| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2020/0060/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/62 |
| Огноо | 2020-05-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2020/ШЦТ/62
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.ӨЛЗИЙ-ОТГОН даргалж,
Нарийн бичгийн дарга: *******
Улсын яллагч: *******
Шүүгдэгч: ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2004000000052 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, “Мөнхзоригт транс” ХХК-д жолооч ажилтай, ам бүл ганцаараа, Сонгинохайрхан дүүрэг ******* дугаар хороо, Баянхошуу .... тоот иргэний үнэмлэхний хаягтай, Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, Өнөр плаза ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу *******02,000 төгрөгөөр торгох ял,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 201******* оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, А овгийн Ч Б /РД: *******/,
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 4 дүгээр сарын 0*******-ны шөнийн 00:00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Багануур” ХК-ийн нүүрс пүүлэх, шалган нэвтрүүлэх цэгийн хашаанд хохирогч В.Х-тай маргалдаж, түүний хэвлийн тус газарт нь хутгаар нэг удаа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би өмнө нь хэргийн материалд мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй.” гэв. / шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч В.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр *******, Ц.Г бид гурав Төв аймгийн дулааны станцын нүүрс ачаад гарахдаа пүүлүүлэх гэсэн чинь төлбөр, тооцоо хийгээгүй гээд машин гаргахгүй, хашаан дотор тавиулсан. Бид гурав төв рүү орж ирээд бааранд орж 3 шил 0.*******5 гр архи уусан. ...нэг ухаан ороход Буянбаттай муудалцаж байсан ба намайг хутгалсныг санаж байна. Би гэдсээ дараад “намайг хутгалчихлаа” гэхэд Г ирээд цамц сөхөж хараад “яаж байгаа юм бэ, Х-г алаад хаячихлаа” гэж орилж байсныг санаж байна. Би эхнэр лүүгээ утсаар яриад намайг хутгалчихлаа, ирээд аваач гэж хэлж байснаа санаж байна. Нэг сэрэхэд эмнэлэгт сэрсэн...******* надад эмчилгээний зардал гэж 400,000 төгрөг өгсөн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-26-р хуудас/,
Гэрч Ц.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...3 шил архи уусан байх, би салхинд цохиулаад согтсон байсан. ...нэг мэдэхэд машин дээрээ ирсэн байсан. В.Х-ын гэдсийг хараад “нэгийгээ хутгалчихлаа” гээд орилж байснаа санаж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №09шэ/105 дугаартай: “...1. В.Хадбаатарын биед хэвлийн хөндийн зүсэгдсэн шарх /нэвтрээгүй/ гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 45-46-р хуудас/,
2020 оны 4 дүгээр сарын 0*******-ны өдрийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан: “Багануур дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Багануур” ХК-ийн нүүрстэй тээврийн хэрэгсэл шалгаж нэвтрүүлэх цэг дээр зогсож байсан тээврийн хэрэгсэлийн жолооч нар зодолдож, нэг жолооч гэмтсэн байна” гэсэн дуудлага, тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,
Шүүгдэгч *******-ын хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 83-92, 104-106, 115-11*******-р хуудас/,
*******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 100-р хуудас/,
Хохирогч В.Х-ын гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн тухай баримт /шүүх хуралдаанд гаргаж өгсөн/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь 2020 оны 04 дүгээр сарын 0*******-ны шөнийн 00:00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Багануур” ХК-ийн нүүрс пүүлэх, шалган нэвтрүүлэх цэгийн хашаанд хохирогч В.Ха-тай маргалдаж, түүний хэвлийн тус газарт нь хутгаар нэг удаа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хохирогч В.Х-ын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч *******-ын хохирогчийн биед хэвлийн тус газарт нь ир үзүүр бүхий зүйлээр буюу хутгаар хатгасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь:
- Хохирогч В.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр *******, Ц.Г бид гурав Төв аймгийн дулааны станцын нүүрс ачаад гарахдаа пүүлүүлэх гэсэн чинь төлбөр, тооцоо хийгээгүй гээд машин гаргахгүй, хашаан дотор тавиулсан. Бид гурав төв рүү орж ирээд бааранд орж 3 шил 0.*******5 гр архи уусан. ...нэг ухаан ороход Буянбаттай муудалцаж байсан ба намайг хутгалсныг санаж байна. Би гэдсээ дараад “намайг хутгалчихлаа” гэхэд Г ирээд цамц сөхөж хараад “яаж байгаа юм бэ, Х алаад хаячихлаа” гэж орилж байсныг санаж байна. Би эхнэр лүүгээ утсаар яриад “намайг хутгалчихлаа, ирээд аваач” гэж хэлж байснаа санаж байна. Нэг сэрэхэд эмнэлэгт сэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-26-р хуудас/,
- Гэрч Ц.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... 3 шил архи уусан байх, би салхинд цохиулаад согтсон байсан. ...нэг мэдэхэд машин дээрээ ирсэн байсан. В.Х-ын гэдсийг хараад “нэгийгээ хутгалчихлаа” гээд орилж байснаа санаж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №09шэ/105 дугаартай: “...1. В.Х-ын биед хэвлийн хөндийн зүсэгдсэн шарх /нэвтрээгүй/ гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 45-46-р хуудас/,
- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн мэдүүлгийг гаргуулахдаа үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу гаргуулж бэхжүүлсэн, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон, дүгнэлтийг талууд маргаагүй, дүгнэлтийн үндэслэл нь тодорхойлогдсон байна.
Хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн гэж дүгнэлээ.
******* нь үйлдэлдээ санаатай хандсан ба энэ үйлдлээрээ хохирогчийг эрүүл мэндийн хохиролд зориуд хүргэжээ.
Иймд шүүгдэгч *******-ыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч В.Х-ын эрүүл мэндэд хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №09шэ/105 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч В.Х нь “...******* надад эмчилгээний төлбөр 400,000 төгрөг өгсөн, цаашид эмчилгээний зардал нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй” тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн /хх-ийн 26-р хуудас/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар дүгнэж үзэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч *******уянбатыг хохирогч В.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,350 /нэг мянга гурван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэсэн ба шүүгдэгч ******* гаргасан дүгнэлтдээ: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Хохирогчтой эвлэрсэн, хохиол төлбөрийг бүрэн барагдуулсан. Иймд доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгож өгнө үү.” гэв.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, шүүгдэгчийн хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг арилгасан, хийсэн хэрэгтээ гэмшиж буй нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгчид холбогдох хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай Прокурорын тогтоол /хх-ийн 16-р хуудас/-оор Эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн нийт урт нь 22 см, ажлын хэсгийн урт 12 см, хүрэн өнгийн модон бариул нь элэгдэж хуучирсан, үйлдвэрлэгдсэн улс тодорхойгүй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.******* дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН