| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01533/и |
| Дугаар | 142/ШШ2016/01489 |
| Огноо | 2016-12-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 142/ШШ2016/01489
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Төрийн банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн овоотын 23-15 тоотод оршин суух, Жалиар овгийн Гончигийн Галбадрах /ЦЕ69061415/,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн овоотын 23-15 тоотод оршин суух, Ендэр овгийн Моломын Намжилмаа /ДЕ75031906/ нар холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэг 2 834 543.63 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшин, хариуцагч Г.Галбадрах, М.Намжилмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: “Говь-Алтай аймгийн Дэлгэр сум 4 дүгээр баг Баянсан баг Тайгам гудамж 3-2 тоот хаягт оршин суугч иргэн Гончиг овогтой Галбадрах, Молом овогтой Намжилмаа нар нь 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дэлгэр тооцооны төвөөс Г.Галбадрахын цалингийн зээл 7 800 433 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 18%-ийн хүүтэй итгэмжлэлээр авсан байна. Зээлийн барьцаанд цалин “Тоёото приус” 59-45 УНЛ автомашин, 5 ханатай гэр, угаалгын машин барьцаалсан. Иймд 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээлийн өрийн үлдэгдэл 2 767 838 төгрөг зээлийн хүү 66705 төгрөг, нийт 2 834 543 төгрөгийг төлүүлэн өгч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү” гэжээ.
Хариуцагч Г.Галбадрах нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: Миний бие 1969 онд төрсөн. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Би ГАА-ийн Дэлгэр сумын 12 жилийн сургуульд нярав хийж байсан. 2015 оны 06 сард амьдралын шаардлагаар Орхон аймагт ирж суурьшихаар болж ажлаа хүлээлгэж өгсөн. Ажиллаж байх үедээ цалингийн зээл эхнэр хүүхэдтэйгээ ярилцаж байгаад авсан нь үнэн. Би ажлаасаа гарсан ч уг зээлийг цаг тухайн үед нь хийж байсан. 2016 оны 08 дугаар сараас эхлээд төлж чадаагүй. Оюутан 1, ахлах ангийн 2 хүүхэд бид 2-т ажил олдохгүй нас харгалзаж юм уу. Эсвэл цалинг цаг тухайд нь өгдөггүй ажил олдох юм. Би уг нь Говь-Алтай аймгийн Төрийн банк сумын банкны салбартаа миний энэ зээлийг эргэж төлөхийг нь уртасгах юм уу, дундаа урт хугацаатай болгож өгөөч гэж санал тавьсан. Тэрийг маань болохгүй. Тэгвэл заавал Говь-Алтайд ирвэл яадаг юм бэ гэсэн хариу өгсөн. Манайх Яргуйт баг овоотын 23-15 тоотод амьдарч байна. Энэ зээлийн үлдэгдэл мөнгийг бид 2 төлнө. Хугацааг нь 2017 оны 06 сард төлж дуусгахаар шийдэж өгөх боломжийг олгож өгвөл сайн байна. Амьдрал хүнд зах зээл муу байгаа энэ үеийг харгалзан төлбөр төлөх хуваарийг өөрчилж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч М.Намжилмаа нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1975 онд төрсөн, ам бүл 5 нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Манай нөхөр Галбадрах нь Дэлгэр сумын 12 жилийн сургуульд нярав хийдэг байсан. 2014.06.05-нд бид 2 ярилцаж байгаад 36 сарын цалингийн зээл авсан нь үнэн эргэн төлөлтийг цаг тухайд нь төлж байсан. Орхон аймагт 2015 оны 06 сард шилжиж ирсэн. Энд ирээд ажилгүй өрхийн орлого байхгүй учраас 2016.08 сараас хойш зээлээ төлж чадахгүйд хүрсэн тул одоо бид 2-т байгаа нь 8.7 га хашаа байгаа. Үүнийг дуудлага худалдаагаар оруулж банкны төлбөрөө барагдуулах хүсэлтэй байна. Иймд асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаан дээр хариуцагч нар: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар нь хариуцагч Г.Галбадрах, М.Намжилмаа нарт холбогдуулан “2 834 543.63 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Төрийн Орхон салбарын нэхэмжилсэн 2 834 543.63 төгрөгийг хариуцагч Г.Галбадрах, М.Намжилмаа нар нь шүүх хуралдаан дээр төлнө гэж хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу гаргууллаа.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбарын нэхэмжлэлийн шаардлага 2 834 543.63 төгрөгийг хариуцагч Г.Галбадрах, М.Намжилмаа нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 303 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Гадбадрах, М.Намжилмаа нараас 60 303 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбарт олгосугай.
3. Хариуцагч нар 2 834 543.63 төгрөгийг сайн дураараа эс төлбөл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА