Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 78

 

С.Б-өд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Я.Туул

Шүүгчид                                         Ц.Амаржаргал

                                                       Б.Манлайбаатар

Прокурор                                       А.Оргилбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Б.Цэрэнбат

Хохирогч                                        Ж.А-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 798 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С-гийн Б-өд холбогдох эрүүгийн 1718002280113 тоот, 1 хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б- овогт С-гийн Б-, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч С.Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 17-ний өдөр 12 цагийн орчим өөрийн гэртээ эхнэр Ж.А-ыг жирэмсэн болохыг мэдсээр байж хэл амаар доромжлон толгой, цээж, хөл, гэдсэн тус газар олон удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 798 дугаартай  шүүгчийн захирамжаар:

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Б-өд холбогдох эрүүгийн 17180022280113 дугаартай хэргийг прокурорт буцааж,

-Хэрэг Прокурорын газар очтол шүүгдэгч С.Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлэхээр… тус тус заажээ.

Прокурор А.Оргилбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

“...Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд шүүх хуралдаанд прокурорын торгуулийн ялын хэмжээг шүүгдэгч хүлээн зөвшөөрөөгүй, прокурор шүүх хуралдаанд “ямар ял оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудап” гэж тайлбарлаж байгаа хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д “шүүх шүүгдэгчийн гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан. Тиймээс прокурорын торгох ялын санал оруулсан байхад шүүх өөр төрлийн ял оногдуулах нь зохимжгүй байхаар харагдаж байна. Иймд шүүгдэгч С.Б-өд холбогдох эрүүгийн 1718002280113 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй байх тул гэсэн дүгнэлт хийж 798 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхийн 798 дугаартай шүүгчийн захирамж нь дараахь үндэслэлүүдээр үгүйсгэгдэж байна. Үүнд:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17 дугаар бүлэг нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ зөвхөн энэ бүлэгт заасан журмын дагуу  шийдвэрлэхээр хуульчилж өгсөн болох нь тодорхой харагдаж байна. Тус бүлэг нь дотроо хоёр өөр төрлийн журмыг агуулсан байх бөгөөд шүүгчийн шийдвэр гаргасан дээрх тохиолдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан 16 төрлийн хэргийг яллагдагч нь хүсэлт гаргасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокуророос хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар зөвшилцсөн /зөвшөөрсөн/ эсэхээс үл хамааран зөвхөн 17.5 дугаар зүйлд заасан журмын дагуу хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн ялын саналаа яллагдагчид танилцуулж, гарын үсэг зуруулан шүүхэд шилжүүлж шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хянан шийдвэрлэж шүүхээс хоёр төрлийн тогтоол /цагаатгах, шийтгэх/ гарахаар хуульчилсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан 16 төрлийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журмаар шийдвэрлэхгүй болох нь харагдана. /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хэргийг шийдвэрлэхэд 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэх үндэслэлгүй учир нь 17.5 дугаар зүйл нь хэрэг хянан шийдвэрлэх процессоо бүрэн агуулсан байна/

Гэтэл шүүгч дээрх хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон гэж уншиж сонсгосон атал прокурорт гардуулсан захирамжийн удирдлага болгосон хуулийн зүйл, хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсгийг удирдлага болгон гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т заасны дагуу шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон гэж дүгнэж байна.

2 дугаарт: Шүүгчийн захирамжид С.Б-өд холбогдох 1718002280113 дугаартай хэргийн дугаарыг 17180022280113 гэж, мөн С.Б-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэж зүйл анги буруу бичигдсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй байна.

3 дугаарт: Шүүгчийн захирамжийн хэргийг прокурорт буцаахдаа удирдлага болгосон хуулийн зүйл хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3-т заасныг гэсэн нь хуульд байхгүй зүйл, хэсгийг удирдлага болгосон байна. Зүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1 3-т заасныг удирдлага болгон гэж бичих байсан.

Дээрх үндэслэлүүдээр 798 тоот шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.8-д зааснаар Эрүүгййн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгчийн хэргийг прокурорт буцаах болсон үндэслэлүүдийг тус бүрээр нь няцаахад тус захирамжийн 1 дэх заалтанд: Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоолыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу үйлдээгүй. Гэсэн атал тус хуулийн аль зүйл хэсэгт заасан үндэслэл журмыг баримтлаагүй болохыг хуулийн зүйл хэсэгтэй нь бичиж өгөөгүй. Уг тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу бичигдсэн бөгөөд шинжээч томилсон тогтоолыг эрх бүхий албан тушаалтан баталж гарын үсэг зурж, тамга тэмдэг дарна гэсэн хуулийн зүйл, хэсэг байхгүй. Харин уг тогтоолд зөрчлийн гомдлын дугаар бичигдээгүй техникийн апдаа гарсан нь үнэн болно. /Уг гомдол нь анх захиргааны зөрчлийн гомдлоор шалгагдсан бөгөөд зөрчлийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Амарсанаа зөрчлөөр шалган шинжээч томилсон тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үйлдэж шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ж.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож гомдлыг харьяаллын дагуу гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд шилжүүлэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан болно.Тийм болохоор тус тогтоолд эрүүгийн хэргийн дугаар болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг бичигдэх боломжгүй юм./

2 дахь заалт: Шүүгдэгч С.Б- нь “Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсэг”- т илчит тэрэгний туслах машинч хийдэг тухай тус байгууллагаас ирүүлсэн албан тоот хавтаст хэрэгт авагдсан бөгөөд, мөн арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай болон зээл авсан эсэх талаарх лавлагааг авч хэрэгт хавсаргасан бөгөөд С.Б- нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад сарын 1.500.000 төгрөгийн цалинтай гэж мэдүүлсэн болно.

3 дахь заалт: Шүүгч энэ заалтанд хуулиас үг хасаж иш татсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь хасалт хийгдээгүй тохиолдолд ингэж уншигдана. “Прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч. хусэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж, гарын үсэг зуруулна” гэсэн байна.

Хуулийн дээрх заалтын хувьд хохирогч нь хүсэлт гаргасан тохиолдолд оногдуулах ялын саналаа прокурор танилцуулах бөгөөд яллагдагчтай ял зөвшилцөх, зөвшөөрөх эсэх асуудпыг огт хөндөөгүй бөгөөд харин оногдуулах ялын талаар заавал танилцуулна гэж ойлгох нь зүйтэй байна. Практикт прокуророос тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанарт тохирсон ялын саналыг хүлээн зөвшөөрсөн тохиолдол үгүй.

4 дэх заалт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг иш татсан бөгөөд прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтаар мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Ерөөмаад даалгасан байх бөгөөд мөрдөгч нь Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан сэжигтнийг дуудан ирүүлнэ гэжээ. Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжпэгч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагчийг мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахаар дуудан ирүүлж болно. Мөрдөгчийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй нь апбадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй.” гэсэн зохицуулалт байх болохоос яаж дуудан ирүүлсэн тухай хавтаст хэрэгт тэмдэглэл үйлдэн хавсаргана гэсэн ойлголт биш юм. Харин мөрдөгчийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй тохиолдолд мөрдөгч нь прокурорт мэдэгдэж, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлнэ гэсэн хуулийн зохицуулалттай байна.

Мөн шүүгчийн захирамжид “прокурор торгох ялын санал оруулсан байхад шүүх өөр төрлийн ял оногдуулах нь зохимжгүй” гэж дүгнэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар бүлгийн 47 дугаар зүйлийн 1-т “Монгол Улсад шүүх эрх мэдпийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэсэн заалттай авцалдахгүй дүгнэлт хийсэн гэж дүгнэхээр байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 798 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйпийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулж хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаапгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгг заасныг удирдлага болгон Прокурорын эсэргүүцал бичив” гэжээ.

Прокурор А.Оргилбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“Эсэргүүцлээ дэмжиж байна... Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхэд буцаах саналтай байна” гэв.

Хохирогч Ж.А- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...С.Б- бид хоёр эвлэрсний дараа ийм асуудал үүссэнд надад хүндрэлтэй байна, би С.Б-өд “гомдолгүй” гэдгээ хэлсэн, гэтэл заавал шүүх эмнэлгээр орох ёстой гэж надад шаардлага тавьсан учраас орсон. С.Б- бид хоёр эвлэрч хамт амьдарч байгаа, ийм тохиолдолд анхан шатны шүүх яагаад ийм өндөр торгууль оногдуулсныг ойлгохгүй байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Шүүх эмнэлэгийн дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэсэн байдаг, гэтэл прокурорын дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэсэн зөрүүтэй байдаг. С.Б-өд Захиргааны арга хэмжээ авах нөхцөл байсаар байтал хүчээр эрүүгийн хэрэг болгож байгаад харамсаж байна. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэв.

Тодорхойлох нь:

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-өд холбогдох эрүүгийн 17180022280113 дугаартай хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Эрүүгийн хэргийг хуульд заасан үндэслэл байгаа бол хялбаршуулан шийдэхээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зохицуулжээ. Ийнхүү хялбаршуулан шийдэхдээ мөн хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлүүдэд заасан хоёр журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

Тухайлбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 16 хэргийг  шүүх хүлээн аваад 72 цагийн дотор прокуророос яллагдагчид оногдуулах ялын болон албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар гаргасан саналыг харгалзан цагаатгах, эсхүл шийтгэх тогтоол гаргаж шийдвэрлэнэ.

Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 16 хэргийг прокурор хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлж, шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн бол хэргийг мөрдөн байцаалтанд буцаах хууль зүйн боломжгүй байна.

Шүүгдэгч С.Б-өд холбогдох эрүүгийн 17180022280113 дугаартай хэрэгт хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүгч /яллагдагчийн шүүхэд шилжүүлэхээс өмнө/ өөрийн санаачилгаар болон талуудын гаргасан хүсэлт, гомдлоор урьдчилсан хэлэлцүүлэг зарлах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3 дахь хэсэгт заасан шийдвэрийг гаргаж болно.

Анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтуудыг буруу ойлгож хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааасан, хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байх тул Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 798 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 798 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч С.Б-өд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч С.Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

  

 

                                                   ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                   ШҮҮГЧИД                                            Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                Б.МАНЛАЙБААТАР