Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2016/00856

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2016/00856

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

Нэхэмжлэгч: Ц.И

Хариуцагч: Д.Н

 

худалдах худалдан авах гэрээний үүрэгт 40.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 780.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гэрч Г.Э, нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ц.И нь иргэн Д.Н тэй харилцан тохиролцож өөрийн өмчлөлийн Форд маркийн саарал өнгөтэй, 44-89 УБ улсын дугаартай суудлын автомашинаа 40.000.000 төгрөгөөр худалдахаар 2015 оны 06 сарын 30-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж машинаа Д.Н гийн нэр дээр шилжүүлж өгсөн. Д.Н нь мөнгөө 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлөхийг хүссэн тул үүнийг нь зөвшөөрсөн боловч гэрээгээр тохиролцсон хугацаандаа мөнгөө төлөөгүй. Алдангийг хүссэн хэмжээгээрээ бич гэсэн ба хугацаандаа өгчих юм байна гэж бодоод бичээгүй юм. Мөнгөө төлөхийг шаардсан боловч мөнгө бүтэхгүй байна гэхчлэн шалтаг хэлсээр 11 сарын хугацаа өнгөрсөн. Байр авч зөрүүг нь өгнө үү гэж хүсэж байсныг нь нэхэмжлэгч зөвшөөрөөгүй. Д.Н гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй, 337 хоног хугацаа хэтрүүлсэн ба хоног тутам 0.5 хувийн алданги тооцвол 67.400.000 төгрөг болж байгаа боловч Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтын дагуу 20.000.000 төгрөгийг нэхэмжлэхээр байгаа боловч үндсэн төлбөрөө богино хугацаанд төлбөл нэхэмжлэхгүй гэж бодож байна. Иймд Д.Н гээс 40.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Г.Эад миний машиныг барилгын материалаар солилцохоор хэлэлцэх эрх байхгүй. Надад барилгын материал ч хэрэггүй. Да хүрээ захын дэргэд миний хашаа, 2 давхар байшин, граж байдаг ба барилгын маань цонхны шил хагарчихсан байхад Г.Э цонх хийдэг үйлдвэрт таньдаг хүн байгаа гээд утсаар ярьж нэг залууг дуудсан. Тэр залуу нь цонх шиллэх гэж байхдаа миний хашаанд байгаа машинуудыг хараад зарах уу гэж асуусан. Надад 2 Форд машин байсан, нэгийг нь зарна гэсэн. Тэр залууг Мандах гэдэг бөгөөд хэд хоногийн дараа хадам аав Н гээ дагуулж ирээд бараа солилцоо, лизингээр авч болох уу гэсэн. Би үгүй, 25.000 ам.доллараар авсан машин хямдхан 40.000.000 төгрөгөөр өгнө гэж хэлсэн юм. Хэд хоногийн дараа Н эхнэрээ дагуулж ирж үзээд худалдах худалдан авах гэрээ хийсэн юм. Н надаас машин худалдаж авахын тулд 2 удаа ирж үзээд, өнгийг нь сонгож, үнэ өртгөө тохирсон. Үүнийг хүсэл зоригийн илэрхийлэл биш гэх үү. Барилгын материал авна гэж ер тохиролцоогүй. Барилга барьж буй таньдаг хүмүүстэй ярилцаад танай бүтээгдэхүүнээс өгөөд 10 дугаар сарын 01 хүлээлгүй мөнгөө гаргаж авч болно биз дээ гэхэд болно гэж байсан.  Найзыгаа засварын материал авна гэхэд нь хариуцагчаас авахуулж, үнэ 780.000 төгрөгийг нь авсан тул автомашины үлдсэн үнээс 780.000 төгрөгийг хасаж тооцож болно. Гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

Хариуцагч хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Д.Н гийн эхнэр Х нь “Мон-Арк” ХХК-ийг ажиллуулдаг бөгөөд вакуум цонх, хуурай хольцын үйлдвэрлэл эрхэлдэг. Д.Н гийн хүргэн М-ын хамаатны хүн Э нь 2016 оны 06 сард барилгын материалын талаар асууж сураглаж яваад барилгын вакум цонх хийлгэнэ, хар цагаан замаска, плитаны цавуу нийлүүлээч гэхэд нь “зээлээр бол өгч чадахгүй, бараа материалаар бартердаж болно” гэдгээ хэлэхэд нэг удаа Форд маркийн автомашин байна, бид барилгад бараагаа нийлүүлж машиныхаа мөнгийг өөрсдөө гаргаад авчихна гэхэд нь зөвшөөрсөн. Улмаар машиныг нь очиж үзэхэд 44-89 УБ дугаартай автомашин байсан ба нэр шилжүүлснийхээ дараа аккумлятор хийж асааж авсан болно. Гэтэл Эын барилгад бараа материал нийлүүлэх ажил нь бүтээгүй, өөрсдөө бараа материалаа авалгүй удааширсан.

Уг автомашиныг Эын машин гэж ойлгож байсан боловч Игэдэг хүний машин болохыг сүүлд мэдсэн. Надтай гэрээ хийе гэхэд нь нэгэнт 40.000.000 төгрөгийн бараа материал нийлүүлэх юм чинь гэдэг үүднээс 40.000.000 төгрөгөөр уг автомашиныг худалдах худалдан авах гэрээн дээр гарын үсэг зурсан. И“бараагаа үйлдвэрийнх нь үнээр нийлүүлээч" гэхэд нь зөвшөөрсөн. Улмаар 2016 оны 07 дугаар сард эхлээд дээж авъя гээд бүх материалаас дээж авсан. Гэтэл Ц-ийн Баасанжав гэдэг хүн Амгаланд баригдаж байгаа барилга дээрээ материал авч байгаа, үнийг нь Иэд өгнө, бид ярьж тохиролцсон гэсний дагуу 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн нэг ч төгрөг нэмэлгүй үйлдвэрийн үнээр нь, өөрсдөө тээвэрлэн 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 780.000 төгрөгийн бараа материал авсан. Өөрсдөө бараа материалаа цаг хугацаанд нь аваагүй. Барилгын материал авч бусдад нийлүүлээд автомашины үнээ гаргаад авчихна гэж тохиролцсон нь 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 09 дүгээр сарын 9-ний едрийг хүртэлх бараа нийлүүлсэн баримтуудаар нотлогдож байгаа ба автомашин худалдах худалдан авах гэрээ хийх анхнаасаа хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй манайхаас бараа материал авахын тулд автомашинаа арилжаалж байна гэж бодож байсан. Иргэн Ц.Иөөр хэлцлийг халхавчлах зорилгоор, бараа материал авах бус, автомашинаа худалдах санаа зорилгоор гэрээг хийсэн байх тул 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, худалдах худалдан авах гэрээгээр халхавчлан шилжүүлсэн Форд маркийн автомашиныг буцааж, шилжүүлсэн барилгын материалын үнэ болох 780.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

Гэрч Г.Эаас шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Ц.Итэй найз, хамтарч ажилладаг, М бол манай ээжийн төрлийн хүүхэд, вакум цонхны үйлчилгээ эрхэлдэг. Ц.Иийг засвар хийлгэнэ гэхэд нь Мандахаар хийлгүүлэхээр дуудсан. Тэгж очихдоо Ц.Иийн хашаанд байсан машиныг харчихаад авна болоод, хадам аав Д.Н г дагуулж ирж үзэж харсан. Ц.Ибэлэн мөнгөөр хямд худалдаж байгаа гэсэн. Үнийг тодорхой хугацаанд төлөхөөр тохирч гэрээ байгуулсан. Автомашиныг барилгын материалаар яг солихоор тохиролцоогүй. Харин тал талаасаа барилгын материалыг зарах талаар санаа тавьсан. Баасанжавыг барилгын материал авна гэхэд нь тэндээс авахуулж мөнгийг нь гаргаж авч байсан гэв.  

Шүүх нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримтууд, дипозит дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч хариуцагчаас автомашин худалдах худалдан авах гэрээний үүрэгт 40.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 780.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ талуудын хооронд автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, автомашиныг шилжүүлсэн, худалдан авагч үнийг төлөөгүй гэж үндэслэж, хариуцагч татгалзлаа тайлбарлахдаа автомашиныг худалдан аваагүй, харин барилгын материалаар сольж арилжахаар тохиролцон гэрээ хийсэн, худалдах худалдан авах гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Ц.И, хариуцагч Д.Н д 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Форд маркийн 44-89 УБ улсын дугаартай автомашиныг худалдах, хариуцагч Д.Н автомашины үнэ 40.000.000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 01-нд төлөхөөр тохиролцон гэрээ хийж, 2 тал гарын үсэг зурсан байх ба мөн өдөртөө бичиг баримт дахь нэрийг шилжүүлж, автомашиныг Д.Н д хүлээлгэн өгсөн нь тогтоогдож байна. Худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр гэрээ байна.

Талуудын хооронд автомашин болон барилгын материал сольж арилжих тухай гэрээ хийгдсэн байдал тогтоогдохгүй байна. Автомашиныг солих арилжах тухай ярьж байсан бол тэр бараа бүтээгдэхүүн нь хэдий хэмжээний, юу болох нь тодорхойгүй байна. Арилжааны гэрээгээр энэ нь тодорхой байх байсан.

Талууд, гэрчүүдийн тайлбараас үзэхэд, хариуцагч автомашины үнийг төлөхийн тулд барилгын материал зарахад тодорхой хугацаа шаардлагатай байсан, автомашины үнэ төлөх хүртэл хугацаанд Ц.И, Г.Э нар ч гэсэн барилгын материал борлуулахад туслах талаар ярилцаж байсан байдлууд тогтоогдож байх бөгөөд энэ байдал нь гэрээний төрлийг өөрчлөхгүй юм.

            Хариуцагч худалдан авсан Форд маркийн 44-89 УБ улсын дугаартай автомашины үнийг төлөөгүй байх ба хариуцагчаар нэхэмжлэгчид автомашины үнийг төлүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч найз Баасанжавын хариуцагчаас авсан барилгын материалын үнэ 780.000 төгрөгийг хүлээн авснаа тайлбарласан тул энэ мөнгийг төлүүлэх мөнгөнөөс хасаж тооцов.

Автомашин худалдах худалдан авах гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан хэлцэл гэж үзэх боломжгүй байх тул худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголоо. Харин хариуцагчийн 780.000 төгрөг гаргуулах тухай шаардлага нь үндсэн нэхэмжлэлтэй суутган тооцогдож хангагдаж байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ НЬ:

  1. Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан Д.Н гээс 39.220.000 төгрөгийг гаргуулж Ц.Иэд олгож, нэхэмжлэгчийн 780.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Монгол улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-ыг баримтлан хариуцагчийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжилсэн 780.000 төгрөг нь үндсэн нэхэмжлэлд суутган тооцогдсоныг дурьдсугай.

 

  1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагчаас 354.050 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 357.950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 357.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба 7 хоногт бэлэн болох шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ                        С.БУД