Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 117/2021/0043/З |
Дугаар | 221/МА2021/0664 |
Огноо | 2021-12-07 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2021/0664
Г.Н*******гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Г.Н, түүний өмгөөлөгч Д.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28*******ны өдрийн 59 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.Н*******гийн нэхэмжлэлтэй, Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28*******ны өдрийн 59 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8, 62 дугаар зүйлийн 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3, 128 дугаар зүйлийн 128.1.7, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5*******д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны 4 сарын 30*******ны өдрийн Б/67 тоот Цагдаагийн дэд ахлагч Г.Нямсүрэнг албанаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, Г.Н*******г Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Нийгмийн хэв журам хамгаалах тасагт Эрүүлжүүлэх саатуулах байрны /жижүүрийн/ цагдаагаар эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.9*******т заасныг тус тус баримтлан Г.Н*******гийн ажилгүй хугацааны цалин олговорт 4,967,500 төгрөгийг олгож, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн /төлөлт/ бичилтийг зохих ёсоор хийж баталгаажуулахыг тус аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.М давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба бөгөөд үйл ажиллагаандаа Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан ажилладаг.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд хариуцагчийн чухам ямар буруутай үйл ажиллагаа байгааг шийдвэрт тодорхой дурдаагүйн дээр нэхэмжлэгчийг “ноцтой зөрчил” гаргасан гэж үзэх боломжгүй гэж дүгнэжээ.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”*******ийн 1.3.2*******т “ноцтой зөрчил”*******ийн талаар тодорхойлсон ба алба хаагч ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Цагдаагийн албаны тухай хуулийн 82.1.1*******т заасны дагуу албанаас халах зохицуулалттай бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.5*******д заасан цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг оногдуулсан. Иймээс шүүхээс нэхэмжлэгчид оногдуулсан шийтгэлийг ноцтой зөрчил гэж үзэх боломжгүй гэж дүгнэж буй нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.
Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн урьд сахилгын шийтгэл хүлээж байсан Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны Б/35 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж, шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5*******д заасантай нийцэхгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь өмнө сахилгын шийтгэл авагдсан дээрх захиргааны актын талаар нэхэмжлэл гаргаагүй.
Коронавируст халдвар /Ковид*******19/ цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг буруулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны А/272 дугаар тушаалаар 2020 оны 11 дүгээр сарын 11*******ний өдрөөс эхлэн цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин өдийг ажлын горимд шилжин ажиллаж байна.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/246 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрмийг хэрэгжүүлэх /код 101/ журамын 101.5*******д “Албаны өндөржүүлсэн бэлэн байдал” гэж эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлаас шалтгаалан хүн хүч, техник хэрэгслийг ажлын тусгай графикт оруулан, ажил, албаны зохион байгуулалтын горимыг өөрчлөн тухайн нөхцөл байдалд тусгайлан өгөгдсөн үүрэг, шийдвэр, тушаалыг биелүүлж ажиллах чадвартай байхыг ойлгохоор заасан.
Өөрөөр хэлбэл “Өндөржүүлсэн бэлэн байдал”*******ын үед цагдаагийн алба хаагч ажлын болон ажлын бус ямар ч цагт албан үүрэг гүйцэтгэх чадвартай байхыг ойлгох бөгөөд гүйцэтгэж буй үүргийн онцлог, үргэлжлэх хугацаанаас хамаарч өндөржүүлсэн бэлэн байдлыг №1, №2 гэсэн зэрэглэлтэй байхаар мөн журмын 101.8*******д заажээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед согтууруулах ундаа хэрэглэж, бусадтай маргаан үүсгэж дээд шатны байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг зөрчиж буйг зөвтгөх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь албаны шалгалтын хүрээнд бүрэн тогтооогдсон гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх хэрэгт Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын нягтлан бодогчоос гэрчийн мэдүүлэг авахаар шүүх хуралдааныг хойшлуулсан атлаа захирамжийн биелэлтийг хангалгүй шүүх хуралдааныг явуулсныг шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй юм.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1*******т захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулахаар заасан.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны А/272 дугаар тушаалыг нотлох баримтаар гаргуулан аваагүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1*******т “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан.
Шүүхийн шийдвэрийн 17 дахь талын 13 дахь хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасныг үндэслэн гуравдагч этгээд татан оролцуулаагүй талаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэн боловч уг дүгнэлт нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн дүгнэлт гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.
Шүүхийн шийдвэрт тусгагдсан дээрх нөхцөл байдлыг нэгтгэн үзэхэд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт татан оролцуулбал зохих бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг оролцуулаагүй, шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан захирамжийн биелэлтийг хангаагүй, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй гэж үзэхээр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.4*******т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3*******д зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Г.Н Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт холбогдуулан “Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны 04 сарын 30*******ны өдрийн “Цагдаагийн дэд ахлагч Г.Н*******г албанаас халах тухай” Б/67 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Хариуцагчийн төлөөлөгчөөс “... 1. өндөржүүлсэн бэлэн байдлын үед согтууруулах ундаа хэрэглэж, бусадтай маргаан үүсгэж дээд шатны байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг зөрчсөн, нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь шалгалтаар тогтоогдсон...., 2. цагдаагийн газрын нягтлан бодогчоос гэрчийн мэдүүлэг авахаар шүүх хуралдааныг хойшлуулсан, тухайн захирамжийн биелэлтийг хангалгүй шүүх хуралдааныг явуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй..., 3. хэргийн нөхцөл байдлыг тодруулах, ач холбогдолтой бүхий нотлох баримтыг цуглуулаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1*******д зааснаар “...гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан журмыг зөрчсөн, хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй” гэсэн үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах гомдлыг гаргасан байна.
Хэрэгт авагдсан Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчдын 2021 оны 03 дугаар сарын 29*******ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 05*******ны өдөр хүртэл ажиллах эргүүл, жижүүрийн томилгооны бүртгэлийн дэвтэр, Бие бүрэлдэхүүний ирцийн бүргэлийн дэвтэр, Эрүүгийн ахлах мөрдөгч Цагдаагийн хошууч Б.Б*******ийн илтгэх хуудас, жижүүрийн мөрдөгч Цагдаагийн дэслэгч Ш.Ж*******ийн илтгэх хуудас зэргээс үзвэл, 2021 оны 03 дугаар сарын 28*******ны өдөр нэхэмжлэгч Г.Н 24 цагийн хугацаатай жижүүрийн үүрэг гүйцэтгэж, 2021 оны 03 дугаар сарын 29*******ний өдрийн өглөө жижүүрийн үүрэгт ажлаас бууж, мөн тухайн өдрөө 16 цагаас 21 цагийн хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэж, улмаар 2021 оны 03 дугаар сарын 30*******ны өдөр ажил үүргийн хуваарийн дагуу амралтаа авч, улмаар өндөржүүлсэн бэлэн байдалд зарласан байх үед Г.Н ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үйл баримттай хэргийн оролцогч нар маргаагүй байна.
Маргаан бүхий Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 30*******ны өдрийн Б/67 дугаар тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, 81 дүгээр зүйлийн 81.4.5, 97 дугаар зүйлийн 97.1, Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан “Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам”*******ын 5 дугаар зүйлийн 5.2.2, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/246 дугаар тушаалаар баталсан “Байгууллагын даргын тушаал гаргах /код*******136/ журам”*******ын 136.5.2*******ын “г”*******д заасныг тус тус үндэслэн Эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Н өндөржүүлсэн бэлэн байдлын 1 дүгээр зэрэгт шилжсэн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.2 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж, 2021 оны 4 дүгээр сарын 30*******ны өдрөөр тасалбар болгон цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж, “цагдаагийн ахлагч” цолыг хураасан нь үндэслэлгүй болжээ.
Учир нь Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5*******д “ ... /цагдаагийн алба хаагч/ албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед, ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэхийг хориглохоор тусгайлан заасан, түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23*******ны өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”*******ийн 2 дугаар зүйлийн 2.4.6*******д цагдаагийн алба хаагчийн ёс суртахууны хэм хэмжээнд “...ажлын байранд, ажлын цагаар, албан үүрэг гүйцэтгэж явахдаа болон цагдаагийн дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэхийг хориглохоор, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1*******д “цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллах”*******аар, 81.3*******т “...ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болох”*******оор, 81.4.5*******д “…/төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан/ цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулахаар, 82 дугаар зүйлийн 82.1.1*******д “...ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн тохиолдолд цагдаагийн алба хаагчийг цагдаагийн албанаас халахаар тус тус зааснаар нэхэмжлэгч Г.Н ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон үндэслэлээр түүнийг 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, Г.Н 2021 оны 03 дугаар сарын 30*******ны өдөр буюу амралттай байх үедээ цагдаагийн дүрэмт хувцасгүй, албаны бус хувцастай согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цагдаагийн дэд ахлагч Б.Н*******т зодуулсан нь “цагдаагийн албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэх” гэсэн нөхцөл байдлыг бүрдүүлээгүй бөгөөд цагдаагийн албан хаагчид хориглох зүйлийг зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэхээргүй тул хариуцагчийн “...өндөржүүлсэн бэлэн байдлын үед согтууруулах ундаа хэрэглэж, бусадтай маргаан үүсгэж дээд шатны байгууллагаас тогтоосон журам, дүрмийг зөрчсөн...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, Цагдаагийн албаны тухай хуулийн 21*******р зүйлийн 21.1.6*******д “Цагдаагийн төв байгууллагын дарга албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, цуцлах шийдвэр гаргах эрхтэй” гэж заасан боловч энэ шийдвэрээ шүүхэд гаргаж мэтгэлцээгүй, зөрчлийн хэргийн материалд авагдаагүй байх тул 2021 оны 03 сарын 30*******ны өдөр Г.Н*******д тус цагдаагийн газрын удирдлагаас ямар нэгэн үүрэг даалгавар өгөгдөөгүй болох нь тогтоогдож байна.
Нөгөө талаар Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.12*******т “цагдаагийн цол олгох сэргээх бууруулах хураан авах” гэж, Цол хураан авах журмын 5 дугаар зүйлд цагдаагийн албаны тухай хуулийн 81*******р зүйлийн 81.4.3, 81.4.4*******т заасан тохиолдолд цолыг бууруулах, бусад тохиолдолд цолыг томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураах гэж зохицуулсан байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Г.Н*******гийн цагдаагийн дэд ахлагч цолтой байх бөгөөд маргаан бүхий тушаалд түүнд олгогдоогүй цагдаагийн ахлагч цолыг хураахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай.
Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 28*******ны өдрийн 106 дугаар захирамжаар Г.Н*******д холбогдох ГМ263 дугаартай зөрчлийн материалыг хэрхэн шийдвэрлэсэн талаар баримтыг Прокурорын газраас гаргуулахаар, нэхэмжлэгч 10 дугаар сарын цалинг нэмж нэхэмжилсэн, ирүүлсэн цалингийн тооцоолол нь Цагдаагийн газрын нягтлан бодогчийн өмнөх цалингийн бодолтоос зөрүүтэй гэх үндэслэлээр түүнээс холбогдох мэдээллийг тодруулах үүднээс мөн өдрийн 16:00 цагт хүртэл шүүх хуралдааныг хойшлуулж, улмаар Дундговь аймгийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 28*******ны өдрийн 1/799 дүгээр албан бичгээр “...тус аймгийн Цагдаагийн газраас Г.Нямсүрэн нь бусдад зодуулсан гэх гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах саналтай ирүүлснийг танилцаж хянаад шийвэрийг хэвээр үлдээж хүргүүлсэн байна...” гэх хариуг ирүүлж, Цагдаагийн байгууллагын нягтлан бодогч Ц.Н*******оос тодруулга хүсэхээр шүүхээс дуудсан байх бөгөөд тэрээр өвчний улмаас тусгаарлалтад байгаа ирэх боломжгүй гэх хариуг шүүхэд мэдэгдэж, шүүхээс шүүх хуралдааныг товлосон цагтаа үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхгүй тул хариуцагчийн төлөөлөгчийн “...захирамжийн биелэлтийг хангалгүй шүүх хуралдааныг явуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй...” гэх гомдол үндэслэлгүй байна.
Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгчийн “захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн ажлын байранд томилогдсон Цагдаагийн дэд ахлагч М.Ё*******г оролцуулаагүй нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, иймд хэргийн оролцогчийн эрхийг хангуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэлээр дахин явуулахаар анхан шатны шүүхэд хэргийг буцаан шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулгатай давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй. Учир нь, нэхэмжлэгч Г.Н өөрийг нь албан тушаал бууруулсан захиргааны актын талаар маргаж байгаа бөгөөд уг актын улмаас тус Цагдаагийн газарт шилжүүлэн томилогдсон М.Ё*******гийн /нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөний дараа түүний албан тушаалд томилогдсон/ эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5*******д заасан “гуравдагч этгээд” гэсэн ойлголтод зарчмын хувьд хамаарахгүйгээс гадна түүнийг оролцуулснаар хэргийн үйл баримт өөрчлөгдөхгүй тул шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй юм.
Иймд анхан шатны шүүх дээрх маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэл тус бүрд үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул хариуцагчийн төлөөлөгчийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28*******ны өдрийн 59 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН