| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0317/Э |
| Дугаар | 0365 |
| Огноо | 2020-04-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 0365
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сарангоо,
улсын яллагч Н.Ундрах,
шүүгдэгч Г.Г- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г-д холбогдох эрүүгийн 1908 03085 0410 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын оператор мэргэжилтэй, “Хамтын их булаг” ХХК-нд эксковаторын операторчин ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
..............................
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ................................... тоотод иргэн Ж.Т- хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед нь тархи доргилт, уруул бугуйн үе, шанааны арьсны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч Ж.Т-мэдүүлэг /хх17-18/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т-мэдүүлэг /хх34-39/, гэрч Т.Г-мэдүүлэг /хх68-72, 81-83/, гэрч Р.Т-мэдүүлэг /хх60-64/, шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн мэдүүлэг /хх84-87/, Г.Г-гийн яллагдагчаар мэдүүлэг /хх139-143/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6664 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх42/, шүүгчдэгч Г.Г-гийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх112/, хаан банкны дасны хуулга /хх119-131/, ажлын газрын тодорхойлолт /хх132/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх133/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Г.Г-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Ж.Т-“...2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 23-24 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ................ тоотод оршин суух гэртээ байсан. Тэр үед манай нөхөр Г- урд талын гудамжны Г-гэх залуутай хамт гэрт 0.5 литр Их монгол гэдэг архи уугаад байж байсан. Энэ үед манай бага хүүхэд болох М- 1 нас 7 сартай хүүхэд бие засаад эгч Г- нь бөгсийг нь арчиж өгсөн. Энэ үед Г харчихаад “танай хүүхдийн хошного эргэчихсэн байна, та нар ийм болгоод байхдаа яадаг юм бэ” гэж хэлэхээр нь би урдаас нь “Чамд хамаагүй, чи манайхаас гар гэж хэлтэл Г босч ирээд шууд миний толгой руу архи ууж байсан шилэн аягаар 2-3 удаа цохихоор нь би аягыг нь булааж авсан. ...Г намайг газар унагааж байгаад дээрээс олон удаа цохисон. ...Толгойн оройн овоож хавдсан болон баруун гарын шууг Г цохиж гэмтээсэн... Цагдаа дуудах гэтэл миний гар утсыг Гүррагчаа булааж аваад шидсэн. ... одоо би гар утсаа 50.000 төгрөгөөр үнэлж байна. ” гэсэн мэдүүлэг /хх17-18/
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т-“...Миний төрсөн дүү Т нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нас барсан... Хамгийн сүүлд Г, манай хүргэн Г, амь хохирогч Ж.Т-нар Г-ын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд манай дүү Ж.Т- Г нар хоорондоо маргалдсан гэж сонссон. Яг хэн нь хэнийгээ хаана нь хэдэн удаа ямар эд зүйлээр цохиж зодсонг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх34-39/
3. Гэрч Т.Г-“...Манай хүүхэд болох 1 настай М-ын бөгсийг Т-арчиж байхад Г чи хүүхдийг аятайхан цэвэрлэж янзлаач гэж хэлэхэд Т-босч ирээд Г руу чи миний хүүхдийг юу гээд байгаа юм бэ чамд ямар хамаатай юм гэж хэлээд уурлаад босч ирэхээр нь Г уурлаад архи ууж байсан аягаа шидээд Т- толгой хэсэгрүү нь оносон. Тэгтэл Г Т-2 хоорондоо маргалдаад бие биенийгээ бариад авсан. Тэгээд би дундуур нь орж салгасан. Би Г-г аваад гарах үед надруу аяга шидээд толгой хагалсан. Тэгтэл Г боль гээд баруун бугуйнаас нь бариад татаад, буцаагаад орлуу түлхэхдээ баруун гараараа уруул орчимд нь хүчтэйтүлхээд унагаасан. Т-дахиад босоод ирэхээр нь Г баруун шанаа орчим нэг удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх68-72, 81-83/
4. Гэрч Р.Т-“...тэp өдөр миний дугаар руу шөнө 1-2 цагийн үед Т-залгаад “Танай хүү чинь намайг зодчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх60-64/
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6664 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Ж.Т-биед тархи доргилт, уруул бугуйн үе, шилбэний цус хуралт, шанааны арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаа сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх42/Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн “...Ж.Төрчимэгийн биед учирсан гэмтэл нь олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой юм, тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, гараараа уруул руу түлхэх үед үүсэх боломжтой, баруун гарын бугуйн үенээс барихад 4х3 см хөхөлбөр ягаан цус хуралт үүснэ, баруун шанааны гэмтэл нь 1 удаа алгадах үед үүснэ...” гэсэн мэдүүлэг /хх84-87/
6. Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн “...Ж.Т-биед учирсан гэмтэл нь олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой юм, тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, гараараа уруул руу түлхэх үед үүсэх боломжтой, баруун гарын бугуйн үенээс барихад 4х3 см хөхөлбөр ягаан цус хуралт үүснэ, баруун шанааны гэмтэл нь 1 удаа алгадах үед үүснэ...” гэсэн мэдүүлэг /хх84-87/Г.Гүррагчаагийн яллагдагчаар өгсөн “...Төрчимэгийн баруун гарны шуу орчимоос нь татаж байгаад хойш нь болгоод салгасан. тэгсэн Төрчимэг уурлаад Ганбатын ар талын дагз орчим аягаар нэг удаа цохихоор нь би уурлаад чи болиоч гэж хэлээд орлуу нь түлхэхэд уруул орчим нь гараараа тулаад түлхсэн. Төрчимэг оронд тулаад хойшоо савж унасан. Босч ирээд над руу дайраад байхаар нь би уурлаад баруун шанаа руу нь нэг удаа алгадсан. Ж.Төрчимэгийн биед гэмтэл учруулсан. Би хийсэн хэргээ хүлээж байгаа тул хэргийг түргэн шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх139-143/
7. Шүүгдэгч Г.Г-гийн яллагдагчаар өгсөн “...Т- баруун гарны шуу орчимоос нь татаж байгаад хойш нь болгоод салгасан. Ттэгсэн Т-уурлаад Г-ын ар талын дагз орчим аягаар нэг удаа цохихоор нь би уурлаад чи болиоч гэж хэлээд ор рлуу нь түлхэхэд уруул орчим нь гараараа тулаад түлхсэн. Т-оронд тулаад хойшоо савж унасан. Босч ирээд над руу дайраад байхаар нь би уурлаад баруун шанаа руу нь нэг удаа алгадсан. Ж.Төрчимэгийн биед гэмтэл учруулсан. Би хийсэн хэргээ хүлээж байгаа тул хэргийг түргэн шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх139-143/Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6664 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Ж.Төрчимэгийн биед тархи доргилт, уруул бугуйн үе, шилбэний цус хуралт, шанааны арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаа сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх42/
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл уусан үедаа 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөрийн шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн .....................тоотод иргэн хохирогч Ж.Т-маргалдан, түүний нүүрэн тус газарт цохиж ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодонж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Г-гийн үйлдлийн улмаас хохирогч Ж.Т-эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6664 дугаартай “... биед тархи доргилт, уруул, бугуйн үе, шилбэний цус хуралт, шанааны арьсны зулгаралт ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэргээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ. Тиймээс шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Г.Г хохирогч Ж.Т- эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн үндэслэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул шүүгдэгч Г.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г. Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-г 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14360 дугаар зүйлийн 1436.0.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР