Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 613

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     

Бг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч А.Дүүрэнбилэг

шүүгдэгч /хохирогч/ Б.Б, түүний өмгөөлөгч Б.Э

шүүгдэгч /хохирогч/ Г.Г

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Бг дүүргийн прокурорын газраас Б.Бод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Гд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 2005000890883 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.... оны ... дугаар сарын ....-нд ........... төрсөн, .... настай, эрэгтэй, .... боловсролтой, .................. мэргэжилтэй, “.........” ХХК-д ............ ажилтай, ам бүл ..; ...... хамт ............ дүүргийн ... дугаар хороо, ............. дугаар гудамж, .... тоотод оршин суух, ялгүй, .................. дугаарын регистртэй, Б овогт Б-ийн Б.Б

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-нд .............. төрсөн, .... настай, эмэгтэй, .......... боловсролтой, ................мэргэжилтэй, ............, ам бүл ...; ............. хамт ........... дүүргийн ........... дугаар хороо, ................ дугаар гудамж .......... тоотод оршин суух, ялгүй, ............... дугаарын регистртэй, Г овогт Г-ийн Г.Г

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Б 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Бг дүүргийн .... дугаар хороо, ....гийн .... дугаар гудамж, .... тоотод хохирогч Г.Ггийн нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний зовхины дотор булан, баруун хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Г.Г 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Бг дүүргийн .... дугаар хороо, ....гийн .... дугаар гудамж, .... тоотод хохирогч Б.Бын толгой тус газар сандлаар цохиж, туүний биед зүүн чамархайн тархины эдийн голомтлог няцрал, тархи доргилт, дагзны зүүн хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч /хохирогч/ Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Миний цагдаад мэдүүлсэн мэдүүлэг хэвээрээ. Би Ттай найз юм. Түүнд хэлээд танай гэрт чинь ороод 1 шил архи уучихья гэхэд тэрээр зөвшөөрсөн. Энэ хооронд Т худаг руу усанд явчихсан, харин би гэрт нь байж байтал хадам эгч Г.Г нь орж ирээд намайг элдэв янзаар харааж, гэрээс нь хөөсөн. Тэгэхээр нь би Г.Гг гараараа цохьсон. Г.Г дараа нь миний толгойн ар хэсэгт модон сандлаар цохьсон. Хүн зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

Хохирогчийн хувьд одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч /хохирогч/ Г.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Надад яриад байх зүйл байхгүй. Цагдаа дээр бүгдийг хэлж мэдүүлсэн. Би энэ Б.Быг сандлаар цохьсон гэдэг бол худлаа. Б.Б намайг зодчихоод чам шиг авгайн хохиролд 250.000 төгрөг өгөхөд л боллоо, надад цагдаа шүүх үйлчлэхгүй гэж доромжилсон. Тийм болохоор гомдолтой байна.

Харин миний хохиролд гарсан 181.440 төгрөгийг би Б.Боос авахгүй гэв.   

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Бг дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

мөн шүүгдэгч Г.Гг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг нь шүүхэд ирүүлжээ.

 

Дээрх гэмт хэргүүд үйлдэгдсэн гэх хэргийн үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан шүүх шинжлэн судалж дүгнэвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогчоор тогтоогдсон Г.Г “… тухайн өдөр манай нөхрийн төрсөн дүүгийн охин Э манайд орж ирээд  эгчээ таныг ээж дуудаж байна, манай гэрт согтуу хүн орж ирээд гарахгүй байна гэж хэлсэн. Би гэрт нь яваад орсон чинь манай ар талын хашааны залуу манай дүүгийн гэрт орж ирээд хойморт нь суучихсан, архи ууж байсан. Тэгэхээр нь би нялх нойтон хүүхэдтэй айлд өглөө орж ирж архи уулаа, чи яв, энэ айлаас гар гэж уурласан чинь тэр залуу намайг чи битгий хуц, би танай гэрт орж ирж архи уугаагүй гэж хэлэхээр нь чи одоо бос гээд очоод татсан. Тэгсэн чинь тэр залуу намайг цохиод би газарт унахад намайг дээрээс цохиод өшиглөөд байсан” /хх-н 15-16/ гэж,

гэрч З-ийн Б “... 2019 оны 12 дугаар сарын 21-ний өглөө .... цагийн орчим Бг дүүргийн .... дугаар хороо, ....гийн .... дугаар гудамж, .... тоотод өөрийн 4 хүүхдийн хамт байж байтал хойд талын хашаанд амьдардаг зүс таних эрэгтэй “Хараа” нэртэй архи гартаа барьчихсан орж ирээд манай гэрийн хойморт сандал дээр суугаад шалан дээр барьж байсан архиа тавиад суусан. Би өөрийн том охин Эг хойд гэр рүү гүйгээд Г.Г эгчийгээ дуудаад ир гээд гэрээс гаргасан. Г.Г эгч орж ирээд чи яагаад нялх хүүхэдтэй айлд архи уугаад байгаа юм, гэртээ очиж архиа уу гэж шаардлага тавьсан чинь пизда минь би танай гэрт архи уугаагүй гэж хэлээд манай эгчийн хоолойг нь боож газарт унагаж олон удаа цохисон” /хх-н 20-24/ гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Мөн хохирогч Г.Ггийн гэмтэлтэй холбоотойгоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчГ.Ггийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний зовхины дотор булан, баруун хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн 565 тоот /хх-н 30-31/ дүгнэлтийг гэмт хэрэг гарснаас хойш 3 хоногийн дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргажээ.

 

Хохирогч Г.Г, гэрч З.Б нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах үндэслэлтэй.

 

Цаашлаад хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл гэрч З.Бийн нөхөр буюу Бг дүүргийн .... дугаар хороо, ....гийн .... дугаар гудамж, .... тоотын эзэн н.Т гэгчээс ямар нэгэн мэдүүлэг авч тодруулаагүй байгаа нь эсрэгээрээ шүүгдэгч Б.Бын үйлдлийг “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэхээр байна.

 

Гэвч шүүх энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэмжээ хязгаарт хэлэлцэв.

 

Прокурор яллах дүгнэлтдээ шүүгдэгч Б.Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж шүүх үзэв.

Учир нь, хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “санаатай” гэсэн шинжийг 2020 оны 1 дүгээр сарын ....-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, хуулийн уг заалт 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хуульд “санаатай” гэсэн хүндрүүлэх шинж байгаагүй байтал прокурор энэ шинжээр нь шүүгдэгчийг яллаж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалттад хамаарна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бод ял оногдуулахдаа Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал үүнд; /ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бага насны хүүхдүүд болон нярай хүүхэдтэй айлд орж архи уусан, улмаар зүй ёсны шаардлага тавьсаны төлөө согтуурхаж тухайн бага насны хүүхдүүд болон нярай хүүхэдтэй айлын гэрт тэдгээрийн дэргэд эмэгтэй хүнийг зодсон/, гэмт хэргийн шинж үүнд; /зөвхөн ганц удаагийн цохилтоор бусдад гэмтэл учруулсан гэж үзэхээргүй олон тооны гэмтэл учруулсан/, хохирол, хор уршиг үүнд; /бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байгаа/ зэргийг харгалзав.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Э “... гэм буруугийн талаар маргахгүй, ... прокуророос санал болгож байгаа торгох ялын хамгийн доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг гэмт хэрэг үйлдэгдсэн дээрх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан торгох ялын хэмжээг багасган тогтоох шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

 

Хохирогч Г.Г шүүгдэгч Б.Боос нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн тул тэрээр бусдад төлөх хохирол төлбөргүй.

 

Харин прокуророос шүүгдэгч Г.Гг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаад шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хэргийн үйл баримтыг шинжлэн судалж дүгнээд түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ганбал овогт Гунгаагийн Г.Гг цагаатгаж шийдвэрлэлээ.

 

Аливаа гэмт хэрэг үйлдэгдсэнийг нотлон тогтоохдоо гэмт хэргийн шалтгаант холбоо, гэмт хэрэг үйлдсэн гэх этгээдийн сэдэл, санаа зорилгыг зөв тодорхойлж, улмаар уг үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн гэмт хэргийнхээ шинжийг хангасан эсэхийг бодитойгоор дүгнэх нь чухал юм.

 

Шүүгдэгч Г.Гд холбогдох хэргийн үйл баримтыг дүгнэвэл түүний дүү н.Т гэгчийн гэр буюу Бг дүүргийн .... дугаар хороо, ....гийн .... дугаар гудамж, .... тоот айлд шүүгдэгч Б.Б орж архи уусан байна. н.Тгийн гэрт түүний эхнэр З.Б бага насны хүүхдүүд, үүний дотор нярай хүүхдийнхээ хамтаар байсан байх ба шүүгдэгч Б.Бын архи ууж байгаа байдалд нь дургүйцэж З.Б нь хадам эгч Г.Ггаа гэрээс нь дуудуулжээ.

Г.Г нь н.Т гэгчийн гэрт ирж нялх, нярай хүүхэдтэй айлд битгий архи уугаад бай, яв гэж зүй ёсны шаардлага тавьсаны төлөө шүүгдэгч Б.Б Г.Гг хэл амаар доромжлон, айлын гэрт, хүүхдүүдийн дэргэд зодсон байна.

Энэ явцад шүүгдэгч Г.Г шүүгдэгч Б.Быг сандлаар цохьсон байхыг үгүйсгэхгүй. Гэвч энэ нөхцөл байдал нь дээр дурдсанчилан гэмт хэргийн шалтгаант холбоо, гэмт хэрэг үйлдсэн гэх этгээдийн сэдэл, санаа зорилгыг зөв тодорхойлох, улмаар уг үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн гэмт хэргийнхээ шинжийг хангасан эсэхийг бодитойгоор дүгнэх үндэслэлийг бий болгоно.

 

Нөгөөтэйгүүр “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь тухайн хохирогчийн биед гэмтэл учирсан байхыг заавал шаарддаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл хохирогч гэх Б.Б нь уг гэмт хэрэг үйлдэгдсэн гэх 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 25 хоногийн дараа буюу 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн... Б.Бын биед зүүн чамархайн тархины эдийн голомтлог няцрал, тархи доргилт, дагзны зүүн хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн 1438 тоот дүгнэлт гаруулжээ. /хх-н 35-36/

 

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.4.1 дэх заалтын шалгуур шинжийг “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” бол гэж тодорхойлсон байтал шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдэгдсэн гэх өдрөөс хойш 25 хоногийн дараа шинжээч эмчийн үзлэгт хамрагдсан нь дээрх шалгуур үзүүлэлттэй зөрчилдөж байна.

 

Түүнчлэн хохирогч гэх Б.Б нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн тухай “Өвчний түүх”-ийг хэрэгт хавсаргажээ. “Өвчний түүх”-ээс үзвэл өвчин эхэлсэн огноог “... 12 дугаар сарын 20” гэж бичсэн байхаас гадна тэрээр нийтдээ 4 хоног хэвтсэн талаар тэмдэглэн бичжээ.

 

Хэрвээ бусдад зодуулж гэмтэл авсан нь үнэн бол тэрээр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гарсан даруйдаа буюу 2019 оны 12 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд очиж үзүүлэх боломжтой байсан гэсэн дүгнэлтэд шүүхийг хүргэж байна.

Гэтэл гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанаас хойш 25 хоногийн дараа гаргуулсан шинжээчийн дүгнэлтэд үндэслэн шүүгдэгч Г.Ггийн гэм буруутайг тогтоох боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгч Г.Гг цагаатгасан тул түүнээс бусдад гаргуулах хохирол төлбөр байхгүйгээс гадна түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн модон сандлыг уг сандлын эзэн болох З.Бд буцаан олгохоор шийдвэрлэв.     

 

Цагаатгагдсан этгээд /шүүгдэгч/ Г.Г шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34..... дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Шүүгдэгч Б.Б, цагаатгагдсан этгээд Г.Г нарын хэн аль нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36..... дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

                                                                                                                       ТОГТООХ нь:

           

1. Бг дүүргийн прокурорын газраас Г.Гд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Ганбал овогт Гунгаагийн Г.Гг цагаатгасугай.

 

2. Г.Гд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Г.Г цагдан хоригдсон хоноггүй, түүнээс бусдад гаргуулах хохирол төлбөргүйг тус тус дурдсугай.

 

4. Боржигон овогт Бямбасүрэнгийн Б.Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

6. Б.Б торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

7. Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Г шүүгдэгч Б.Боос нэхэмжлэх зүйлгүй, харин гомдолтой гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

8. Цагаатгагдсан этгээд Г.Ггийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг сандлын эзэн болох З.Бд буцаан олгосугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

..... Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бод урьд авсан “хувийн баталгаа гаргах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.ЖАНЧИВНЯМБУУ