061473/, Л.Оюунгэрэл /РД:СБ82021621/, мөн өдрийн А/848 дугаартай захирамжаар С.Соёмбо-Эрдэнэ /РД:ШЖ76063039/, Э.Мөнхгэрэл /РД:СБ84090419/, мөн өдрийн А/849 дугаартай захирамжаар Н.Чинбаатар /РД:АЗ63041711/, А.Дуламсүрэн /РД:ХБ83042061/ дугаартай захирамжуудаар тус тус газар өмчлүүлэхдээ тус сумын 2011, 2014, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр “Сансари” ХХК-ийн эзэмшил газартай хил залгуулан орц гарц гаргалгүйгээр өмчлүүлсэн. Мөн аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 01/1186 дугаартай албан бичигт ... 2011, 2014, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр нэр бүхий 11 иргэнд газар өмчлүүлсэн ... захирамжуудыг хүчингүй болгон тус захирамжид холбогдох иргэдийн газар өмчлөх эрхийг хэвээр үлдээн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан байршилд шилжүүлэн газар өмчлүүлэн олгохоор шийдвэрлэж заасны дагуу нэхэмжлэгч аж ахуй нэгжид Батсүмбэр сумын Засаг дарга 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн А/482 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг сэргээн олгохдоо маргаан бүхий захирамжуудыг хүчингүй болгоогүй. Нэр бүхий гуравдагч этгээдүүдэд газар өмчлүүлэхдээ Монгол улсын Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны ерөнхий шаардлага, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйл 5.1, 5.2, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйл 6.1.1, мөн хуулийн 21 дүгээр зүйл 21.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл 4.2.6, мөн хуулийн 26 дугаар зүйл 26.1, мөн хуулийн 43 дугаар зүйл 43.1-т заасныг тус тус зөрчиж гэж тус тус тайлбарлан маргажээ.
Холбогдох баримтыг авч үзвэл: Нэхэмжлэгч “Сансари” ХХК-ийн 98,6 га газрын газар эзэмших эрхийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дугаартай шүүхийн шийдвэрээр[3] сэргээсний дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн А/482 дугаартай захирамжаар[4] “Сансари” ХХК-нд 95,4 га газрыг эзэмшүүлсэн байна.
Мөн нэхэмжлэгч аж ахуйн нэгжээс Төв аймгийн Засаг даргад гомдол гаргасны дагуу Төв айгмийн Засаг даргаас 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 01/1186 дугаартай[5] ... 2011, 2014, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр нэр бүхий 11 иргэнд газар өмчлүүлсэн ... захирамжуудыг хүчингүй болгон тус захирамжид холбогдох иргэдийн газар өмчлөх эрхийг хэвээр үлдээн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан байршилд шилжүүлэн газар өмчлүүлэн олгохоор шийдвэрлэх ... албан бичгийг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ганболдод хүргүүлсэн боловч 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн А/482 дугаартай захирамжийг гаргахдаа нэг бүхий 11 иргэнд газар өмчлүүлсэн захирамжуудыг хүчингүй болгож, газрыг өөр газарт шилжүүлэн өмчлүүлээгүй байна.
Нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь энэ үйл баримтаас үзэж, хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдөр А/66 дугаартай, 2014 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн А/404 дугаартай, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/847, А/848, А/849 дугаартай захирамжууд нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйл 5.1.5.1-д зааснаар сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өмчлөхөөр тусгагдаагүй газар өмчлүүлсэн, мөн хуулийн 6 дугаар зүйл 6.1.1-д заасны дагуу амралт, ойн болон усан сан бүхий газар газар өмчлүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул тухай актуудыг хүчингүй болгуулна гэж тайлбарлаж байгаад холбогдуулан дүгнэвэл.
Газрын тухай хуулийн 5 дугаар зүйл 5.2-т “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно”, мөн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйл 6.1.1-д “хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэрийн газар /гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг/, бэлчээр, ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад газарт” гэж зааснаас үзвэл эдгээр газраас бусад газарт газар өмчлүүлж болохоор байна.
Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйл 5.1.2-т “иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, ... сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, сумын төв, тосгоны тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох”, гэж заасны дагуу Батсүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай “Сумын газар зохион байгуулалтын 2010 оны төлөвлөгөөг дүгнэж, 2011 оны төлөвлөгөөг батлах тухай” тогтоол[6], 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаартай “Газар зохион байгуулалтын ажлын 2013 оны тайланг дүгнэж 2014 оны төлөвлөгөөг батлах тухай” тогтоол[7], 2015 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 04 дугаартай “Газар зохион байгуулалтын ажлын 2015 оны тайланг дүгнэж, 2016 оны төлөвлөгөөг батлах тухай” тогтоол[8] зэргээр нэр бүхий 11 гуравдагч этгээд нарт маргаан бүхий газарт газар өмчлүүлэхдээ тус сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт газар өмчлүүлсэн захиргааны байгууллага буруу бөгөөд, газар зохион байгуулалтын төлөвлгөөнд тусгагдаагүй газарт газар өмчлүүлсэн болох нь тогтоогдож байна.
Хавтас хэрэгт байгаа үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Сансари” ХХК-д 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр буюу нэр бүхий 11 гуравдагч этгээдэд газар өмчлүүлснээс хойш газрыг эзэмшүүлсэн болох нь тогтоогдож байна. Гэхдээ нэр Ц.Өнөрцэцэг нарын 11 иргэнд, нэхэмжлэгч аж ахуйн нэгжид Батсүмбэр сумын Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 138 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” захирамжаар 100 га шилжүүлэн эзэмшүүлсэн гэх эзэмшлийн газраар дайран өнгөрөхөөр газарт газар өмчлүүлсэн гэдэг нь нэхэмжлэгч “Сансари” ХХК-ийн захирал А.Цогтмагнай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 07/161 дугаартай шинжээчийн дүгнэлтээр[9] зэргээр тогтоогдож байгааг дурьдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч аж ахуйн нэгжээс нэр бүхий 11 иргэнд газар өмчлүүлэхдээ Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйл 5.1.5.1-д “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх” гэсэн заалтыг зөрчсөн гэж тайлбарлах боловч Ц.Өнөрцэцэг нарын нэр бүхий 11 иргэн нь өмнө өмчилсөн газраа эзэмшиж байгаагүй. Эзэмшлийн газраа өмчлөхөөр өргөдөл гаргасан гэдэг нь тогтоогдохгүй бөгөөд өмнө тус газраа эзэмшиж байсан талаар нотлох баримт хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад аваагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “Сансари” ХХК-ийн эзэмшлийн 95.4 га газартай гуравдагч этгээд нарт өмчлүүлсэн газар нь давхцалгүй гэдэг нь Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 07/161 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “Сансари” ХХК нь хэдийгээр гуравдагч этгээд нарт орц гарц гаргаагүйгээс манай газар эзэмших эрх хөндөгдөж байна гэж тайлбарлаж байгаа боловч Газрын тухай хуулийн 48 дугаар зүйл 48.1-д “Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөхийг хориглосон дохио тэмдэг тавих, хашаа барих зэргээр тусгайлан хамгаалаагүй бол хэн боловч тухайн газарт хохирол учруулахгүйгээр нэвтэрч, дайран өнгөрч болно” гэж заасны дагуу гуравдагч этгээд нар нь нэхэмжлэгч “Сансари” ХХК-ийн эзэмшлийн бүсэд нэвтэрч, дайран өнгөрч буй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, хохирол учруулсан талаарх нотлох баримт байхгүй бөгөөд энэ хуульд харшлаагүй гэж үзэхээр байна.
Хэрэв нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд ийнхүү эзэмшлийн бүсээр дайран өнгөрч байгаа нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна гэж үзвэл зогсоохыг шаардах эрхтэй байна. Мөн гуравдагч этгээд нар нь орц, гарцыг гаргахаар нэхэмжлэгчийн эзэмшилд буй газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч “Сансари” ХХК нь Газрын тухай хуулийн 48 дугаар зүйл 48.1-д ... бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөхийг хориглосон тэмдэг тавих ... гэж заасны дагуу өөрийн эзэмшлийн бүсэд орохыг хориглосон тэмдэг тавиагүй болох нь Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 07/161 дугаартай шинжээчийн дүгнэлт, гуравдагч этгээд нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Гуравдагч этгээд нарт өмчлүүлсэн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй гэж, ойн санд хамааралтай гэж нэхэмжлэгч маргах боловч энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Хүүхдийн зусланг зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэж боловч орц гарц гаргаж өгсөнөөр хүүхдийн зуслан нь харин ч хуулийн дагуу стандартдаа нийцүүлж хүүхдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааны чиг үүрэгт нийцнэ.
Нөгөөтэйгүүр хүүхдийн зусланг тус тусад нь хашаа, хаалгатай гэж нэхэмжлэгч тайлбарлах тул бг зуслангийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй гэж үзлээ.
Хэрэв хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд хохиролтой, ноцтой нөлөөлөхөөр бол гуравдагч этгээд нарыг газраа хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг зогсоохыг шаардах эрх нээлтэй байна.
Гуравдагч этгээд нар нь газар өмчлөх хүсэлтээ сумын захиргааны байгууллагад өгсөн гэж тайлбарлах бөгөөд захиргааны байгууллага нь хариуцлагагүй ажилсанаас болж гуравдагч этгээд нарын өмчлөх эрх үүссэн нэгж талбарын хувийн хэргийг архивт зохих ёсоор хадгалаагүй нь буруутайг тэмдэглэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагын үүрэгт ажилд, гуравдагч этгээд нарыг буруутгах боломжгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах", 26.1-т "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хуулъ ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно", 43.1-т "Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ" гэж заасны дагуу нэхэмжлэгч талд гуравдагч этгээд нарт газар өмчлөхдөө мэдэгдээгүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр А/482 дугаартай захирамжаар нэхэмжлэгч “Сансари” ХХК-нд 95.4 га газар эзэмшүүлэхдээ газар өмчлөх эрхтэй нэр бүхий гуравдагч этгээд нарт Захиргааны ерөнхий хуулий 4 дүгээр зүйл 4.2.6, 26 дугаар зүйл 26.1, 43 дугаар зүйл 43.1-д заасны дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагаа явуулаагүй байх тул үүнээс зөвхөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ........................
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЖИДМАА
[1] Хавтас хэргийн 1-р хавтас 29-31
[2] Хавтаст хэргийн 1-р хавтас 109-112
[3] Хавтаст хэргийн 1-р хавтас 16-22
[4] Хавтаст хэргийн 1-р хавтас 23 тал
[5] Хавтас хэргийн 1-р хавтас ....
[6] Хавтаст хэргийн 2-р хавтас ...
[7] Хавтаст хэргийн 2-р хавтас ....
[8] Хавтаст хэргийн 2-р хавтас ...
[9] Хавтаст хэргийн 1-р хавтас 86-92