Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/67

 

*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.*******ямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2004000000070 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                    *******.Наранжаргал

Улсын яллагч                                                      Н.Ганчимэг

Шүүгдэгч                                                        ******* нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .., эмэгтэй, .. настай, .... оршин суух, *******.

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

           Яллагдагч ******* нь 2020 оны 05 дугаар сарын 19-нөөс 2020 оны 05 дугаар сарын 20-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ... дүүргийн  дугаар хороо,    дүгээр байрны ..тоотод орших гэртээ өөрийн нөхөр *******  бусадтай хардсаны улмаас түүний гуяан тус газарт нь нэг удаа хутгалж, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Шүүхээс ************** холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

              Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 19-нд гэр бүлийн найзуудтайгаа сууж пиво ууж байгаад гэртээ ирсэн. Манай нөхөр М урьд нь нэг хүүхэнтэй мессэж бичээд байсан тэрийг нь сөхөж маргалдсан. Тэгээд маслоны хутга гартаа бариад ******* цохиод авсан. Тэр үед бид хоёр тэгэж сүртэй маргаан болоогүй би уурлаж байгаад тийм зүйл болчихсон. Нөхрөөсөө уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 49-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр найз хашаа байшин авсан гээд найзуудын хамт гэрт нь очиж, сууцгаасан. Эхнэр *******, бид хоёр 00 цагийн үед гэртээ ирээд унтах гэж байхад эхнэр намайг “Мессэжээр эмэгтэй хүнтэй зурвас бичсэн” гэж хардаад уурлаад байсан. *******ид хоёр хэрэлдээгүй, эхнэр уурлаад байсан. *******и орон дээрээ хэвтэж байсан чинь эхнэр гуя руу цохих шиг болсон. Тэгээд харахад миний зүүн хөлнөөс цус гарч байсан. Эхнэр бид хоёроос өөр хүн байгаагүй. Сүртэй хэрүүл маргаан болоогүй, би эмчилгээ хийлгээгүй, миний бие зүгээр байгаа, өвдсөн зовиурласан зүйл байхгүй, ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-25-р хуудас/,

              Гэрч Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...М нь “Манай эхнэр намайг хүнтэй хардаад хутгаар гуяыг минь зүсчихлээ” гэж байсан. Тэгээд өмдийг нь тайлаад харахад зүүн хөлний гуя хэсэгт зүсэгдсэн, цус гарсан байсан болохоор жижүүрийн бүрэлдэхүүн дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 33-р хуудас/

              Гэрч *******-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, дунд зэргийн согтолттой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 34-р хуудас/

              Шинжээч эмчийн 143 дугаартай “… ******* биед зүүн талын гуяны хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь тухайн үед учирсан байх боломжтой, шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1******* зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/

              Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6-р хуудас/

               *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...ял шийтгэлгүй...” гэх хуудас /хх-н 60-р хуудас/

              Аюулын зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ зэрэгт  “...бие биенээ дэмжсэн харилцаатай, ямар нэгэн хүчирхийллийн шинж тэмдэг ажиглагдаагүй...” гэсэн дүгнэлт /хх-н 50-58-р хуудас/

              Иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн 3, 5 дугаар хорооны тодорхойлолтууд /хх-н 63,66,67-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******.н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт

             Шүүгдэгчийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... “ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 05 дугаар сарын 19-нөөс 2020 оны 05 дугаар сарын 20-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн *******агануур дүүргийн  дугаар хороо,  дүгээр байрны 07 тоотод орших өөрийн гэртээ нөхөр ******* бусадтай хардсаны улмаас гуяан тус газарт нь нэг удаа хутгалж, түүний зүүн гуяны гадна доод хэсэгт хөндлөн чиглэлтэй 4х0,3 см хатгагдсан шарх гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь ******* бусадтай хардсаны улмаас ширээн дээр байсан хутгыг авч хутгалсан үйлдлээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…******* биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 143 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч *******-н үйлдэл нь ******* Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Хохирогч М нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч ************** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг  тэмдэглэе.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан урт нь 21.5 см, ажлын хэсэг нь 10.5 см урт, үйлдвэрлэсэн улс нь тодорхойгүй хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн даавуун майк зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн

1, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,

36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан ************** мэдэгдсүгэй.

4. Хохирогч М нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол ************** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. ************** холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн урт нь 21.5 см, ажлын хэсэг нь 10.5 см урт, үйлдвэрлэсэн улс нь тодорхойгүй хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн даавуун майк зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.*******ЯМ*******АЖАВ