| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01157/И |
| Дугаар | 151/ШЗ2017/00115 |
| Огноо | 2017-01-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 151/ШЗ2017/00115
| 2017 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 151/ШШ2017/00115 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Люкс хаус-5, 153-р байр, 2 давхарт байрлах Хаан банкны төв салбар /рд:2693321/-ын нэхэмжлэлтэй
Төв аймаг, Аргалант сум, 2-р баг, Хөшөөтөд оршин суух Боржигон овогт Чимэдийн Баярмагнай /НЬ84071172/, утас: 99084481, Боржигон овогт Ууганбаярын Гаравханд /ЧО87032460/, утас: 99060242 нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн биелэлт 4 025 221,20 төгрөг гаргуулахыг хүссэн тухай хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч.Баярмагнай, У.Гаравханд нар тус банкны Төв салбарын Аргалант тооцооны төвөөс 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр №ЗГ201542337559 тоот зээлийн гэрээ байгуулан 8 000 000 төгрөгийн зээлийг 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, малчны зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Төв, Аргалант, 2-р баг, Хөшөөт хаягт байрлах 5-н ханатай иж бүрэн гэр, 336 толгой хонь, 54 толгой ямаа, 74 толгой адуу, 26 толгой үхэр, нийт 490 толгой мал тус тус барьцаалсан. Зээлдэгч нь гэрээний дагуу зээл, хүүг төлөх төлбөрийг хуваарийн дагуу үндсэн зээлд 3 339 941,88 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1 586 953,52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 26 688,6 төгрөг нийт 4 953 584 төгрөгийг төлж барагдуулсан. Зээлдэгч зээлийн гэрээний хугацааг 162 хоног хэтрүүлж хугацаа дууссан байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 4 660 058,12 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 274 822,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 54 340,25 төгрөг, эвлэрүүлэн зуучлах тэмдэгтийн хураамж 30 000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 6 000 төгрөг нийт 5 025 221,2 төгрөг нэхэмжилснээс 1 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлсөн. Үлдэх 4 025 221,20 төгрөгийг Ч.Баярмагнай, У.Гаравханд нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Баярмагнай шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр банкнаас зээл авсан нь үнэн. Улирлаар орлого олдог тул төлөх тодорхой хугацаа хэрэгтэй байна. 2014, 2015 онуудад малын үнэ эрс буусан, хүмүүсийн худалдан авах чадвар муудсанаас төлөлтөө хийж чадаагүй. Өмнө нь хуваарийн дагуу төлж байсан. Мөн 2016 оны 12 сарын 05-ны өдөр 1 000 000 төгрөгийг төлсөн. Иймд одоо зээлийн үлдэгдэл болох 4 025 221,20 /дөрвөн сая хорин таван мянга хоёр зуун хорин нэгэн/ төгрөгийн 70 хувь буюу 2 817 654 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, 30 хувь буюу 1 207 566 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хаан банкны нэхэмжлэлтэй иргэн Ч.Баярмагнай, У.Гаравханд нараас 4 025 221,20 төгрөг нэхэмжилсэн байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасан дагуу 2015 оны 07 сарын 28-нд Барьцаат зээлийн гэрээ хийж, зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Уг гэрээнд Ч.Баярмагнай, У.Гаравханд нар гарын үсэг зурсан байна.
Нэхэмжлэгч нь зээлдэгч нарт 8.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчдын өөрсдийн тайлбараар болон бичгээр хийсэн гэрээгээр тогтоогдож байна. Зээлдэгч нь гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 1 000 000 төгрөгийг өгсөн болох зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул зээлийн үлдэгдэл 4 025 221,20 /дөрвөн сая хорин таван мянга хоёр зуун хорин нэгэн/ төгрөгийн 70 хувь буюу 2 817 654 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, 30 хувь буюу 1 207 566 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтланхариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95 353 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 47 676,5 төгрөгийг, хариуцагч Ч.Баярмагнай, У.Гаравханд нараас 47 676,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банк-нд олгохоор шийдвэрлэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа дэмжээгүй зөвхөн зээлийн төлбөрийг нэхэмжилсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгч Хаан банк-ны нэхэмжилсэн 4 025 221,20 /дөрвөн сая хорин таван мянга хоёр зуун хорин нэгэн/ төгрөгийг хариуцагч Ч.Баярмагнай нар нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95 353 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 47 676,5 төгрөгийг, хариуцагч Ч.Баярмагнай, У.Гаравханд нараас 47 676,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банк-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ