| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2020/0050/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/51 |
| Огноо | 2020-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/51
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Ө даргалж,
Нарийн бичгийн дарга: *******
Улсын яллагч: *******
Хохирогчийн өмгөөлөгч: *******
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2004000000039 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, .... засварчин ажилтай, ам бүл-.., эцэг, эх, дүү нарын хамт, Нийслэлийн ...тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овгийн ******* З /....../,
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 3 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хорооны
нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Майлд хаус” зочид буудлын 102 тоот өрөөнд *******-ийн М.Б, М.Э нар руу дунд хуруугаа гаргасан үйлдэлд дургүйцэн түүний нүүрэн тус газарт гараараа 3-4 удаа цохиж тархины доргилт, зүүн чамархайн хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүүний хэсэгт цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай уруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ Мэдүүлэг өгөхгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр буюу цэргийн баяраар арван жилийн сургуульд хамт сурч байсан найз Л , Л , Б нартай уулзахдаа “бүгдээрээ энэ 5 дахь өдөр сайхан уулзацгаая, жоохон юм ярьж сууя” гээд ярьж тохироод салсан. Ингээд 5 дахь өдөр буюу 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 18 цаг 30 минутын үед Л, Л, Б нар намайг ирж аваад дэлгүүрээс 4 шил 0.75 гр архи, 4 ширхэг 2.5 литрийн пиво аваад “Майлд хаус” нэртэй зочид буудалд очиж 2 өрөө авсан. Би гэртээ харьж хоол ундаа идчихээд эхнэр Б-г найз Э-ийн хамт дагуулаад буудалд ирэхэд Л найз У гэх эмэгтэйг дагуулаад ирчихсэн байсан. Тэд нар 1 шил архи болон пиво уусан байсан. Ингээд хоорондоо танилцан архи пиво ууцгаагаад 4 дэх шил архийг задлаж байхад Л сонин зан гаргаад Б, Э, У нар руу дунд хуруу гаргаад байхаар нь би “чи болил доо, эмэгтэй хүн рүү” гэж 2 удаа хэлэхэд “за за” гэчихээд болихгүй дахиад дунд хуруугаа гаргаад байхаар нь би эхнэр Б-ийг өмөөрч босч ирээд Л-г 2-3 удаа зүүн нүд хэсэгт нь гараараа цохих үед ширээ түлхэгдэж дээр нь байсан архи пиво унаж асгарч, аяга хагарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68 дахь тал/,
Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 18 цаг 30 минутын үед Л, Б нар машинтай ирж намайг ажил дээрээс аваад бид гурав ******* гэрээс нь аваад дэлгүүр орж 4 шил 0.75 гр архи, 4 ширхэг 2.5 литрийн пиво аваад “Майлд хаус” нэртэй буудалд орсон. ...пиво ууж дууссаны дараа Л гаднаас У гэх эмэгтэйтэй хамт орж ирсэн. Дараа нь З нь эхнэр Б болон түүний найз Э нарыг дагуулсаар орж ирсэн. ...би У-ыг үнсэх гэсэн чинь үнсүүлэхгүй байсан. ...бусад нь өөр хоорондоо хоёр гурваараа юм ярьцгаагаад намайг тоохгүй байхаар нь би Золжаргалын эхнэр Б болон түүний найз Э , У нар руу дунд хуруугаа гаргахад З эхнэрээ өмөөрөөд намайг “болиоч” гэж 2 удаа хэлснээ 3 дахь удаад нь босч ирээд миний нүүрний зүүн нүд орчимд 2-3 удаа цохих үед ширээн дээр байсан архи унаж асгарсан уу яасан би юман дээр хальтирч унахад З намайг заамдчихсан байж байгаад боолт орсон уу яасан би хэсэг манарахад З намайг 2-3 удаа толгойны дагз хэсэг рүү хөлөөрөө өшиглөх шиг болсон. ...Миний зүүн нүдний дээд доод яс зөрүүгүй хугаралтай, хамар хөндүүртэй, ойрын хараа хоёрлож харагдаад байгаа.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дэх тал/,
Гэрч О.Л-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Л согтоод Б, Э , У нар руу дунд хуруугаа гаргаад янз бүрээр хараагаад агсам согтуу тавиад байхаар нь бид нар Л-д боль гэж хэлэхэд ойлгохгүй агсам тавиад байсан. Гэтэл З босч ирээд Л тэр хоёр заамдалцаж аваад З Л-гийн толгой руу ойролцоогоор 2-3 удаа гараараа цохьсон. Л мөн хариу үйлдэл үзүүлж З-ын толгой хэсэгт 2-3 удаа цохиж байсан. Тэгээд Б бид хоёр очиж салгаад амарцгаасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дэх тал/,
Гэрч Д.******* мөрдөн байцаалтад өгсөн: “...Л З-ын эхнэр Б-тэй маргалдаад дунд хуруу гаргаад байхаар нь бид нар болиорой гэж хэлчихээд хоорондоо юм ярьцгаагаад анзаарахгүй сууж байхад З эхнэрээ өмөөрөөд эмэгтэй хүн рүү дунд хуруу гаргалаа гэж ууралсан уу Л-г нүүр хэсэгт нь хэд хэдэн удаа цохиход зөрүүлээд Л З-ын нүүр хэсэгт нь цохиж, хоорондоо зууралдаад салахгүй байхаар нь Л бид хоёр салгаад ******* хажуу өрөөнд эхнэртэй нь оруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дахь тал/,
Гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Л согтчихоод У , Э бид гурав руу дунд хуруугаа гаргаад агсам согтуу тавиад бүгд боль гэж хэлэхэд огт сонсохгүй байсан. Тэгээд 1 цаг орчим агсам согтуу тавиад үгэнд орохгүй болохоор нь манай найз залуу З Л-тай зууралдаад цохилцоод зодолдсон юм. Б , Л нар салгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дахь тал/,
Гэрч М.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...бид архинаас нэлээн уусан байсан болохоор хоорондоо юм ярьцгаагаад сууж байхад Л У руу дунд хуруугаа гаргаад байхаар нь Б бид хоёр “чи эмэгтэй хүн рүү ингээд байхдаа яадаг юм болохгүй шүү дээ” гэхэд Б рүү “чи дуугүй бай гичий минь” гээд дахин дунд хуруугаа гаргахад Б-ийн найз залуу З босч ирээд найз охиноо өмөөрч Л-гийн нүүр хэсэгт нь зангидсан гараараа 1 удаа цохиод хальтраад уначихсан уу яасан газар уначихсан. Тэр үед З дахин 2 удаа зангидсан гараараа дээрээс нь нүүр хэсэгт нь цохихоор нь Б бид хоёр салгаад хажуу өрөө рүү ******* оруулж амраасан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дахь тал/,
Гэрч Г.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Л араас орж ирээд над руу дунд хуруугаа гаргаад согтуурхаад байсан чинь найз нар нь “болиоч эмэгтэй хүн рүү” гэхэд урдаас нь дуугүй байхгүй маргаад байсан. Тэр үед Б, Э нар намайг өмөөрч “чи одоо боль, эмэгтэй хүн рүү” гэхэд тэр хоёрын урдаас бас дунд хуруугаа гаргаад агсраад байсан. Тэр үед Б-ийг нөхөр З нь өмөөрөөд Л-гийн нүүр хэсэгт нь 1 удаа цохиход нь Л зөрүүлээд З-ын нүүр хэсэгт нь цохиж харилцан бие биенээ 2-3 удаа цохисон байх, яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Тэр үед бид нар тал талаас нь салгаж болиулаад хажуу өрөөнд ******* авч орсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дэх тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн №09шэ/080 дугаартай: “...1. *******-ийн биед тархины доргилт, зүүн чамархайн хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүүний хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Тухайн гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 50 дахь тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №09шэ/003 дугаартай: “...1. *******-гийн биед зүүн нүдний ухархайн хананы ясны зөрөөтэй хугарал, тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь нэмэлт шинжилгээгээр илэрсэн зүүн нүдний ухархайн хананы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 58 дахь тал/,
2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд: “...манай ах ******* урьд шөнө бусдад зодуулж толгойдоо гэмтэл авсан байна.” гэсэн дуудлага /хх-ийн 1 дэх тал/,
Шүүгдэгч *******-ын хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 72-77 дахь тал/,
*******-гаас ирүүлсэн хохирол, төлбөрийн баримт /шүүх хуралдаанд ирүүлсэн 5 хуудас баримт/,
*******-ын хохирол, төлбөр төлөхөө илэрхийлсэн баримт /шүүх хуралдаанд гаргаж өгсөн 1 хуудас баримт/,
*******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 77 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь 2020 оны 3 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Майлд хаус” зочид буудлын 102 тоот өрөөнд *******-ийн М.Б, М.Э нар руу дунд хуруугаа гаргасан үйлдэлд дургүйцэн түүний нүүрэн тус газарт гараараа 3-4 удаа цохиж тархины доргилт, зүүн нүдний чамархайн хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүүний хэсэгт цус хуралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хохирогч *******-гийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч *******-ын хохирогчийн нүүрэн тус газарт гараараа 3-4 удаа цохьсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь:
- хохирогчийн “...З эхнэрээ өмөөрөөд намайг болиоч гэж 2 удаа хэлснээ 3 дахь удаад нь босч ирээд миний нүүрний зүүн нүд орчимд 2-3 удаа цохих үед ширээн дээр байсан архи унаж асгарсан уу яасан би юман дээр хальтирч унахад З намайг заамдчихсан байж байгаад боолт орсон уу яасан би хэсэг манарахад З намайг 2-3 удаа толгойны дагз хэсэг рүү хөлөөрөө өшиглөх шиг болсон.” гэсэн мэдүүлэг,
- Гэрч О.Л-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Л согтоод Б, Э, У нар руу дунд хуруугаа гаргаад янз бүрээр хараагаад агсам согтуу тавиад байхаар нь бид нар Л-д боль гэж хэлэхэд ойлгохгүй агсам тавиад байсан. Гэтэл З босч ирээд Л тэр хоёр заамдалцаж аваад З Л-ийн толгой руу ойролцоогоор 2-3 удаа гараараа цохьсон. Л мөн хариу үйлдэл үзүүлж З-ын толгой хэсэгт 2-3 удаа цохиж байсан. Тэгээд Б бид хоёр очиж салгаад амарцгаасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дэх тал/,
- Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Л З-ын эхнэр Б-тэй маргалдаад дунд хуруу гаргаад байхаар нь бид нар болиорой гэж хэлчихээд хоорондоо юм ярьцгаагаад анзаарахгүй сууж байхад З эхнэрээ өмөөрөөд эмэгтэй хүн рүү дунд хуруу гаргалаа гэж ууралсан уу Л-г нүүр хэсэгт нь хэд хэдэн удаа цохиход зөрүүлээд Л З-ын нүүр хэсэгт нь цохиж, хоорондоо зууралдаад салахгүй байхаар нь Л бид хоёр салгаад ******* хажуу өрөөнд эхнэртэй нь оруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дахь тал/,
- Гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Л согтчихоод У , Э бид гурав руу дунд хуруугаа гаргаад агсам согтуу тавиад бүгд боль гэж хэлэхэд огт сонсохгүй байсан. Тэгээд 1 цаг орчим агсам согтуу тавиад үгэнд орохгүй болохоор нь манай найз залуу З Л-тай зууралдаад цохилцоод зодолдсон юм. Б, Л нар салгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дахь тал/,
- Гэрч М.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...бид архинаас нэлээн уусан байсан болохоор хоорондоо юм ярьцгаагаад сууж байхад Л У руу дунд хуруугаа гаргаад байхаар нь Б бид хоёр “чи эмэгтэй хүн рүү ингээд байхдаа яадаг юм болохгүй шүү дээ” гэхэд Б рүү “чи дуугүй бай гичий минь” гээд дахин дунд хуруугаа гаргахад Б-ийн найз залуу З босч ирээд найз охиноо өмөөрч Л-ийн нүүр хэсэгт нь зангидсан гараараа 1 удаа цохиод хальтраад уначихсан уу яасан газар уначихсан. Тэр үед З дахин 2 удаа зангидсан гараараа дээрээс нь нүүр хэсэгт нь цохихоор нь Б бид хоёр салгаад хажуу өрөө рүү ******* оруулж амраасан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дахь тал/,
- Гэрч Г.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Л араас орж ирээд над руу дунд хуруугаа гаргаад согтуурхаад байсан чинь найз нар нь “болиоч эмэгтэй хүн рүү” гэхэд урдаас нь дуугүй байхгүй маргаад байсан. Тэр үед Б, Э нар намайг өмөөрч “чи одоо боль, эмэгтэй хүн рүү” гэхэд тэр хоёрын урдаас бас дунд хуруугаа гаргаад агсраад байсан. Тэр үед Б-ийг нөхөр З нь өмөөрөөд Л-ийн нүүр хэсэгт нь 1 удаа цохиход нь Л зөрүүлээд З-ын нүүр хэсэгт нь цохиж харилцан бие биенээ 2-3 удаа цохисон байх, яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Тэр үед бид нар тал талаас нь салгаж болиулаад хажуу өрөөнд ******* авч орсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дэх тал/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн №09шэ/080 дугаартай: “...1. *******-ийн биед тархины доргилт, зүүн чамархайн хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүүний хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Тухайн гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 50 дахь тал/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №09шэ/003 дугаартай: “...1. *******-ийн биед зүүн нүдний ухархайн хананы ясны зөрөөтэй хугарал, тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь нэмэлт шинжилгээгээр илэрсэн зүүн нүдний ухархайн хананы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 58 дахь тал/,
- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн мэдүүлгийг гаргуулахдаа үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу гаргуулж бэхжүүлсэн, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон, дүгнэлтийг талууд маргаагүй, дүгнэлтийн үндэслэл нь тодорхойлогдсон байна.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******-ыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч *******-ийн эрүүл мэндэд хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн №09шэ/080 дугаартай дүгнэлт,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №09шэ/003 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нь шүүх хуралдаанд хохирогч *******-ийн гэм хорын хохиролд нэхэмжилж байгаа нийт 1,541,500 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн тул шүүгдэгч *******-ыг хохирол төлбөрийг төлөхөө шүүхэд илэрхийлсэн гэж үзэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар дүгнэж үзэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч *******-ыг хохирогч *******-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэсэн ба хохирогчийн өмгөөлөгч ******* “...хохирол хор уршигт шүүгдэгч нь 1,541,500 төгрөг төлөхөө илэрхийлсэн ба заасан хугацаандаа төлж барагдуулна гэсэн тул гомдол, саналгүй” гэв.
Шүүгдэгч ******* гаргасан дүгнэлтдээ: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулна.” гэв.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН