| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2020/0036/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/37 |
| Огноо | 2020-04-07 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/37
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1904001740018 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******
Иргэний нэхэмжлэгч *******
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн .... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл ..., .... хамт ...... дүүргийн ....... дугаар хороо, ......... дугаар байрны .... тоот хашаанд оршин суух ... овгийн ******* /РД:........./.
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар:
******* нь ... оны ... дүгээр сарын ...-ны оройн .. цагийн үед ....... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.....” ШТС-ын урд хажуу талын ...... чиглэлийн хатуу хучилттай замаар ...... улсын дугаартай ...... ... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг
мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг, мөн дүрмийн 12.2 “харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг, мөн дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж уг зам дээр ...... улсын дугаартай ........ маркийн автомашиныг түрж явж байсан иргэн ******* мөргөсний улмаас суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, баруун талын 2-12 дугаар хавирга, зүүн талын 3-12 дугаар хавирганууд эгэмний дунд шугамаар хөндлөн хугаралуудтай, гялтанд цус хуралт, дотуур цус алдалт, баруун болон зүүн шилбэний доод хэсгээр ясны далд хөндлөн хугаралттай, дух, баруун хацар, зүүн гарын сарвуу, зүүн талын гуя, цээж баруун болон зүүн шилбэ, баруун болон зүүн талын өгзөгний булчин хэсгүүдэд олон тооны улаан ягаан өнгийн арьсны өнгөц зулгаралт шарх бүхий гэмтлийн улмаас гэмтлийн шоконд орж нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2... оны ... дүгээр сарын ...-ны орой 20 цагийн үед ..... хотоос .......дүүрэгт ирэх гээд өөрийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан. Тухайн үед надтай хамт эхнэр А, охин Э, хадам эгч Л, түүний хүү Э нар явж байсан. 23 цагийн үед ..... дүүргийн нутаг дэвсгэрт орж ирээд ......р хөшөөний цаад талд зогсож бие засаж тамхи татчихаад буцаад машиндаа суугаад ойролцоогоор 2 километр орчим зайтай явж байхад миний явж байсан замын эсрэг урсгалаар 2 машин зөрсөн бөгөөд би тэр үед машиныхаа гэрлийг ойр дээрээ шилжүүлж зөрчихөөд буцаагаад холын гэрэл дээрээ тавих гэхэд миний явж байсан урсгалд буюу миний урд талд гэрэлгүй машин явж байсан, би шууд тоормоз гишгэж зогсоох үйлдэл хийсэн боловч зогсож амжихгүй мөргөчихсөн. Би тухайн үедээ машин мөргөчихлөө гэж бодоод машинаасаа бууж ирээд хартал миний машины ард талд хүн уначихсан байсан. Би 2011 онд Улаанбаатар хотод байдаг “......” нэртэй авто сургуульд суралцаж төгсөөд В ангиллын жолоочийн үнэмлэх авсан. Тэрнээс хойш машин барьж байгаа. Би 69 хувийн группт байдаг бөгөөд энэ өвчин маань машин жолоодоход ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлдөггүй. Миний баруун хөл зүгээр болохоор би баруун хөлөөрөө хааз тоормозоо гишгэж явдаг...” гэсэн мэдүүлэг /хх-н 161-164/
Шүүгдэгч *******-гийн шүүх хуралдаанд өгсөн “...Мэдүүлэг өгөхгүй өмнө нь ярьсан зүйл үнэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...Манай аав 2... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ..... аймгийн .......сум руу явж байгаад аваарт орсон байсан. Би яг осол болох үед байгаагүй. Манай гэр бүлийн зүгээс маш их гомдолтой байна. Манай аав ажил төрөл хийж бид нарыг тэжээдэг байсан. Талийгаачийн оршуулгын зардал ойролцоогоор 10.000.000 төгрөг болсон бөгөөд ******* 6.800.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг бид нар өөрсдөөсөө гаргасан. Уг зардлын зарим нь баримттай, зарим нь баримтгүй. Мөн талийгаач аав маань 4.000.000 төгрөгийн малчины зээл авсан байсан, уг зээлийн талаарх баримтыг шаардлагатай бол гаргаж өгнө...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-45 дахь тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хохирлын 2.850.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн. *******-ээс хохирол 9.100.000 төгрөг төлсөн байгаа Үлдэгдэл 1.000.000 төгрөг 5 сарын 20-нд, 500.000 төгрөг 7 сарын 20-нд өгнө гэж тохиролцсон. Гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Иргэний нэхэмжлэгч *******-ийн өгсөн “.... оны ... дүгээр сарын ...-ны орой Улаанбаатар хотоос .........аймгийн ...... сум руу явах гээд ....... дүүргийн нутгаар дамжин явж байгаад машинаа замын хажууд тавиад бие засчихаад машинаа асаах гэсэн чинь машин асахгүй байсан. Би машинаа Ц, Б хоёроор түрүүлж асаах гэж байтал араас приус-20 маркийн машин ирж мөргөөд Ц газар дээрээ нас барж, миний машинд эвдрэл учирсан. *******-с 825,000 төгрөгийн хохирол барагдуулсан, нэхэмжлэх өөр зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...20... оны .. дүгээр сарын ...-ны өдрийн 23 цаг 55 минутад ослын дуудлага хүлээн авч 00 цаг 05 минутын үед осол болсон газарт жижүүрийн бүрэлдэхүүн очсон бөгөөд .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр зүүн хойд зүг рүү харсан байдалтай, замын эсрэг талын эгнээнд ташуу байрлалтай зогсож байсан. ..... ... улсын дугаартай ..... маркийн тээврийн хэрэгсэл нь баруунаас зүүн тийш харсан байрлалтай тухайн замын зорчих хэсгийн хөвөө тал руу гарсан ташуу байрлалтай байсан. Талийгаач .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуйн хажууд хөндлөн байрлалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52, 53-р хуудас/
Гэрч *******-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...би .. дүүргийн шороон зам өнгөрөөд унтчихсан байсан. Намайг унтаж байхад машины араас хүчтэй доргиод хүн хашхирсан, би сэрээд машинаас буугаад хартал Ц ... машинд дайруулчихсан толгойноос нь цус гарсан, нүд нь анивчихгүй байсан. Удалгүй түргэний машин ирээд түүнийг нас барсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54, 55-р хуудас/
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...2... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн 20 цагийн үед нөхөр Ц болон Б, М, Б нарын хамт Улаанбаатар хотоос .... аймгийн ....... суманд барилгын ажил хийхээр гарсан. Би замдаа унтаад явж байсан бөгөөд гэнэт машины араас хүчтэй доргилт мэдрэгдэж би сэрсэн. Тэгээд машинаас буугаад хартал манай нөхөр машинд дайрагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/
Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...23 цагийн үед ..... дүүрэг орох замд бууж бие засаад эргээд хөдлөх гэтэл машин асахгүй байсан. Тэгээд Ц ах бид хоёр машин түрж асаах гээд 2 метр орчим газар түрсэн бөгөөд гэнэт араас машин ирээд бид хоёрыг мөргөчихсөн, би замын хажуу руу шидэгдсэн бөгөөд босох гэтэл миний нуруу өвдөөд босож чадахгүй байсан. Тэр үед Х эгч орилоод байсан би босоод очтол Ц ах машинд дайрагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57, 58-р хуудас/
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...шөнийн 23 цагийн үед манай хүргэн ******* машинаа зогсоож буугаад тамхи татчихаад эргээд хөдөлсөн юм. Би тэрхэн зуур зүүрмэглэсэн байсан, гэнэт их дуу чимээ гараад машин зогсохоор нь би буугаад ойр орчимоо харахад миний сууж явсан машинд хүн дайруулсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59, 60/
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...Багануур хөшөөний цаана зогсоод манай нөхөр ******* тамхи татсан. Тэгээд удалгүй хөдлөөд доош уруудаад явж байсан чинь урдаас машины хурц гэрэл тусаад машин зөрөөд өнгөрсний дараа гэрлийг хол дээр тавих үед гэнэт урд талд буюу зам дээр 2 хүн цаашаа хараад явж байсан. Хоромхон зуурт тэр хүмүүсийг манай машин урд талаараа мөргөөд зогссон. Манай нөхөр багаасаа зүүн гар нь хэвийн бус байсан бөгөөд 69 хувийн группт байдаг ба тээврийн хэрэгсэл жолооддог болоод удаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61, 62-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 4-9, 12-20-р хуудас/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-н 10, 11-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 26-29-р хуудас/
Автомашин, техникийн хохирлын үнэлгээний 35 дугаартай “...50-81 УБЛ улсын дугаартай ....., нийт дүн 825.000 төгрөг...” гэсэн тайлан, үнэлгээ, дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 26-29-р хуудас/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 99-р хуудас/
Шинжээчийн 029 дугаартай “...Талийгаачийн цогцост хийсэн ШЭ-ийн задлан шинжилгээгээр суурь ясны хугарал, тархины эд няцрал, баруун талын 2-12-р хавирга, зүүн талын 3-12-р хавирганууд эгэмний дунд шугамаар хөндлөн хугаралуудтай гялтанд цус хуралт, дотуур цус алдалт, баруун болон зүүн шилбэний доод хэсгээр ясны далд хөндлөн хугаралтай, дух, баруун хацар, зүүн гарын сарвуу, зүүн талын гуя, цээж, баруун болон зүүн шилбэ, баруун болон зүүн талын өгзөгний булчин хэсгүүдээр олон тооны улаан ягаан өнгийн арьсны өнгөц зулгарсан шархнуудтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайлбал зам тээврийн осол, өндрөөс унах, машинд мөргүүлэх г.м, Талийгаач нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. Талийгаач нь 3-р бүлгийн цустай байна. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломж муутай байна. Талийгаач нь хэргийн газарт очиход нас бараад 0-2 цаг болсон байх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 83, 84-р хуудас/
Шинжээчийн 67 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн ..... маркийн NHW20-...... тоот арлын дугаартай, ..... улсын дугаартай автомашин урд талаар эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. Тоормос шингэн дамжуулгатай, ABS системээр тоноглогдсон. Хөдөлгүүр асахгүй, зай хураагуур цэнэггүй тул ABS-н мотор ажиллахгүй учир хойд хоёр дугуйн тэлэгчүүд ажиллахгүй. Урд хоёр дугуйн тоормосны хавчигчууд ажиллана. Зориулалтын багажгүй тул тоормосны хүч, идэвхижилтийг шалгах боломжгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 92-98 хуудас/
Шинжээчийн 24 дугаартай “..... улсын дугаартай ..... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
..... улсын дугаартай ...... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, 12.2 “харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй.
Хэргийн газрын үзлэг, схем зураг, хэргийн газраас баримтжуулж авсан зураг зэрэгт тоормозны мөр тусгагдаагүй тул ... улсын дугаартай ..... маркийн автомашины хурдыг тогтоох боломжгүй байна.
.... улсын дугаартай ..... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, 12.2 “харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй...” гэсэн дүгнэлт /122-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэсэн хуудас /хх-н 191-р хуудас/
*******-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-н 180, 186, 189-190-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “...Шүүгдэгч ******* нь 20.. оны ... дүгээр сарын ...-ны оройн 23 цагийн үед .... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.....” ШТС-ын урд хажуу талын .. чиглэлийн хатуу хучилттай замаар ..... дугаартай ........ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14, 12.2, 12.3 гэсэн заалтуудыг зөрчиж уг зам дээр ..... улсын дугаартай ..... маркийн автомашиныг түрж явж байсан иргэн ******* мөргөсний улмаас түүний амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна. Энэ хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон бөгөөд шүүгдэгчээс оршуулгын 9.100.000 төгрөгийн зардал төлсөн. Мөн иргэний нэхэмжлэгчид 850.000 төгрөгийн хохирол төлбөр барагдуулсан байгаа...” гэсэн дүгнэлт.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...Хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...*******-гийн үйлдсэн гэмт хэрэг болгоомжгүй үйлдэгдсэн, шүүгдэгч гэм буруу дээр маргадаггүй. Хохирол төлбөрөө төлсөн, үлдэгдэл 1.500.000 төгрөг төлөхөө илэрхийлж гэрээ байгуулсан гэж үзэж байна. Гэм буруу дээр маргах зүйлгүй....” гэсэн дүгнэлтүүд тус тус гаргажээ.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******-гийн холбогдсон хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь 20... оны .. дүгээр сарын ...-ны оройн 23 цагийн үед .... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.....” ШТС-ын урд хажуу талын .... чиглэлийн хатуу хучилттай замаар .... улсын дугаартай ..... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг, мөн дүрмийн 12.2 “харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг, мөн дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж уг зам дээр .... улсын дугаартай ... маркийн автомашиныг түрж явсан иргэн ******* мөргөсний улмаас суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, баруун талын 2-12 дугаар хавирга, зүүн талын 3-12 дугаар хавирганууд эгэмний дунд шугамаар хөндлөн хугаралуудтай, гялтанд цус хуралт, дотуур цус алдалт, баруун болон зүүн шилбэний доод хэсгээр ясны далд хөндлөн хугаралттай, дух, баруун хацар, зүүн гарын сарвуу, зүүн талын гуя, цээж баруун болон зүүн шилбэ, баруун болон зүүн талын өгзөгний булчин хэсгүүдэд олон тооны улаан ягаан өнгийн арьсны өнгөц зулгаралт шарх бүхий гэмтэл үүсгэж Г.Ц-ийн амь насыг хохироосон болох нь шүүхийн хэлэцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон зам тээврийн ослын талаарх үйл баримт нь прокурорын яллах дүгнэлтэд тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн эсэхийг шалгахад:
Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгүүдийг хуульд заасан үүргийг сануулж, журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нарын мэдээллийн эх сурвалж тодорхойлогдсон, мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй зэрэг байдлууд тогтоогдлоо.
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол дээр тогтоосон акт, шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөгчийн тогтоол зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагын дагуу хийсэн.
Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан ба дүгнэлтүүдэд талууд маргаагүй байна.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч ******* нь В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь жолоодох эрхийн .... дугаартай үнэмлэх, лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* хуулиар хүлээлгэсэн үүргээ зөрчвөл хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулна гэдгийг мэдэж анхаарал болгоомжтой байх үүрэгтэй. Гэвч энэ үүргээ зөрчсөн нь түүнийг жолоочийн хувьд өөрийн биелүүлэх ёстой үүрэгтээ хайнга, хайхрамжгүй хандсан гэж үзэх үндэслэл болж байна.
Энэ үүргээ зөрчсөний улмаас хохирогч Г.Ц-ийн амь нас хохирсон болох нь гэрчүүдийн мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд энэхүү зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Г.Цэвэгмидийн амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Иймд шүүгдэгч ******* нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг, мөн дүрмийн 12.2 “харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг, мөн дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж хүний амь насыг хохироосон хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******-г гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуульд заасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...оршуулгын зардалд нийт 9.100.000 төгрөг хүлээн авсан. Хохирогчийн ХААН банкны зээлийн үлдэгдэл 1.500.000 төгрөгийг 2020 оны 05 сарын 20-нд 1.000.000 төгрөгийг, 2020 оны 07 сарын 20-нд 500.000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон. Өөр нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй...” гэсэн бичгийн баримт ирүүлжээ.
Мөн иргэний нэхэмжлэгч *******-ээс “... Б.А-аас 825.000 хүлээн авсан нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй...” гэсэн баримт ирүүлсэн байна.
Иймд шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардалд 9.100.000 төгрөг төлсөн болохыг, мөн иргэний нэхэмжлэгчид 825.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдах, хохирогчийн ХААН банкны зээлийн үлдэгдэл 1.500.000 төгрөгийг шүүгдэгч *******-ээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “...*******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасч, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх саналыг шүүхэд оруулж байна...” гэсэн дүгнэлт.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...*******-гийн үйлдсэн гэмт хэрэг болгоомжгүй үйлдэгдсэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үүссэн гэмт хэрэг байгаа. Шүүгдэгч нялх хүүхэдтэй, гэр бүлээ тэжээдэг, оршин суугаа газар тодорхой, хөдөлмөрийн чадвар алдалттай тул хорихоос өөр төрлийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал үүсч байна. Хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө төлсөн байна, гэм хорыг арилгахаа илэрхийлсэн зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж өгөөч...” гэсэн дүгнэлтүүд тус тус гарган эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар мэтгэлцсэн.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн зохих хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлж гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн, иргэний нэхэмжлэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...гомдол саналгүй...” гэж тус тус мэдүүлсэн.
Шүүгдэгч хохирол хор уршгийг барагдуулахаа илэрхийлж “...үлдэгдэл 1.500.000 төгрөгийг заасан хугацаандаа төлнө ...” гэж мэдүүлсэн.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэгдэж байгаагүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлсөн, төлөхөө илэрхийлсэн, эрүүл мэндийн хувьд хөдөлмөрийн чадвар алдалт 69%- тай акт тогтоогдсон зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүхээс шүүгдэгч *******-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй ба эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, цээрлүүлэх зорилготой.
Нөгөө талаас шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэх учиртай бөгөөд тухайн хэргийн хувьд шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн хувьд нэг хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байдлыг харгалзах хэдий ч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, иргэний нэхэмжлэгч ******* нар нь “гомдол саналгүй” гэсэн нөхцөл байдал, хохирол төлбөрийн зохих хэсгийг төлж барагдуулсан, үлдсэн хэсгийг төлөхөө бодитой илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ...эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно…” гэж заажээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэнэ.
Эрүүгийн хуулийн ялын зорилгыг хангуулахаар *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй.
*******-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан үеэс хугацааг тооцно.
Шүүгдэгч *******-д холбогдох иргэний бичиг баримт ирүүлээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ