Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2016/01536

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Дэнжийн 22-2 тоотод оршин суух, Бага мэргэд овгийн Түчингийн Туул /ФД61070601/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг Дэнжийн 22-15 тоотод оршин суух, Боржигин овгийн Дайрийн Одгэрэл /ФБ71012800/-д холбогдох

“180 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Туул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүү Алтангэрэлийн машин хөдөө эвдэрээд аргагүй байдалд орчихоод байна гээд 180 000 төгрөгний үнэтэй Нарад Бенз машины пирда дискийг авч явчихаад мөнгөө төлөхгүй өдийг хүрлээ. Гэрийн хаягаар очиж утсаар нь залгаж удаа дараа уулзахад өгнө гэдэг боловч нэг ч төгрөг төлөөгүй тул шүүхийн шийдвэрээ гаргаж өгч цалингаас нь суутгуулж 180 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Одгэрэл нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Би Т.Туул эгчид 180 000 төгрөгний өглөгтэй нь үнэн. Би уг нь өөртэй нь охинтой нь байнга уулзаж үнэн учраа хэлдэг. Төлбөрөө өгнө. Та санаа зоволтгүй гэж хэлсэн. Би нэг удаа 5 000, 5 000 төгрөгөөр 10 000 төгрөг өгсөн байгаа. Гэхдээ би уг нь мөнгийг бололцоогоороо өгье. Иймд учир ойлгоно уу. 2017 оны 01 сарын 26-нд өгч дуусгая”

Нэхэмжжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Туул нь хариуцагч Одгэрэлийн хариу тайлбартай танилцлаа. Харуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Туул нь хариуцагч Д.Одгэрэлээс “180 000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Т.Туулын нэхэмжилсэн 180 000 төгрөгийг хариуцагч Д.Одгэрэл нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2017 оны 01 дүгээр сарын 26-нд төлж барагдуулах болно гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Т.Туулын 180 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Д.Одгэрэл нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч Д.Одгэрэл нь нэхэмжлэгч Т.Туул нь 180 000 төгрөгийг сайн дураар эс төлбөл шийдвэрийн нэгэн адил албадан биелэгдэхийг дурьдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 5 000 төгрөг, төрийн сангаас 5 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Туулд олгосугай.

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА.