Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 499

 

 

                                                           

 

 

 

 

 

 

    2020        06          22                                2020/ШЦТ/499

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гэлэнгүүд овогт Пүрэвжавын Гт холбогдох эрүүгийн 2011 00484 0407 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 12-130 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих яд оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгэж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршуул үзүүлэх тухай хуулиар өршөөн хэлтрүүлсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, Гэлэнгүүд овогтой Пүрэвжавын Г, /РД: ______/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Г нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг давсгэрт үйл ажиллагаа явуулдаг “СЮ” сүлжээ дэлгүүрийн гадна Бүгд Найрамдах Хятад улсын иргэн Динг Кай Юу-н хэтэвчийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 72,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Улсын их дэлгүүрийн зүүн талд иргэн М.Мэндсайханы халааснаас “Айфоне про-11” загварын гар утсыг хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2,632,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн урд талын явган хүний гарцан дээр хохирогч Г.Мөнгөнхуягийн халааснаас “Самсунг эс-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 576,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч П.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Нэг. Хохирогч Бүгд Найрамдах Хятад улсын иргэн Динг Кай Юун эд хөрөнгийг дээрэмдсэн хэргийн талаарх нотлох баримтууд:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11х/

Шүүгдэгч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... 2020 оны 02 дугаар сард байр яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Тухайн үед би цагаан шонхор оёдлын үйлдвэрт ажиллаж байсан. Тэгээд ажлаасаа 14 цагийн үед гараад Улсын их дэлгүүр орчимд ирсэн тэгээд гудамжаар явж байтал миний урд талд 2 эмэгтэй хүн явж байсан тэр хоёрын нэгнийх нь үүрч явсан цүнх нь онгорхой байсан. Тэгэхээр нь тэр 2-ын ар талаас дагж яваад цүнхийг нь хартал жижиг яагаан өнгийн түрийвч байсан. Тэгээд би тэр түрийвчийг нь авах гэтэл тэр эмэгтэй эргээд харчихаар нь тэр чигтээ аваад зугтаасан.. гэх /хх-ийн 33-34х/,

Хохирогч Динг Кай Юу-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ “...19 цагийн орчимд гэрээсээ гарч Улсын Их дэлгүүр орох гэж Урт цагаан худалдааны төвийн урд талаар явж байгаад зам дагаж урд зүг рүү буюу Улсын Их дэлгүүр рүү алхаж явсан. Урд зүг рүү апхаж явж байх замд “СЮ” сүлжээ дэлгүүрийн урд талд миний үүргэвчийг хүн авах гэж байгаа юм шиг мэдрэгдээд үүргэвчээ бариад эргээд харах үед 20 гаран насны 30 арай хүрээгүй гэмээр хар өнгийн богино куртик, хар өмд, хар гуталтай эрэгтэй хүн миний цүнхнээс миний өөрийн хэтэвчийг авч байсан. Тэгэхээр нь би өөрийн хэтэвчийг булаацалдсан боловч тэр хүн надаас илүү хүчтэй байсан учраас миний хэтэвчийг аваад зам хөндлөн гараад хойд зүгрүү гүйхээр нь араас нь би гүйсэн. Тэгтэл 2 эрэгтэй хүн тэр эрэгтэйг барих гэтэл тэр хүн буцаад урд зүг рүү гүйж явсан бөгөөд араас нь тэр 2 эрэгтэй надтай хамт хөөж гүйсэн. Ингээд бид гурав хөөж байтал тэр хүн миний ажилдаг 23 дугаар сургууль руу эргээд гүйчихсэн би тэр хүнийг байран дунд ороод аль зүг рүү гүйж явсан болохыг нь харж чадаагүй. Уг хүн миний хэтэвчийг авч явсан. Миний хэтэвчинд 3 ширхэг Хятад банкны карт, миний өөрийн Хятад улсын иргэний үнэмлэх, 60-70 орчим мянган төгрөгийн хамтаар байсан...” гэх /хх-ийн 20, 25х/,

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй  хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 72,000 /далан хоёр мянган/ төгрөгөөр үнэлэгдэв.. гэх /хх-ийн 29-30х/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

Хохирогчийг гарч ирэх үед хойноос нь хар өнгийн хувцастай амны хаалт зүүсэн хүн гарч ирэн хохирогчтой цагаан өнгийн жижиг дөрвөлжин хэтэвч мэт зүйл булаацалдан авч буцаад гүйж байгаа бичлэг.. гэх /хх-ийн 42х/,

Хоёр. Хохирогч Ц.Мэндсайханы эд хөрөнгийг хулгайлсан хэргийн талаарх нотлох баримтууд:

Шүүгдэгч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Би 2020 оны 02 дугаар сарын сүүлээр Улсын их дэлгүүрын ойролцоо найз Ууганбаатартай уулзаад удалгүй салаад Тэнгис кино театрын автобусны буудал руу явж байхад урд явж байсан нэг эмэгтэйгийн куртикны карманд гар утас цухуйгаад байхаар нь түүнийг нь аваад тухайн өдрөө Тэди гар утасны худалдааны төвийн 3 давхарт үл таних эрэгтэй хүнд энэ гар утсыг олсон юм хямдхан зарна гэтэл тэр хүн 540,000 төгрөгөөр худалдан авъя гэхээр нь уг хүнд гар утсаа өгөөд өөрийнхөө 5040195722 дугаарын дансанд шилжүүлэн авсан юм...” гэх /хх-ийн 78-79х/,

Хохирогч Ц.Мэндсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Улсын их дэлгүүрийн зүүн хойд талд машинаа тавьж охинтойгоо хамт зүүн талаар Мөнгөн завъяагийн хойшоо байрлах dinner офисс руу алхаад явж байсан. Тухайн үед би өөрийнхөө “Айфоне про 11” маркийн гар утсаа куртикны баруун карманд хийгээд миний зүүн талд манай охин явж байсан. Тэгээд би “dinner” офисс руу ороод нэг давхарт нь утсаа авах гэтэл байхгүй байсан. Тэгээд би охиныхоо утсаар өөрийнхөө 99169299 дугаар луу залгахад холбогдох боломжгүй болсон. Тэгээд би утсаа машиндаа үлдээсэн байх гэж бодоод машин руугаа ирж утсаа хайхад байхгүй байсан. Утас 40-50 хувийн цэнэгтэй байсан ба карманаас унах боломжгүй байсан, ...хулгайд алдсан гар утсаа бүрэн бүтнээр нь хүлээж авсан тул одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх /хх-ийн 60-61х/,  

Иргэний нэхэмжлэгч Э.Отгоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай нөхөр Тэмүүлэн надад гар утас авч өгөх гэж явж байгаад Теди дотор нэг масктай хүн таараад хямдхан гар утас зарна лангуун дээр зарж байгаа үнээс хямдхан өгнө гэхээр нь таалагдаад авчихлаа гээд тэр өдрийнхөө орой гэрт надад авчирч өгсөн юм. ...гар утсыг хулгайн эд зүйл гэдгийг мэдэлгүй авсан болохоор энэ гар утсыг цагдаагийн байгууллагад гарган өгч байна. ...2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн хохирлын мөнгө болох 540,000 төгрөгийг бүрэн бүтэн бэлнээр хүлээн авсан...” гэх /хх-ийн 64х/

Гэрч Б.Тэмүүлэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 13 цагийн орчимд Теди худалдааны төв дээр эхнэр болох Отгоод утас авч өгөх гээд утас үзэж байгаад явуулын хүнтэй таарсан. Тэр хүн надад хямдхан утас худалдаж авах санал болгосон. Тэгээд би тухайн хүний утсыг үзэхэд “Айфоне 11” маркийн, яагаан өнгийн гар утас байсан. Тэр гар утсыг 600,000 төгрөгөөр худалдаж авсан ба бэлэн 60,000 төгрөг өгч үлдсэн 540,000 төгрөгийг тухайн хүний өгсөн данс болох 5040195722 дугаарыг дансанд шилжүүлсэн. Тэгээд гар утсаа аваад эхнэр болох Э.Отгоод өгсөн юм. Манай эхнэр уг утсанд 99248686 гэсэн дугаар хийж ашиглаж байсан...” гэх /хх-ийн 66х/,

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2,632,000 /хоёр сая зургаан зуун гучин хоёр мянган төгрөг/-р үнэлэгдэв.. гэх /хх-ийн 71-72х/,

Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд:

“Ай фоне 11” маркын хар өнгийн дэлгэцтэй, уг гар утасны арын хэсгийн өнгө нь усан чернелэн өнгөтэй ямар нэг эвдрэл гэмтэлгүй, дэлгэц нь кодгүй, ресет хийсэн гар утас байв.. гэх /хх-ийн 81-82х/,

Гурав. Хохирогч Г.Мөнгөнхуягийн эд хөрөнгийг хулгайлсан хэргийн талаарх нотлох баримтууд:

Шүүгдэгч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн найз Эрдэнсүхтэй Улсын их дэлгүүрээс Цирк явах зам дагуу байдаг цэцэрлэгт уулзахаар тохиролцсон юм. Тэгээд найзыгаа 1 цаг орчим хүлээгээд ирэхгүй болохоор нь “Мөнгөн завъяа” худалдааны төвийн автобусны буудалруу зам хөндлөн гарах гэж байтал миний урд талд зогсож байсан хар өнгийн куртиктэй, 30 орчим насны гэмээр эмэгтэй хүний баруун халаасанд гар утас харагдахаар Улсын их дэлгүүрийн урд талын замын гарцан дээрээс авч баруун 4 замын чиглэл рүү явж байгаад “РС” молл худалдааны төвийн урд талын автобусны буудал дээрээс 3,4 дүгээр хороолол явах автобусанд суугаад автобусан дотроо уг хулгай хийсэн гар утсаа үзтэл хар өнгийн “Самсунг эс- 8” маркийн гар утас байхаар нь Москва их дэлгүүрийн урд талын автобусны буудал дээр буугаад “Тэди-3” гар утас худалдааны төвийн 2 давхарт гар утас зардаг хүнд “Энэ гар утсыг олсон юм 200,000 төгрөгөөр зармаар байна. Та авах уу гэтэл нөгөө эмэгтэй үзэж байгаад авсан юм. Тэгээд 200,000 төгрөгөө хүнд өгөх ёстой байсан өрөө өгчихсөн юм...Би уг гар утсыг 2020 оны 05 дугаар сарын 11-ны өдөр дээрхи хүн дээрээ очиж 200,000 төгрөгийн өгөөд гар утсыг нь буцааж аваад өгсөн юм. Уг гар утас нь зарагдаагүй байсан юм... гэх / хх-ийн 118-119х/,

“Хохирогч Г.Мөнгөнхуяг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 13 цаг 10 минутын үед нөхөр болох Эрдэнэбаатарын хамт Улсын их дэлгүүрийн урд талын явган хүний гарцаар урдаасаа хойшоо гараад Улсын их дэлгүүр ороод явж байхад араас нэг охин ирээд “та 2 сая гар утсаа алдсан уу” гэхээр нь би утсаа пальтоны баруун талын  кармаанаас үзсэн чинь байхгүй байсан. Тэгээд тэр охин надад “сая та 2-ын араас хар куртиктэй эрэгтэй кармаанаас чинь юм аваад гүйчих шиг болсон” гэсэн. Тэгээд би нөхрийнхөө утсаар өөрийнхөө 99037331 гэсэн дугаар луу залгахад холбогдохгүй байсан...” гэх /хх-ийн 105х/,

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 576,000 /таван зуун далан зургаан мянган төгрөг/-р үнэлэгдэв.. гэх /хх-ийн 110-111х/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд:

Г.Мөнххуягт хар өнгийн “самсунг эс 8” плас маркийн 354023081318226 имей дугаартай гар утас хүлээлгэн өгөх ажиллагааг Чингэлтэй дүүрэг дэхь цагдаагийн нэг дүгээр хэлтсийн 309 тоот өрөөнд эхлүүлэн эд зүйл хүлээлгэн өгөв.. гэх /хх-ийн 114-115х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч П.Гийг 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг давсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Си Ю” сүлжээ дэлгүүрийн гадна Бүгд Найрамдах Хятад улсын иргэн Динг Кай Юу-н хэтэвчийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 72,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Улсын их дэлгүүрийн зүүн талд иргэн М.Мэндсайханы халааснаас “Айфоне про 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2,632,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн урд талын явган хүний гарцан дээр хохирогч Г.Мөнгөнхуягийн халааснаас “Самсунг эс-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 576,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид санал гомдолгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  6 /зургаан/ сар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 / зургаан/ сар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч П.Г нь хохирогч Динг Кай Юу-д 77,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Отгоод 540,000 төгрөгийг тус тус төлсөн. Хохирогч М.Мэндсайханд “айфоне про 11” загварын гар утас, хохирогч Г.Мөнгөнхуягт “самсунг эс 8” загварын гар утсыг тус тус биет байдлаар нь хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч П.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ /хх-ийн 149-151х/,  

Шүүгдэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс нийт 2020 оны 05 дугаар сарын 08-ний өдрийг хүртэл нийт 14 хоног, сэжигтнээр баривчлагдсан 1 хоногийг нэмж нийт цагдан хоригдсон 15 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон           

                                                                                                                                                                                                                                          

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гэлэнгүүд овогтой Пүрэвжавын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  6 /зургаан/ сар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 / зургаан/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг /жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч П.Гт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Ганзорийг энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 15 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД